АЛЕКС БОБЕЙКА: БҮХ ТОМ БАГУУД "SMG"-ГИЙН МАШИНААР ТАЛБАЙГАА ЦЭВЭРЛЭДЭГ

“Дэрэннаран” компани хөлбөмбөгийн ногоон талбайн зүлэг дэвсэх, цэвэрлэгээ хийх машиныг Германаас оруулж ирсэн. Уг машиныг үйлдвэрлэдэг “SMG” компани нь энэ төрлөөр дэлхийд тэргүүлдэг юм байна. Тус компанийн худалдаа хариуцсан захирал Алекс Бобейкатай уулзаж, зарим зүйлийг сонирхлоо.

-Компанийнхаа тухай, үйлдвэрлэдэг машиныхаа талаар бидэнд сонирхуулна уу?

-“SMG” бол спортын машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг гэр бүлийн компани. Байгуулагдаад 35 жил болсноос сүүлийн 25 жилд нь хөлбөмбөгийн хиймэл зүлгэн талбай руу орсон. Одоо хиймэл зүлэг хийдэг бүх үйлдвэр манайд ирж, стандарт хэмжээнд тохирч байгаа эсэхийг нь шалгуулдаг юм. Бид FIFA, UEFA-тай хамтран ажиллаж, зүлэгнийх нь цэвэрлэгээ, арчилгаатай холбоотой бүх асуудлыг хариуцдаг. Бид дэлхийн ихэнх оронтой хамтын ажиллагаатай. Одоо Монголын “Дэрэннаран” компани бидэнтэй холбоо тогтоож, хамтран ажиллах болсонд баяртай байна. Энэ бол Монголын зах зээлд хөл тавих том боломж гэж үзэж байгаа. Бид энэ компанитай хамтраад Монголд хиймэл зүлэг тавих, цэвэрлэгээ хийх ажлыг стандартын дагуу хийх боломжтой болж байна. “Дэрэннаран” манайхаас зүлэг тавьдаг, цэвэрлэгээ хийдэг хоёр машин худалдаж авсан.

Манай хийдэг зүлэг тавьдаг том машин гэхэд том талбай дээр элсээ тавиад, дээр нь резинэн үрлээ тавьж, зүлгээ дэвсэх ажлыг 24 цагийн дотор л хийдэг. Гэхдээ мэдээж бүх юмыг сайн зохион байгуулж байж ийм хугацаанд амжуулна. Үүнээс гадна талбайг цэвэрлэх машин гэж тусдаа бий. Энэ үеэр “Дэрэннаран” компанийн менежер Д.Эрдэнэчулуун “Бид өмнө нь зүлгийг гараараа тавьж, гараараа цэвэрлэдэг байсан. Энэ нь цаг их алдана. Мөн стандартад нийцэх тал дээр хангалтгүй байсан. Одоо ийм машинтай болсноор бүх юмыг автоматаар хийж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэх боломжтой болсон” хэмээн өгүүлэв.

-Байгалийн зүлэгтэй талбайд энэ машин хамаагүй гэсэн үг үү?

-Манай машин зөвхөн хиймэл зүлгэнд зориулагдсан. Ер нь хиймэл зүлэг жинхэнэ амьд зүлгийг бодвол цэвэрлэгээ, арчилгааны тал дээр хамаагүй хямд тусдаг. Сүүлийн үед FIFA, UEFA-гаас жинхэнэ зүлгийг хиймэл зүлгээр солих бодлого баримталж байгаа. Регби ч гэсэн хиймэл зүлэгтэй болох талаар ярьж байгаа. Ер нь хиймэл зүлгэн дээр тоглох нь оригиналь зүлгийг бодвол гэмтэл авах нь бага байдаг.

-Танайтай хамтран ажилладаг томхон клубүүд бий юу?

-Шууд хамтран ажилладаг гэх нь хаашаа юм. Гэхдээ “Барселона”, “Реал”, “Бавари” гээд Европын том багууд бүгд SMG-гийн машинаар талбайгаа цэвэрлэдэг. Эдгээр том клубүүдийн үндсэн цэнгэлдэх нь оригиналь зүлэгтэй. Харин бэлтгэлийн талбай, өсвөрийн багийн талбайнууд нь бүгд хиймэл зүлэгтэй. Ер нь Европт хүүхдүүдийн 60 хувь нь хиймэл зүлгэн дээр тоглодог. Том клубүүдийн цэвэрлэгээг хариуцдаг өөр компаниуд бий. Тэд нартай бид хамтран ажилладаг юм.

-“Дэрэннаран” компанитай хэрхэн холбогдсон бэ? Энэ авсан хоёр машин нь ямархуу үнэ өртөгтэй бол?

-“Дэрэннаран” компанийн захирал Г.Мөнхчулуун жилийн өмнө бидэнд мэйл бичсэн. Тэгээд өнгөрсөн жил Берлинд бидэнтэй уулзаж, үйлдвэр дээр очиж танилцаад энэ машиныг худалдаж авсан юм. Үнийн тухайд зүлэг тавьдаг машин 30 мянган еврогоос эхэлдэг. Харин цэвэрлэгээ, арчилгааны машин хамгийн хямд нь дөрвөн мянган евро. Хамгийн шилдэг, 14 төрлийн үйлдэлтэй машин нь 35 мянга.

-Танай компани хэчнээн оронтой хамтран ажилладаг вэ?

-Хойд, өмнөд Америк, Европ тэр чигээрээ, хойд Африк, зүүн болон дундад Ази гээд дэлхийн ихэнх оронтой хамтран ажилладаг. Сүүлийн нэг, хоёр жил Армен, Азербайжан, Молдав, Гүрж зэрэг орнуудтай сайн хамтран ажиллаж байгаа. Миний хувьд өмнөд болон төв Европ, төв Азийг хариуцан ажилладаг.

-Европ тивд уур амьсгал харьцангуй дулаан байдаг. Харин манайх шиг эрс, тэс уур амьсгалтай оронд тавьсан зүлгээ яаж арчлах ёстой вэ?

-Өвөлд нь цэвэрлэгээ хийдэг тусгай машин бий. Ийм машин авчихсан байхад ямар ч асуудалгүй. Гэхдээ Европт ч гэсэн хүйтэн цаг агаартай улс олон бий. Англи, Скандинавын орнууд, Орос гээд. Москвагийн “Лужники” ч гэсэн хиймэл зүлэгтэй. Тэд өвөл тоглож л байна. Гэхдээ баян, том багууд зүлгэнийхээ дор тусгай халаалт тавьдаг юм.

-Д.Эрдэнэчулуун ахаас нэг зүйл асууя. Танай компани энэхүү машинаа хэрхэн ашиглахаар төлөвлөж байна. Бусад хөлбөмбөгийн талбайд түрээслүүлэх үү?

-Бид өмнө нь хоёр талбай байгуулсан. Санзайд нэг, нөгөөдөх нь хөлбөмбөгийн талбайн хажууд байгаа. Үүнийг гараараа хийсэн юм. Хиймэл зүлэгтэй талбайг гараараа хийхэд маш хэцүү. Олон хоног зарцуулна. Чанарын хувьд ч тааруухан болно. Тэгээд манай захирал энэ машиныг худалдаж авсан юм. Одоо манайд хөлбөмбөг сонирхдог хүүхэд залуус их болсон. Энд, тэнд ногоон талбай олноор байгуулагдаж байна. Тиймээс бид монголчуудынхаа ажлыг хөнгөвчилж, үр бүтээлийг нь дээшлүүлэх үүднээс энэ машиныг оруулж ирсэн. Бид мэдээж машинаа хав дараад байхгүй, зохих хэмжээгээр түрээслүүлж болно. Талбай байгуулах, цэвэрлэгээ хийх гэсэн хэн ч бидэнд хандахад нээлттэй.

Г.БАЯРСАЙХАН

Зочин 202.21.114.18 2013 оны 02 сарын 18 13:23 Хариулах
Амьд зүлэг хийж үйлчилнэ. Орос зүлэгний үр их хэмжээгээр зарна. Утас 88548389
otgoo 202.131.234.2 2012 оны 04 сарын 21 08:36 Хариулах
Ìîíãîëоос Америк хүртэл 10 мянган км замыг явганаар туулсан домогт “Бадарчин 93” аяллын ахмад гишүүн, ñïîðòûí àíàãààõ óõààíû òýðã¿¿íèé ñýõýýòэí, òàìèð÷èí, õýëìýð÷, îëîí óëñûí ñýòã¿¿ë÷, эмч, дасгалжуулагч Õ¿ãä¿¿ä îâîãòîé È÷èííîðîâûí Äýíäýâèéí "Àÿí çàìûí òýìäýãëýë 1-4" õ¿¿õýä çàëóó÷óóäûí òàíèí ìýäýõ¿éí 5 áîòü íîìûг õýâëүүлýõýä õàìòðàí àæèëëàõ õ¿ì¿¿ñ 9996-3862; 9911-3374 утсаар холбоо барина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/
My name is

Венесуэлийн их сургуулийг шүдний эмчийн мэргэжлээр төгссөн сэлэмч бүсгүй

Дэлгэрэнгүй