Өнөөдөр сонин

Бидний тухай

“Монгол ньюс” компани нь 1996 онд vндэс сууриа тавьсан хэвлэл мэдээллийн салбартаа Монголын анхны хувийн байгууллага юм. Үүсгэн байгуулагч нь Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Балдорж. Өнгөрсөн хугацаанд тус компани “Монгол ньюс” групп болон vйл ажиллагаагаа өргөжvvлж, эдvгээ vндэсний хэвлэл мэдээллийн зах зээлд тэргvvлэгч байр суурийг эзэлжээ.

Группийн бvрэлдэхvvнд өдөр тутмын “Өнөөдөр” сонин, спортын мэдээллийн долоо хоног тутмын “Таван цагариг” сонин, “Өнөөдөр”-ийн амралтын дугаар “Ням гариг”, англи хэл дээр мэдээлэл тvгээдэг “The UB POST” сонин болон “25 дугаар суваг” телевиз, залуучуудад зориулсан “Миний гэр” сэтгvvл, хэвлэл тvгээн борлуулах АБМ компани, CAC pictures студи багтдаг.

Эдгээрийн бэлтгэн vндэсний хэмжээнд тvгээж буй мэдээллийг эфирт цацаж буй цаг, хэвлэлийн хуудсаар нэгтгэн тооцсон судалгааг Монголын хэвлэлийн хvрээлэн зэрэг судалгааны байгууллага байнга хийдэг бөгөөд мэдээллийн зах зээл дээр ажиллаж буй компаниудаас “Монгол ньюс”-ийн бvтээгдэхvvн хvртээмж, багтаамжаараа тэргvvлдэг юм. Мэдээлэл тvгээх vйл ажиллагааныхаа чанарт группийн удирдлага онцгойлон анхаарсан менежментийг сvvлийн жилvvдэд явуулж байна. 

Тус группийн менежмент Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд цоо шинэ зvйл болсоор буйг vнэлэн өдөр тутмын “Өнөөдөр” сониныг 2002, 2004, 2005, 2007, 2008 оны vндэсний “Шилдэг сонин”, мөн 2003 онд “Yндэсний брэнд” хэвлэлээр өргөмжилжээ.
“Өнөөдөр” нь өдөр тутам 10.000 хувиар, долоо хоногийн сонинууд 3000-5000 хувиар тус тус хэвлэгдэж салбарын төрөлжсөн мэдээллийн хэрэгцээг хангадаг. “25 дугаар суваг” телевиз нь өдөр тутам 16 цагийн нэвтрvvлгийг эфирт цацаж байна.


“Монгол ньюс” группийн бvрэлдэхvvнд багтдаг “Таван цагариг” нь долоо хоног тутмын шилдэг хэвлэлээр тодорсон болон нийт сурвалжлагч нараас vндэсний хэмжээнд шалгаруулдаг оны шилдэг сэтгvvлч, тодорхой салбараар мэргэшсэн шилдэг сэтгvvлчийн, сонины гэрэл зурагчдын дунд зохион байгуулдаг нэр хvндтэй уралдаануудаас тэргvvн байрыг тус тус хvртсээр ирлээ. Мэргэжлийн салбарын ийм шагналуудыг манай сурвалжлагч нар хамгийн олон удаа хvртжээ.

Сэтгvvлчдийн 98 хувь нь дээд боловсролтой. Сэтгvvлч болон техникийн ажилтнууд нийт 120 хvн тус группд харьяалагдаж байна. “Өнөөдөр” сонины уншигчдын дунд хийсэн судалгаагаар нийт уншигчдын 70 орчим хувь нь дээд боловсролтой, 90 гаруй хувь нь нийслэлийн иргэд байв. Энэ нь “Өнөөдөр” сонин боловсролтой, аливааг танин мэдэж, хурдан шуурхай мэдээлэл авах хvсэлтэй уншигчид илvv таалагддаг хэвлэл болохыг илэрхийлж байгаа билээ.

“Монгол ньюс”-ийн харьяа хэвлэл мэдээллийн редакцуудад техник хэрэгслийн шинэчлэл тасралтгvй хийж байна. Хамгийн сvvлийн vеийн төхөөрөмж бvхий гэрэл зургийн студитэй, сурвалжлагч бvр өндөр хvчин чадалтай компьютер ашиглан, шуурхай мэдээлэл бэлтгэхэд зайлшгvй шаардлагатай бvх төрлийн техник хэрэгслээр хангагдав.
Сvvлийн vеийн тоног төхөөрөмж бvхий эх бэлтгэлийн төв, мөн өнгөт хэвлэлийн vйлдвэртэй тул бvх төрлийн хэвлэмэл бvтээгдэхvvнийг чанартай хэвлэх боломжтой. Өөрийн харьяа редакцуудад бэлтгэж буй бvтээгдэхvvнийг хэн нэгнээс хараат бусаар, цаг алдалгvй хэвлэн тvгээх бололцоотой юм.

Тvvнчлэн хэвлэл тvгээх vйл ажиллагаа эрхэлдэг АBМ охин компанитай ба энэ нь сонин тvгээлтийг бусдын дамжлагагvй , шуурхай гvйцэтгэх боломж олгож байна.

“Монгол ньюс” нь реклам сурталчилгааны зах зээлд мөн тэргvvлдэг. Ялангуяа өдөр тутам , vндэсний хэмжээнд анх удаа өнгөт сурталчилгаа бэлтгэж эхэлсэн нь рекламны зах зээлийн хөгжилд чухал алхам болжээ. Монголын сонин хэвлэл дэх хамгийн өндөр vнэтэй сурталчилгааг энд бэлтгэн нийтэлдэг хэдий ч эрэлт, захиалга улам нэмэгдсээр байна.

2004 онд нээсэн Мэдээллийн төв нь 60 хvний суудалтай. Хэвлэлийн бага хурал, сургалт семинар, уулзалт ярилцлага зохион байгуулах бvх төрлийн техник хэрэгслээр хангагдсан. Өдгөө Монголд vйл ажиллагаа явуулж байгаа ийм төвvvдээс багтаамж, тохижилт, стандартаар хол тvрvvлжээ. Тус төвд “World book” зэрэг гадаад, дотоодод эрэлт хэрэгцээтэй ховор ном бvхий номын сан ажилладаг. Тvvнчлэн “Монгол ньюс”-ийн Мэдээллийн тусгай санд хадгалагдаж буй мэдээллvvдтэй энд танилцах өргөн боломжтой.

1619 – лавлагааны утсыг 2001 оноос ажиллуулж , уншигч хэрэглэгчдэд хvссэн мэдээллийг нь тvгээж байна. Ийм хэрэгцээг хангах зорилгоор Мэдээллийн бие даасан сантай болсон ба энд хуримтлагдсаар байгаа лавлагааны материалуудыг тогтмол шинэчлэн баяжуулдаг юм. “Монгол ньюс”-ийн дэргэд бэлтгэж буй бvх тогтмол хэвлэлийн 2002 оноос хойшхи дугаарыг электрон хэлбэрээр архивлан хадгалж байна. Ийм баялаг архив нь өнөөгийн манай хэвлэлvvдийн хувьд мөн л анхдагч зvйл юм.

Тvvнчлэн 1619 лавлагааны утсаар дамжуулан уншигчдаас зар хvлээн авч, шуурхай нийтэлж байна. Зарын албанд төрөл бvрийн замаар хvлээн авсан заруудыг “Өнөөдөр” сонины шинэ дугаарт шуурхай нийтэлдэг тул уншигчдад нэн хэрэгцээтэй vйл ажиллагаа болдог юм. Өдөр тутмын сонинд нийтлэгдсэн зарыг төрөлжvvлэн сандаа хадгалж байгаа цорын ганц мэдээллийн байгууллага билээ.

Тус группээс бэлтгэн тvгээж буй бvх мэдээллийг www.mongolnews.mn өөрийн сайтдаа электрон хувилбарт оруулан өдөр тутам шинэчлэн цацаж байна. 2001 оноос эхлэн тvгээсэн мэдээллийн ийм гарц өдгөө дэлхийн монголчуудын байнгын хэрэгцээ болсныг сонины электрон шуудангаар тогтмол ирдэг талархлын vгс илэрхийлдэг.

Энэхvv сайт нь Монголын вэбvvдийн дунд зохион байгуулсан олон шалгаруулалтад тэргvvн байр эзэлсэн юм. Тvгээж буй мэдээллийн багтаамж, чансаа, уншигчидтайгаа тогтоосон эргэх холбоо, хэрэглэгч хvлээн авахад хялбар байдал зэрэг шалгуур vзvvлэлтvvдээр ийнхvv шалгаруулжээ. Хилийн чанадад суугаа монголчуудын санаа бодлыг эх нутагт нь сонсгох, тулгамдсан бэрхшээлийг төр, засгийн сонорт хvргэх, хэлэлцvvлэг явуулах зэрэг шинэ арга ажиллагааг Монголын сайтуудаас анхлан тогтмол хэрэглэжээ.

Тvvнчлэн 2006 оноос “Өнөөдөр Америкт”, “Өнөөдөр БНСУ-д” сонинуудыг хилийн чанадад хэвлэн тvгээж эхлэв.

“Монгол ньюс”-ийн нэрийн хуудас болсон “Өнөөдөр” сонины нийтлэлvvд манай нийгэмд тулгамдсан олон асуудал бэрхшээлийг шийдвэрлэхэд замч, шинэ тусгалаар гэрэлтvvлэгч, олон нийтийн оюун бодолд урам жигvvр хөглөгч, саар бусармагийг уудлан илааршуулагчийн vvргийг гvйцэтгэсээр ирлээ.
Аливаа улс төрийн хvчин, бизнесийн бvлэглэлээс ангид, бие даасан vйл ажиллагаа явуулж ирсний хувьд редакцдаа Сэтгvvлчийн ёсзvйн мөрдлөг бий болгон дагаж хэвшvvлсэн.

Мөн дизайны дvрмийн номтой (stylebook) болсон анхны редакц болно. Иргэний сэтгvvл зvйг төлөвшvvлэхэд оруулж буй “Өнөөдөр” сонины хувь нэмрийг шинэ цагийн уншигчид талархан дэмждэг юм. Монголын мэргэжлийн сэтгvvл зvйн хөгжилд олон зvйлээрээ анхдагч байх зvтгvvрийн vvргийг тус группийн харьяа мэдээллийн редакцууд амжилттай биелvvлсээр явна.

2005 онд байгуулагдсан “САС Pictures” студи нь орчин vеийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахуйц чанартай реклам сурталчилгааны шторк тvvнчлэн клип бэлтгэдэг. Тус студийн бэлтгэн цацаж буй “Миний гэр” төсөл нь Монголын телесэтгvvлзvйн тvvхэнд цоо шинэ алхам юм. 25 дугаар суваг телевизээр 2005 оны арванхоёрдугаар сараас цацагдсанаасаа хойш “Миний гэр” Монголын залуусын төдийгvй бvх насныхны хамгийн шимтэн vздэг нэвтрvvлэг болжээ. Мөн 2006 оны гуравдугаар сараас “Миний гэр” нэртэй сэтгvvлийг өсвөр vеийнхэнд зориулан хэвлэж эхлэв.
 
“Монгол ньюс” группийн охин компаниуд:
· “Монгол ньюс лейбор” (гадаадад ажиллах хvч гаргах vйл ажиллагаа эрхэлдэг)
· АBМ (хэвлэл тvгээн, борлуулах)
· Duty free (“Буянт-Ухаа” нисэх буудал дахь vйлчилгээний цэг)
· “Алтан төгрөг” (банк бус санхvvгийн байгууллага)

“Монгол ньюс” группийн хөрөнгө оруулсан компаниуд:
· "Улаанбаатар зочид буудал" ХК
· "САС MONGOLIA" Монгол, Японы хамтарсан аялал жуулчлалын компани
· “King Palace” Монгол, Хятадын хамтарсан барилгын компани
· “Улаанбаатар - 2” жуулчны бааз

Улаанбаатар, Жуулчны гудамж, "Монгол ньюс" группийн байр
утас: 330797, факс: 330798, e-mail: today@mongolnews.mn
prev next

Манай буланд »

Чөлөөт Цаг»
Сүүлийн 10 жилийн хамгийн муу жүжигчнээр Эдди Мерфи, Парис..
Нийтлэл»
Ардчилсан нам талцах уу, шинэчлэгдэх үү..
Улс төр»
С.Батболд, Н.Алтанхуяг нараар оролдох сонирхол ба хамтарса..
Улс төр»
ЖАГСААЛ, ЦУГЛААНЫ ҮЕЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА БЭЛЭН БАЙДАЛ..
Фото мэдээ»
“Оскар” –ын эзэд тодорлоо
Фото мэдээ»
Софи Марсу, Кристофер Ламберт нар Монголд ирлээ..
Чөлөөт Цаг»
Жэссика Биэл: Үзэгчид хэзээ ч миний үнэн төрхийг хараагүй..
Ярилцлага»
Г.Баярсайхан: Гүний ус, Хөвсгөл далайгаа стратегийн ордод ..
Нийтлэл»
Монгол толгой ба бутархай мөнгөний гарз..
Улс төр»
С.В.Паушок ОХУ-ын “Газпром”-ыг ч бас залилжээ..
Нийгэм»
“Улаанбаатар” гэхээр нүдэнд юу бууна вэ?..
Нийгэм»
Эмнэлэг хөл тавих зайгүй, ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭН БАРЬЦ АЛДАЖ БАЙ..
Нийтлэл»
Тоотой түүхэн барилгуудад мөхөх аюул нүүрлэв үү..
Нийтлэл»
Монголыг басаж болохгүй цаг иржээ..
Нийтлэл»
Гурван хуушуурын үнэтэй Монголын үрс гудамжинд золбиров..
Улс төр»
“ОСКАР” -ЫГ НАВИЧУУД “БӨӨНДӨХ” МАГАДЛАЛТАЙ ..
Бизнес»
Интернэт суваг ашиглан мэдээлэл түгээх нь үр дүн ихтэй..
Улс төр»
Орон сууцны барилгын 50 хувь нь хямд үнэтэй байхаар шийдвэ..
Developed by Singleton LLC