Д.ОЮУН-ЭРДЭНЭ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Батж.Батбаяр худлаа гэсэн нь баригдав. Хөвсгөл аймгийн Бүрэн хаа ны фосфоритын ордод олгосон лицензийг хянаж, олон нийтэд ил зарлах хүсэлтийг “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөнөөс УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд 2008 оны есдүгээр сард ирүүлжээ. Гэвч Байнгын хорооны дарга Б.Батбаяр энэ хүсэлтийг хав даржээ. Энэ талаар Байнгын хорооны гишүүд нь мэдээгүй байна. Фосфоритын ордыг ашиглаж эхлэх нь Хөвсгөл далайг цаазын тавцанд аваачиж буйтай адил гэдгийг монгол хүн бүхэн мэднэ. Байнгын хорооны гишүүдээс энэ талаарх байр суурийг нь бид 2009 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 297/3860 дугаартаа тодруулсан юм. Энэ үеэр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Батж.Батбаяр буюу МО дарга
“Тэр хөдөлгөө нөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу 10-11 дүгээр сард Ажлын хэсэг байгуулаад хэлэлцчихсэн шүү дээ. Шийдвэр нь ч байгаа. Одоо ч ажиллаж л байгаа. Энэ талаар Байнгын хорооны бүх гишүүн мэдэх албагүй. Ажлын хэсгийнхэн нь л мэдэж байгаа. Эхэлж шалгаж байж хэлэлцэнэ шүү дээ. Юу ч болоогүй байхад хэлэлцэхгүй” гэж хариулсан.
Гэтэл ийм шийдвэр гаргасан байтугай ажлын хэсэг байгуулагдсаныг ч мэдэх гишүүн олдсонгүй. Тиймээс Байнгын хорооны дарга, эрхэм гишүүн Батж.Батбаяртай өөртэй нь уулзаж, дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Төрийн ордон дахь өрөөг нь зорив. Баруун жигүүр дэх 401 тоот өрөө түүнийх аж. Байнгын хорооны даргын хувьд дамждаг хоёр өрөөнд туслахын хамт ажил хэргээ явуулдаг юм байна.
-Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын орд газарт олгогдсон лицензүүдийг хянан шалгах Ажлын хэсэг байгуулж, шийдвэр гаргасан гэж та хэлж байсан. Хэн, хэн гэдэг гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ямар шийдвэр гаргасан талаар танаас дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн юм.
-Надоел болсон асуудал ш дээ. Би энэ талаар яримааргүй байна. Манай хүү лиценз худалдаж авсны төлөө намайг л хусаад байх юм. Яршигтай юм, өөрөөс нь асуу.
-Хамгийн гол нь та Ажлын хэсэг байгуулсан гэ сэн. Энэ талаар Байнгын хорооны даргын тань хувьд тодруулмаар байна.
-Тэр хүнтэй нь ярь. Би яримааргүй байна.
-Байнгын хорооны даргын хувьд өөрөөс тань хариулт авмаар байна?
-Би тийм Ажлын хэсэг байгуулаагүй. Байгуулах ч үгүй.
-Та манай сонины асуул тад хариулахдаа ийм Ажлын хэсэг гаргаад, шийдвэр нь гарчихсан гэж шинэ оны өм нөхөн хэлсэн шүү дээ.
-Уг нь байгуулсан. Тэд нар чинь явахгүй л юм байна шүү дээ.
-Хэн, хэн гэдэг гишүүн явахгүй байгаа юм бэ?
-Мэдэхгүй. Би одоо санахгүй байна. Ах нь мартчихаад байна. Ямар ядаргаатай юм бэ, та нар өөрсдөөс нь асуухгүй юу.
-Гишүүдээс асуусан л даа. Мэдэхгүй гэсэн. Ажлын хэсэг байгуулсан талаар албан ёсны тогтоол гардаг биз дээ?
-Надад тэр ямар хамаатай юм бэ. Тэр хүмүүсээс нь асуугаач.
-Та ийм ажлын хэсэг бай гуулсан гэсэн болохоор Байнгын хорооны даргын тань хувьд асууж байна шүү дээ.
-Их хурлын байнгын хорооны даргын хувьд ийм Ажлын хэсэг байгуулсан. Одоо хаана байгааг мэдэхгүй байна. 2004 бил үү, 2005 ч бил үү, үгүй ээ, 2008 оны намар Богд, Хөвсгөлийг бүгдийг нь нийлүүлээд Ажлын хэсэг бай гуулсан. Манай туслахаас Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг асуучих.
-Та Байгаль орчны асуудал хариуцсан байнгын хорооны даргын хувьд Хөвсгөл дэх Бүрэнхааны фосфоритын ордод их хэмжээний лиценз олгогдож байгаа болон энэ ордыг ашиглах талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Би юу хэлэх юм бэ. Би ямар эзэмшиж байгаа биш, манай хүүгийн бизнес.
-Харин тийм учраас л танай гэр бүлийн бизнес таны хашиж байгаа энэ албан тушаалтай зөрчилдөөд байгаа юм биш үү. Та түрүүн ажлын хэсэг байгуулах ч үгүй гэж хэллээ шүү дээ
-Юун гэр бүлийн бизнес. Надад ямар ч хамаагүй. Та нар битгий ийм хачин юм яриад бай, За. Тэрийг чинь одоо ашиглана гэж байх ч үгүй, За.
- Засгийн газрын Үнд сэн чиглэл болон Хөвсг өл аймгийн ИТХ энэ 2010 оноос ашиглахаар шийдвэрлэчихээд байгааг та мэдэж байгаа биз дээ.
-Яаж ашиглахын. 500 км төмөр зам тавих хүн дэлхий дээр байхгүй. Тэрбайтугай тал, говь биш уул, нуруу, усыг гатлаад 500 км төмөр замыг тэрбум доллар гаргаж тавьчихаад тэрийг ашиглаж юм хийнэ гэдэг үлгэрийн далай байхгүй юу.
-Тийм л юм бол яагаад ингэж хэл аманд орооцолдон байж энэ ордтой зууралдаад байгаа юм бэ?
- Юун яагаад гэж. Тэрийг би яаж мэддэгийн, хадгалж л байхгүй юу. Магадгүй 20, 30 жилийн дараа хэрэг болж юун магад. Өөр юу байхын. Өөр юу ч байхгүй. Чи харж байгаарай. 10 жил тэрийг ашиглах ямар ч боломж байхгүй. Зүгээр л лицензийнх нь төлбөрийг төлөөд л хадгалж байгаа.
-Лицензийнх нь төлбөр хэд байдаг юм бэ?
-Би тэрийг яаж мэддэг юм бэ. Компанийнх нь захирлаас асуу. Төрийн албан хаагчаас хүү чинь лиценз эзэмшдэг гээд надаас шалгаагаад байх хэрэггүй ш дээ.
-Хүү чинь Бүрэнхааны ордод лиценз эзэмшдэг ком панийн захирал. Та биш. Гэвч та энэ ордтой, хүүгийнхээ ком па нийн бизнестэй холбоо той асуудал дээр УИХ-ын Бай галь орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргынхаа албан тушаал, эрх мэдлийг ашиглан нөлөөлөөд байгаа юм биш үү. 2008 онд Иргэний хөдөлгөөнөөс тавьсан Бүрэнхааны ордтой холбоотой лицензүүдийг шал гах хүсэлтийг та одоо хүртэл хав дарчихаад байгаа биз дээ. Ийм санал хүсэлт ирснийг, үүнтэй холбоотой Ажлын хэсэг байгуулсныг танай байнгын хорооны ганц ч гишүүн өнөөд рийг хүртэл мэдэхгүй байгааг үүнээс өөрөөр юу гэж ойлгох юм бэ.
-Үгүй ээ, дарсан юм байхгүй. Манай туслахаас асуу. 2008 онд Богд уул, Хөвсгөл, Заан тэрэлж гээд бүгдийг нь оруулаад Ажлын хэсэг томилчихсон байгаа, За. Чи ер нь юу асуугаад хүн ажил хийлгэхгүй байгаа юм бэ. Би юм яримааргүй байна. Хүүе, туслах аа, энэ хүнийг гаргаач ээ, би ажлаа хиймээр байна. Хүүе, туслах аа. /үүднийхээ өрөө рүү огло харайн босож гүйв/ Би ер нь чамайг хамгаалалтынханд хэлж хөөж гаргана. Дарга нарт чинь хэлнэ. Чамайг Оюун-Эрдэнэ гэл үү. Хүүе туслах аа. Хэн гэлээ чамайг.
-Оюун-Эрдэнэ
-Би чамайг туслахаараа хэлүүл чихнэ. Энэ хүний юуг нь яа гээд, хамгаалалтынханд хэллээ. За ер нь би өөрөө хамгаалалтынхныг дуудлаа.
-За за. Танай гишүүд тань мэдэхгүй, танаас өөрөөс нь асуу гэсэн болохоор л тантай уулзаж үгийг тань л сонсох гэсэн юм. /Үүднийхээ өрөөнөөсөө гарч гүйгээд, гарахын завдалгүй буцаад ороод ирэв./
-Би наана чинь ажлаа хийж байна. Батхишиг гээд манай хүү байгаа. Тэрнээс асуу.
-За баярлалаа. Ажлын хэсэг байгуулсан тогтоолыг туслахаас чинь аваад үзчих үү.
-Тэг тэг. Ер нь чамд тэгэх ёс байхгүй. Чи яагаад төрийн юмыг албадан шаардаж авах гээд байгаа юм бэ? (МО дарга бүр цахиртан орилов)
-Уучлаарай, би шаардаагүй. Тийм тогтоол гарсныг нүдээрээ харчихаад л өгөх гэсэн юм. Танай гишүүд ийм тогтоол гараагүй гээд байна шүү дээ.
-Тэгвэл тийм боломж байхгүй, тэгээд л бол оо. Тийм тогтоол гаргах нь гаргасан, тэгээд бол оо, За. Би битгий өг гээд туслахдаа хэлчихнэ, За юу.
-Яагаад?
-Бидэнд ер нь та нарт хамаг юмаа дэлгэж, тайлагнах хэрэг байхгүй.
- За за. Та хэвлэлд өгсөн ярилцлагадаа Бүрэн хааны ордод лиценз эзэмшдэг хятадуудаас мөнгө аваад өөрийг тань гөвөөд байна гэж хэлсэн байна би лээ. Би уг нь энэ ордыг Хөвсгөл далай ээж, байгаль экологид аюулгүйгээр ашиг лах технологийг дэлхийд одоогоор нээгээгүй байгаа болохоор төр засгийн зүгээс олгосон лицензүүдээ эргээд нэг хараач л гэж бичсэн юмсан.
-Битгий солиор чи. Ер нь тэр ордыг чинь 20 тэрбум доллар гаргаад ашиглах бо ломж, 20 жил байхгүй, За. Хэнд тэр 20 тэрбум доллар бай гаа юм, Тавантолгойгоо ашиг лаж чадахгүй байж. Балай юмнууд. /Хаалгаа түгжээд хамгаалалтынхныг дуудахаар явав бололтой/.
Нас намба тогтсон, төрийн туршлагатай түшээгээс гарам гүй ийш тийш үсчин гүйж, цахиртан орилох түүнийг хараад шоконд орсон би коридорт нь хэсэг суугаад, Бүрэн хааны фосфоритын ордод олгосон лицензүүдийг шалгах Ажлын хэсэг томилсон гэх тогтоолын эрлээ цааш үргэлжлүүлэв.
437 тоот өрөө. Энд УИХ-ын Тамгын газрын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын алба байрладаг аж. Зөвлөх Д.Мягмарсүрэнтэй уулзаж 2008 оны 10, 11 дүгээр сарын үед тус Байнгын хороо ноос Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын орд газарт олгогдсон лицен зүүдийг шалгах Ажлын хэсэг байгуу лагдсан тогтоол гарсан эсэхийг тодруулав.
-2008 онд тийм Ажлын хэсэг байхгүй дээ. Би бол баримжаагаар санаад л байна. Мартана гэж байхгүй дээ.
-Ажлын хэсэг байгуулагд саныг гишүүд ч бас мэдэхгүй байгаа юм. Батж.Батбаяр гишүүн 2008 оны 10, 11 дүгээр сарын үед байгуулсан гээд байгаа юм.
-Урьд хурлын үед Зайсан, Горхи, Тэрэлжийг шалгаж, Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байсан.
-Тэр Ажлын хэсэгт хам рагдсан юм биш биз дээ?
-Байхгүй. Тэр чинь УИХ-ын даргын захирамжаар ажиллаж, яаманд үүрэг өгч, дахиад үү рэг өгөөд шалгасан. Одоо Зай сангийн асуудал бий.
-Хөвсгөл аймагтай холбоо той юм байхгүй юу?
-Р.Буд гишүүний ахалсан Хөвсгөл аймгийн Байгалийн цогцолборт газрыг шалгах нэг Ажлын хэсэг байгаа. Энэ Ажлын хэсэг 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот тогтоолоор байгуулагдаж байсан. Богд уу лын дархан цаазат газар болон Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газар, Хөвсгөл аймгийн байгалийн цогцолборт газруудад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газар олголт, ашиглалтын байдлыг шалгах ажлын хэсэг. Энүүгээр ер нь яах гээд байгаа юм бэ.
-Батбаяр гишүүн Хөвсгөл аймгийн Бүрэнхааны орд газарт олгосон лицензүүдийг шалгах Ажлын хэсэг бай гуулсан гээд байгаа юм. Гэтэл үүнийг мэдэх гишүүн алга, бас тогтоол нь олддоггүй ээ.
-Аан. Дарга ийм тогтоол гаргасан гээд байгаа юм уу.
-Тийм. Ажлын хэсэг гаргаад шийдвэр, дүгнэлт гарсан гээд байгаа юм.
-Үнэн үнэн. Гаргасан
-Үзэж болох уу?
-Болно болно. Өвөл болчих сон байсан болохоор Хөвсгөл яваагүй, нөгөө хоёрыг нь л шалгасан. Гэхдээ удирдамжид нь Хөвсгөл орсон. Хөвсгөлийн хамгаалалтын захиргаанаас мэдээлэл авсан.
-Энэ чинь ашигт малтма лын лиценз олголт той холбоо гүй, Хөвсгөлийн байгалийн цогцолбор
газарт аялал жуулч лалын чиглэлээр олгогдсон газартай холбоотой юм биш үү.
- Тусгай хамгаалалттай га зар нутгийн тухай хуулийн газар олголт, ашиглалттай хол боотой асуудлаар шалгасан. Яг Хөвсгөлийн хувьд ашигт малтмалын лиценз олголттой холбоогүй юм шиг
байна.
Ийнхүү эрлийн үзүүр дуусав. УИХ-ын байнгын хорооны дар га Батж.Батбаяр
худлаа хэлэв үү, харьяат ажилтнууд нь үнэнийг нуув уу. Ямар ч л байсан Хөвсгөл аймгийн
Бүрэн хааны фосфоритын ордод ашиглалтын хоёр, хайгуулын 14 лиценз эзэмшдэг “Талстмаргад”
компанийн захирал Б.Батхиши гийн аав УИХ-ын Байгаль ор чин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын
хорооны дарга Батж.Батбаяр төрийн өндөр албан тушаалаа ашиглан хүүгийнхээ бизнесийн “орчинг”
ийнхүү хамгаалж, хаацайлж сууна. Хөвсгөл далай ээж бол цэвэр усаар ундаалж,
цэн гэг агаараар амьсгалж өс сөн монгол хүн бүрийн хувьд хайрлаж, хамгаалах ёстой эх оронч
сэтгэлийн салшгүй нэгэн ундарга байх ёстой. Гэтэл фосфоритын арвин баялгаасаа болоод цаазын
тавцны өмнө жилээс жилд тэргүүн гудайсаар байна. Уг нь Батж.Батбаяр УИХ-ын Байгаль орчин,
хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувьд Хөвсгөл далай, Бүрэнхааны фосфоритын орд
газарт хамгийн их анхаарал хандуулж, эрдэмтэн мэргэд, иргэдийн хөдөлгөөнийхөнтэй хүч хавсран байгаль экологоо харамлаж, хамгаалж байх ёстой хүний нэг. Гэвч энэ талаар сонсохоос ч дургүйцэн, үзэн ядахын учир юунд вэ. УИХ-д хоёр удаа сонгог дохдоо Байгаль орчны байнгын хороог “өмчлөн”, даргаар нь сонгогдон ажилладаг энэ хүн хүүгийнхээ ирээдүйн бизнес хэмээн хадгалаад байгаа фосфо ритынхоо талаар ямар мэдлэгтэй байдаг юм бол доо. Энэ ордыг ашиглуулахгүй гээд байгаа нь эрхэм гишүүн Батж.Батбаярын хүү Б.Батхи шиг нь Бүрэнхааны фосфоритын ордын гол хэсгийг эзэмшдэгтэй огт холбоогүй. Түүний хүүгийн эзэмш лийн энэ орд газрыг ашиг лаж эхэлбэл Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл аймаг, дэлхийн цэвэр усны ундарга Хөвсгөл далайн байгаль экологид ямар хор хөнөөл учруулах вэ эдэгт л асуудлын гол нь байгаа юм. Фосфоритын их нөөцтэй хэдхэн орон дэлхийд бий. БНХАУ, Өмнөд Африк, АНУ, Марокко болон Сахарын баруун цөлийн хэсгийг оруулаад дөрөвхөн улс дэлхийн нөөцийн 83 хувийг атгадаг. Хятад улс өндөр чанартай нөөцтэй боловч түүнийгээ экспортолдоггүй. Харин манай орны хувьд фосфоритыг экспортлохгүй л бол хэрэглэх зайлшгүй шаардлага ойрын хагас зуунд лав байхгүй. Хэдэн тэрбум хүн амаа тэ жээх гэж Хятадын эрх бариг чид нь үстэй толгойгоо зул гааж байгаа. Тэднийгээ гэдэс цат галан явуулахын тулд идэж болох, өсгөж болгох бүх нийг ашиглаж буй. Тийм болохоор тэдэнд хөрсөө бордож, ногоогоо, будаагаа үржүүлэхэд фосфоритоос өөр амин чухал хэрэглээ байхгүй. Харин монгол чууд бид хятадуудыг тэжээх гэж, тэднийг хоолтой байлгах гэж бордооны бааз болох ёстой гэж үү. Фосфорит олбор лож эхэлсэн тохиолдолд хятадууд хоолтой, монголчууд Хөвсгөлгүй болно. “Нойтон” гэх технологоор олборловол байгаль орчинд, Хөвсгөлд ямар ч хор хөнөөлгүй гэж зарим нэгэн эрдэмтэн өнөөдөр тайлбарлаж, баталж байгаа. Гэтэл уул уурхайн олборлолт, технологоороо дэл хийд тэргүүлдэг АНУ гэхэд фосфоритоо олборлосныхоо төлөө 2008 оны долдугаар сарын байдлаар 20000 хавтгай дөрвөлжин км “үхмэл” орчинтой болжээ. Энэ “амьд бус” лаг шавар бүхий ус Миссисипи мөрний салаалсан сав газраас урсан далай руу орж буй нь сансраас авсан гэрэл зурагт буужээ. Өөрөөр хэлбэл Хөвсгөл далайг хэд дахин нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний орчныг америкчууд амьд амьтан, ургамалгүй үхмэл ертөнц болгосон гашуун туршлага л хуримтлуулжээ. Харин монголчууд бидэнд туршлага байтугай мэдлэг ч бий бил үү. Хөвсгөл далай ижийгээ “үхүүлчихвэл” Байгаль нуур сүү нь ширгэсэн хөх шиг л болно. Сүүгүй хоосон хальсыг дараа нь хэчнээн ч тордоод шим тэжээл өгнө гэж үү.

Уншигчдын сэтгэгдэл