ӨНӨӨДӨР СОНИНЫ ШИНЭ ДУГААРТ
Өнөөдөр сонин

Нийгэм

Монголчуудын хоёр дахь “байлдан дагуулал”

2010-07-31 12:08

Миний ахын сартай халиун сумын наадмаар айрагдсан шүү дээ, захирал аа. Одоо яадаг билээ, айн? Би ер нь яваад ирнэ байгаа. Та надад цалинтай чөлөө цохоод аль хө”… Хөдөөд үйлдвэрлэл явуулдаг уул уурхайн компанийн удирдлагууд орон нутгийн ажилчдаас иймэрхүү аман өргөдөл сонсож даджээ. Харин ч хэд хоногоор эзгүй байхаа урьдчилан мэдэгдсэн нэгэнд нь баярладаг аж.

…Ажилдаа ирэхгүй гурав хоносон барил гачны араас эрэл болж, цагдаагийн газарт мэдэгддэг дээрээ тулж байтал сураггүй алга болооч маань шил юм өвөртөлчихсөн халам цуухан орж ирээд даамлынхаа дал мө рийг янгинатал алгадаж байна. “Сүртэй шүү дээ. Анхныхаа цалинг угаахгүй бол алдас болдгийм байгаа биз дээ. Идээний дээжийг өөртэй чинь хуваадгийм билүү дээ гэж харин ч сайхан санаад ирж байхад чинь”…

Монгол хүнээс т а т г а л з а х бол сон шалтгаа наа ажил олгогчид тайлбарлахдаа инээдэм тэй гэхээсээ хачирхалтай жишээ олныг өгүүлэх аж. Мон гол хүн ажил хийж чаддагг үй гэх юм. Гэтэл гадаадад ажиллахыг амьдралын цор ганц зорилго болгосон монголчуудын тоо жилээс жилд нэмэгдсээр, бүр 100 мянгуулаа цалин цуухын төлөө далайн чанад руу “дайлаар” од жээ.

Мон гол Улсын 100 хүн тут мын хоёр нь дэлхийн хаа нэгтээ ажиллаж, энд орон сууц авах мөнгөө хурааж, эс чадвал ар гэртээ талхны мөнгө гуйвуулж байгаа. Эх орондоо хийдэггүй ажлыг хүний нутагт нугалж дөнгөдөг гэхээр монголчууд га даадад очихоороо ил бэ - дүүлчихдэг юм биш биз? Бүр төрөл арилждаг гэж байгаа шүү. Ажил хайж дэлхийг Монголчуудын хоёр дахь

“БАЙЛДАН ДАГУУЛАЛ”

хэрсэн монголчуудын маршрутыг газрын зураг дээр тэмдэглэн будвал Чингис хааны байлдан дагуулалд эзлэгдсэн газар нутгийн зургархуу агуу ха рагдахаар. Америк тивийг хүртэл монголчууд өөрийнхөөрөө нээж, хэдийнэ “монголчилж” орхисон. Хөөрүү хүн бол омогшихоор “байл дан дагуулал”. Монголын нэн шинэ түүх бичигсэд энэ цаг үеийн нүүдлийг “хоёр дахь байлдан дагуулал” хэмээн томъёолбол би лав эгдүүцэхгүй.

Тэнд ажилладаг, энд үгүй. Үүний учрыг олох юмсан. Нийгэм судлаачид, сэтгэл зүйчид, бүр философичид ч сонирхож болох сэдэв мэт санагдана. Монгол хү- ний цусанд шингэсэн чанар биш биз? Бид чинь найгүй нэрэлхүү хүмүүс гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Бүгд дээд боловсролтой гэж бай гаа. Улаан дипломтой зөөгч ч байх шиг. Аа яа яа, болж өгвөл бүгд профессор. Зам барих хүнгүй. Ажилчин байхаас үхтлээ ичээд ажилгүй байсан нь дээр гэж үзээд байх шиг. Оёдолчин болвол онигоонд оруулдаг. Харин гадаадад очихоороо настай хүний өтгөн шингэн цэвэрлэнэ, барилга барина, гудамж шүүрдэнэ. Юу л бол юу хийчихэж чаддаг.

Дотоодын компаниуд хүртэл монгол хүн ажиллуулахаас жийрхэж байгаагаа манайхны “сахилга бат муу” хэмээн тайлбарладаг. Энэ нь ч монгол ажилчдын нийтлэг дутагдал бололтой. Хятадуудад цалин олгож, дээр нь гадаад ажилчин авсныхаа төлбөрийг хүн тус бүрээр бодож тушаасан нь монгол хүнийг “хүмүүжүүлснээс” илүү хялбар аж. Яагаад сахилга батгүй байгаа юм бол? Гадаадад ажиллахаараа сахилга баттай болдгийн учрыг олох сон.

МОНГОЛООС СОЛОНГОС РУУ, ХЯТАДААС МОНГОЛ РУУ
 Өдгөө 100 мянга орчим монгол хүн гадаадад ажиллаж амьдарч байгаа гэсэн мэдээ бий. Тэдний эх орон руугаа гуйвуулдаг мөнгөөр Улаанбаатарт орон сууцны шинэ хорооллууд сүндэрлэж, ам метрийнх нь дундаж ханш 1000 доллар давж буй. Энэ бол яаж ч бодсон Монголын эдийн засгаас төрсөн бодит үнэ биш. Америк, Япон, Со лон гост ажиллаж буй мон голчуудын орлогод дүйцүүлсэн ханш.

Зөвхөн БНСУ-д гэхэд 30 гаруй мянган монгол хүн ажиллаж байна. Солонгосын хамгийн аюултай, бохир хөдөлмөрийг Монгол мэтийн ядуу орны иргэд гүй цэтгэдэг бө гөөд манайхан 1990-ээд оны эхэн үеэс энэ айлын тогооноос ам тос дож сурсан. Хоёр улсын Засгийн газар хооронд гэрээ байгуулагдсанаар 2003 оноос БНСУ-д ажиллагсдын эрх зүйн байдалд эргэлт гарсан билээ.

Гадаадад ажиллах хүч илгээх төв энэ онд БНСУ-д гэрээгээр хө- дөлмөр эрхлэх сонирхолтой 14600 хүнийг бүртгэжээ. Бүртгүүлэгч тус бүр 26000 төгрөг тушааж, 379.6 сая төгрөг цуглуулав. Тэднээс 3105 горилогч солонгос хэлний шалгалтад тэнцсэнийг Солонгосын тал зарлаад байгаа юм. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцээгүй 11495 монгол эх орондоо үлдэж байгаадаа өөрсдийгөө азг үйд тооцов. Ийм тооны монгол гэр бүлийн ирээдүй бүрхэг хэвээр, тө лөвлөсөн орлого нь мөрөөдөл болон замхарлаа.

Мөн яг ийм тооны хятад ажилчид энэ онд манай улсад ажиллах зөвшөөрлөө Монгол Улсын Засгийн газраас хэдийн авсан билээ. Монгол Улс гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоол анх 2002 онд гарч байжээ. Уг тогтоолд Мянганы зам барихад БНХАУ-ын 458 ажилтан, ажилчныг оролцуулах тухай заасан байна.

Тухайн үед барилга, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт эхэлж, Монгол Улс үүнд шаардлагатай үндэсний ажиллах хүчнээр бэлэн бус байгаадаа барьц алдаж эхэл сэн. 1990-ээд оноос хойш мэргэжилтэй ажилчин бэлтгэх залгамж тасарсны горыг найман жилийн өмнөөс Монгол Улс амссаар ирэв. Хятадаас ажиллах хүч авах Засгийн газрын тогтоол жил бүр гарч, тоо нь ч даруй хэд дахин нэмэгдсээр ирсэн баримт байна.

Гадаадаас ажилчин оруулж ирэхдээ тэдгээрийг дагалдуулан монгол хүмүүсийг ажлын байран дээр сургах, улмаар хя тад ажилчдын тоог цөөлж, мэргэ жилтэй ажилчдыг бэлтгэх, ажилгүйдэл ядуурлыг арилгах бодлого огт хэрэгжсэнг үй.

Гадаад ажилчдын тоог жилээс жилд цөөлөхийг анхаарна гэсэн Засгийн газрын амлалт цаасан дээр найман он цайрч хоцорчээ. 2002 онд оруулж ирсэн 458 хятад ажилчны тоо цөөрөх бүү хэл энэ онд 10 мянга даваад байгааг бид өмнө нь компани тус бүрээр мэдээлсэн билээ.

 

ingej bolohgvi ee 2010 оны 08 сарын 26 09:25 Хариулах
za iim neg bodol bnaa.ene taraagaad bgaa noiliin uruu jorlond baas shees shahuu bolj bgaa munguuruu neg turuh emneleg eswel neg tsetserleg surguuli yasli barichihal daa.odoo bgaa archaagvi baidalaa zasahiig hicheegeed zasaj chadahgvi bgaa yum chini yadaj ireedvinhee tuluu neg ihiig hiij bvteemeer bh yum daa.mun ene gadaadad ajillaj bgaa mongolchuud chini vnendee hamgiin zorigtoi BI bol BID gedgee haruulj chadaj bgaa hvmvvs.vnendee ter mungu yag chin deeree uuriin chini tvriiwchind ch gesen tsalin bolood orj bgaa shvv tdorhoi heseg ni.
yaaj amidrana daa mongolchuudaa 2010 оны 08 сарын 04 22:34 Хариулах
mongold ajil hiigeed hiigeed unelehgui deer ni ali boloh shulhiig bodhoos hamtdaa hogjih ter compani tomrohiin hereer ajiltanii amidral saijirdag batalgaatai boldog bol hen ch gadagshaa booliin hodolmord dulah be dee. mongold hodolmoriin huuli morddog compani bhgui gej helj bolno. deer n zahiral udirdlaguud n hurtel belen yumand durtai ter togsood irsen ajiltan g surgaad dadlagajuulaad avhad neg ih zardal garaad bhgui bolvuu 2-rt angli hel gene oorsdoo hun yu gej yarij bgaag oilgohgui shahuu. ter ajliin bairan deer tavigdah shaardlagiig baahan heregtei hereggui shaardlaga tavina jishee; n tugeeltiin jolooch anli heltei 18-25 nastai bh ger bulgui hotiin tovd gertei geh metiin hogiin yum tavi na 50 nastai sh gesen ajlaa hiij chadaj bval zaaval nas zaagaadal zugeer neg tugeeltiin jolooch hentei angliaar yarih ve dee zahiral n ooroo medehgui bgaa yum chin zovhon ajiltai bhiin toloo ter hun gerlehgui amidarlaa ureh yum daa. iim hogiin yum hiij amidardagaa biznes erhelegchid mini bolih here
sanal 2010 оны 08 сарын 02 01:59 Хариулах
Hergiin uchir gadaad garahaaraa turul ariljaad ajilsag bolchihdogdoo baigaam bishee. Ugaasaa ajilsag, amidralin tuluu unencheer zutgej sursan ni gadaad garaad baigaam shdee. Engiin jishee helii. Ajilsag neg ni l amidrahin tuld Solongos hel suraad shalgaltand orood baigaa gej bodoj baina. Zalhuu hun bol yun hel surah nom shagaih. Tur zasgaa haraaj zuheed, hudal helj hulgai hiihee bodood l suuj aigaa bizdee.
sanalin hariu 2010 оны 08 сарын 02 11:33 Хариулах
deeerees n helhed MONGO ARD TUNEMDEE BITGII OGOOCHEE. OROND N HUMUUSEE SURGAAD AJLIIN BAIRAAR HAMGAACHEEEEEEEE MONGOOOROO UILDVER BARI. BID AJIL HIIMEER BNA
mongol 2010 оны 08 сарын 03 02:06 Хариулах
niigmiin daatgal eruul mend geed utaggui baahan shimtgelee awahaa boliod hund caling bohir ogdog bolchih tegwel estoi huwiin buisness mongold ajillah sonirhol hund bii bolno!!!!
sanalin hariu 2010 оны 08 сарын 02 11:31 Хариулах
ajilsang zalhuu gej bitii taltsaj tenegteerei. Yordoo l tsalin hangamjind l uchir n bgaa yum. Mash baga tsalingaar nasaaraa ch hodolmorlood olj chadku bair bashingiin uniig yaaj guitseh yum bee? Ene asuudlig l shiiduul boloh n ter shde
мөнх 2010 оны 08 сарын 01 21:20 Хариулах
монголд ажил хийсэн хүн цалин сайн авдаг, сайхан амьдардаг тийм л нөхцөлийг бүрдүүлэж өгөх хэрэгтэй тэгэхгүй одоогийх шиг зүгээр мөнгө өгөөд баивал( тэр хэдхэн төгрөг шүү),ажил хийж байгаа нь цалин бага нөхцөлд ажил хийх хүн байхгүй болоод байна товчхондоо ажил хийдэгүй бол амьдрах боломжгүй болговол хүн сайн ажилна шүү дээ би солонгост ажиллаж байгаа хүн лдээ энд яг л ийм байдаг ажил хийж чадвал байртай унах унаатай санаа зовох юмгүй саихан амьдардаг юм байна эсрэгээр ажил хийхгүй хэдхэн хоновол амьдрах боломжгүй болдог ингэж байж амьдрахийн төлөө зүтгэнэ шүү би ч монголдоо очиж ажилмаар л байна юуг ч хужаагаас илүү хийнэ шүү хужаад огдог цалингаа л өгчих тэгвэл олон сайхан залуус нутгийн МОНГОЛИЙНХОО мөрөөсөл болж байна шүү
alt 2010 оны 08 сарын 01 21:05 Хариулах
энэ сэтгүүлч эргүү юм бичдэг гар вэ.xэxэxэ өөрөө бас дээд боловсролтой гэж байгаа...ийм юм бичэж байхаар зам барь.
sanal 2010 оны 08 сарын 02 11:34 Хариулах
AR TUMEN BID ONDOR TSALINTAI AJIL HIIMEER BNA
zochin 2010 оны 08 сарын 01 20:50 Хариулах
shal teneg yum bichih yum. delhiin buh l ulsad baidag l jishig. irged ni gadaadad ajillad l gadaaduud eh orond ni ajilladag. angliar transwork gedeg amidarliin hev mayagiin l neg sh dee.
Lkhamaa 2010 оны 08 сарын 01 09:39 Хариулах
Hamgiin tulgamdsan asuudliig hunduj bichsen setguulchid bayarlalaa. Sanal soliltsoh uudnees uuriin sanaag door tovch uguulev. Minii bodloor mongol hun mongoldoo sain ajillahgui bgaagiig zarim shaltgaanuud gevel: Tsalin baga, ajillaj, amidrah orchin taaruu (jishee ni garaad l zamiin buglurul, hunsnii ayulgui baidal, erh zuin shudarga eseh baidal geh met), ajliin bairnii songolt, bolomj ih. Mongol hund mongoldoo ajillah bolomj ih uchraas ted neg ajlaas nuguu ajil ruu amarhan shiljdeg, hudulmuriin sahilga baridaggui taltai bolov uu. Odoo manai ulsiin Zasgiin Gazar gadaadad ajillaj, amidarch bgaa humuusee eh orondoo tatah bodlogo barij ene tal deer ajillaj bna l gene. Ene bodlogoo yaj, yamar arga zamaar heregjuuleh gej bgaa ni todorhoi bus zuvhun yarih tudii bgaa ni bas haramsaltai. Ingeheer setguulch tanii duridsan Zasgiin gazriin zarim bodlogo heregjihgui, tsaasan deer tudii uldej bgaa ni uuntei bas holbootoi bolov uu. Alivaa zorilgiig heregjuulehdee arga zamiig ni zuv todorhoil
Зочин 2010 оны 08 сарын 01 03:24 Хариулах
yuu heleh geed baigaa yum be..munge n iluu bolohoor gadaada ajilaad baigaa yum bishuu,,tegehdee tend munge l baihaar hun bolgon ajilna gesen ug bish hen hiij chadaj bna ter l sain tsalin avna ,medevuuu mungiin ikh uguheer hun bolgfon ajilna gesen oilgolt baihgui ter hun chadahgui bol ajilaasaa halagdana
hehehe 2010 оны 07 сарын 31 21:39 Хариулах
manai ahiin sartai haliun turuulsen geed tsalintai chuluu guidag huniig mgld medehgui l yum bn! neeh uyangiin halitai bichdeg hun boloh geed teneg yum bichjee! unendee bol mgl shig huniig luivardaj tsalin hulsgui shahuu ajillaluuldag oron baihgui uchraas humuus iim muu ajilladag yum!
yhuun 2010 оны 07 сарын 31 18:53 Хариулах
niitlegchee zuv zamd oruulaj chadahgui baij bitgii huts yadaj 10 hun avaad temtseld urailda gord za
bb 2010 оны 07 сарын 31 18:26 Хариулах
archaagyi teneg mulguunuud mini booliin hudulmur hiihgyi geed tejeever amitan shig busdaar tejeelgeed hevtej baigaa ta nariin hajuud bol yamarch ajil hudulmuriig gololgyi barij avaad hiij baigaa ter hymyys bol temtsegchid amidralaa avaad yavagsad za uy
bat 2010 оны 07 сарын 31 18:22 Хариулах
booliin hudulmur gej er ni yag uyg heleed baidag bna.mongolchuud hudulmur hyniig hyn bolgodog gedgiig martsan ch uymuu oilgodoggyi hymyys.jisheen i chi tseverlegeenii ajil hiihgyi geed ajilgyi mungugyi ar gereeree tejeelgeed suuj baigaa bol chi zygeer l amitan za uy.booliin hudulmur dandaa hutsana muu archaagyi teneg zalhuuchuud.hudulmur bol amidral za uy.booliin hudulmur hiihgyiee geed hutsaad oir orchinii shimj amidarch baigaa p i z d a nar yhej dald oroosoi
xm xm xm xm xm xm xm xm xm xm xm xm 2010 оны 07 сарын 31 13:50 Хариулах
archaagui tur zasgiin buyanaar mongolchuud maani harid boolin hudulmur erhelj, hujaa nar harin tednii buyanaar mongold zoolj, ohid emsiig uvur turiidee damjuulj, erliizjuulej bodlogoo amjilttai heregjuulj bh shiv, hujaa nar manj nariig uusgasan argaa odoo mongol gedeg ulsiig uusgaj bna daa,
uhy 2010 оны 07 сарын 31 18:10 Хариулах
tur zasag maani yagaad iim gajig bodlogo barij yavdag yum boloo?uneheer hyatadaas daalgavar avaad ,bas sanhuujeed maniigaa ed bad hiij bgaa yum bish biz?humuus ee!
Б.Энхцэцэг

"Өнөөдөр" сонины Улс төрийн албаны сурвалжлагч, тоймч

prev next

Манай буланд »

Чөлөөт цаг»
Нүд будалтын зурхай
Чөлөөт цаг»
Цахиур хагалсан залуу жүжигчдийг нэрлэв..
Чөлөөт цаг»
ГУМ-ын шинэ нүүр царай СИНДИ КРОУФОРД..
Чөлөөт цаг»
Ихрийн ордныхны ерөнхий шинж
Чөлөөт цаг»
“АВАТАР”-ЫН ТУХАЙ ЯРИА ДУУСААГҮЙ..
Нийгэм»
“Достана”-г монголоор “НАМРЫН СИНДРОМ” гэдэг үү..
Шинжлэх ухаан технологи»
Хуучин машины гүйлтийг буцаасан байдаг уу..
Чөлөөт цаг»
Путиний шинэ машин
Чөлөөт цаг»
Клубийн гишүүн
Чөлөөт цаг»
Сэтгэлийнхээ гүн рүү хийх аялал буюу Трип Хоп..
Чөлөөт цаг»
Үхрийн ордныхны ерөнхий шинж
Шинжлэх ухаан технологи»
3D газрын зураг бүтээжээ
Чөлөөт цаг»
Линдсей Лохан урлагийн ертөнцөд эргэн ирнэ гэв..
Чөлөөт цаг»
Монголчуудын хамгийн их зочилдог хуудсуудыг Yahoo тэргүүлэ..
Чөлөөт цаг»
П.Пикассо “рекорд” тогтоов
Чөлөөт цаг»
Хайди Клумын даашинз шилдгээр тодорлоо..
Чөлөөт цаг»
Хонины ордныхны ерөнхий шинж
Чөлөөт цаг»
Одоо би яах вэ
Developed by Singleton LLC