Өнөөдөр сонин

Нийгэм

“Тоглоомын дүрэм”-гүй Улаанбаатар

2010-01-28 17:45

Улаанбаатарын гудамжаар автомашин 12 км цагийн хурдтай “сажилж” байна. Ингэж явах нь хууль биш, харин өнөөгийн бодит байдал дээрх “бидний хурд” юм. Урьд нь 40 км цагаар “довтолгож” байсан хурд яагаад саарав гэж та гайхаж байна уу. Одоогийн авто замын сүлжээг анх 50 жилийн өмнө төлөвлөсөн, гэтэл 50 жилийн дараа бүх зүйл орвонгоороо өөрчлөгдчихсөн байдаг. Эдүгээ автомашины тоо 110 дахин нэмэгдчихээд байхад хагас зуун жилийн өмнөх төлөвлөлтөөр явж буй нь хачирхалтай санагдахгүй байна гэж үү.
Авто замыг өргөтгөж, шинээр зам тавих талбайг нөөцлөх тухай тэр үеийн дар­га нар зүүдлээгүй болол­той. “Шинэ зууны Улаан¬баатар” гэсэн улстөрч¬дийн гоёчилсон нэрийн цаана замын түгжрэлд хэдэн ца¬гаар саатах хэрнээ тех­¬нологийн хөгжил рүү тэ¬мүүлж буй урвуу хамаарлын төсөөлөл байгаа болов уу,
Замын түгжрэл их¬сэх тусам төвдөө амьдра¬хыг хүмүүс хүснэ. Ийм нөхцөлд гэртээ сууж бай­гаад интернэт, гар утсаа­раа захиалга өгч худал­даа, үйлчилгээ авах e-commerce хөгжих тухай саналтгүй. Энэ бол хоолойд тээглэсэн яс, хот болох “мөрөөдөл”-ийн түгжээ юм. Хөгжил гэдэг нь хурд гэж сонсогдох болсон ор¬чин үед  хөдөлмөрийн бү¬тээмж, технологийн шинэч­лэл, бизнесийн үр ашиг авто замаас шууд хамаарна.
Эдүгээ Улаанбаатарт нийт хүн амын тал гаруй хувь нь амьдарч, ДНБ-ий тал хувийг бүтээж, улсын төсвийн орлогын 34 хувь төвлөрч, барилга, худалдаа, үйлчилгээ, тээ¬вэр, холбоо, нийгмийн бу¬сад үйлчилгээний 70 хувийг “үйлдвэрлэж” бай­на. 370 насыг зооглосон Улаанбаатар Монголын эдийн засгийн дийлэнх ачааг нуруундаа үүрч, түм түжигнэж, бум бу¬жиг­¬насан их хөлийн га¬зар болчихсоны бодит ил¬рэ¬лийг үүгээр тодотгож бо¬лох юм. Харамсалтай нь эдийн засгийн энэ нөөц дээрээ тулгуурлан эрчимтэй хөгжиж, жинхэнэ ёсоор хот болж төвхнөж чадалгүй өнөөдрийг хүргэлээ.
Тавиад оноос хойш Улаанбаатарыг хот болгох гэж таван удаа төлөвлөсөн байх юм. Гэхдээ хүн амын механик өсөлтийг зөв тооцоолж чадаа­гүй, салхины дээд талд гэр хорооллыг, Туул голын дагуу хүнд аж үйлдвэрийн бүсийг байршуулсан алдаа нь хотын хэлбэр, агуулгыг улам дордуулан, өнгө төр­хийг сааралтуулан бүдгэ¬рүүлж байгаа нь нууц биш. Холыг харж чаддаггүй тө¬лөв­¬лө¬гөө, хотын амьдралд за¬хирагддаггүй нүүдэлчин аран¬шин хоёр холилдохоороо сонгодог хэлбэрийн хотын хэв маягийг “туучиж” өнгөрдгийн жишээ энэ юм.  
Уг нь хот өөрийн дүрэмтэй, хуультай, соёлтой. Томоохон бизнесийн эрх ашгийн өм­нө сөгдөхгүй, хөдөөгийн малч¬дын дур зоргийн өмнө хүчин мөхөстөхгүй байх учир-тай. Гэвч сая гаруй хүн­тэй Улаанбаатар ердөө л хү¬мүүсийн бөөгнөрөл төдий болж, эрх мэдэлтний өмнө хууль хүчгүйдэж, эрх дураараа хөдөөгийнхний өмнө соёл үнэгүйдэж байна уу гэлтэй. Наадам дөхөхөөр малаа туусан хөдөөнийхөн Улаанбаатарыг малч¬ны хот шиг болгох шахна. Сонгууль болохоор улстөрчид нь зөвшөөрөлгүй буусан айлуудыг улам дэвэргэж “Намайг сонговол та нарыг энд чинь суурьшуулна” гэж амлана. Энэ мэт гаж үзэгдэл газар авсаар хот, хөдөөгийн ялгааг Улаанбаатараас олж танихад бэрхтэй болов.
Дэлхийн аль ч хотод бай­даг хотод амьдарсны төлөө төлдөг татвар Улаанбаатарт байх¬гүй. Сүүлийн таван жилд хөдөөнийхөөр хоёр дахин цус сэлбэсэн иргэдийнх нь 60 гаруй хувь нүүрсний утаа суунаглуулсан эсгий гэрт аж төрж байна. Хүн нэмэгдэхийн хэрээр эрчим хүч, ус, нийтийн тээврийн хэрэгцээ өсөж эрүүл бус, стресстэй, эрсдэлтэй орчин бий болсон нь муу төлөвлөлтийн үр дагавар юм.
Сайн төлөвлөгдсөн хотын хүн ам эрүүл, цэвэр орчинд амь­дарч, үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь тогтвортой, эдийн засаг нь өсөлттэй, нийгмийн стресс, аливаа эрсдэлээс хамгаалагдсан байдаг. Эндээс үзвэл, Монголын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатарыг хот гэж үзэх үндэслэл үнэндээ алга. Анхнаасаа алсыг бодож хотоо төлөвлөөгүйгээс болж дахин нүүдэл хийхээс өөр гарцгүй болдог дэлхийн бусад оронд тохиолдож байсан жишгийг Улаанбаатар давтаж магадгүй байна.
Гаднын жуулчдыг гай­хаш­¬руу묬сан өнгө төрхөөр Улаан¬баатарыг чимж, хотын ха¬риуцлагатай иргэн болох босгыг өндөрсгөж, “ихэмсэг орших хот” болгох цаг хэзээ вэ.
Уг нь хүн ам ихээр оршин сууж, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл эрхэлдэг суу­ринг хот    гэж   энгийнээр    тодор­хойлж, хотын амин сүнс нь хот төлөвлөлт байдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Тий¬мээс хотын “тоглоомын дүрэм”-ийг бий болгож, нийслэлээ хот шиг хот болгохын төлөө хүчин чармайлт гаргах нь зайлшгүй юм.
Тэгэхгүй бол хэзээ нэгэн цагт Улаанбаатар Улаанчулуутын хо¬гийн цэг шиг орхигдож, ши¬нэ үеийнхэн шинэ нийслэл байгуулахаар Хархорин ч юм уу, аль нэг эрүүл орчныг зорьж мэдэх юм.
 

Г.Өлзийсайхан

Эдийн засаг, үйлдвэрлэл,бизнесийн албаны сурвалжлагч

prev next

Манай буланд »

Ярилцлага»
Жүжигчин Ч.Ундрал: Ханьдаа анхны харцаар дурласан  ..
Чөлөөт цаг»
ТЭКТОНИК БҮЖИГЧИД ХАЛЗ ТУЛАЛДАНА..
Чөлөөт цаг»
"Victoria’s Secret”-ийн тухай таны мэдэхгүй 5 зүйл..
Чөлөөт цаг»
У.Уранчимэг Италид амардаг уламжлалтай..
Чөлөөт цаг»
Ж.Алтанцэцэгийн 37 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨР..
Нийгэм»
Б.Сарангэрэл:Би биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг бүтээж ч..
Чөлөөт цаг»
Том Круз УНШИЖ ЧАДДАГГҮЙ гэж үнэн үү?..
Нийгэм»
Хамгийн урт насласан сиами ихэр
Чөлөөт цаг»
Хайраа олоход тань юу саад болж байна вэ?..
Ярилцлага»
"Гурван охин хамтлаг"ийн Анхмаа:Өөрөө өөртөө эзэн бай. Хэн..
Чөлөөт цаг»
Эрчүүд эмэгтэй хүнд заавал хэлж байх ёстой үг..
Нийгэм»
10 мянган метрийн өндрөөс унаад АМЬД ҮЛДСЭН БҮСГҮЙ..
Ярилцлага»
Мэрайя Кэри:Би сээтэгнүүр байхыг хүсдэг..
Ярилцлага»
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг “Сүнжид багш аа”..
Чөлөөт цаг»
Papparazzi Пүүжээ
Чөлөөт цаг»
Секс гэдэг авъяас чадварын сорил биш ..
Ярилцлага»
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагү..
Нийгэм»
Ч.Цэлмүүн:Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хэлсэн ч... ..
Developed by Singleton LLC