ШИНЭ НИСЛЭГ, ШИНЭ БИЗНЕС

2014-01-15 09:20:00

 Далайд гарцгүй Монгол Улс дэлхий ертөнцтэй шууд холбогдож, гадаад худалдаагаа өргөтгөн эдийн засгаа хөгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй хөшүүрэг нь зөвхөн агаарын тээвэр байж болохыг гадаадын улсаас зөвшөөрөл авдаггүй, улс орноо бид өөрсдөө мэдэн удирдах болсон сүүлийн хориод жил баталж өглөө.

Эдүгээ Монголд төрийн өмчийн МИАТ компаниас гадна хувийн хэвшлийн авиа компаниуд бий болж, гадаадын тодорхой чиглэлд зэрэгцэн нисч, дотоодын нислэгүүдийг бүгдийг нь хувийнхан үйлдэж байна. Гэвч манай агаарын тээврийн хөгжил нь боломжтойгоо харьцуулахад тун чамлалттай байгаа нь бодит байдал юм. Агаарын тээврийн компаниудын үйл ажиллагааг төрийн зүгээс хэт хянаж, тэдний үнэ тариф болон нислэгийн чиглэлийг тогтоон, тоог нь хязгаарлаж, төрийн өмчит компанид давуу эрх олгон, зах зээлд шинэ тоглогч орж ирэх чөлөөт өрсөлдөөнийг боомилж, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосоор байна.

УИХ нэг жилийн өмнө Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах төрийн бодлогын баримт бичгийг батлан, агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг бий болгохоо зарласан боловч тэр өдөртөө МИАТ-д “Үндэсний агаарын тээвэрлэгч” статус олгож, үйл ажиллагаанд нь “бодлогоор дэмжлэг үзүүлэхээ” амласан нь төрийнхний ам, ажил үргэлж зөрчилддөгийн тод жишээ болсон юм.

ӨРСӨЛДӨӨНӨӨС ХЭРЭГЛЭГЧ ХОЖДОГ

Агаарын тээврийн зохицуулалтыг хялбаршуулбал авиа компаниудын өрсөлдөөн ширүүсч, нислэгийн тийзний үнэ хямдран, улмаар хэрэглэгчид бид хожно. Үүнийг төсвөөс угжаатай МИАТ компанитай эрх тэгш бус байдалд өрсөлдөж буй хувийн хэдхэн компанийн жишээнээс ч бас харж болно.

МИАТ компани алдагдалтай гээд голоод хаячихсан дотоодын чиглэлүүдэд “Изинис Эйрвэйз”, “Аэро Монголиа” хоёр өрсөлдөн нисэж ирсний үр дүнд монголчууд аймаг орон нутаг руу явах машинаас өөр сонголттой болсон билээ. Үүнээс гадна 2012 онд “Хүннү Эйр” нэмэгдсэнээр дотоод нислэгийн үнэ эрс хямдарч, зорчигчийн урсгал огцом нэмэгджээ. 2013 онд гадаад, дотоодын иргэдийн тийзний үнийн ялгаа арилж, Улаанбаатар-Ховдын нислэг хоёр талдаа 650 мянган төгрөг байснаа 400 мянга, Улаанбаатар-Мөрөнгийнх 450 доллар байснаа 200 доллар болж, харин зорчигчийн урсгал 30 хувиар өссөн байна.

Монголд авиа компани байгуулах зөвшөөрөл авах, авсан хойноо гадагшаа нисэх эрх авах (томилолт) нь хамгийн бэрхшээлтэй асуудал юм. Гадаадын хамгийн ашигтай чиглэлүүдийг зөвхөн үндэсний тээвэрлэгч авч, монополь үнэ тогтоон, төлбөрийг нь зорчигчид даасаар олон жил болж байгаа. Уржнан буюу 2012 онд Монгол Улсын олон улсын агаарын тээврийн нийт зорчигчдын 37 хувийг эзэлж байсан Улаанбаатар-Бээжингийн нислэг 2013 онд 30, 11 хувийг эзэлж байсан Москвагийнх 10 хувь болсон бол 37 хувийг эзэлж байсан Сөүлийн чиглэлийнх өөрчлөгдөөгүй аж. Энэ гурван чиглэл нийлээд нийт зорчигч урсгалын 84 хувь байсан нь 77 болж буурчээ.

МИАТ дангаараа энэ гурван чиглэлд нислэг үйлддэг боловч жил бүр алдагдал хүлээдэг. Тухайн орны авиа компанитай өрсөлдөхийн оронд эвсэн сүлбэлдэж, суудлаа хуваалцаж байгаа нь (code sharing) хоёр авиа компанид л ашигтай болохоос өндөр үнэ төлж буй зорчигч бидэнд хохиролтой юм.

Тус компани энэ гурван хотоос цааш нисдэггүй тул зорчигчдоо тэдэнд дамжуулсаар олон жилийг өнгөрөөв. Улаанбаатараас Сөүл орж буй зорчигчдын тал нь ийнхүү дамжин нисдэг. Өрсөлдөөн байсан бол одоогийн Сөүлийн нислэгийн үнэ 30 хувь, Бээжингийнх хоёр дахин хямд байх байлаа.

МИАТ нь дотоодын компаниудтайгаа ч өрсөлдөж чадахгүй байхад татварын мөнгөөр төрийн дэмжлэг үзүүлмэгц дэлхийд өрсөлдөх чадвартай болж, үйл ажиллагаа нь өргөжих тухай салбарын удирдлагууд нь ярьж эхэллээ.

Төрөөс үндэсний агаарын тээвэрлэгчийг олон улсын зах зээлд өрсөлдөхөд бэлтгэн, үнэлэмжийг нь дээшлүүлэх тухай ярьсаар атал агаарын тээврийн үйлчилгээ Монгол Улсын эдийн засгийн хэрэгцээг хангаж чадахгүй, хөгжлийг хойш нь чангаах болов.

Өрсөлдөөнгүй салбарт шинийг санаачилдаггүй. Төрийн өмчит, намын томилолттой удирдлага хувийн компаниуд шиг бүтээлч санаачилгатай, шинийг эрэлхийлж ажилладагг үй болохыг туршлага хангалттай харууллаа.

МИАТ удалгүй Берлиний оронд Франкфурт ниснэ гэж саяхан зарлав. Ямар өөрчлөлт гарч, юугаараа илүү болохыг хэн мэдэж байгаа нь тодорхойгүй. Тодорхой зүйл нь өмнөх шигээ алдагдлаа Сөүл, Бээжингийн монополь үнээсээ төлөх юм. Тиймээс энэ хоёр чиглэлд чөлөөт өрсөлдөөн бий болговол тэд дампуурч, унаагүй болно гэж төрийнхнийг айлгадаг. Төрийн түшээд өөрсдөө үнэгүй явдаг онгоцгүй болохоос айсаар ахиад арван жил явах байлгүй.

Хөдөлмөрийн бүтээмж нь муу учраас Монголын төрийн өмчит бүх компани алдагдалтай ажилладаг. МИАТ ТӨХК дөрв өн онгоцтой боловч 780 ажиллагсадтай, “Аэро Монголиа” гурван онгоцтой, 200 хүнтэй, “Хүннү Эйр” таван онгоцтой, 230 ажилчинтай. Харин “Изинис Эйрвэйз” саяхан таван онгоцтой байсан боловч төр амласан зөвшөөрлөө цуцалсан тул оруулж ирсэн гурван онгоцоо саяхан буцааж, хоёр онгоц, 220 хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

ШИНЭ БОЛОМЖ

Ер нь агаарын тээврийн нислэгийн чиглэл нэмэгдэж олон компани оролцох тусам үнэ нь хямдран, тэр хэрээр шинэ зах зээл нээгдэж, арилжаа худалдаа, аялал жуулчлал хөгжүүлэх үндсэн хоолой тавигддаг. Монголын авиа компаниудад дэлхийн хэмжээний байх боломж бусад салбарынхнаас өндөр. Үүнд шаардлагатай гол нөхцөл нь чөлөөт өрсөлдөөн юм.

Монголд төвтэй дэлхий хэмжээний зорчигч болоод ачаа тээврийн авиа компани гарах бүх боломжийг бүрдүүлэхээр тооцож энэ салбарыг хөгжүүлэх учиртай. Авиа компаниуд л тухайн орныг олон улсын ачаа тээврийн болон аялал жуулчлалын зангилаа (hub) байх суурь нөхцөлийг бүрдүүлэн үйлчилгээний шаардлага, стандартыг тогтоодог.

Азийн залуусын заавал үзэх ёстой газар, мэдэх ёстой зан үйл, заншил Монголд байгаа тухай Япон, Солонгост ихээхэн ярьдаг болж. Саяхан Монгол Улсыг 2014 онд заавал очиж үзэх орон гэж олон улсын алдартай сэтгүүл зарлалаа. Гэвч тэр хэрэгцээг хангахуйц онгоцны тээвэр, зочид буудал, жуулчны бааз манайд алга.

Голлох том чиглэлд ямар ч шинэ бүтээгдэх үүн гарахгүй байгаа нь МИАТ компанийн монополь байдалтай холбоотой. Өвөлдөө суудлаа зарж чадахг үй атлаа зундаа суудлаа шаглаж суудаг үйлчилгээг хэзээ өөрчлөх юм бэ.

Сая Улаанбаатараас Бангкок руу “Хүннү Эйр” компанийн онгоцоор нислээ. Өмнө нь Сөүл хүртэл гурван цаг, залгаа нислэг хүлээж зургаан цаг, дараа нь дөрвөн цаг нисэж өдөр шөнийг зарцуулдаг байсан юм. Тэгвэл одоо шөнө нь унтаад, өглөө нь Бангкокт бууж байна. Тайландаас далайн хөлдөөсөн хоол, бусад олон төрлийн хүнс, шинэ цэцэг, бусад түргэн муудах барааг харьцангуй хямд үнээр, зургаан цагийн дотор оруулж ирэх боломж бүрджээ. Олон салбарын өрсөлдөх чадварт бүтцийн өөрчлөлт хийх гарц нээгдэж, 65 сая хүн амтай, Азийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагт өөрсдийн хаалгатай болж байна гэсэн үг. Мөн монголчууд өвлийн цагт далайд амрах, Зүүн өмнөд Азийн жуулчны урсгалыг улирал харгалзахгүйгээр Монгол руу татах шинэ боломж гарч ирж байна.

Уг нь дээр дурдсан төрийн бодлогод “Байршлын давуу талаа ашиглан даяаршлагдсан иргэний агаарын тээврийн нэгэн бүрдэл болж, Монгол Улсад олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа (Hub) бий болно” гэж дурдсан байгаа. Гэсэн ч агаарын тээврийн зохицуулалтыг хялбаршуулж, чөлөөт өрс өлдөөний замаар үүнийг бий болгоно гэж мэдэхгүй байна уу, эсвэл санаатай хойшлуулж байна уу. Монголын төр ухаалаг болох ёстой гээд байгаа шүү дээ.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
зочин 103.26.194.12 2014 оны 01 сарын 22 10:54 Хариулах
Нисэх гэдэг бол дээгүүрх дарга нарын том бизнес шүү дээ Жирийн бизнес хзн нэгэн ороод ажлаа явуулах боломж тэнд огт байхгүй шүү Изнисийг хар хичнээн жил үйлээ үзэж зүтгээд гадаад нислэгээ АН-ынханд хаалгаад үр дүнд нь хэсэг монгол залуучууд ажилгүй болсон доо Энэ бол шударга өрсөлдөөн бишээ
зочин 103.26.194.36 2014 оны 01 сарын 22 10:54 Хариулах
Нисэх гэдэг бол дээгүүрх дарга нарын том бизнес шүү дээ Жирийн бизнес хзн нэгэн ороод ажлаа явуулах боломж тэнд огт байхгүй шүү Изнисийг хар хичнээн жил үйлээ үзэж зүтгээд гадаад нислэгээ АН-ынханд хаалгаад үр дүнд нь хэсэг монгол залуучууд ажилгүй болсон доо Энэ бол шударга өрсөлдөөн бишээ
miat miao 72.161.124.49 2014 оны 01 сарын 20 05:32 Хариулах
2011 ond MIAT Seoul UB chigleld huul busaar iluu olon tiiz zarj ashig olj baisan. ONgozondoo bagtahgui suudal baihgui gej mongolchuudiig 6,7 odor ongoznii buudal deer honuulj baisan shuu dee. Tend baisan mongolchuud bugd MIAT-iig zyhej baisan. Huuchin 3,4 yambii ongoz busad ulsiin ongoznuudiin derged ongoz gemeergui yambii yum haragddag gesen. Harin mongo idehdee zevdeg bogood ovjin
b.bayana@yandex.ru 95.188.168.14 2014 оны 01 сарын 18 00:44 Хариулах
Ulan-Bator Ulan-Ude-n nislegiig zogsoosond setgel dunduur baidag!!!!!!!!!!!!!!!
zochin 202.21.111*** 2014 оны 01 сарын 17 09:14 Хариулах
MIAT bol mania ulsiin hamgiin tom agaariin teeverlegch ,daan ch duuren avlgal hor hel am n dendsen iljirsen kompani um bna l daa
jimii 92.225.81.25 2014 оны 01 сарын 17 07:28 Хариулах
MIAT-iin uilchilgeeg muu gevel ta ter oros,turk,hjtadiinhaa ongozoor uilchluulj,hamag jmaa aldaad, doromjluulaad nis!!!!!!!!!! mongoliinhoo ongozoor niseh saihan !
boldoo2 92.225.81.25 2014 оны 01 сарын 17 07:19 Хариулах
16jil nisleg uildej odoo neg baingiin uilchluulegchtei bolonguut chigleliig ni uurchilj dampuuruulaad, uur kompani d uguh surag garch baigaad irgen bi harmsaj bna!! Frankfurt ashiggui bolbol hen hariuzlaga huleeh ve? jmar toozoo hiisniig Davaadorj ta geree hiilgesneeree haruizna geed helne uu!!!
boldoo 92.225.81.25 2014 оны 01 сарын 17 07:18 Хариулах
Manai miatiin ongoz urd ni 2 ch udaa hungui shahuu Frankfurt ruu niseed bolison!! sanagdah jm! Odoo jaahaaraa genet olon huntei bolson jm bol!! Davaadorj gedeg nuhur Mongoliin Elchin said nereer mongoliin neriig buzarlaj duusaagui bur davraad MIAT-iin Berlingiin nislegiig Frankfurt ruu bolgoh gej ulairaad baigaa ni sonin baina! Urgeljlel ni dor bgaa!
Altan Hushuu 79.193.25.213 2014 оны 01 сарын 16 17:24 Хариулах
Berlingiin MIAT eljirchihsen shd buun ariin haalga Suudal baiga hernee Baihgui gene Taniltai bol shuud suudal avna achaa bol buur yanziin ariin haalganii achaa bol shuud orno ter ni buur bichheen suljee bii bolchihson Irgediin achaag kg 4,5 -5 € oor avaad yavuuldag. Uilchluulegiin achaa hetervel 9,00€ kg ni.
Yaridag mori 103.26.194.21 2014 оны 01 сарын 16 00:14 Хариулах
Ene xynd yarixaas oir byteedeg ajil baidag bolov uu
Germany 134.93.2.185 2014 оны 01 сарын 15 15:13 Хариулах
Bi airchinagaar niseh gej bga, hoer achaa tus tusdaa 23kg avch yavj bolno. Deer ni gar achaad 5kg+Laptop! Yun ter 20kg; hoer oims hiigeel 20kg shd!
ханх 203.91.119.3 2014 оны 01 сарын 15 12:36 Хариулах
Уг нь яаж бодсон ч Франкфурт олон улсын нислэг дамжин өнгөрөх том аэропортын хувьд тийш нь нисэх зөв л дөө. Ингэж байж л Баруун Европ хийх нислэгдээ Турк, Оросын авиакомпаниудтай өрсөлдөх боломжтой. Берлин нисэхэд цааш нь нисэх хүндрэлтэй байдаг. Гэхдээ МИАТ урьд нь Франкфурт нисээд ашиггуй болж хааж байсан түүх бий шүү
DT 203.194.11*** 2014 оны 01 сарын 15 11:49 Хариулах
Manai MIATiin uilchilgee muu. Bi bolomj oldwol MIATaar nisch Mongoldoo mungu oruulya gej boddog baisan minii bodol uurchlugdsun. Berlin UBiin 2iin khoorond nisehed 20kgaas iluu l baiwal mungu tulukh yostoi gej baina tanil taltai n boodol boodoloor n unegyu achaa yawuulaad l baij baidag. Yer n ali ch companyd 10% or 22 khurtel kg unegyu ternees deesh iluu achaagaa tulukh.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »