Их гүрний бодлого ба түүхий эдийн бааз

2013-10-18 09:05:00

Хятад руу урсах экспортын бараа бүтээгдэхүүний сагсан дахь хувийн жинд сүүлийн хэдхэн жилийн дотор нэлээд өөрчлөлт ажиглагдаж эхэллээ. Эрээн хотын гаалийн статистик мэдээнээс харвал Монгол Улсаас урд хөрш рүү экспортолсон тосны ургамлын экспорт гэрлийн хурдаар өсөж байгаа үзүүлэлт гарч байна. Зөвхөн оны эхний улиралд гэхэд тус боомтоор экспортолсон тосны ургамлын үрийн нийт хэмжээ бараг 12 мянган тоннд хүрэв. Үүнийг өмнөх онтой харьцуулахад зургаа дахин нэмэгдэж, экспортын үнийн дүн нь дөрвөн сая гаруй ам.долларт дөхөв. Энэ тоо оны эцэст бараг хоёр дахин өсөж магадгүй хэмээн эдийн засагчид таамаглалаа.

Рапстай холбоотой дахин нэг тоон мэдээ сонирхъё. Энэ жил улсын хэмжээнд 400 мянгаад га талбайд тариалалт хийсэн байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан мэдээгээр 76 мянган га-д тосны ургамал тарьсан гэнэ. Гэхдээ энэ нь зүгээр л албан мэдээ. Учир нь өнгөрсөн хавар улаан буудай, хүнсний ногоо тариална хэмээн талбай авсан голдуу жижиг компаниуд зөвх өн рапс ургуулсан нь тодорхой болоод байна. Улаан буудай, төмс, хүнсний ногооны тариалалт 600 га-гаар буурч, тосны ургамлынх нэмэгдсэн дүн гарчээ. Эндээс бид БНХАУ хэмээх агуу гүрний тосны ургамлын түүхий эдийн бааз болон “хөгжиж” эхэлснийг ухан ойлгож болно.

Үнийн өсөлт

Тосны ургамал нь хөрс голдоггүй бөгөөд ашгаа хурдан өгдөг, бараагаар бол эргэлт сайтай бүтээгдэхүүн аж. Тэр тусмаа Хятадын төр газар нутагтаа тариалах рапсын талбайд хязгаарлалт хийж эхэлсэн нь дэлхийн зах зээл дээр, ялангуяа Монголд энэ ургамлын үр үнэт түүхий эд болох эхлэл тавигдчихаад байна. Ердөө жил гаруйхны өмнө нэг тонн рапс 400-450 мянган төгрөгийн ханштай байв. Харин одоогийн байдлаар ханш бараг хоёр дахин буюу дунджаар 700-750 мянга хүрчихэж. “Үнэ өвлөөс бүр өснө” хэмээн рапсын үрийг Хятад руу экспортлох зуучлагчаар ажилладаг ченжүүд ярьж байна.

Ерээд оноос хойш ноолуурын үнэ өсөхтэй зэрэгцээд малчид ямаандаа учиргүй хайртай болсон шиг рапсын үнэлгээ ийнхүү тариаланчдын хорхойг гозгонуулдаг чухал бараа болж хувирлаа. Үүнтэй зэрэгцээд ургамлын тосны бизнес Монголын газар тариалангийн салбарт эрсдэл дагуулж эхэллээ. Завхан аймгийн Дөрвөлжин суманд Солонгосын “Fungi and Plants” компани өнгөрс өн онд нутгийн уугуул өвс ургамлыг мөхөөх аюултай төдийгүй эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй амьд организм агуулсан тосны ургамал тариалсан хэрэг мандсаныг санаж байна уу. Тус компани рапс тариалахдаа салбарын яам болон холбогдох байгууллагуудаас зөвш өөрөл авалгүй, зүгээр л сумын Засаг даргын гарын үсгээр үйл ажиллагаа эхэлсэн нь батлагдсан. Энэ хууль бус үйлдлийг тухайн газрын өрсөлдөгчид буюу манай тариалангийн компаниуд мэргэжлийн хяналтынханд хушуу хүргэснээр илэрсэн удаатай. Угтаа бол энэ нь уудам газар нутаг, тал хөндийд өнөөдөр хэдэн орны, хэдэн компани, хэчнээн га талбайд юу тарьж байгааг нарийвчлан тогтоож, хянадаг нэг ч төрийн байгууллага байдаггүйн баталгаа. Мөн тосны ургамал тариалах талбайн хэмжээ мэргэжилтнүүдийн урьдчилан тооцсоноос энэ жил 2-3 дахин өссөн дүн гарсан. Энэ нь рапсын тариалалтад төрөөс барих бодлого байхгүй байгаагийн бас нэг жишээ юм.

Хяналтгүй бизнес

-Энэ жил газар тариалангийн олон компани буудай тариална гэж газар авчихаад баахан рапс ургууллаа. Энд хяналт тавьдаг, зохицуулдаг төрийн бодлого гэж үнэндээ алга. Ер нь Монголын газар тариалангийн салбарт сүүлийн үед хятадуудын эзлэх байр суурь улам бүр өргөжиж, хүчээ авч байна. Ялангуяа рапс дээр. Ийм замбараагүй байж арай болохгүй байх аа. Хөрсний үржил шим, экологи талаас нь бодсон ч тэр. Арчилгаа, усалгаа зэрэг нарийн ажиллагаа шаарддаггүй, зардал бага байдаг болохоор мэргэжлийн бус хүн ч тариад байх боломжтой ургамал л даа.

Тэгээд ч рапсын үрийг хятадууд нэлээд өндөр үнээр авч байгаа. Ханш нь нэг тонн улаан буудайгаас бараг хоёр дахин илүү байна гээд бод доо. Бас жин ихтэй болохоор овор бага гээд бизнесийн нүдээр харвал үнэхээр ашигтай ургамал. Хамгийн аюултай нь хөрсний хамаг шим тэжээлийг сорчихдог юм билээ. Лав хоёр, гурван жилдээ рапс тариалсан талбайгаас ургац хураана гэж горьдолтгүй. Манайх энэ жил улаан буудай тариалсан. Харин тосны ургамлыг бага талбайд тариалж үзсэн хэмээн газар тариалангийн нэг компанийн захирал ярив.

Тосны ургамал нь усалгаагүй нөхцөлд га-гаас 40-50 центнер ургац өгдөг. Зөвхөн үрийнх нь ургац гэхэд нэг га-гаас 8-10 центнер гардаг бөгөөд нэг тонноос 300 литр тос гардаг юм байна. Рапс хөрсөнд азот хуримтлуулдаг буурцагт ургамлын төрөлд багтдаг ч га-гийн ургац өндөр учраас хөрсний үржил шимийг ховх сордог “амьтан” аж.

Бусад улс орон рапсыг нийт талбайнхаа 20 хувиас хэтрүүлэхгүй, бас сэлгээнд оруулах байдлаар тариалдаг аж. Жишээ нь, манайх 70 мянган га газарт рапс тариалсан бол тухайн газартаа 4-5 жилийн дараа л дахин “орох” журамтай гэнэ. Гэтэл Монголд тосны ургамлын тариалангийн талбайн хэмжээ жил тутамд нэмэгдэж, үүний хэрээр үхмэл хөрстэй газрууд хаа сайгүй таардаг болж байна.

Мэргэжлийн хяналтынхнаас буудай тариална гэчихээд рапс ургуулсан аж ахуйн нэгжтэй ямар хариуцлага тооцдог талаар лавлалаа. Өнөөдрийн байдлаар ямар нэг торгууль шийтгэл хүлээсэн нэг ч компани байхгүй гэнэ. Хэрвээ энэ талаар мэдээлэл ирвэл шалгана, арга хэмжээ авна гэснээс өөр “шүүрээд” авах юм ярьсангүй.

Бодлогын алдаа

Газар тариалангийн салбарын мэргэжилтнүүд Монголд тосны ургамлын экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор судалгаа хийж, зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжид “... Тосны ургамал их хэмжээгээр тариалах нь хөрсөнд халтай. Иймд энэ төрлийн ургамал тариалдаг улс орнуудаас туршлага судлах зайлшгүй шаардлагатай. Цаашид улаан буудайн үнэ дэлхийн зах зээл дээр тасралтгүй өсөх нь тодорхой байна. Иймд манай улс буудайн тариалалтад онцгой анхаарах нь зүйтэй. Үүний тулд тосны ургамлын тариалалтад ногдуулах татварын хувь хэмжээг бодлогоор нэмэгд үүлэх байдлаар улаан буудайгаа нөөцлөх хэрэгтэй” хэмээн тэмдэглэжээ. Харамсалтай нь, салбарын эрдэмтэн судлаачдынхаа саналыг бодлого боловсруулагчид нь тоосонгүй.

Дархан-Уул аймагт байгуулагдсан, жилд 30 мянган тонн тос үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр өнөөдөр түүхий эдээр байнга гачигддаг талаар таагүй мэдээ дуулдах боллоо. Гэтэл Монгол Улсын тосны ургамлын үрийн экспорт жил тутамд хэдэн арван мянган тонноор өссөн үзүүлэлт гарсаар. Учир нь манай тариаланчдад санал болгож буй нэг тонн рапсын үнэ Монголын компанид дэндүү ахадсан тоо. Түүнчлэн хятадууд манай үрийг дэлхийн зах зээлээс хавьгүй өндрөөр үнэлж байгаа нь их гүрний бодлого манайд жинхэнэ утгаараа хэрэгжиж байна гээд дүгнэчихэд нэг их буруудахгүй болов уу.

Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар тосны ургамлын үрийн экспорт огцом нэмэгдэх болсон гол шалтгаан нь Хятад улс хүнсний тос боловсруулах түүхий эдийн нөөцийн хомсдолд орж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын Засгийн газраас чанартай тосны ургамлын үр нөөцлөх шийдвэр гаргажээ. Мөн нөөц бүрдүүлэх тусгай сан байгуулан, бизнесийн байгууллагуудад хөнгөлөлттэй зээл олгох байдлаар төрийн бодлогоор дэмжиж эхэлсэн байна. Үүнээс гадна манай хөрс үржил шим сайтай, эрүүл байдгаас тосны ургамлын чанар дээд зэргээр үнэлэгддэг, гарц сайн, тариалангийн газрын түрээс бага, Монголын энэ чиглэлийн үндэсний үйлдвэр үүд өрсөлдөх чадваргүй гээд хятадуудад олон талын ашигтай давуу тал байгаа аж.

Гэтэл Монгол Улсад тосны ургамлын тариалалт, экспортод барих бодлого гэж алга. Харин Хятад улсын хүнсний чанартай тосны ургамлын нөөц бүрдүүлэх төрийн бодлогыг тун сайн хэрэгжүүлж байна. Ганцхан аймгаар жишээ татъя л даа. Төв аймаг гэхэд энэ жил 70-аад мянган га талбайд тариалалт хийжээ. Үүний бараг 17 мянган га-д тосны ургамал тариалсан дүн гарав. Эндээс харахад л, тосны ургамал нь нийт тариалангийн талбайн 20 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн дэлхийн жишиг дүрэм хэдийнэ алдагдчихаад байна.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
зочин 180.235.18*** 2014 оны 05 сарын 18 12:47 Хариулах
Дэлхийд хамгийн хүн сайтай хүмүүсийг хятад хүнээр тлгтллслн судалгаа бий шүү.
raps 202.21.106*** 2013 оны 11 сарын 10 15:16 Хариулах
ene zorig geed xvnii bichsen zvils vnen yumuu oipd iim yum sonsoogvvn bn..raps.d zopiulj iim xuuli togtool gapgasan gej duulaagvvn bn???
ыыыы 202.21.113*** 2013 оны 10 сарын 23 16:55 Хариулах
эн монголчууд сонин улс шүү. хятадууд юмы нь авхаа байчихаар Эн муу хужаанууд Монголыг боож бна гэнэ. Юмы нь аваад эхлэхээр Хужаа нар Монголыг шулж бна гэнэ хэхээ ёстой өөдлөхгүй улс
raps 103.26.194.82 2013 оны 10 сарын 20 19:57 Хариулах
gadagshaa teevriin zardal tulj achaad Hyataduud ashigtai bhad manai dotoodod baiguulj bgaa uildveruud teevriin zardal gargahgui baij yagaad ijil uneer avch boldoggui um be. Esregeer ni iim yalihgui lobby, tsuurhal taraagaad baih um.
raps 103.26.194*** 2013 оны 10 сарын 20 19:57 Хариулах
Harin Hyatadaas rapsnii tos avchraad savlah business hiij bgaa. Baruunharaad baiguulagdsan Delta-iin uildver tonog tuhuurumjuu suuriluulaagui buguud rapsiig 650,000tug/tonn gej bgaa. Getel gadaad zah zeel ruu 950,000tug/tonnoor avch bgaa bolohoor tarialanchid tedend ugch ban.
raps 103.26.194*** 2013 оны 10 сарын 20 19:56 Хариулах
Darhand bui Mongol Altan Tos uildver ugaasaa rapsnii tosoo shahaas bish tsevershuul hunsend heregleh shugam bhgui tul raps avahgui bgaa,
raps 103.26.194.61 2013 оны 10 сарын 20 19:48 Хариулах
Hyatad rapsnii tarialang ogt hyazgaarlaagui. Harin ch negj talbaigaas undur urgats avah talaar mash ih mungu zarj bgaa. Hyatadiin talbain hemjee ni rapsnii tarialandaa hurdegggui uchir Canada, Oros, USA, Australia, Mongol zereg ulsaas avdag. Canada gehed jildee 11-13 saya tonn raps huraan avch tuuniihee 50-70%iig eksportloj bna.
raps 103.26.194*** 2013 оны 10 сарын 20 19:44 Хариулах
HAA bol gadaadaas valute oloh tom eh uusver shuu. Tiimees heseg buleg lobbychidiin ene met tsuurhalaar bodlogo hiij bolohgui baihaa. Harin ch ene ursgaliig demjij, harin nariin hyanaltad oruulah heregtei. Niit talbaihaa 3nii 1ees iluud tarij bolohgui buguud 3 jildee l 1 udaa tarih yostoi. Ugaasaa raps uuruu 2 jil daraalan tarihad urgadaggui buguud, uvchin garaad bdag.
raps 103.26.194*** 2013 оны 10 сарын 20 19:42 Хариулах
Raps hursnii urjil shimiig hovh sordog gevel hudlaa shuu. Buruu tehnologior tarival goyoliin tsetseg bsan ch urjil shimiig doroituulna. Rapsnaas hed dahin iluu urjil shimiig doroituuldag chihriin nishing, sahariin manjin, erdene shish, narantsetsegiig buh uls tarialj ban. Urjil shim heveeree ban. Uchir ni ethnology ni zuv buyu hursnuus hulgailalgui harin ch bordoj saijruulj bn.
raps 103.26.194*** 2013 оны 10 сарын 20 19:39 Хариулах
Gazar tarialand selgee-rotation boloh tarimal heregtei baigaa buguud odoo zuvhun ulaanbuudai tarij baigaa ni hursnii urjil shimiig mash iheer doroituulj bna. Jishee ni: 1959 onoos unuug hurtel zuvhun ulaanbuudai dagnan tarisnaas urjil shim 50% buuraad bna. Tiimees selgeend daraagiin urgamal heregtei bgaa ni raps um. Delhii niiteeree raps tarij selgeend hereglej bna.
raps 103.26.194*** 2013 оны 10 сарын 20 19:36 Хариулах
Rapsiig Canada uls suuliin 50 jil tarialj baigaa ch urjil shim ni ogtoos muudaaagui harin ch delhiin hamgiin tom raps eksportlogch. Uchir ni selgeend zuv oruulj, bordoj baihad yamarch ayulgui. Ene bol dotoodod jijig uildver baiguulsan humuusiin lobby bna. Tarialanchid bish Mongol uls valute gadnaas oloh eh uusver shuudee.
Raps 103.26.194*** 2013 оны 10 сарын 20 19:36 Хариулах
Gazar tarialangiin onol bol hursnuus yamarch urjil shimiin hulgai hiilguigeer tuuniig zuvhun fon bolgon ashiglah yostoi buguud yamarch tarimal tarisan husch bui urgatsaa bii bolgoh hemjeenii bordoo hiij tuuniigee urgats bolgon avah yostoi. Herev ene meteer hursnii urjil shimiig hamgaalahgui bol yamarch urgamal (ulaanbuudai , goyoliin tsetseg , raps ch adilhan) urjil shimiig doroituulna.
Женко 180.149.97.1 2013 оны 10 сарын 19 23:55 Хариулах
Сайд Баттулгых нь крант яасан юм бол?
eh adagui uls 111.192.15*** 2013 оны 10 сарын 19 19:03 Хариулах
Bid l oorsdoo eh adaggui zambaargui iim baidald orj baigaa sh dee. Tuunees bishheden ga gazart urgamal tarih asuudliig ali negen uls toriin bodlogo bolgood baigaa yum ogtoos baihgui. Buu surjigne.Alivaa ajliig hiiheesee omno bid oordoo sain, muu taliig boddog bas meddeg baih ni l chuhal baina. Oorsdiihoo unhiaguig ali neg uls undestend tohoh ni denduu haralgan teneg asuudal
eh adagui uls 111.192.15*** 2013 оны 10 сарын 19 19:03 Хариулах
Bid l oorsdoo eh adaggui zambaargui iim baidald orj baigaa sh dee. Tuunees bishheden ga gazart urgamal tarih asuudliig ali negen uls toriin bodlogo bolgood baigaa yum ogtoos baihgui. Buu surjigne.Alivaa ajliig hiiheesee omno bid oordoo sain, muu taliig boddog bas meddeg baih ni l chuhal baina. Oorsdiihoo unhiaguig ali neg uls undestend tohoh ni denduu haralgan teneg asuudal
maluu daa. 111.192.15*** 2013 оны 10 сарын 19 18:59 Хариулах
Hyatadiig haraahaasaa omno oorsdiigoo haraamaar baina shuu. Bid oorsdoo tarialahgui , tahialsan ch hudaldahgui l baival boloo yum bish uu? zovhon ashig bodood hor urshgiig ni nedehgui tarialsan bizdee. Ene zohitsuulaltiig hyatadiin tor bodlogoor hiigeed baigaa yum bish ee?!i medehguigeer
Zorig 49.0.156.21 2013 оны 10 сарын 18 15:57 Хариулах
... , Дээр нь Монгол барилгачдыг үндэсгүйгээр гүтгэн муулж тэдний ажиллах талбарыг хүчээр шахуу булаан авч ажиллах хүч нэртэйгээр их хэмжээгээр оруулж ирсэн Хятадуудад найр тавин өгч ...
Zorig 49.0.156.21 2013 оны 10 сарын 18 15:56 Хариулах
Яагаад улаан буудай тариалалт , хураалтын талаар цаасан дээрх хэдэн хуурай тооноос өөр мэдээ байхгүй дээр нь цас орох болгонд хэдэн мянган тонноор улаан буудай цасанд дарууллаа гээд их л баярлан мэдээлээд байгаагийн учир нь олдох шиг болоо. ...
49.0.156.21 49.0.156.21 2013 оны 10 сарын 18 15:56 Хариулах
... Ердөө л Хятадын утсан хүүхэлдэй Монголыг шинэчлэх нэртэй устгах даалгавартай Н Алтанхуягийн засгийн газар Монголын аж үйлдвэрлэлийн салбар , ХАА тариалангийн салбарыг Хятадын хорон бодлогын дагуу удирдаж байгаагаа нуух санаатай өөдгүй заль мэхээ хийж байгаа юм байна гэдгийг ойлголоо. Монгол банкин дахь валютийн нөөц 2, 7 тэрбүм гэх хуурамч тоо эсвэл инфляц нэг оронтой тоонд байгаа , эдийн засаг өссөн үү гэхээс хямраагүй , бараа таваарын үнэ өсөөгүй , ...
Zorig 49.0.156.21 2013 оны 10 сарын 18 15:47 Хариулах
2014 оноос рапс тариалалтыг зөвхөн дотоодын хэрэгцээг хангах төвшинд шинжлэх ухааны бодлогод үндэслэн тариалах бөгөөд өөр бусад талбайд рапсыг тариалахыг бүрэн хориглох болно. ...
Zorig 49.0.156.21 2013 оны 10 сарын 18 15:47 Хариулах
... Хэрэв рапсыг хууль бусаар тариалсан бол тухайн аж ахуйн нэгж , удирдлагыг хамгийн багадаа 1 тэрбүм төгрөгөөр торгож , талбайг нь хураан авах болно.
Zorig 49.0.156.21 2013 оны 10 сарын 18 15:46 Хариулах
... Монголын тариалангийн бүсийн үржил шимийг богино хугацаанд устгаж , удаан хугацаaны турш эдэлгээнээс гаргах , улаан буудай болон төмс хүнсний ногоогоор өөрийгөө хангах бодлогыг зогсоож ,
Zorig 49.0.156.21 2013 оны 10 сарын 18 15:46 Хариулах
... Монголчуудыг Хятадын хортой хүнсний ногоо , гурилын хараат байдалд зориудаар оруулан хүн амын эрүл мэндийг алсуур доройтуулан Монгол хүнийг дотрoос нь устгах бодлогыг Хятадууд барьж байгаагийн нэг илрэл нь энэ үйлдэл гэдэг нь эргэлзээгүй.
Zorig 49.0.156.21 2013 оны 10 сарын 18 15:45 Хариулах
... Учир нь Хятадууд хэзээ ч сайн юм хийж чаддаггүй хорон муу сэтгэлтэй ард түмэн. Тиймдээ ч Хятадаас өөр газарт амьдардаг өөрсөдтэй нь адил хорон муу санаатай хужаа нараас өөр тэдэнд үнэнээсээ сайнаар хандах хүмүүс олдохгүй гэж бодож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »