“Mongolian Аirlines” гэдэг нэр МИАТ-ынх байх ёстой

2013-03-21 09:16:57

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэний агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч “Mongolian Аirlines” группт албан шаардлага хүргүүлжээ. Монгол Улсын Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг зөрчсөн хэрэгт буруутгагдаж буй “Mongolian Аirlines” групп байгуулагдсан цагаасаа хойш үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн олон улсад танигдсан нэрийг ашиглаж ирсэн юм. 2011 онд байгуулагдсан эл групп гадаад, дотоодод нислэг үйлддэг агаарын хөлгүүд дээрээ “Sinсe 1956” гэсэн бичиглэлийг тавьж, 1956 онд үүсэн байгуулагдсан мэтээр сурталчлан, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгааг зогсоох ёстой гэж ШӨХТГ үзсэн байна.

Хэвлэлүүд МИАТ компанийн захирлууд Дайны эрсдлийн даатгал нэрээр мөнгө угаасан хэргийн талаар нийтэлж эхлэх үед манай сонин “Манай улсын агаарын тээврийн гадаад нислэгийн зах зээлд төрийн өмчийн МИАТ компани давуу эрх эдэлж, Монгол Улсыг цөөн хэдэн чиглэлээр Ази, Европтой холбодог. Эл компани эдийн засгийн хувьд дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлсэн “Кореан эйр”, “Эйр Чайна”, “Аэрофлот” зэрэг компанитай өрсөлдөх бяд муутай тул төрөөс өнөөдрийг хүртэл бодлогоор дэмжиж ирсэн. Харин энэ дэмжлэг нь МИАТ компанийг гадна талаасаа монополь эрхтэй болгож харагдуулдаг. Тиймээс тус компани сувдаг сэтгэлтнүүдэд “саалийн үнээ” болдог төдийгүй сиймхий гарвал МИАТ-ыг хувьчилж авахыг хүсэгчид олширсон” тухай мэдээлж байсан билээ. Энэ үеэр үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанитай ихэрлэж төрсөн “Mongolian Аirlines” группийн хууль зөрчсөн үйл ажиллагаа олон нийтэд ил болж байв.

Тодруулбал, МИАТ компани энэ нэрээ УБЕГ болон Олон улсын иргэний агаарын тээврийн холбоо ИАТА-д албан ёсоор бүртгүүлж, дотоодод МИАТ, олон улсад МИАТ болон “Mongolian Airlines” нэрийг олон жил ашиглаж ирсэн. Харин 2011 онд агаарын тээврийн зах зээлд МИАТ гэдэг нэр гэнэт ихэрлэж, “Mongolian Аirlines” групп 1956 онд байгуулагдсан МИАТ компанийн түүхийг өөрийн болгож, гадаад дотоодод сурталчилгаа хийж эхэлсэн байдаг. Үндэс ний агаарын тээвэрлэгчийн нэр хоёр хуваагдах эхлэлийг МИАТ компаниас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаж буй Ч.Хоролсүрэн тавьж, 2005 онд МИАТ компанийн коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа тус компанийн олон улсад танигдсан “Mongolian Аir lines” нэрийг аж ахуйн нэгжийн нэрээр өөр дээрээ бүртгүүлж, www. miat.com домайн хаягийг эзэм ших эрх олж авчээ.

Ийнхүү аж ахуйн нэгжийн нэр, компанийн домайн хаяг давхардсаны уршгаар МИАТ компани олон улсын нислэгийн тийзээ бор луулж, нислэгийн чиглэл, үйлчилгээ гээ сур талчилж чадахгүйд хүрч хувь, хувьс галын ижил нэртэй компа нийн дунд маргаан үүсч байв. Мөн гаднын байгууллагууд андуурч, төрийн өм чийн компани руу гадаадаас хийдэг санхүүгийн гүйлгээ солигдохдоо тулж байсан явдлыг эцэслэхээр тус газарт шаардлага хүргүүлээд байгаа аж. Энэ талаар ШӨХТГ-ын Өрсөлдөө- ний зохицуулалтын хэлтсийн дарга Л.Ган-Өлзийгөөс тодруулсан юм.

-Танай газраас “Mongolian Аirlines”-д шалгалт хийж, тус компанийг хууль зөрчсөн учраас агаарын хөлөг дээрх “Sinсe 1956” тэмдэглэгээгээ арилгах, мөн компанийн нэрийг өөрчлөх шаардлага хүргүүллээ. Шалгалт хийх болсон шалтгаан юу байсан бэ?

-МИАТ компанийн зүгээс “Mongolian Аirlines” групп төрийн өмчийн агаарын тээвэрлэгч компанийн нэр, бусад зүйлийг хууль бусаар ашиглаж байна гэсэн гом дол ирүүлсэн. Шалгалтын явцад хоёр зөрчил илэрсэн. “Mongolian Аirlines” групп 2011 онд байгуулагдаж, 2012 оны арваннэгдүгээр сард УБЕГ-аас гэрчилгээ авсан байна. Нөгөө талаар аж ахуйн нэгж нь иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулахын тулд заавал тусгай зөвшөө рөл авдаг. Харин нислэг үйлдэх тусгай зөвшөөрлийг 2012 оны аравдугаар сард авсан хэрнээ агаарын тээвэрт ашиглаж буй “Аэробус-319” агаарын хөлөг дээрээ “Sinсe 1956” гэсэн тэмдэглэгээ хийж, Улаанбаатар-Хонконг, Улаанбаатар-Шанхайн чиглэлд шууд нислэг хийж байна. Энэ бол агаарын тээвэрлэгч компанийн үү сэн байгуулагдсан оныг заадаг тэм дэглэгээ. 2011 онд байгуулагдаж, 2012 онд нислэгийн эрх авсан компани 1956 онд байгуулагдсан гэсэн ташаа мэдээллийг гадаад, дотоодод түгээж болохгүй биз дээ. Энэ нь өөрөө бусдын барааны тэмдэг хулгайлах юм уу, өөрийн талаар худал буруу сурталчилгаа явуулах гэсэн Өрсөлдөөний тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн байсан.

-Компанийн удирдлага хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрсөн үү?

-Иргэний нисэхийн салбарт байгуулагдаад олон жил нислэг үйлдэж байгаа, нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг компанийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. “Since 1956” гэж бичсэнээр энэ компанийг 1956 онд байгуулагдсан, тогтчихсон, нэр хүндтэй компани юм байна гэсэн ойлголт шууд төрнө. Гэхдээ 1956 онд МИАТ үүсэн байгуулагдсан учраас энэ бичилтийг хийх эрх зөвхөн МИАТ компанид л байна.

-Танайхаас хүргүүлсэн шаардлагын дагуу “Mongolian Аirlines” групп зөрчлөө ямар хугацаанд арилгасан байх ёстой вэ?

-Би чил тийг нэг сарын хугацаанд арилгах үүрэг өгсөн. Онгоцны будаг хэт халуун, хүйтэн температур, өндөр нам салхины нөлөөнд автахгүй сайн чанартай байх ёстой учраас хугацаа хэрэгтэй гэдгийг тооцсон. “Mongolian airlines” гэдэг нэр манай үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн гадаадад танигдсан нэр учраас МИАТ компанид байх ёстой гэж дээр хэлсэн. Энэ нэрийг солих хугацааг 60 хоногт багтаасан. Компанийн нэ рийн асууд лаар энэ хоёр байгууллагын дунд шүүхээр зарга үүсэж байсан юм билээ. Шүүх “Mongolian airlines” гэдэг үгийг кириллээр бичихэд МИАТ гэдэг үгийн кириллээр бичсэнтэй давхцахгүй гэж шийдсэн болохоос “Mongolian airlines” гэдэг үгийн англи, латинаар бичигдэх хувилбарын тухайд тайлбар гаргаагүй байдаг.

-Хэрвээ тус компани тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн шатанд ямар арга хэмжээ авах вэ?

-Бид ТЕГ-аас мэдээлэл авсан. Энэ компани орлого олоогүй, алдагдалтай ажилласан юм билээ. Хэрвээ компани шаардлагыг хугацаанд нь биелүүлэхгүй бол компанийн нийт хөрөнгийг үнэлээд мөнгөн дүнгийн 5-7 хувьтай тэнцэх хэмжээ ний торгууль тавих хуулийн заалт бий. Мөн агаарын тээврийн үйлчил гээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчинг үй болгох асуудлыг Зам, тээврийн яаманд тавина.

Д.ОТГОО


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
Баатар 202.170.68*** 2013 оны 03 сарын 29 16:56 Хариулах
Женко Баттулга, Лу Болд нарын луйврын компани гэдгийг бүгд мэднэ шүү дээ. Төрийн өмчийн МИАТ-ын нэр, үүсч байгуулагдсан түүхээ хүртэл олигархуудад дээрэмдүүлсэн Монголын Засгийн газар хөөрхий.... Ичиг, ичиг
mm 193.156.10*** 2013 оны 03 сарын 22 16:15 Хариулах
Buhel buten agaariin teevriin company baiguulj baigaan bol iim hogiin arga zam heregledeg yostoi ichmeer yum, yostoi munguteigees tsaashgui torolhiin zalilahiin odond tursun amitad ikh baidag boltoi yumaa, Mongolchuud bid yaaj iim hogiin zangaa tatah ve? Hyatadiin hulhi baraa bishdee yamar.
Niseh 122.201.18.18 2013 оны 03 сарын 21 20:29 Хариулах
Mongolian Airlines iin nuuts ezed ni Jenco Battulga , bodi Lu .Bold nar shuu dee ter Horolsuren ed nar bol zugeer l jijig gariin luivarchid shuu dee
Zochin 222.129.24*** 2013 оны 03 сарын 21 18:09 Хариулах
Ene yed salbariin said ni Jenko baisan,daraa ni ooroo hamtran mongolian airlines kompania baiguulsan. Gol hergiin ezen ni Jenko endees l ehelj shalah heregeidee
zovshoorol 122.201.18*** 2013 оны 03 сарын 21 18:00 Хариулах
Nisleg uildeh, ter tusmaa gadaad chihleliin nislegiin zovshoorliig Zam teevriin yam her bargiin kompanid ogdogui bolovch en uchir bituuileg kompanid mash hurdan zovshoorol gargaj ogson ni Battulga said Bodi grup 2-oos todruulah yostoi notstoi asuudal bna. Battulga, Bodi 2iin ashig sonirhol baigaa uchraas iim huerdan huuli busaar huchee avch, MIATiig dampuuruulsan yum bishuu.
Оюуна 202.126.89*** 2013 оны 03 сарын 21 16:12 Хариулах
Мэдээж дотроосоо л байгаа, тас өөр хүмүүс орж ирээд нисгэгч болж, үйлчлэгчүүд болж чадахгүй ш дээ, Ард түмэн, энх орноо бодох хүн байна уу
Оюуна 202.126.89*** 2013 оны 03 сарын 21 16:12 Хариулах
Мэдээж дотроосоо л байгаа, тас өөр хүмүүс орж ирээд нисгэгч болж, үйлчлэгчүүд болж чадахгүй ш дээ, Ард түмэн, энх орноо бодох хүн байна уу
зочин 202.170.80.52 2013 оны 03 сарын 21 15:05 Хариулах
Тэрбумтан саятан болъё гэвэл агаарын тээврийн компани байгуул гэдэг гэсэн Гадаад нислэгээр зорчигчид тал талдаа дүүрэн байж л арай ядан алдагдалгүй ажиллах байх даа Тэрнээс монгол шиг цөөхөн хүн амтай оронд агаарын тээвэр бол дан алдагдал өөр юу ч байхгүй
MIAT 202.170.65*** 2013 оны 03 сарын 21 14:28 Хариулах
MIAT Хэзээ орон нутагт нисэх вэ? Орон нутагт хүмүүстээ үйлчилдэггүй улс төрчиддийн даргалдаг компанид Үндэсний гэдэг нэр хир зохих бол??? МИАТ мөн ч олон хүний амь авч одсондоо. МИАТ өнөөдөр завханд маргааш Хөвсгөлд ..... гэдэг байлаа. Бүү мартаатарай мартвал ...????
bi 202.131.23*** 2013 оны 03 сарын 21 13:59 Хариулах
энэ хаанахын хэний хөрөнгөөр байгуулагдсан компани вэ. Энэ бол МИАТ-ын л хөрөнгө байгаа даа
ANHAAR 202.61.97.16 2013 оны 03 сарын 21 10:22 Хариулах
Ene bol MIAT-iig ashiggui ajluulj bgaad huwichilj avah gesen deerem.
124.158.*** 124.158.73.3 2013 оны 03 сарын 21 14:09 Хариулах
үнэний хувьтай ч байж мэднэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/