Боломжгүйгээс хязгааргүй тийш

2012-11-12 16:00:00

Арван зургаан настай, нүд хөмсөг болсон цэцэг цэврүү шиг хөөрхөн охин. Тархины саажилт хэмээх хүнд өвчинд нэрвэгдсэн О.Гүнчинхорол. Ийм хоёр тавиланг бурхан нэг хүнд оноожээ. Зургаан сартай дутуу төрсөн охиныг инкубаторт байлгаагүй, эмчийн хяналтад оруулаагүйгээс болоод тархины саажилттай болсныг гурван нас хүрчихээд хөлд орохгүй байхаар нь эмчид үзүүлээд мэдсэн гэдэг. Тухайн үед охиныг эмчлүүлье гэхнээ 90-ээд оны хүнд цаг учраас ар гэрт нь хөрөнгө мөнгө хомс, хамгийн харамсалтай нь хожимдсон байжээ. Зургаан настайгаасаа өвөрмонгол эмчийн хяналтад байж зүү тавиулсаар, өөрөө ч бас уйгагүй хичээсний дүнд муу ч гэсэн ярьдаг, хүссэн газраа өөрөө яваад оччихтойгоо болсон аж.

МУЗН-т ажилладаг нэгэн танилынхаа зөвлөснөөр тэр охиноос ярилцлага авахаар тохирсон юм. Янз бүрийн шалтгаанаар бидний уулзах тов хойшилсоор байв. Gunchka... хэмээх хаягийг мессенжертээ бүртгэснээс хойших энэ багагүй хугацаанд түүний талаар өөрийн гэсэн төсөөлөлтэй болоод байсан юм. Статус дээрээ бичдэг үг, надтай харилцаж байгаагаас нь түүнийг зөөлөн, даруу, өхөөрдөм, эгдүүтэй, нэг тийм танхидуу охин гэж бодсон минь саяхан биеллээ олсон бидний уулзалтаар тэс өөр болж таарав. Байр байдлыг нь анх хараад, “шоконд” орсон би “Түших үү, халтираад уначихав, би ундааг чинь онгойлгоод өгье, ядарч байгаа бол жаахан азнаж байгаад ярьж болно шүү” гэх үгсийг өөрийн эрхгүй амнаасаа урсгаж байсан. Гэтэл түүнтэй ярилцаад суух тусам өөрөөсөө ичиж, нүүр улайх шиг болов. Охины цээжин дотор ямар их хайр багтаж, хэчнээн том хүсэл тэмүүлэл, зориг буцалж байсан бэ. Тусгай цэцэрлэгт явж байгаад,

80 дугаар сургуульд тавдугаар анги хүртлээ сурч, саяхныг хүртэл Японы хөрөнгө оруулалттай “Сод-Эрдэм” сургуульд сурсан тэрбээр жирийн хүүхдүүдтэй хамт байхын зовлонг хангалттай амсжээ. Адаглаад л ариун цэврийн өрөөнд ороход нь хүртэл хүүхдүүд шоглон, шалан дээр саван түрхээд хальтирч унагадаг байж. “Би 12 настай байхдаа өөрийгөө муухай охин гэдгийг мэдсэн. Хүүхдүүд шоолоод байхаар нь утсаараа өөрийнхөө бичлэгийг хийгээд үзсэн чинь би ярихаараа илүү дутуу хөдөлгөөн их хийдэг байсан юм билээ. Түүнээс хойш би аль болох бага ярихыг хичээдэг болсон. Ээж болохоор намайг хөөрхөн л гээд байдаг байсан. Тэр орой би ээждээ маш их уурласан. Гэхдээ одоо хувь тавилантайгаа эвлэрсэн” хэмээн гялалзсан хар нүдээ гэрэлтүүлэн хэлсэн юм. Тэр өөрийгөө хайрлаад зогсохгүй, өрөөлийг хайрлах хайрыг бас дотроосоо ургуулж чаджээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сайт нээж, түүнээ төлөөлөн МУЗН-ийнхэнтэй хамтарч ажилладаг тэрбээр одоо гэр хороололд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан томоохон төсөл хэрэгжүүлэхээр НҮБ-ын Хүний нөөцийн сан, “Мэрси кор” зэрэг байгууллагад хандаад байгаа аж. 2009 оноос хойш “Бадамлянхуа” хүүхдийн асрамжийн төвд өөрийнхөө боломжийн хэрээр хандив өгөхийн зэрэгцээ Сувилахуйн аравдугаар цогцолборт сайн дурын ажил хийж байсан тэрбээр “Би ээж, аавынхаа өгсөн мөнгөөр өөртөө гоё хувцас, ном авч болох л байсан. Өөрөөсөө илүүчилсэн тэр мөнгийг хүүхдүүдэд зарцуулж байгаагаа буруу гэж боддоггүй. Даанч үүний минь хариуд “Баярлалаа” гэдэг үг ч надад ирдэггүй” гэсэн нь хүүхэд л болсон хойно хийсэн зүйлийнхээ төлөө урам нэхдэг болохыг нь гэрчилнэ.

Японд амьдардаг эгчээсээ гуйсаар байж 2010 онд урилга авч, тэр ганцаараа арлын орныг зорьсон гэж байгаа. Бидэн шиг хүний төсөөлөхөд ч бэрх энэ сонголтынхоо ачаар тэр Япон дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд гурван сар сураад, тэнд хүний эрхийг яаж дээдэлдгийг яс махандаа ортол мэдэрчээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг зүгээр л идэж, унтаад, дөрвөн хананы дотор насыг бардаг өрөвдөлтэй “амьтан” биш гэдгийг ухаарсан охин сурсан зүйлээ бусадтайгаа хуваалцах, хүмүүсийн хандлагыг өөрчлөх гэсэндээ энэ бүх сайн дурын ажилд нэргүй зүтгэдэг аж. Гэтэл үүнийх нь хариуд талархлын үг байтугай зарим багш, ажилтан түүнийг ад үзэх тийшээ хандсан тул сүүлийн үед биеэр хийдэг сайн дурын ажлаа хойш тавьж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах боломж юу байгааг интернэтээр эрэлхийлэх болжээ. Ямар ч үед өглөө долоон цагт босож, ээж болоод гэрийнхэндээ хоол цайг нь хийж өгдөг, орой дөрвөн настай дүүгээ хардаг охин байна гэдэг бас л сайхан шүү. Сургуульд сурч байхдаа ч тийм л байсан охины мөрөөдөл маш сайн тогооч болох гэсэн. Тэр хоол хийх хамгийн дуртай, бас чадвартай ч Монголд энэ чиглэлээрээ сурах боломж бараг байхгүй учраас Англи, Америк, Хятад, Солонгосын сургуулиуд руу хүсэлтээ илгээсэн юм билээ. Тэдгээрээс хариу ирэхгүй байсан ч Энэтхэг рүү хэлний бэлтгэлд яваад, цаашаа тогоочийн мэргэжлээр заавал суралцана гэдгээ тэр итгэлтэйгээр хэлсэн юм. Англи хэл сурахын тулд гэрийн багш авч, бас ойлгохгүй ч гэсэн уран зохиолын ном уншдаг гэсэн. Түүний бас нэг хообий нь ном унших.

Одоогоор Шүүдэрцэцэгийн зохиолуудыг шимтэн уншиж буй. Ээж нь анх “Чингис хааны түүх” комиксийн 12 цувралыг авч өгснөөс хойш тэр долоо хоног бүр заавал номын дэлгүүр орж, боломжтой үедээ ном худалдаж авна. Харин тэр үедээ хамаатныхаа ахыг гуйх хэрэг гардаг тул цаг завыг нь бас харна. Уг нь тэр 20 гарсан эгчтэй. Гэхдээ тэр нь дүүдээ хань болно гэж үгүй. Харин ч ээжээрээ тэжээлгээд сууж байх санаатай тул эгчийнхээ өмнөөс харамсаж явдгаа охин нуулгүй хэлнэ билээ. Тиймээс гэр бүлээ тэжээх гэж зүтгэж буй ээждээ дараа бололгүй, ядаж орой ирэхэд нь гэрийн ажлаа хийчихсэн байхыг эрхэмлэнэ. Бас ээжийнхээ амьд сэрүүнд өөрийн гэсэн мэргэжилтэй, мэдлэгтэй, ажилтай болохыг хүсдэг гэсэн. Чиний хамгийн баярт мөч юу вэ гэхэд “Ээжийнхээ инээж байхыг харах” гэж охин зүгээр ч нэг хэлээгүй нь илт.

Гудамжинд зүгээр л явж байхад зарим хүн намайг их муухайгаар хараадаг. Би ямар гудамжинд хувцсаа тайлаад, орилж хашгираад, эсвэл гуйлга гуйж байгаа биш. Өнөөдөр тэд намайг шоолж байгаа ч хожим өөрсдөө ямар ч байдалд орж болно шүү дээ. Эрүүл саруул хэрнээ толгой нь хоосон, ухамсаргүй залуус гудамжаар нэг байхад би сургуулиас гарсандаа харамсаад гэртээ сууж байдаг. Ярианы туршид түүний амнаас гарсан цорын ганц гомдлын аястай үг л энэ байв. Харин тэр явахдаа бидний мартах шахсан гэнэн цайлган, чин сэтгэлийн инээмсэглэлээр намайг мялаагаад одсон билээ.

Л.ГАНЧИМЭГ


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
Шинээ 103.26.194.29 2014 оны 04 сарын 08 20:51 Хариулах
Л.Ганчимэг танд ийм хүнтэй ярилцаж, бусдад нэгийг бодуулах боломж огосонд баярлалаа. Энэ охин одоо хаана байдгийг та хэлж өгч тус болооч. Бид ийм хүмүүст чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Сангийн гишүүд байгаа юм. Энэ хүнд тусалж, ярилцах чин хүсэл төрж байгааг минь хүндэтгэн хүлээн ав, туслаарай. Танд их баярлалаа
art.solongo@yahoo.com 103.11.195*** 2013 оны 08 сарын 17 17:07 Хариулах
tarhuniii saajilt gedeg uvchin hamgiiin muuuhai uvchin yumaaa. gehdee ene ohin amidrald hairtai amidraliiin tolooo temtsdeg uneheer setgeliin tenheeetei yumaaaa. manai huuhed ch gsn iiim ovchtei bolohooor oilgoj bnaaa.
zochin 202.72.245*** 2013 оны 03 сарын 04 11:56 Хариулах
xund setgeleesee sain zovlogoo ogdog xamgiin sain emchiin xayag www.drbatorgil.miniih.com
setgel 122.201.18*** 2013 оны 01 сарын 26 15:28 Хариулах
sain baitsgaananuu humuusee. Minii ohind meddeg zuileerei tuslaach saikhan setgeltei humuusee odoo minii ohin 1 nas hurch bgaa sayhan saajilt gedeg hariu sonsood yah uchiraa medehgui bnaa. iim onoshtoi huuhduudiig edgerhed n tusaldag olon ulsiin baiguulaga, emneleg, sain duriin baiguulaga humuus baiwal holboo barih hayg utasiig uldeegeerei humuusee.
zochin 124.158.10*** 2012 оны 11 сарын 22 09:59 Хариулах
EREESEE EMCH NARGYI AMIDARCGAAYA.
зочин 182.160.63.89 2012 оны 11 сарын 18 12:37 Хариулах
Ер нь монголын эмч нар их муухай өөдгүй дандаа гар хардаг өөдгүй зантай тэрнэс болж өчнөөн сайхан хүүхдүүд ингэж хохирсныг хэн мэдлээ одоо ч гэсэн эмч нартай харьцахаар л нэг л муухай өөдгүй ялангуяа улсын эмнэлгийн эмч нар
suvd 2.96.41.52 2012 оны 11 сарын 12 22:01 Хариулах
Anglid Buh delguur horshoo alban gazar ni tergentser oroh zamtai.Er ni 2013 oniig edgeer humuusiin jil bolgood yadaj alban gazar delguur haa saigyi tergentseriin zamtai bolvol yamar ve.Yadaj emneleg ni hurtel iim zamgui :(Adaglaad ter zamiig huuhdiin teregtei eej .teregtei hugshuul hereglene shu de.
Эмч 202.131.22*** 2012 оны 11 сарын 12 18:48 Хариулах
Тэр хариуцлагагүй эмчийн үр удам хэзээ нэгэн цагт энэ зовлонг өөрсдөө амсана.
urgeljlel 182.160.59.17 2012 оны 11 сарын 12 16:39 Хариулах
,hugjliin berhsheeltei humuus ch gesen bidentei adilhan erhtei gedgiig sanah,tanii huu ohin duu ah egch iim asuudaltai bvl ta yaj handah ve geed bodood tedend tusaldaggui yumaa gehed hundetgeltei handaj baimaar bnaa!!!
urgeljlel 182.160.59.17 2012 оны 11 сарын 12 16:38 Хариулах
.Bid tom jijiggui iimerhuu hugjliin berhsheeltei humuusiig oilgoj adilhan l hun gedeg utgaar ni handaj bh tsag ali hediinee bolsn.Tur zasag ni ch gesen ene tal deer anhaarch yadaj baishin barilgiin zurag tusol batlahdaa iim humuust zoriulsan orts gartsiig ni zaaval shiidej bhgui bol iim humuusiin erh daan ch iheer zurchigdood bgaag oilgoh tsag boljee
heleh ug 182.160.59.17 2012 оны 11 сарын 12 16:37 Хариулах
Bi ene ohiniig sai oilgoj bna.Bi uuroo iim huuhedtei bsn etseg hun.Iim huuhdiin zovlon jargal,iim huuhedtei ailiin aimidraliig bieeree tuulsn hun.Hariutslagagui emch nariin buruugaas bolood nasan turshdaa urool tatanhaa bolchihsn saajilttai huuhed gdg eleg emtrem gashuun amidral gedgiig bi sain oilgoj bna

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »