ӨНӨӨДӨР СОНИНЫ ШИНЭ ДУГААРТ

МАЛЧИД БҮРЭНХААНАА ХАМГААЛАХААР БОЛЛОО

2010-04-11 12:56


-Малчинтайгаа үлдэх үү, уурхайчдын орон болох уу

     Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нэгэн малчны өвөлжөөний газраа эзэмшсэн эрхийн бичиг өмнө минь байна. Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийг нь баталгаажуулан жирийн нэгэн малчин өрхөд олгосон энэ цаас өнөөдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэрээр байгалийн баялгийг ухах гэж байгаа мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэнд олгогдсон лицензийн дэргэд ямар ч хүчгүй, үнэ цэнэгүй баримт болон үлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлд, Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заажээ. Гэтэл үнэндээ Монгол орны өргөн уудам газар нутагт эзэн нь болж, хэдэн үе удмаараа малаа бэлчээрлэн газар нутгаа харж, хамгаалж ирсэн монгол малчин Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадаж байна уу.
Хэдэн жилийн өмнө батлагдсан Ашигт малтмалын тухай шинэ хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо орон нутгаас зөвшөөрөл авахаар заасан. Тухайн үедээ үүнийг ард түмэнд газар нутагтаа эзэн байх эрх мэдэл олгосон ардчилсан заалт хэмээн алга ташин талархаж байсан. Гэвч энэ хуулийн заалт амьдралд хэрэгжиж байна уу. Ганцхан аймгаар жишээ татахад энэ хуулийн заалт маш хангалтгүй хэрэгжихийн зэрэгцээ малчдад өвөлжөө, хаваржаагаа хэн нэгэнд алдахгүй байх баталгаа нь болж чадахгүй байна. Хөвсгөл аймгийн хөгжлийн ганц гарц хэмээгдээд байгаа Бүрэнхааны фосфоритын орд газрыг хамарсан нутаг бэлчээр өнөөдөр бүгд лицензээр битүү шивэгдсэн. Аль нэг компани, хэн нэг даргын нэр, нөлөөгөөр Хөвсгөлөөс мянгаад км зайтай нийслэлийн, Монголын хил хязгаараас хэдэн мянган км-ийн алс дахь харийн компаниудын эзэмшилд шилжсэн. Гэтэл Хөвсгөлийн харьяалалтай нутгийн малчид байгалийн баялагтаа байтугай өвөлжөө, хаваржааны газартаа 100 хувь эзэн сууж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Бүрэнтогтох сумын газар нутагт ашиглалтын болон хайгуулын нийт 47 лиценз олгогджээ. Мөн үүнтэй зэрэгцээд нутгийн мал чид ч хуулийн дагуу өвөлжөөний газраа 40-60 жилээр эзэмших эрхийн гэрчилгээгээ өвөртөлсөн. Тэд эцэг өвгөдөөс уламжилсан өвөлжөө, хаваржаа бэлчээр нутгаа үл хөдлөх хөрөнгө, үр хүүхэддээ өвлүүлэн амь амьжиргааг нь авч явах ганц баялаг хэмээн өнөөдрийг хүртэл нандигнан хадгалсаар байна. Гэтэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийнхээ дагуу тэр нутгийг давхар эзэмшиж буй компаниуд нь ухаж төнхөж магадгүй болсныг сонсоод авдрынхаа мухарт хадгалсан “гэрчилгээ” гэх цаасаа хэн нэгэнд алдчихаагүй байгаа даа гэсэн шиг ухасхийн үзсэн малчин эр “Би өвөлжөөгөө 40 жилээр авчихсан байхад та нар юу яриад байна” хэмээн ярих мөртлөө “Одоо тэгээд бид яах болж байна” гэсэн эргэлзээ айдас нүдэнд нь тодрох аж. Энэ сумын Туяа багийнхан хэзээнээс нааш Хядганы голоо өгсөж, уруудан хэдэн үеэрээ амьдарч, буян хишгийг нь ч их хүртжээ. Ганц энэ багийнхан л гэхэд 10 гаруй мянгат малчинтай. Тэдний нэг болох Ж.Базаррагчаа гуай Бүрэнхааны өвөр дэх Мэргэний хөндийн зүүн өвөр дэх өвөлжөөний газартаа 60 жил эзэн суух эрхтэй болсон. Гэвч энэ газар нь өнөөх “гайтай” Бүрэнхааны фосфоритын орд газрын эзэмшилд багтдаг тул газар нутгийг нь ухаад эхэлбэл би яах вэ, хаана хэнд хандах вэ хэмээн санаа зовниж суусан. Ганц Ж.Базаррагчаа гуай ч биш нутгийн хэд хэдэн малчин, ялангуяа Бүрэнхаан уулын ар өвөр дэх өвөлжөөнийхөө газарт эзэн нь болчихсон хэмээн ханхайж суусан олон малчин сэтгэл зовнин тусламж хүссэн. Энэ дагуу “Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа Хүний эрх хөгжил төвийн өмгөөлөгчтэй хамтран тэр нутгийн малчдын эрх ашгийг хамгаалж стратегийн өмгөөлөл хийхээр болжээ. Түүнээс дараах тодруулгыг авлаа.

-Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах шийдвэр гарсантай холбогдуулан эндхийн малчдын эрх ашиг хөндөгдөж байгаа. Хэчнээн малчин албан ёсоор хандаад байна вэ?
-Одоо дөрвөн малчин итгэмжлэлээ өгөөд байгаа. Манай өмгөөлөгчдийн хувьд 3-5 хүн байхад хангалттай гэж үзэж байгаа. Бидний өмнөөс эрхийг маань хамгаалж өгөөч ээ. 40-60 жилийн хугацаатай эзэмших эрх авсан өвөлжөөний газрын маань эрхийн бичиг ашигт малтмалын лицензэд дарагдаад хүчингүй болчих вий. Энэ газар маань лицензийн талбайд орчихоор бид яах вэ гэдэг айдас, болгоомжлол байна. Тиймээс бидэнд итгэж итгэмжлэхээ өгсөн учраас хууль зүйн туслалцаа үзүүлэхээр ажиллаж эхэлсэн.
-Та өмнө нь Хөвсгөл далайд осолдсон хөлөг онгоцны асуудлаар бас стратегийн өмгөөлөл хийж байсан туршлагатай хүн. Одоо хийх гэж байгаа энэ стратегийн өмгөөллийн хариуцагч нь хэн байх вэ. Малчдын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан Засгийн газар уу, аль эсвэл ашигт малтмалын лиценз олгосон холбогдох байгууллагууд байх уу?
-Ашигт малтмалын лиценз олгогдсон үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэхийг одоо судалж, мэдээлэл цуглуулж байна. Лиценз олгохдоо хуулийн дагуу орон нутгаас санал авсан эсэхээс бид ажлаа эхэлж байна. Орон нутгийн удирдлага, нутгийн малчид зөвшөөрөөгүй байхад Кадастрын алба лицензийг дур мэдэн олгосон уу, эсвэл санал авалгүйгээр олгосон уу, хаана нь, хэн нь хуулиа зөрчиж энэ шийдвэрийг гаргасан байна вэ гэдгийг тогтоосны үндсэн дээр тэр хүнийг шүүхэд хариуцагчаар өгнө гэв. Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын орд газартай холбоотой малчдын эрх ашгийг хамгаалах стратегийн өмгөөллийн энэ үйл ажиллагаа анхных биш аж. Хэдэн жилийн өмнө Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Монгол газар”, “Алтан дорнод монгол” гэх компанитай холбоотойгоор анх удаа Монголд малчдын эрх ашгийг хамгаалах стратегийн өмгөөлөл явагдаж байжээ. Тэр үед “Алтан суварга” хөдөлгөөн нутгийн малчидтай хамтран алтны “акул” компанитай заргалдаж байсан юм байна. “”Алтан суварга” ТББ-ын тэргүүн Г.Чагнаадорж гуайтай уулзаж, туршлагаасаа хуваалцахыг хүслээ. “Тэр үед Орхон багийн бараг бүх малчны өвөлжөө, хаваржаа, бэлчээрийн бүх газар нь алтны лицензийн эзэмшил талбайд орчихсон байсан. Манай эзэмшлээс нүү, нүүхгүй бол түрлээ гээд л өвөлжөө хаваржааг нь трактораар түрээд хаячихдаг байсан. Хамгийн багаар хэлэхэд 20 гаруй өрх айлын 3000-4000 мал бэлчээргүй болсон. Тиймээс бид Хүний эрхийн байгууллагатай хамтран Захиргааны шүүхэд хандан хэдэн сарын турш стратегийн өмгөөлөл хийснээр малчдын талд шийдвэр гарсан. Гэвч тухайн үед өнөөх алтны компаниуд газар нутгийнх нь 60-70 хувийг аль хэдийнэ ухаад газрыг нь, өвс ургамлыг нь сүйтгээд хаячихсан байснаас малчид хохироод л үлдсэн дээ.
-Хохирсон малчдад нөхөн төлбөр олгосон уу?
-Үгүй. Ганц сохор зоос ч өгөөгүй. Газар доорх баялагтаа хэт шунасан бодлогыг төрийн эрх мэдэлтнүүд явуулж буйгаас өнөөдөр олон аймаг, сум малын бэлчээргүй болсон. Алтыг нь аваад эргүүлээд хаясан үршил шимгүй хөрс, өвс ургамалгүй үлдсэн бэлчээрт өнөөдөр хүн байтугай мал ч идээшиж чадахг үй байгаа. Үүнээс болоод бэлчээр дагасан малын их нүүдэлд аймаг, орон нутгийнхан хол, ойр гэлтгүй хөлд дарагдан малчдын дунд бэлчээрийн төлөөх “тэмцэл” ил далд өрнөх болсон билээ. Ийм үед малчид өвөлжөөгөө эзэмших эрхийн бичиг өвөртлөөд ч газар нутагтаа эзэн байх, итгэлтэй амьдрах боломж алга. Тэдний энэ эрхийг “лиценз” үгүй хийж байна. Ашигт малтмалаар олох баялгийг малаасаа илүүд үзэж болно. Гэхдээ малаа дагаж амьдрал ахуйгаа залгуулж ирсэн малчдын эрх ашиг, ирээдүйн амьдралд хэн баталгаа өгөх вэ. Хуульд заасны дагуу нөхөн олговор олгосноор тэдний ирээдүйг хангаж чадна гэж үү. Бидний туршлагыг нь хуулбарлан, үлгэр жишээ авдаг улс орнуудад ийм байдалд орсон хүмүүст амьдралын өөр боломжтой хэвшлийг санал болгож, мэргэжил боловсрол эзэмшүүлэх зэргээр цаашид амьдралаа авч явах боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг гэсэн. Харин өнөөдөр манайд малчдын өвөлжөө, хаваржааг төр засаг нь ч, компани, байгууллагууд нь ч шууд “дээрэмдэн” авч байгааг цаашид хүлээн зөвшөөрсөөр, хүлцэнгүй харсаар байх уу. Ганц Хөвсгөлд ч биш, өөр бусад аймагт газар нутгаа эзэмших эрхээ авсан олон малчны эзэмшил ашигт малтмалын лицензүүдтэй давхцаж байгаа. Үүнийг өнөөдөр биш ч маргааш малчин бүгд мэднэ, яг энэ Бүрэнхааны малчид шиг. Харин тэр цагт газар гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байхыг тунхаглан зарласан эцэг хуулиа эрээн цаасаар худалдаж, мал ч үгүй, малчид ч үгүй, уул уурхай, геологчдын орон болсноо хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болно гэж үү.

Д. ОЮУН-ЭРДЭНЭ

Зочин 2010 оны 04 сарын 14 14:46 Хариулах
Molekul Batbayariig delbelie, molekul bolgood uguh heregtei. Negdene shuu. Tsag gazraa heleerei
Зочин 2010 оны 04 сарын 14 14:45 Хариулах
garchigaa zuv oloo hu, uurhai yu gazar nutag uu gej asuu l daa
Зочин 2010 оны 04 сарын 14 14:45 Хариулах
garchigaa zuv oloo hu, uurhai yu gazar nutag uu gej asuu l daa
Зочин 2010 оны 04 сарын 14 14:45 Хариулах
garchigaa zuv oloo hu, uurhai yu gazar nutag uu gej asuu l daa
Зочин 2010 оны 04 сарын 14 14:45 Хариулах
garchigaa zuv oloo hu, uurhai yu gazar nutag uu gej asuu l daa
Зочин 2010 оны 04 сарын 13 18:27 Хариулах
Licence olgood baigaa hurgan tushmeduudiig alaad ogooch ee
уншигч 2010 оны 04 сарын 13 11:08 Хариулах
Газар шорооныхоо төлөө бол гадаадаас ч гэсэн очих болно.Тэр Батж.Батжаргал гэдэг ёроолгүй шуудай газар бүр л гай тарьж явах юм.Хойт солонгост хүртэл өчнөөн юм худалдаж аваад монголын хөрөнгийг гадагш урсгасан гэж дуулддаг юм билээ.
Зочин 2010 оны 04 сарын 13 09:03 Хариулах
тэмцэл хөдөлгөөнөө нийтэд сайн зарлаарай. Энэ дээр чинь харин хөдөлнө шүү
Зочин 2010 оны 04 сарын 12 10:06 Хариулах
Amjilt husiye.Baigali orchnii talaar emzegluulsen olon asuudal manai orond bna.Uigagui niitlelee bichij olnii sonort uneniig hurgej baigaarai chamaig demjdeg shuu
зочин 2010 оны 04 сарын 12 06:58 Хариулах
Зургийг нь харахад залуу хүн шиг мөртөө ямар их үглэдэг юм бэ. Санаагаа товч бичиж сур. Уг ньхамгийн зөв асуудлыг хөндөөд байх юм. Даанч их нурших бүсгүй юм аа.
bi 2010 оны 04 сарын 13 11:16 Хариулах
oilgoxgui bol unshixaa l bolichix. amarxan sd
yu l bol 2010 оны 04 сарын 11 13:11 Хариулах
iiimerhuu temtsel ur dund hurehgui dee, yaduu ornii yaduu, shujnaltai uls turchidtei orond ene asuudal hezee 2, 3 rt bish 20, 30 rt tavigdah bno, hun ni hezee setgelgeenii yaduurlaas garna, hezee eh orno boddog bno ter ued l Mongol uls maani uls shig uls bno shuu dee
yu l bol 2010 оны 04 сарын 11 13:11 Хариулах
iiimerhuu temtsel ur dund hurehgui dee, yaduu ornii yaduu, shujnaltai uls turchidtei orond ene asuudal hezee 2, 3 rt bish 20, 30 rt tavigdah bno, hun ni hezee setgelgeenii yaduurlaas garna, hezee eh orno boddog bno ter ued l Mongol uls maani uls shig uls bno shuu dee
сануулга 2010 оны 04 сарын 13 11:11 Хариулах
Нийгмийн хувьсгалыг ядуус хийж баячууд түүнийг нь ашиглан улам баяждаг юм.Үүнийг хөрөнгөтний хувьсгал гэдэг билээ.Тийм учраас нийгмийн хувьсгалын зорилго бол хөрөнгөтний мөлжлөгийг зогсооход оршино.
yu l bol 2010 оны 04 сарын 11 13:11 Хариулах
iiimerhuu temtsel ur dund hurehgui dee, yaduu ornii yaduu, shujnaltai uls turchidtei orond ene asuudal hezee 2, 3 rt bish 20, 30 rt tavigdah bno, hun ni hezee setgelgeenii yaduurlaas garna, hezee eh orno boddog bno ter ued l Mongol uls maani uls shig uls bno shuu dee
Зочин 2010 оны 04 сарын 12 11:23 Хариулах
uu be, ene chini ene xunii zurag bish l bx shig bx um
bi 2010 оны 04 сарын 13 11:14 Хариулах
tenegteed bai mun l bna sd. Onoodor soninii terguunii xumuusiin neg sd
Д.Оюун-Эрдэнэ

Эрх зүй, эрэн сурвалжлах албаны тоймч

Шилдэг нийтлэл »
prev next

Манай буланд »

Чөлөөт цаг»
"Арслан тайжаар" замаа заалгаж урлагийн хүн болсон..
Чөлөөт цаг»
Наоми Кэмпбеллийн хурим Бурнуудын ордонд болж магадгүй..
Нийгэм»
Хоолны дэглэмийг дэлхийн соёлын өвд бүртгэх үү..
Чөлөөт цаг»
АВИДЫН ШАНГАД
Нийгэм»
Манайхан “Загасан нүд 2010”-ын хоёр төрөлд тэргүүллээ..
Чөлөөт цаг»
Анхны хувийн пуужин хэзээ ХӨӨРӨХ ВЭ..
Улс төр»
Энэ өдөр-Лучиано Паваротти 72 насандаа хорвоог орхив..
Дэлхий ертөнц»
Идэж болдог металл
Нийгэм»
ХАКҮХО ургацаа хураана
Нийгэм»
Цэвэр агаар зарж байна
Чөлөөт цаг»
НИСДЭГ БААВГАЙ, СУРГУУЛЬТАЙ ГАЛУУ, ЯПОН АЛИАЛАГЧ МОНГОЛЧУУ..
Нийгэм»
Битбоксчин РЭЙ ЛОНДОНД тоглоно
Чөлөөт цаг»
Paparazzi Туяа
Нийгэм»
СЭЛЭНГИЙН “НОГООН ӨДРҮҮД” эхэллээ..
Нийгэм»
Сая долларын үс
Нийгэм»
Асрагч орангутан
Улс төр»
Тэтгэвэрт гарснаа мөнгө тарааж тэмдэглэжээ..
Дэлхий ертөнц»
Хятадад автомашины худалдаа асар хурдацтай өсөж байна..
Developed by Singleton LLC