АВТОМАШИНЫ ДУГААРЫН БИЗНЕС ЗАМБАРААГАА АЛДЛАА

2011-10-06 08:59:37

Монголын шинэ цагийн баячууд гар утасны болон автомашиндаа “азын” гэгдэх ижил оронтой тоо сонгох нь моод болоод байгаа. Үүний хэрээр азын гэгдэх ижил тоотой, эхний болон сүүлийн орон нь адил дугаарын үнэ хаданд гарч, зарим нь албан тушаалаа ашиглан эрх мэдэлтний цохолтоор ийм дугаар авч төмөр хөлөгтөө зүүдэг. Өдгөө дөрвөн ижил оронтой дугаарын үнэ 2000 ам.долларт хүрч, үүний хэрээр шинэ цагийн баячууд өөрсдийнхөө хэр хэмжээг тодорхойлох болсон гэхэд нэг их хилсдэхгүй болов уу.

АЗЫН ДУГААРААС ОЛСОН МӨНГӨ ХЭНИЙ ХАЛААСАНД ОРЖ БАЙНА ВЭ

Автомашины азын дугаар, төр засгийн үйлчилгээнд явдаг тээврийн хэрэгсэлд олгодог УБЗ дугаар нэг хэсэг замбараагаа алдаж, загвар өөр зарим машин ижил сери дугаар зүүж гангарч байсан. Тухайн үед Зам тээврийн сайд 00-20 УБЗ дугаартай жийптэй байсан бол, хотын дарга мөн тийм дугаартай суудлын автомашин хөлөглөдөг байсан юм. Ийм давхардал гаргахад тухайн үеийн ЗЦГ-ын даргын жийп, суудлын автомашины дугаар ижил байж болно гэх утгатай шийдвэр нөлөөлсөн гэж тус газрын ажилтнууд өгүүлж байв. Түүнээс хойш ЗЦГ-аас дугаарын давхардлыг арилгах чиглэлээр багагүй ажил хийснээр давхардсан сери дугаартай автомашин явахаа үндсэндээ больсон. Одоо харин нийслэлд улсын дугаарын стандартын зөрчилтэй машинууд ихэслээ.

Уг нь Монгол Улсад мөрдөх стандартыг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөл баталж, нийтээр мөрдөж хэвшсэн атал, дугаар үйлдвэрлэгч компани стандарт зөрчин цифр хоорондын зайг 0 100 … гэх мэтээр хэвлэж байгаа юм. Ийм замбараагүйтэл хэзээнээс эхэлсэн талаар хүн бүр “Улсын дугаар олгох эрх ЗЦГ-аас гарч, яамны мэдэлд очсоноос хойш” гэдэг. Үнэхээр ч тийм явдал болсон. Тухайн үеийн Зам тээврийн сайд 2008 онд ЗЦГ-аас Техникийн бүртгэлийн хэлтсийг салгах хуулийн төсөл санаачилж, УИХ-аар батлуулснаар энэ ажил хэл амтайгаар ЗЦГаас Зам тээврийн асуудал эрхэлсэн яаманд шилжсэнээс хойш улсын дугаар олгох ажил замбараагүйтэж, хэдэн түшмэд нь азын дугаараар бизнес хийж, халааслах болсон гэж олон хүн ярьж байна.

Саяхны нэгэн жишээ гэхэд дөрвөн тоо нь ижил улсын дугаар авахаар очсон эрхэм ЗТАЖЯ-ны харьяа Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтэс гэх улсын үйлдвэрийн газрын мэргэжилтнээс 2000 доллараар авсан гэв. Бидэнд олдсон мэдээллээр ЗЦГ-т ажиллаж байгаад уг хэлтэс шилжихтэй зэрэгцэн даган очсон нэгэн ийм бизнес хийсэн гэж ярьж байв. Мөн тус газрын эрх бүхий дарга нарын шийдвэрээр нэг машинд олгосон улсын дугаарыг шинээр авсан машинд шилжүүлэхгүй байхаар болсон юм. Энэ уг нь зөв шийдвэр. Тухайн тээврийн хэрэгсэл Монгол Улсад орж ирснээс хойших нэр нь бол улсын дугаар. Хүн амьдралынхаа дунд нэрээ өөрчилдөггүйтэй адил улсын дугаарыг ч өөрчлөхгүй байх ёстой юм билээ. Гэтэл Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлт сийн улсын бүртгэгч нар даргынхаа гаргасан шийдвэрийг зөрчин танил талдаа хуучин дугаарыг нь шилжүүлээд өгчихөж байгаа юм. Ингэхдээ мөн л тодорхой шан харамжтай.

Бидэнд олдсон мэдээллээр тус хэлтсийн улсын бүртгэгч хуучин дугаарыг нь шинэ машинд нь шилжүүлэхдээ 200 ам.долларыг тээврийн хэрэгслийн эзнээс авч халаасалжээ. Шинэ дугаар авахад дугаараа хэвлүүлсэнтэйгээ нийлээд хамгийн дээд тал нь 30 орчим мянган төгрөг л болдог. Хуучин дугаараа авсан хүн 10 гаруй мянган төгрөг л Т өрийн санд тушаадаг юм билээ. Төрийн санд 10-30 мянган төгрөг орж байгаа бол үлдсэн нь хэний халаасанд орох вэ? Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын ажилтан албан ү үргийн дагуу ажил гүйцэтгэж, үйлчилгээ ү зүүлэх үүргээ далимдуулан халаасалж байгаа гэхэд нэг их буруудахгүй болов уу. Энэ бол Эрүүгийн хуулийн 170 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэхэд ч болно. Тиймээс прокурор, АТГ-ынхан Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник техно логийн хэлтсийнхнийг шалгаад үзэхэд нэг их буруудахгүй. Нарийн судалбал, улсын дугаар олгох бүрэн эрх тус хэлтэст байдаггүй. Зөвхөн оношлогоо, шилжилт хөдөлгөөнөө хариуцах ёстой юм билээ. Хуулиар олгосон эрхгүй байгууллага ийм үйл ажиллагаа явуулж байгааг холбогдох яам, хууль хяналтын байгууллагынхан нарийн судалж үзэх хэрэгтэй баймаар.

ЗЦГ-ЫНХНААСАА ХАРАМЛАСАН ДУГААРЫГ 1.5 САЯАР ХУДАЛДАЖ БАЙНА

ЗЦГ-ын дэргэдэх Авторадио фм 96.3 радио гоор жолооч нарын хууль эрх зүйн мэдлэгийг сорьж, Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалттай холбоотой асуулт, хариултын уралдаан явуулж, азын гэгдэх хоёр адил, эсвэл эхлэл төгсгөл нь ижил дугаараар жолооч нарыг урамшуулдаг байсан нь саяхан. Гэтэл Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтсээс тус радиогийнхонд дугаар олгохоо больсон байна. Ямар учраас ийм шийдвэр гаргасан нь тодорхойгүй. Гэхдээ өөрсдөө азын гэгдэх дугаарын бизнесийг цэцэглүүлж, улам үнэд оруулахын тулд замын цагдаагийнханд олгохоо больсон байхыг ч гүйсгэхгүй. Хамт ажиллаж байсан журмын нөхдөөсөө харамлаж, хууль дүрмээ мэддэг жолооч нарт олгодог дугаар нь гадуур маш өндөр, анхны нээ хэд дахин нугалан борлогдож байна.

Манай нэгэн танил дөрвөн орон нь ижил дугаараа нэг сая орчим төгрөгөөр худалдсан байна. Гэтэл зарим хүн маш хямдхан өгсөн байна хэмээн түүнийг буруушаажээ. Үнэхээр ч тийм бололтой. Есөн жорын эд зүйл борлуулах тухай зар байдаг цахим хуудсанд орж үзэхэд 54-54 гэсэн дугаар 1.5 сая т өгрөг, 9111 гэсэн дугаар нэг сая, 76-67 дугаар хагас сая гэх мэтээр зарласан байх юм. Тухайн хүн өмчөө хэчнээн төгрөгөөр хэнд худалдах нь хамаагүй ч, улсын дугаар тухайн машиндаа л байх ёстой гэдэг зарчим үйлчлэх ё стой баймаар. Эдгээр дугаарын ард нөгөө л Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтсийн бүртгэгч нар шилжүүлгийг нь хийж өгөх нэрээр хууль бусаар хэдэн төгрөг илүү халааслаад сууж байгааг үгүйсгэхгүй. Авто тээврийн газрын нэг жигүүрт байрлах тус хэлтсийн үүдээр очиж “Ланд Круйзер-200”-д гайгүй дугаар авмаар байна. Хэдээр ч хамаагүй” гэж хэлэхэд зарим хүн гайхан харж байхад 1-2 залуу “Азын дугаар 2000 доллараар өгнө, бичиг баримтаа өгчих, гялс аваад шилжүүлээд өгье.

Энд таньдаг хүн маань ажилладаг” гэв. Ийм байдлаар дугаар дамлаж, Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтсийнхний нэрийг худалдаж иддэг нэг хэсэг хүн ч байдаг бололтой. Тус газрын үүдээр машины дугаар боож үйлчилнэ гэсэн залуус гүйлддэг. Тэд ч гэсэн дугаарын шагийн наймаанд, стандарт зөрчүүлэхэд ч гэсэн хувь нэмрээ оруулдаг бололтой юм билээ. Тэд нэг залуугийн авсан дугаарыг суурилуулж өгөхдөө ярьж буйг нь сонсоход “Уг нь та дажгүй дугаар авсан байна. Гэхдээ би танд үүнээс илүү, азын дугаар олж өгч чадна. Жаахан үнэтэй л байдаг юм” гэж байх юм. Машины эзэн “Нэгэнт авсан дугаар яах вэ дээ. Лам 9-ийн тоотой юм уу түүнд хуваагдах тоотой дугаар аваарай гэсэн юм” гээд төлбөрийн 2000 төгрөгөө өгчихөөд явчихаж байгаа харагдав.

ЯАМ, АГЕНТЛАГИЙНХАН ХУВЬ ХҮНД ДУГААР ГУЙЖ, АЛБАН БИЧИГ ИЛГЭЭДЭГ ҮҮ

Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтсийнхэн азын дугаар шагийн үнэд хүрч, өндөр үнээр худалдаж байгаа зөрчлийг мэддэг ч өөрсдөдөө хир халдаадаггүй. Тэд “Азын гэгдэх зарим орон нь ижил дугаарыг гар утасны дугаар шиг дуудлагаар худалдаж, олсон мөнгийг нь Төрийн санд, эсвэл хүмүүнлэгийн байгууллагад хандивлах санаа гаргасан ч яам зөвшөөрөөгүй. Бид азын дугаар худалддаггүй шүү дээ. Шинэ сери задрахад дарга нар л азын гэгдэх дугааруудыг нь авч үлдээд үлдсэн дугаарыг нь иргэдээр сонгуулдаг” гэж байх юм. Тэдний ч зөв байж болох. Саяхан УНЭ гэсэн шинэ сери задарлаа. Энэ сериэс азын гэгдэх дугаарыг олгож өгнө үү гэсэн хүсэлт Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтэс болон Автотээврийн газрын удирдлагад ирж байжээ. Ийм гуйлт өмнө нь ч олон ирж байсан аж. Үүнийх нь дагуу зарим азын дугаарыг цохолтоор олгодог юм байна.

Харин тэдгээр азын дугаарыг яам, агентлагийн “хурган” дарга нар албаныхаа машинд үнэхээр авдаг эсэх нь эргэлзээтэй. Зарим яам, агентлагийн дарга нар азын гэгдэх дугаартай машин хөлөглөн давхиж байгаа нь бий. Зарим нь албаны машины нэрээр хувийн машиндаа авсан нь ч байдаг гэдгийг Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтсийнхэн өгүүлж байлаа. Тэд ийнхүү өөрсдийгөө хамгаалж буй бол зарим эх сурвалж өөрсдөө азын гэгдэх дугаарыг нь авч үлдчихээд ердийн дугаарыг гаднах самбартаа зарладаг. Танилын шугамаар орж уулзаад гайгүй дугаар авах хүсэлтэйгээ хэлэхэд ширээн дотроосоо, эсвэл компьютерийнхээ сангаас шүүж байгаад өгдөг гэж ярив. Ийм замбараагүй байдлыг цэгцлэх арга хэмжээ авахгүй бол нэг хэсэг нь төрөөс гаргаж буй дугаараар бизнес хийж ашгийг нь халаасаад дуусах нь.

Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтсийнхэн ийм байдлаар ажлаа явуулж байсанд орвол буцаагаад ЗЦГ-т нь Бүртгэлийн хэлтсийг хариуцуулмаар юм. Уг нь ЗЦГ-ынхан арай ч ингэж ёс зүйгүй аашилдаггүй байсан шүү. Харин тэндээс салснаас хойш шинээр олгож буй дугаарын бүртгэлийн сан ЗЦГ-т байхгүй, осол гаргаад зугтсан автомашиныг шүүе гэхээр заавал Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтсийнхний царайг харж, цаг алддаг болсон. Хэдийгээр ЗЦГ тус хэлтэстэй сүлжээгээр холбогдох гэж байгаа ч тэр нь удааширч, хэн хэнийхээ ажилд саад учруулж байгаа гэнэ. Тиймээс энэ байдлыг таслан зогсоохын тулд ЗЦГ-т нь бүртгэлээ буцаан хариуцуулсан нь зөв бололтой. Түүнээс гадна бүртгэл явуулах эрхгүй улсын үйлдвэрийн газарт хүчээр энэ ажлыг хариуцуулж байгаагаа ч зогсоох хэрэгтэй юм байна.

Г.ЦОЛМОН


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
baigali62@yahoo.com 203.194.11*** 2014 оны 03 сарын 23 20:31 Хариулах
99-66 dugaar zarj 3-r tugssun dugaar heregtei baina.utas-99992543
enkhzaya 202.9.47.177 2014 оны 03 сарын 18 15:53 Хариулах
8808 ulsiin dugaar zarna yaraltai 88731254 89731254
Мөнхөө 202.179.7.6 2013 оны 12 сарын 10 19:34 Хариулах
АЗЫН ДУГААР 0900 У,, зарна 99643240
уб 180.149.80*** 2012 оны 11 сарын 15 13:24 Хариулах
УБҮ 2211 улсын дугаар зарна 91111904
enkhee 202.55.191.35 2012 оны 10 сарын 03 11:33 Хариулах
77-70 УБҮ зарна
yes 103.10.22.106 2012 оны 08 сарын 02 19:22 Хариулах
bvh azin dugarudig vilchilgeni mashinudad ogvol tarna tax tsagda tohilit vilchilge gal tvrgen ontsgoi tsereg ged tegvel hench toohgvi hogin tsegni mashin 9999 zvged yvj bval land 200 lav zvhgvi l bh shv
tamir 202.170.83.82 2012 оны 06 сарын 20 14:30 Хариулах
hun mongoo yundaa zartsuuulah ni tuhain huniii l shiideh asuudal sh deee... ajil hj hodolmorlohgui huneeer tejeeelgej bgaa olon garuuud l iim metiin yum bichij setgeleee taitgaruulj bnada hooorhiii.......yadiin mongotei bol awilga ogoood hen ch gesen ajlaa hurdan yuwuulahiiig l bodno biz deee....mongo ni bwal henees ch iluuug edelj hereglehiiig bodno biz deee.ain..ta narch mon adil
bolimoor yum 202.179.11.62 2012 оны 06 сарын 16 14:58 Хариулах
unen yum shdee ingej mashinii dugaar zarj mongo oldog yumnuud bolimoor yum huuli hynaltinhan sain shalgamaar bgaa shdee.avto teevriin gazar ajilladag erdenee enhtuya ch gesen aziin dugaar bainga zardag shdee utas ni 99996899 shuu dee barisan dugaaar ni ch gesen muu dugaar bish baigaa bizdee
б 202.131.24*** 2012 оны 03 сарын 05 16:45 Хариулах
60 00 зарна 99905415
49.0.190*** 49.0.190.130 2012 оны 03 сарын 09 19:46 Хариулах
heded zarah we
MC 202.131.23*** 2011 оны 12 сарын 19 09:37 Хариулах
8686UBY zarna 99198717
Зочин 182.160.53.7 2011 оны 10 сарын 11 11:24 Хариулах
ene bol munhaguudiin ovchin shuu.
shudarga 124.158.75.3 2011 оны 10 сарын 10 09:39 Хариулах
ug ni niisleliin niitiin teevriin gazar ni niisleliin dugaar aa gargadag baimaar yum. auto teevriin gazar oron nutgiin dugaar aa l gargah yostoi baimaar yum. herev niisleld ee ogchihvol arai tsomhon, hyanalttai bolmoor l sanagdah yum da. uul ni niisleliin niitiin teevriinhen chini tsahim burtgeleer ee garshisan sain mergejiltenuuddtei sain baiguullaga yum shu de. tedend itgej boloh uls. kkk. hiilgeed uz l de. ediin sonirholtoi ulsuudad ajil daalgaj bolohgui ee. hot hodoo hoyoriig holihoor l iim budlian sanaatai ch uildegdene, sanaagui ch medehgui yum gar ch l bgaa hoorhii. meddegt ni ajiliig ni ogchihmoor yum. balaraad balag tarij baihar. kkkk
Зочин 180.149.96*** 2011 оны 10 сарын 10 08:35 Хариулах
MAH namin zaluuchuudad baysan odoo hurelsuhiyn zuuniy huchniy darga tsengel gedeg gahay hiyj baygaa shuu bugd medne dee
Зочин 49.156.1.2 2011 оны 10 сарын 09 18:46 Хариулах
азын дугаар ч бас яах вэ УБҮ хавтгайрлаа
Зочин 122.201.18*** 2011 оны 10 сарын 09 12:46 Хариулах
88-88 дугаар зарна
103.10.2*** 103.10.22.66 2014 оны 06 сарын 17 20:55 Хариулах
Une hed ve
boldoo 202.170.80.45 2011 оны 10 сарын 11 08:35 Хариулах
hed gej bgaan yaj holbogdoh ve? boldbat0904@yahoo.com
иргэн 180.149.97.1 2011 оны 10 сарын 09 10:29 Хариулах
Ер нь бол хувьдаа ашиг олох зорилготой хэдхэн хүний хатгаасаар дээгүүр доогуур гүйлдэж байж энэ албыг тээврийн яаманд шилжүүлж одоо хувьдаа мөнгө олж байгаа нь үнэн байх,олон түмэн тэгж ярьдаг юм билээ,харин энэ асуудлыг бичигч зөв санаа олж хөндсөн боловч ямарч баримтгүй,тодорхой нэр ус байхгүй үнэн худал нь мэдэгдэхгүй дэмий юм нуршихын оронд тэр гэдэг хүн 2000 доллороор тэрэнд заржээ гээд л биччихэлдээ,АТГ,Прокурор нь шалгаад гаргаад ирэлдээ аль аль нь чадахгүй байж эзэнгүй,нэргүй дэмий юм бичихээ болилдоо,ер нь бол энэ ажил цагдаад байх нь зөв юмшүү,хэзээ нэгэн цагт тартагтаа тулаад хэдэн хүн шийтгүүлсэний дараа ЗЦГ- энэ алба очих л болно.
ган 203.191.56.20 2011 оны 10 сарын 08 18:54 Хариулах
азийн дугаар зарах хүн байвал 6 саяаар авна 5555
202.72.2*** 202.72.247*** 2013 оны 08 сарын 20 15:59 Хариулах
202.131.*** 202.131.24*** 2012 оны 05 сарын 02 19:22 Хариулах
За даа! ЗЦГ байхад л энэ луйвраа хийдэг л байсан ш дээ. Авто тээврийн газар луу шилжүүлэхээс өмнө л бүх цагдаа нараа гайгүй 2,3 -н азын дугаар ав аа гээд л. Нөгөөдүүл найз нар хүмүүст 200-300 мянгад өгнө гээд л улаан цагаандаа гарчихсан л байсан ш дээ. Энэ ЗЦГ-ыг өмөөрөөд байгаа нөхөр өөрөө бас наймаанд оролцдог байгаад тэр нь одоо байхгүй болчихоор л гомдлоод л явах юм. ЗЦГ газар чинь тээврийн мэргэжлийн улсууд ховор, бүдүүлэг харьцаатай, дугаар зарж идсэн улсууд байсан ш дээ. Адилдаа годил. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч юм болж байх шив дээ
цц 202.126.91*** 2011 оны 10 сарын 08 14:05 Хариулах
ер нь бол нохдууд идшээ булаалдаж байна гэж ойлгож болно. замын цагдаад байхдаа ч ийм л байсан. цагдаа бүртгэлээ тээврийн газарт өгвөл балрана гээд байсан хаа байна. явдгаараа л явж байна..
Зочин 208.54.38.194 2011 оны 10 сарын 08 10:08 Хариулах
manai mongolchuud daanch oyunii hoosrold orjee mashin,utasnii dugaaraar odoo ooriigoo ilerhiildeg yum gej bodood baina uu 21 dugeer zuunii humuun torolhton dotor manaihan l hotsrogdoj yavaa yum bainadaa...
ss 122.201.18*** 2011 оны 10 сарын 08 09:13 Хариулах
Zamiin tsagdaa ch adilhan zardag baisan gej gaduur yariltsdag sh deee yag adilhan zamiihan dugaariin biznesee butsaats avahiig husen sanaj ene niitleleiig bichuulevee gej
hajuu tal 49.0.158.207 2011 оны 10 сарын 07 22:23 Хариулах
Ulam harj togtoohod berh dugaruud chini jinhene heregtei, azni amind ordog dugaar bdag yumsan da, gar utasni dugaar bish.
хулхи 202.179.10.10 2011 оны 10 сарын 07 18:44 Хариулах
1111 УБЗ дугаар зарна утас 99115487
Зочин 202.131.22*** 2011 оны 10 сарын 07 18:27 Хариулах
Үйлчилгээ нь давгүй шуурхай, тэгээд орчин үеийн болсон байна лээ шүү дээ. Тэр азын дугаараа мөнгөтэй гарууд нь лаагаараа авна уу, луувангаараа авна уу маньд ямар хамаа байнаа. Бас нэг луйварчин явж байна гэж хэлүүлээд л толгой доторхи саарал юмныхаа хэмжээг бусдад зарлаад явах гарууд байвал байж л байг. Өөр олон чухал асуудал байхад энэ сэтгүүлчид гэж ёстой дампуурцан гарууд байдаг юм шигээ.
delgermaa 92.75.107.69 2011 оны 10 сарын 07 15:16 Хариулах
.azin dugaar avj ooriigoo "HUN" gej boddog humuus ih baina shuu dee hehe
gyhg 202.180.21*** 2011 оны 10 сарын 07 14:58 Хариулах
Албан тушаалаа ашигласан гэж эрүү үүсгэх хэрэгтэй.Авто тээврийн газрын дарга нь Цэнгэл гэж Замын Үүдийн Гаалийн дарга байсан авилгач байгаа. Раашийн хүргэн. Дарга нь авилгач юм чинь. Доодчууд нь түүнтэй хуваадаг биз.
chicago-goos 24.148.77.118 2011 оны 10 сарын 07 11:54 Хариулах
mongolchuudaa naadah chini ovchin shuu.
bold 72.196.246.70 2011 оны 10 сарын 07 01:43 Хариулах
Mongold yavj baigaa mashinii dygaar deerees MNG, Soyombo xoyoriig avch xayax xeregtei. Soyombotoi mashinii jolooch dyrmee jurchood, bas sogtyy joloo barina geed boddoo.
Зочин 202.131.24*** 2011 оны 10 сарын 06 18:41 Хариулах
ЭНЭ ЗАХИАЛГАТ ХЭВЛЭЛ БОЛИОСОЙ ЯГ ҮЭНДЭЭ БОЛ ОЛОН НИЙТИЙН ХЭРГЭСЛЭЭР ДАМЖУУЛАН УЛАМ БҮР УЛСЫН ДУГААРЫГ ҮНЭД ОРУУЛДАГ ЯВДАЛ СҮҮЛИЙН ҮЕД ИХ ГАРАГХ БОЛЛОО, УУЛ НЬ ХЭН ЯМАР ДУГААР ЗҮҮХ НЬ ТЭР ХҮНИЙЛ АСУУДАЛ ШҮҮ, ЗЦГ-Т БАЙХАД ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙСАН ШҮҮ ДЭ МАНАЙХАН ЖАРГАЛ ДААХГҮЙН ЗОВЛОН ЮМ ДА
Уншигч 180.149.92.5 2011 оны 10 сарын 06 16:13 Хариулах
Энэ чинь энэ дэлхий дээр бүх газар байдаг зүйл шүү дээ. Харин ухаантай хүмүүстэй газар зүгээр л хүн хүссэнээрээ очоод дугаар хийлгэдэг болсоноор манайх шиг ийм асуудал байхгүй болсон. АНУ-д дугаарын үнэн дээрээ УЛСАД мөнгө нэмж тушаагаад дуртай үгээ бичүүлж болдог байх жишээтэй.
Зочин 122.201.28.3 2011 оны 10 сарын 06 16:11 Хариулах
орсод азын дугаартай машинууд их дээрэмдүүлж торгуулдаг байсан одоо орсын боссууд жирийн дугарууд зүүдэг болсон манай тэнгүүд ухаажих болоогүй байндаа
сагсуу юмнуудад 2 мянга байтугай аймар үнэтэй зарах хэрэгтэй 180.235.16*** 2011 оны 10 сарын 07 11:13 Хариулах
яг зөв. Мөнгөтэй гарууд явж байнаа гээд л чарлаад байгаа байхгүй юу.
Зочин 220.101.18*** 2011 оны 10 сарын 06 15:38 Хариулах
zamiin tsagdaa hariutsah eostoi. Zugeer baisan umaar ashig oloh gej uhej baisan hurgan darga nar zailaasai
зарим азын дугаарыг цохолтоор олгодог 180.235.17*** 2011 оны 10 сарын 06 11:22 Хариулах
юу гэж өргөдөл гаргадаг бол: Ар гэрийн гачигдалтай байгаа тул азын дугаар олгож өгнө үү гэдэг болов уу? Нөгөөх нь зөвшөөрөв гэх юм уу? Мөнгө ихтэй хүмүүсийг дууриаж азын гэх дугааранд донтоод байнаа. Сэтгэл ханамжтай болгож өгнө үү, гэж гуйдаг уу?
Тэгээд ч жолоочийн сонгож байгаа тоонууд их сонин ш дээ. 180.235.17*** 2011 оны 10 сарын 06 11:06 Хариулах
УБЗ дээр ганцхан хх-хх гэсэн ганцхан хувилбар тоон дугаар зохидог. Тэрийг энд зарлах албагүй ш дээ. Замд явж байхдаа л харахгүй юу даа...
Зочин 180.235.17*** 2011 оны 10 сарын 06 10:59 Хариулах
тэнэг юмнууд нь тэнэг шинэ зохиомол ёсоо дагна л биз дээ. Дажгүй дугаарыг ясны жолооч л мэддэг.
Зочин 180.235.17*** 2011 оны 10 сарын 06 10:57 Хариулах
баякууд нь тэр азын гэх дугаараа авна л биз. Харин гоё дугаар гэж шал өөр байдаг. Жишээ нь: 8888 гэдэг дугаар гоё гэж үү, хэ хэ. Яг л өт шиг байгаа биз дээ. Өөрсдөө болхоор "хязгааргүй" гэж боддог гэсэн. Нээх математикдаа сайн юм шиг.
Зочин 103.3.29.90 2011 оны 10 сарын 08 21:36 Хариулах
88-r tugssuniig ni CHINA dugaar gedeg yum. Yer ni erliizuud tiim dugaar avah sonirholtoi baidag. 666 dugaar bol SATANy dugaar. Bas gajigtai garuudiin dugaar. 7777 bol mafiudiin dugaar. Bas l sagsuu garudiin dugaar.
Зочин 203.91.119*** 2011 оны 10 сарын 06 09:40 Хариулах
nom yosoor ni huuliin alivaa ajliig yavuuldag boloh tsagiig irged bid mod uzehgui bh shuu
Зочин 203.91.119*** 2011 оны 10 сарын 06 09:38 Хариулах
yag l unen yum bichij ee ulaan tsagaan daa garsan yum bna lee buh ajiltnuud ni dugaariin changuud bolson darga nar ni ajil geheesee yaj heden dugaar odort zarhuu l gej suudiin bna lee 200 aas doosh eroosoo baihgui de zamiin tsagdaad bas ijil baisan da yalgaa bhgui uuniig shiiddeg gazar mongold l lav bhgui de

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »