Өнөөдөр сонин

Улс төр

ТУРЕТТИЙН СИНДРОМГҮЙ хавар цагийг хүснэм

2010-03-12 16:51

УИХ-ын гишүүн Л.Гүндалай телевизээр тун ч “цовоо” ярилцлага өгөөд, сонин хэвлэлийн хуудаснаа түүний зураг ойр, ойрхон гараад эхэллээ. Монголын дөрвөн улирал шиг үзэл бодол нь тогтмол өөрчлөгдөн, цаг уур шиг зан характер нь эрс тэс, тогтворгүй, таашгүйгээр солигдож байдаг Ж.Батзандан, О.Магнай нар “ичээнээсээ” гараад ирлээ. М.Ичинноров гэдэг бүсгүй нэг хэсэг өрөөсөн нүдээрээ ч тоож хялайдаггүй байсан МАХН-д хайр зарлан, хөнжилд нь шургачихав аа. Намбарын Энхбаярын танил дуу хоолой дахин сонсогдож эхэллээ. Энэ бол Монгол оронд хавар цаг айлчилж буйг илтгэсэн дохио, шинж тэмдэг авай. Хавар цаг үеийн үед монголчуудыг харшаан ядрааж, туйлдуулдаг ч, бэлгэ дэмбэрлээ бодоод, урин цагийн эхлэл хэмээн зөөллөн болгоож ирсэн ард түмэн билээ. Нам, олигарх, тэгээд улстөрч нэртэй, улс орноо хувааж цөлмөсөн “хүнд гаруудын” дураараа дургисан энэхүү он жилүүдэд бид (монголчууд) хэчнээн ихээр ядрав аа, ямар ч их тэвчив.

1990 оны Цагаан морин жилийн төвөргөөн алсарч одлоо. Эцэж цуцсан биз ээ, урагш гишгэхээ байж, улдаж өтөллөө. Нийгэм нэн их бухимдлаар давалгаалж байна. Хэзээ мөдгүй их шуурга дэгдэх магадлал өндөрссөөр. Өөрчлөлт шинэчлэл, хувьсал, хөгжил гэхээсээ илүү “Хувьсгал” гэдэг үг тод сонсогдох болсны учрыг эрх баригчид ухаж буй болов уу. Яагаад монголчууд дахин хувьсгалын тухай яриад эхлэв ээ.Өнгөрсөн арав гаруй жилийн турш бидний гайхуулж, дарцагласан “ардчилал”, “иргэний нийгэм”, “шударга ёс”-ны үр дүн хаана гээгдээд хоцорчихов оо. Хэнд наалдав. Ард түмэнд лав “түй ч” ногдсонгүй шив дээ.

Таатай он жилүүдийг эрх баригчид зөвхөн өөрсдөдөө ашигтайгаар үдсэн болохоос Монгол Улс өндийн босоод ирж чадсангүй, өвдөглөж суусан хэвээр. Төрөөс ямар ч олон тэрбумтан төрөв дөө! “Азийн бар” байтугай арслан болчих байсан хугацаанд жирийн монгол хүн лааз, яс түүж, орц, хонгилд хоног төөрүүлж, эмнэлэгт хуарагнаж, өвчний бус, эмчийн буруугаас эндэж, гудамжинд хөлдүүс болж, өр зээлэнд баригдаж, утаанд хордож, хог түлж дулаацан, лааны гэрэлд аяга хар цайгаа оочилж суугаа нь юутай харамсмаар, гомдмоор, хорсол төрмөөр вэ?

Энэ заваан тогтолцоог халах хэрэгтэй болсныг, 1992 онд баталсан Үндсэн хууль үеэ өнгөрөөснийг, өөрчлөх шаардлагатай байгааг, популист, хөөргөн, хоосон толгой, уран үгтэй фанатикуудаар бус прагматик, амалдаг бус хийдэг, ёстой нөгөө Н.Энхбаярын хэлсэн шиг “Ард түмнийг жаргааж, өөрийгөө зовоодог” нөхдөөр төрийн бодлого тодорхойлдог бүлгийг бүрдүүлэх хэрэгтэй болсныг хаа сайгүй яриад эхэлсэн нь сайшаалтай, бас дэмжүүштэй. Хэн зуйварган, бялдууч, долигонуур нь бус, чадалтай, мэдлэгтэй, чадвартай нь хэрэгтэй газраа, хэрэгтэй “мээстэн” дээрээ байж чаддаг, тэгээд хөгжил дэвшилд хүрдэг тийм шударга тогтолцоог нийгэм хүлээж, шаардах болсныг анзаарах аваас тун удахгүй “Их шуурга” дэгдэх болов уу! Үүнийг хэн ч хорьж, зогсоож үл дийлэх авай. Гагцхүү энэ бүхнийг далимдуулж нэгийг хожиж, нөгөөг залгих давхар санаатай, нийгмийн сэтгэл зүй дээр дөрөөлөн гудамжнаас эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгө, засаглалд хүрэхийг эрмэлзсэн “цөөвөр чононцор”-ууд сүрэглээд эхэлсэн нь сэрэмжлүүштэй болгоомжлол байх ёстой болов уу.

Эд аливаа өөрчлөлтийг нийгмийн тусын тулд бус, амин хувийн зорилгод нийцүүлэхийг эрмэлзэдгээрээ аюултай. Иргэний хөдөлгөөний зорилго, агуулгыг тэд эсрэгээр эргүүлж, үнэ цэнэгүй болгодгоороо хорлонтой. Тэд үнэнхүү үнэрч. Хаана юу сэвэлзэнэ, тэнд хамгийн түрүүнд хүрч очоод “гол дүр” олж авахаар улангасан байдаг. Ийм улангаслаас долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал дэгдэхэд тун ойрхон байдгаараа аймшигтай. Аль ч улс оронд ийм синдромын үзэгдэл үе үе гарч ирдэг. Нийгмийн шаардлагаар, инерцээрээ гарч ирж буй өөрчлөлт, шинэчлэлийн төлөөх хүсэл эрмэлзэл, хөдөлгөөн синдром, хөөрөлд автсан нөхдөөс ангид байж зорилгодоо хүрдэг буюу. Үүнийг өгүүлэхийн учир энэ сарын 11-нд Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн жагсаал болох гэж байгаатай холбоотой юм. Нэг хэсэг нам жим байсан зарим хүн “гол дүр”-д тоглоно гэдгээ чанга дуугаар зарлаад эхлэв.

Анзаарах аваас тэдний нүд нь гялалзаж, түргэн түргэн цавчаад, хөдөлгөөн нь огцом атлаа нүүр ам нь шазав, татав хийн, хоолой нь цахиртаж, хамар нь шуухитнан, амьсгаа нь дээрдэж, өндөр дуугаар хашгирч байна. Ийм шинж байдлыг анагаах ухааны нэвтэрхий тольд “TS” буюу “Туретт синдром” гэж тодорхойлсон байдаг. Хавар болохоор биологийн зарим “амьтан” мэдрэлээ хянаж чадахаа байж төлөвлөөгүй, эмх замбараагүй үйлдэл, зан авир гаргадаг агаад энэ нь маш аюултай өвчин юм хэмээн тайлбарлажээ. Нэн ялангуяа улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар “онолдох” хачин дуртай болж, “онгод” нь ордог симптом тэдэнд ажиглагддаг. Монголд хавар цаг ирж байна.

Ялзарч, ёс зүйгээ умартсан төрийг өөрчлөхөөр, ялзарч ёс зүйгээ мартаж, буйлсан эрхмүүдээс хариуцлага нэхэж, тооцохоор жагсаж цуглах, шаардах, бүр өөрчлөх эрх ард түмэнд бий. Гэхдээ энэ нь “Туреттийн синдромтой” ямар ч хамааралгүй байх ёстой билээ. Ийм л хаврыг хүснэм.

Зочин 2010 оны 03 сарын 31 13:14 Хариулах
unen um bichjee, zaaval havar l duvchignuud busad ued ni namuudiin hunjild hevtej baidag garuudiig yu gej uzeh ve,
хариуцлага тооцоё 2010 оны 03 сарын 17 16:45 Хариулах
Энэ нийтлэл нэртэй галзуу хүний өдрийн тэмдэглэл бичсэн хүнийг ухаан нь гайгүй бол хариуцлага тооцоё. Яагаад бид архичин арчаагүй янхан нохойны мах идэх болчихвоо 1996 оноос хойш төрийн эрхэнд байсан бүх хүмүүст хариуцлага тоцох ёстой Ялангуяа монголын бизнес улс төр хууль цаазыг эрүүл бус болгосон Энхбаяр,Баяр,М.Энхболд Бадамжунай Гаалийн Баатарт
Сониныхонд 2010 оны 03 сарын 17 11:04 Хариулах
Үйл явдлыг байгаагаар нь л биччихэж болно биздээ.Гэтэл зөвхөн өөрийнхөө бодлыг сониноороо дамжуулж ,иргэдийн жагсаж,зогсохыг хүртэл заачих гээд байгаа танай хуучин хүү даваадорж чинь хорлогч эрхлэгч юмдаа-мөн үү?
zochin 2010 оны 03 сарын 17 00:17 Хариулах
SH. Dabaadorj setguulch sain bichsen bnaa. yag l ard tumnii sanaa bodliig bichsen bna.Amjilt husie
Зочин 2010 оны 03 сарын 17 00:10 Хариулах
richtig, germanaas oyutnuud demjij bgaa shuu!
saihan bichjee 2010 оны 03 сарын 16 15:07 Хариулах
saihan bichijee setgyylch tand amjilt hysie
che 2010 оны 03 сарын 15 20:42 Хариулах
shisotoi nohduud bish bol
che 2010 оны 03 сарын 15 20:41 Хариулах
ter genet duu orood baigaa ENKHBAYAR, namaa solij guigeed baigaa busgui, hulchgaar garuud boloh MAGNAI BATZANDAN duugai zugeer baij baigaach , guij baina, shosotoi nohduu bish bol
unen sanaa baina 2010 оны 03 сарын 15 13:11 Хариулах
Setguulch zov bichij. Ard tumen sain saihan amidraliig ard irgeddee, niit humuustee bolohoos, ard tumnii setgel zuig ashiglan, doroolon garch ireh "tsoovor chononuud"-iig yalgaj harah heregtei. Shinechlelt heregtei baina, gehdee tulgaj bish, ard tumend oilguulj ogoh heregtei. Batzandan bol setgel medreliin ovchtei gedeg ini nudnees ihin harahad ilt!
batsuh 2010 оны 03 сарын 15 04:16 Хариулах
temtsegch chanar bol eruul hun niigemd baidag jiriin uzegdel ymar honi bich dandaa mal tsarailna gej you baihav ene umhii hulgaich nariig ogtsruulah estoi
emch 2010 оны 03 сарын 15 03:26 Хариулах
Turett syndrome-n talaar emch nar ch medeelelgui suuj bg, setguulch goy duitsuulj. Huuhded elbeg tohiolddog l doo.
soko 2010 оны 03 сарын 14 18:38 Хариулах
yag l unen bichsen bna sh dee
Delgermaa 2010 оны 03 сарын 14 13:45 Хариулах
sEtguulch hun niigmee baildan daguulah yostoi iim niitlel bichih ch yostoi yumnii uchrig oilgoj uhaalag handahgui bol bolohguinee End bichsen yos bus ugtei setgegdeluud buduuleg doroi bn bas tiim unen ug ch bish..........
зочин 2010 оны 03 сарын 13 09:54 Хариулах
Танай сонины сэтгүүлчдийг ХУ-намын гөлөгнүүд юм байна гэж боддог байсныг өршөөнө үү.Гэтэл Д.Нацагдоржийн /хуучин хүүг дууриалгаад биччихдэг танай орлогч чинь энхбаярын нохой б/на шдээ.Ийм дурак танай сониныг авч явнаа гэж.Эртээр зурагтаар нэг ярилцлаганд ороод байхыг нь харахад Магнай,Батзандан хоёрыг доош хийх санаа бий бололтой гэхдээ юу гэж ярихаа бас мэдэхгүй мал байна лээ.
asd 2010 оны 03 сарын 12 23:53 Хариулах
ЧИ ТЭГЭЭД СИНДРОМГҮЙ ЖАГСААЧ. ЧАМАЙГ НОХОЙ Ч ДАГАХГҮЙ.
Galaa 2010 оны 03 сарын 12 17:07 Хариулах
Dajgyi bichjee, Davaa... Ynendee Yndsen huulid uurchlult oruulah tsag bolson dog oo.. Mongold mash olon asuudliig gatsaand oruulj baigaa zyil bol 1992 onii Yndsen huuli...
Ш.Даваадорж

"Өнөөдөр" сонины орлогч эрхлэгч

Шилдэг нийтлэл »
prev next

Манай буланд »

Ярилцлага»
Жүжигчин Ч.Ундрал: Ханьдаа анхны харцаар дурласан  ..
Чөлөөт цаг»
ТЭКТОНИК БҮЖИГЧИД ХАЛЗ ТУЛАЛДАНА..
Чөлөөт цаг»
"Victoria’s Secret”-ийн тухай таны мэдэхгүй 5 зүйл..
Чөлөөт цаг»
У.Уранчимэг Италид амардаг уламжлалтай..
Чөлөөт цаг»
Ж.Алтанцэцэгийн 37 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨР..
Нийгэм»
Б.Сарангэрэл:Би биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг бүтээж ч..
Чөлөөт цаг»
Том Круз УНШИЖ ЧАДДАГГҮЙ гэж үнэн үү?..
Нийгэм»
Хамгийн урт насласан сиами ихэр
Чөлөөт цаг»
Хайраа олоход тань юу саад болж байна вэ?..
Ярилцлага»
"Гурван охин хамтлаг"ийн Анхмаа:Өөрөө өөртөө эзэн бай. Хэн..
Чөлөөт цаг»
Эрчүүд эмэгтэй хүнд заавал хэлж байх ёстой үг..
Нийгэм»
10 мянган метрийн өндрөөс унаад АМЬД ҮЛДСЭН БҮСГҮЙ..
Ярилцлага»
Мэрайя Кэри:Би сээтэгнүүр байхыг хүсдэг..
Ярилцлага»
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг “Сүнжид багш аа”..
Чөлөөт цаг»
Papparazzi Пүүжээ
Чөлөөт цаг»
Секс гэдэг авъяас чадварын сорил биш ..
Ярилцлага»
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагү..
Нийгэм»
Ч.Цэлмүүн:Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хэлсэн ч... ..
Developed by Singleton LLC