Шувуу.

2011-09-08 15:00:00

 Энэ үгийг хэлэхэд хамгийн амар хан, уянгалаг, хөгжимлөг санагддаг. Шувуу гэдэг амьтан өөрөө сайхан жиргэдэг учраас тэгж санагддаг байж мэдэх юм. Тунгалаг, цэнхэр тэнгэр, салхинаас өөр үнэргүй, чийг даасан нойтон газар, хаа нэгтээгээс хоёр гурван болжмор ханьсан ирээд хашаан дээр хэсэг саатчихаад, нисэн одсон хаврын тийм нэг тунгалаг өглөө шувуу гэдэг үг өөрийн эрхгүй аманд орж ирсэн. Заримдаа, ер нь ихэнхдээ энэ үгээ мартчихсан бай даг л даа. Угаас сайхан зүйл ховор, бүр цөөхөн учрах тусмаа үнэ цэнэтэй байдаг билээ.

Шувуу гэдэг үг зөн совин шиг ямар нэг сайхан зүйл тохиохын өмнөхөн санаанд “дэрхийтэл бууж”, аманд чихэр адил хүлхэгдэн өнжөөд байх шиг санагддаг болжээ. Эгшиглэнт үгээ хэлж, нисэн дүүлж байснаа гэнэт хаа нэгтээ буун тонголздог шувуу шиг хөгжимлөг аялгуу сэтгэлд минь ургасан ийм өдрөөр надад ямар нэг сайхан зүйл тохиолддог болсон ч юм шиг. Өглөө сэрчихээд бумбайсан охины хоо тайван гэгч нь унтахыг харж байтал өнөөх “шувуу” чинь санаанд “нисээд” ороод ирлээ. Ойрд бүр таг мартчихсан байснаа ажилдаа ирэх замдаа санаж, сэтгэл минь айсуй баярын зөнгөөр бялхана. “Өнөөдөр надад ямар нэг сайхан зүйл тохиох байх аа” ингэж бодох сайхан биш гэж үү. Сайхан юмны хүлээлт сэтгэлдээ тээхэд ажил бүтэмжтэй, аливааг хийхэд урамтай, ямар гоё байдаг билээ дээ. Байн байн толинд харж, үс зүсээ гоодон, хийх ажлаа өмнө байгаагүйгээр шалмаг гялал зуулж, өөртөө гоё сайхныг бүтээх шиг сайхан зүйл хаа байна. Магадгүй бидний амьдарсан хоногийн тоо нэмэгдэх тусам сэтгэл догдлуулах зүйлс нэг нэгээр цөөрдөг байх.

Амьдралын сайн, муу олон шалтгаан, нөлөөнөөс бидний ихэнх нь сэтгэлийн сайхнаа алддаг шиг. Магадгүй хүний орчлонд утга учиртай амьдрахын гол шалтгаан нь өөртөө сайхныг бүтээх байх. Өөртөө гоё сайхныг бүтээх нь ээ жийнхээ хайрыг өөрөөсөө цацруулах нинжин сэтгэл бий болгодог юм шиг. Заримдаа надад эргэн тойрны бүх хүн аймшигтай хүйтэн санагддаг. Өө рөөсөө бусдыг хайрлахгүй, дэм - жихгүй, туслахгүй бас туслуулж, хайр луу лахгүй зөвхөн ганцаараа амь д рахыг чухалчилдаг мэт. Тэдэнд бусдыг хайрлах, энэрэх, өмөөрөх сэтгэл үгүй мэт. Зөвхөн “би”-гийн амьдрал, амжилт надад уйтай, өрөвдмөөр төсөөлөгддөг. Нинжин сэтгэлээр ду туу хүмүүсийн дунд төөрч, нэг нь болж үүрд үлдэхгүй байх ганц зам нь өөртөө сайхныг бүтээх гэж би бод дог. Сайхныг бүтээхэд том зүйл хэрэггүй. Өөрийнхөө хийх, бодох дур тай зүйлийг л гээхгүй байх. Тэр нь юу ч байж болно.

Бусдын хувьд инээдтэй, шал хэрэггүй мэт зүйл байж болно. Хамгийн гол нь дуртай зүйлээ хийснээр, бодсоноор чиний сэтгэл догдлол, тайвшрал, өөр юу байдаг юм тэр бүх кайфыг л авах. Гэхдээ хамгийн чухал нь дуртай зүйлээ байнга нэмж, шинэ шувуутай болохыг хичээгээрэй. Шувууны тоо нэмэгдэх тусам чи бусды гаа илүүтэй ойлгох нь магад. Магадгүй хатуу ертөнцөд өөрийг өө эрхлүүлэх, нялхруулах нэг арга байж ч мэдэх юм. Өөрөө эрхэлж, нялхардаг хүн бусдыг эрхлүүлдэг. Дуртай зүйлээ хийхэд нь саад болохгүй. Харин ч хамжина, хамтдаа догдолж, баярлана. Хэнд ч байхгүй, үнэт эрдэнэ мэт сэт гэлийн шувуутай байх ямар сайхан гээч. Хаанаас ч юм нисэн ирэх шувуу гэх үг надад зөөлрөл, сайн сайхан бодол авчирч, сэтгэлд минь ирээдүйн сайхны төсөөлөл бэлэглэдэг. Шувуугаа олж, шувуугаа алдалгүй, шувуу шиг амьдар. ...Өнөөдөр надад ямар нэг сайхан зүйл тохионо...



Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
Одлой 202.179.11*** 2011 оны 09 сарын 08 17:46 Хариулах
Сэтгэлд минь сайхан бодол төрүүлж өгсөн Энхмартаа би чамд баярлалаа. Ганцхан өнөөдөр ч биш өдөр болгон над сайхан зүйл тохиолдож байх болно.
одлой 202.179.11*** 2011 оны 09 сарын 08 17:43 Хариулах
Яг тийм өнөөдөр над нэг сайхан зүйл тохионо. Гэвч яаж тохиох юм бол. Цэвэр санамсаргүйгээр үү аль эсвэл би ямар нэгэн алхам хийх ёстой юм боловуу. Харин ямар алхам хийх вэ. Ямартай ч гэсэн сэтгэлд минь сайхан бодлыг төрүүлж өгсөн Энхмартаа чамд би баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »