Өнөөдөр сонин

Улс төр

Монгол дээл Хятадаар овоглоход ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ТАНГАРГАА ШАЛДАН ӨРГӨХ ҮҮ...

2010-02-09 10:21

Монгол дээл Хятадаар овоглоход
ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ТАНГАРГАА ШАЛДАН ӨРГӨХ ҮҮ...

Р.ЭМҮЖИН
     Бид дэлхийг тамгалсан ээтэн монгол гуталнаасаа өөр хувцасгүй үлдэх нь. Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх. Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болон дуурсдаг асан “Гэсэр”, “Жангар” Ли овогтын гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульгүй, хөөмийгүй үлдсэн монголчууд дээлгүй болохдоо тулав. Хятадын Засгийн газраас товч шилбэ, тодхон эсгүүр, хээ хуар нийлүүлсэн хээнцэр хийцээрээ гайхуулдаг монгол дээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр бэлтгэлээ базааж дуусчээ. Монгол дээл Хятадаар овоглохын эхлэл тавигдлаа гэсэн үг. Энэ талаар China Mongolian news website-д тодорхой дурдсан байна. Эл үйл ажиллагаагаа хятадууд “Дундад улсын цөөн тоот үндэстний бодисын бус соёлын өвийг авран хамгаалах кампанит ажил” гэж нэрлэдэг аж. Дэндүү дэгжин монгол дээл маань бодисын бус хэмээх тодотголд багтсан нь энэ. Морьтон ардын гоёо, малчин түмний хувцас, домогт эрчүүдийн хань, догшин түүхийн мөнхийн дагуул монгол дээл магадгүй эл нийтлэлийг тэрлэж суух зуур ЮНЕСКО-гийн болгар гаралтай захирал эмэгтэйн тушаалаар хятадаар овоглож, ханз бичгийн түүхнээ хазгай чимэг болон үлдэж байж ч болох.

     Монгол түмэн дээлээрээ гоёсоор хэдэн зуун, хэцүү бэрхийг даван туулсан. Эдүгээ ч хот, хөдөөгүй үндэсний дээл хувцсаа өмсөж, загвар хийцийг нь улам бүр баяжуулан урлаж, түүгээрээ гайхуулдаг билээ. Тийм атал Хятадынх болсны учрыг хятад маягийн глобальчлалын бодлогоос хайхад гэмгүй мэт. Хэрэв ЮНЕСКО монгол дээлийг хятадынх хэмээн бүртгэж, бүх дэлхийд зарлавал дээл өмссөн хөдөөх малчин, хөрстэй бор жаалууд бүгд өвөрлөгч иргэн болж таарах нь.
     Тун удахгүй цагаан сар болно. Эгэл ардаас эхлээд эрхэм дээдэс бүгд үндэсний уламжлалт дээл хувцсаараа гоён, нүүдэлчний соёлоор сэтгэлээ жаргаадаг. Булган эмжээртэй монгол дээл, чонон дахтай халх өмсгөлөөрөө өрсөлдөн цагаалж золгодог төрийн дээдэс хятад гүрний түшмэд, “их луу”-гийн дагуул мэт дэлхийн нүднээ дэндүү эмгэнэлтэй тусах нь.
     Халх, захчин, өөлд, мянгад гэхчлэн 30 орчим үндэстэн ястныг нэгтгэдэг Их Монгол үндэстэн дуу хуур, дээл хувцас, эд хэрэглэл, эртний түүхээрээ содон бөгөөд ховорхон. Үндэсний өвөрмөц бүх баялаг нь талын Монголыг дэлхийн өмнө таниулж, Азийн цээжинд нутагтай ер бусын ард түмнийг дээдлэн хүндлэх, тэврэн өөриймсөх сэтгэл төрүүлдэг билээ. Монголчуудын соёл урлаг, түүх шастир, эд өлгийн зүйл, эдлэл хувцсаар хүртэл оролдон, 48 уртын дууг цайлган малчны дуулснаар “хөгжимт хайрцагт” хурааж аваад оджээ. Энэ ховор олдвор буюу луйврын дуунуудаа хөгжмийн хэлэнд буулган ноотолж, дуучдаараа дуулуулан томоохон наадам хийсэн нь энэ. Уг наадамдаа CNN, BBC зэрэг хэвлэл мэдээллийнхнийг урьсан сураг бий.
     Хятадын их соёл болох уртын дууны талаар Английн уран бүтээлчид баримтат кино хийж байгаа тухай мэдээ чих өвтгөв. Энэ бүхнээс харахад Хятадын соёлын луйвар зөвхөн дуу, тууль, дээл зэрэгхэнээр зогсохгүй, үүгээрээ дамжуулан монгол угсаатан, Монгол Улсыг дэлхийн ой санамжаас арчих сонирхол агуулж буй аж.
     Цаашлаад талын Монгол Хятадын харьяат, өвөрлөгч гүрний нэг хэсэг гэсэн ойлголтыг цэнхэр гариг даяар цацахад ойртсон бус уу?
      Нүүдэлчин түмний гоёл монгол дээл морь унахад хамгийн тохиромжтой хувцас төдийгүй оёдол, хийц, эсгүүрээрээ олон улсын мэргэжилтнүүдийн анхаарлыг татдаг, загварын содон шийдэл гэдгээрээ гайхагддагийг бид мэднэ. Өмд, хүрмийг санаачлан өмсөж өнөөг хүрсэн хүн төрөлхтний хувцасны түүхэнд монгол дээл өвөрмөц өнгө, содон чимэг болдог. Анхны хүн Монголын говьд үүссэн гэдгийг батлах бас нэг шалтгаан нь энэ л дээл хувцас. Ээтэн гутал, энгэр зөв дээл хоёрыг салгаж ойлгох утгагүй. Тэгэхээр дараагийн ээлжинд хятадууд эмээлт морь, элсэн говьд тохиромжтой ээтэн монгол гутлыг өөрийнх болгон, өв соёлын сангаа арвижуулахаар хүлээж байж ч болох юм.
      Гэтэл БСШУЯ-ны дэргэдэх Соёлын өвийн төвд данстай, төрөөс хоол хороож, түмний татвараас цалин авч суугаа эрхмүүд юу хийж, он жилийг бардаг нь сонин. Эсвэл хятадуудаас авлига авчихаад дуугүй дүмбийж сууна уу? Үүнийг магадлах цаг болжээ.
     Монгол Улсыг дэлхий дахинд төлөөлдгийн хувьд, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд Ц.Элбэгдоржийн сэтгэлээ чилээх учиртай асуудлуудын нэг бол яах аргагүй өв соёлын үнэт зүйлс.
      Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой холбоотой журамд монгол дээл, дөрвөн талт малгайн талаар дурдсан байдаг. П.Очирбатаас эхлээд түмнээс сонгогдсон Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар монгол үндэсний хувцсаараа гоён Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн. Монгол дээл Хятадынх болчихвол дараагийн Ерөнхийлөгч шалдан тангараг өргөх үү?     
     Үндэсний хувцас Хятадаар овоглохын цагт юугаараа гоёж цагаалах билээ. Эрийн гурван наадам, улс тунхагласны их баяр наадмаа шалдан хийх үү?
      Уртын дуутай байв. Урд хөршийнхөнд хагаслаж алдав. Үлгэр туульстай байв. Өмнөд хөршийнхөнд “өргөн барив”. Дуут хөөмийтэй байв. Дундад улсын тариан талбайд эгшиглэв. Монгол дээлээ өмсөж, ээтэн гутлаа өшиглөхийн цагт омог төгөлдөр, хараа дээгүүр ханхалздаг байв. Нүцгэн үлдэв.
      Гутлаа тэврээд гуниггүй бадарчин шиг гүйгээд байх уу, Ерөнхийлөгч өө! Шалдан ноён шаг, хожил Хятадынх болов оо гэвэл хэцүүеэ.
     Монгол цус омогшиж, огшдог сон. Таных яаж байна? 
     өөрийнх болгохоор өргөстэй санаа агуулж буй нь Хятад гүрний холын санаа, хожмын завшаан гэж хэлж болно. Тэдний хятад маягийн глобальчлалын бодлогын эхний сүүдэр эх орон, элгэн түмнийг минь дайрч, дуу хуур, эгшигт аялгуу, үлгэр тууль, өмсгөл зүүлтэнд маань санаатай халдаж буйн тод жишээ энэ юм.
     Саяхан БНХАУ-д 100 морин хуурчийн хуурын аялгуу хатирч 50 дуучны сонсголонт уртын дуу хангинан, соёл урлагийн солиотой луйвраа баталгаажуулсан талаар ВВС мэдээлжээ. Хятадын төрийн бодлогоор Монголын соёл урлаг таван жилийн өмнөөс, тодорхой төлөвлөгөөтэйгээр урд хөршийн зүг урсах болсны эхний үр дүнг ийнхүү тэмдэглэсэн бололтой. Тэндээс томилогдсон урлагийн төлөөлөгчид Монголын соёлын ченжүүдтэй хамтран ар халхын нутагт зуны турш эрэл хайгуул хийсэн мэдээ бий. Тэгэхдээ эдүгээ мартагдах шахсан боловч ард түмний дунд амьдарсаар байгаа.
 

toto 2010 оны 02 сарын 23 12:52 Хариулах
бид ингэж халаглаж сууж байх хойгуур аль хэдийнээ цаадуул чинь ингэж ярьдаг юм байна шүү дээ. хүмүүсээ ороод үзээрэй. big5.chinabroadcast.cn/gate/big5/mongol.cri.cn/343/2009/07/15/81s132619.htm
toto 2010 оны 02 сарын 20 13:51 Хариулах
Монголчуудаа бид чинь бахархах зүйлгүй үлдэх нь байна шүү дээ. Орос Хятад хоёрын дунд хавчуулагдсан хөөрхийлөлтэй үндэстэн болох юм гэж үү. Хайран ч өв соёл минь. Бүхэл бүтэн үндэстэнг юман чинээ бодохгүй их гүрний дээрэнгүй үзэлтэнгүүдийн басамжилсан харцанд хэр удаан доромжлуулах гэсэн юм бэ. Өв соёлыг минь өөрийнх гэж дэлхийд заралдаг шигээ бидний өнөөдөр амандаа аялдаг дуу, тэрлэсэн шүлэг найргийг хүртэл захын нэг хятад нөхөр "биднийхээ хө" гэж хэнэг ч үгүй хэлдэг юм байна лаа тэд. Ажилаа хийдэггүй албатууд төрд хэрэгтэй юу? Улсаа өмгөөлдөггүй төр эх оронд минь чухаг уу?
ODSUREN 2010 оны 02 сарын 19 12:42 Хариулах
TSEDENISH nar boliyo!! MGLiin Hoomiig heden yuanaar ZARSAn be!!!! mglIIN ARD TUMNIIG HUJAATAI NIILJ ZARJ BOLOHGUI SHUU!!!
Hoomii 2010 оны 02 сарын 19 12:41 Хариулах
Hujaad Hoomiig hudlaa unen zaahad mash ih uureg guitsetgesen SUISiin bagsh nert ODSUREN bolon Hoomiin terguun net TSEDEN ISH nar Hyatadaas humuus irj burtguuleg nhural bolon uil ajillagaand gardan oroltsoj Hujaad Hoomiig zarsan bolno.
Зочин 2010 оны 02 сарын 18 23:03 Хариулах
muu hogiin hulhi tarvaga zailj dald oroosoi
Зочин 2010 оны 02 сарын 18 04:50 Хариулах
ene elbegee chin ooroo hujaa yum chin yadiin tged ch deel oortin zohidgui bolhoor deel omsoh durgui naad nohor chin l lab deel hujaa bolbol bayrlah nohor bgan yum, ooroo l bolj baibal yun uls ornii erh ashih naadhand chin tui ch hamaagui sht ta buhen ongroson hugtsaand medee biz dee. ichih nuurgui har hog bgan yum daa ene tahiiya elbegdorjiu gej
туул 2010 оны 02 сарын 16 12:50 Хариулах
Хөөмэйн тухайд БСШУ-ны сайд тодруулга хийж Юнескогоос ажлын хэсэг авчирч шалгалт хийхээр сар шинийн өмнө явсан. Харин одоо харин дараагийн юмаа алдахаасаа өмнө өөрсдөөрөө овоглуулах хэрэгтэй байна. Тухайлбал Уйгаржин монгол бичиг. Манайхаас илүү Өвөрмонголчууд марагдуулахгүй төрийн бичигээ болгож байгаа байх шүү. Бас нэг нь Дугуй цагаан Монгол гэрийг минь авах вий дээ,,,
Yu ve ene chini 2010 оны 02 сарын 11 21:36 Хариулах
Gedes tolgoi hoyoroos uur yumgui ene chini yu ve?
Shouchin Shar deeltees bolgoomjil 2010 оны 02 сарын 11 21:46 Хариулах
Uhaa shar deeltei hudalch hun dotogshoogoo gishgechihsen huurhen zogsoj baina.
Уншигч 2010 оны 02 сарын 10 14:44 Хариулах
"Гэтэл БСШУЯ-ны дэргэдэх Соёлын өвийн төвд данстай, төрөөс хоол хороож, түмний татвараас цалин авч суугаа эрхмүүд юу хийж, он жилийг бардаг нь сонин. Эсвэл хятадуудаас авлига авчихаад дуугүй дүмбийж сууна уу? Үүнийг магадлах цаг болжээ". БНХАУ-д ЮНЕСКО-гийн өвийн төв байгуулах саналыг Монгол улс дэмжсэн юм биш үү
Зочин 2010 оны 02 сарын 10 14:42 Хариулах
Hyatadad udahgui Gazar hodlono Mongolchuudaa
Уншигч 2010 оны 02 сарын 10 14:41 Хариулах
Хөөмий, дээлээр ч зогсохгуй бөх, Жагар туульс бас удахгуй орох байх даа http://www.chinaheritagenewsletter.org/007/features/518_secondlist.pdf
Тэнэгт 2010 оны 02 сарын 10 12:15 Хариулах
Ерөнхийлөгч нь биш ард түмэн нь хятад болоод байгаан бишүү
he he 2010 оны 02 сарын 10 11:05 Хариулах
Gutal baitugai naad nohduudiin chini nutsgen bie, tsaashlaad setgel sanaa ni hurtel hyatadin medliinh bolj baigaam bishuu. Naaduul chini harmaandaa heden tug tei bol Mongolin yu haanahinh boloh ni ogt padliigui. Deel huvtsas ch yamai, maniigaa l hudaldchihgui bol
Зочин 2010 оны 02 сарын 18 04:57 Хариулах
ene bol iim eronhiilocgtoi bolsnii gai, eroosoo boldgui yer bolj bhan hun uhlee, oirdoo boloogui zud bolj bhan mal uhlee, odoo yahiin bgan buu med ene mogjoohon nohor yu hiiged l bnaa hor tsul hor
Italy 2010 оны 02 сарын 10 01:49 Хариулах
Eronhiilogchoo. Soyol shinjleh yhaanii Saidaa Darga naraa. Humuusees yritaj soyoloo UNESKO -d yagaad burtguulej boldoggui yumbe. Eswel medlegtei humuuseer bag burduulj sydalgaa yawyylj hoozoldoocheee.Odoo joohon awhaaljtai bail da.. dandaa l suuld ni amaa barij bdag shdee.
Зочин 2010 оны 02 сарын 09 13:49 Хариулах
элбэгдорж л шалдан тангараг өргөх байсан юм. Монгол улс юм юмаа алдаад байхад нэг ч үг дуугарахгүй байгаа ерөнхийлөгчөөр яах юм. угаасаа наадах чинь хужаагийн эрлийз юм чинь ганц үг ган хийхгүй. Монгол улс удахгүй хятадын нэг муж гэж Элбэгдорж зарлиг буулгах байх. Нялхас нь нас бараад байхад цанаар гулгаж зугаалж явдаг Ерөнхийлөгчийг юу гэх юм бэ? Тэрийг огцруулах нь зөв.
9 2010 оны 02 сарын 10 02:39 Хариулах
elbegeegiin shuud hariutssan ajil bish l dee,harin ter soyol,bolovsrol hariutsan yamand bgaa chinii ah nar udii boltol yugaa hiij bsan yum be?ted naryg l hed sain oroolgood shaldan yavuulah yumsan
china 2010 оны 02 сарын 18 04:54 Хариулах
MANAI OBOO HELSEN YUMAAA, HOBDU AIMAGT BDAG MANAI NAGATS AH TSAHIAU ELBEGDORJIU NADTAI HOLBOO BARINA UU? AR MONGOLD TOM DARGAA BOLSON GESEN SURAGA ALGAA BNAA
prev next

Манай буланд »

Чөлөөт Цаг»
Сүүлийн 10 жилийн хамгийн муу жүжигчнээр Эдди Мерфи, Парис..
Нийтлэл»
Ардчилсан нам талцах уу, шинэчлэгдэх үү..
Улс төр»
С.Батболд, Н.Алтанхуяг нараар оролдох сонирхол ба хамтарса..
Улс төр»
ЖАГСААЛ, ЦУГЛААНЫ ҮЕЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА БЭЛЭН БАЙДАЛ..
Фото мэдээ»
“Оскар” –ын эзэд тодорлоо
Фото мэдээ»
Софи Марсу, Кристофер Ламберт нар Монголд ирлээ..
Чөлөөт Цаг»
Жэссика Биэл: Үзэгчид хэзээ ч миний үнэн төрхийг хараагүй..
Ярилцлага»
Г.Баярсайхан: Гүний ус, Хөвсгөл далайгаа стратегийн ордод ..
Нийтлэл»
Монгол толгой ба бутархай мөнгөний гарз..
Улс төр»
С.В.Паушок ОХУ-ын “Газпром”-ыг ч бас залилжээ..
Нийгэм»
“Улаанбаатар” гэхээр нүдэнд юу бууна вэ?..
Нийгэм»
Эмнэлэг хөл тавих зайгүй, ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭН БАРЬЦ АЛДАЖ БАЙ..
Нийтлэл»
Тоотой түүхэн барилгуудад мөхөх аюул нүүрлэв үү..
Нийтлэл»
Монголыг басаж болохгүй цаг иржээ..
Нийтлэл»
Гурван хуушуурын үнэтэй Монголын үрс гудамжинд золбиров..
Улс төр»
“ОСКАР” -ЫГ НАВИЧУУД “БӨӨНДӨХ” МАГАДЛАЛТАЙ ..
Бизнес»
Интернэт суваг ашиглан мэдээлэл түгээх нь үр дүн ихтэй..
Улс төр»
Орон сууцны барилгын 50 хувь нь хямд үнэтэй байхаар шийдвэ..
Developed by Singleton LLC