ӨНӨӨДӨР СОНИНЫ ШИНЭ ДУГААРТ
Өнөөдөр сонин

Спорт

Алдартай жүдочдын халааг нэрт шатарчид залгав

2010-07-31 14:01

Монголын    спортьш    ертөнц    энэ    долоо хоногт онцлох үйл явдлаар дүүрэн байлаа. Эзэн Чингисээр овоглосон жүдо бөхийн Дэлхийн цомд цэнхэр гаригийн сор болсон бяртнууд хүрэлцэн ирж хүч үзэн, ард түмний мэлмий баясгав. Олимпийн аварга Н.Түвшинбаяр,   дэлдхийн  аварга Х.Цагаанбаатар нар маань алтан медать хүртсэн нь магнай тэнийлгэсэн хэрэг байлаа. 

Энэхүү тэмцээний халааг дэлхийн эмэгтэй шатарчдын Гран пригийн тав дахь цуврал залган авч, дэлхийн таван удаагийн аварга Майя Чибурданизе тэргүүтэй шигшигдмэл тамирчид Улаанбаатарт морилоод байна. 

Дэлхийн аваргын титэм хүртсэн дөрвөн бүсгүй манай оронд зэрэг ирсэн нь Монголын спортын түүхэнд цоо шинэ хуудас нээв.  Тэрчлэн шатрын ордны шав тавих ёслол болж, Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов уг ажиллагаанд оролцсон нь баяр дээр баяр нэмсэн.

Бөх барилдан өсөж, шатар тоглон ухааныхаа царыг тэлдэг хөх толботой ард түмний дуртай хоёр спортын дэлхийн хэмжээний тэмцээн дуу дуугаа аван залгасныг онцлохгүй байхын аргагүй.  Шатрын Гран пригийн тоглолт өчигдөр “Их тэнгэр" цогцолборт "хөшгөө нээж", эхний нүүдлийг УИХ-ын дарга ДДэмбэрэл нүүснээр эхэллээ.

Эхний өрөгт манай их мастер Б.Мөнгөнтуул  Гүржийн нэрт шатарчин Майя Чибурданизетай тоглож ялагдал хүлээлээ. Дараагийн өрөгт Б.Мөнгөнтуул Шень Янтай тоглоно.

Ийнхүү тус тусын оноолтоор шатрын нүүдэл үргэлжилсээр байна.

Зочин 2010 оны 07 сарын 31 22:44 Хариулах
www.chessmaniac.com deer unegui shatar toglooroi
Шилдэг нийтлэл »

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Чөлөөт цаг»
Нүд будалтын зурхай
Чөлөөт цаг»
Цахиур хагалсан залуу жүжигчдийг нэрлэв..
Чөлөөт цаг»
ГУМ-ын шинэ нүүр царай СИНДИ КРОУФОРД..
Чөлөөт цаг»
Ихрийн ордныхны ерөнхий шинж
Чөлөөт цаг»
“АВАТАР”-ЫН ТУХАЙ ЯРИА ДУУСААГҮЙ..
Нийгэм»
“Достана”-г монголоор “НАМРЫН СИНДРОМ” гэдэг үү..
Шинжлэх ухаан технологи»
Хуучин машины гүйлтийг буцаасан байдаг уу..
Чөлөөт цаг»
Путиний шинэ машин
Чөлөөт цаг»
Клубийн гишүүн
Чөлөөт цаг»
Сэтгэлийнхээ гүн рүү хийх аялал буюу Трип Хоп..
Чөлөөт цаг»
Үхрийн ордныхны ерөнхий шинж
Шинжлэх ухаан технологи»
3D газрын зураг бүтээжээ
Чөлөөт цаг»
Линдсей Лохан урлагийн ертөнцөд эргэн ирнэ гэв..
Чөлөөт цаг»
Монголчуудын хамгийн их зочилдог хуудсуудыг Yahoo тэргүүлэ..
Чөлөөт цаг»
П.Пикассо “рекорд” тогтоов
Чөлөөт цаг»
Хайди Клумын даашинз шилдгээр тодорлоо..
Чөлөөт цаг»
Хонины ордныхны ерөнхий шинж
Чөлөөт цаг»
Одоо би яах вэ
Developed by Singleton LLC