2010-2011 оны хичээлийн жилд төрийн сангийн зээлээр хэчнээн оюутан суралцахыг БСШУЯ-ны Сургалтын төрийн сангийн мэргэжилтнээс тодрууллаа.
-Сургалтын төрийн сангийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаар өөрчлөлт оруулахаар болсон гэсэн. Яг ямар заалт нэмж байна вэ?
-Манай яамнаас сургалтын төрийн сангийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаар бэлдчихсэн байгаа. Гэхдээ Засгийн газарт оруулах болоогүй.
Учир нь “Хүний хөгжил сан”-аас олгох мөнгийг хэрхэн өгөхөөс шалтгаална. Өөрөөр хэлбэл нэг сая таван зуун мянган төгрөгийг бэлнээр бус, сургалтын төлбөр хэлбэрээр өгөх асуудал яригдаж байгаа гэсэн. Тиймээс тодорхой шийдээгүй байна.
-Энэ жил хэчнээн оюутан төрийн сангийн зээлд хамрагдах вэ?
-БСШУЯ-аас 2009-2010 хичээлийн жилд шинээр 6200 оюутан төрийн зээл, буцалтгүй тусламжид хамруулах хяналтын тоо баталж байсан.
Харин энэ жил яамнаас хяналтын тоог хараахан батлаагүй байна. Гэхдээ дээрх тоо нэг их хэлбэлзэхгүй байх.
Ирэх сарын 20 гэхэд хэчнээн хүүхэд төрийн албан хаагчийн болон төрийн сангийн зээлээр суралцах нь тодорхой болно.
С.Заяа

Уншигчдын сэтгэгдэл