Дэлхийн зохиолч Түдэв

2010-07-30 15:48:31

Монгол түмэн Лодонгийн Түдэвийг ер нь барагцаална. Огт андахгүй байх олон шижим бий. Тиймээс энд хилийн чанадад түүнийг хэрхэн үнэлж дүгнэсээр байдгийн зах зухаас өгүүлмээр байна. Эхлээд арай эртний баримтаас бичье. Ази, Африкийн зохиолчдын байгууллагын гишүүнээр 1972 оноос, Олон улсын утга зохиолын шүүмжлэгчдийн байгуулла гын гишүүнээр 1973 оноос, Дэлхийн энх тайвны зөвлөлийн тэргүүлэгчээр 1974 оноос сонгогдон ажилласныг нь мэдэх хүмүүс цөөрчээ.

Бас Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын дэд Ерөнхийлөгчөөр 1986-1990 онд, Олон улсын парламентын холбооны гишүүнээр тэр жилүүдэд ажиллаж явсныг мартсан хүмүүст юуны буруу байх билээ. Цаг хугацааны хүчин зүйл гэх ноёнтой холбоотой юм даа, энэ бүхэн. Бүр 1965 оноос эхлээд Монголын Түдэвийн зохиолыг орос, казах, беларусь, тува, узбек, буриад, украин, молдав, литва, испани, чех, герман, япон, англи зэрэг хэлээр бөмбөрцгийн хүмүүс уншсаар өдий хүрснийг зохиолчийг үнэлж, дүгнэсний нэг илэрхийлэл гэхэд ононо.

Бас зохиолч Монголын уншигчдын төдийгүй дэлхийн уншигчдынх болсны илэрхийлэл. Гадаадын уншигч, судлаач нараас анх эхэлж Австрийн Харри Шихровский гэдэг хүн Л.Түдэвийн уран бүтээлийн талаар 1961 онд ам ангайсан гэхэд эргэлзсэн нэгэн нөхөр -Худлаа байх аа! Зөвлөлтийн судлаач нараас анхалж дуугарсан баймаар юм даа гэснээс үүдээд баримт үзүүлэхэд тулсан удаатай. Эргэлзэгчийн өгүүлсэнчлэн Зөвлөлтийн хүмүүс Л.Түдэв гуайн уран бүтээлийн талаар удаа дараа үнэлэлт дүгнэлт өгсөөр байсныг мэдэх юм аа.

Зөвлөлтийн эрдэмтэн К.Яцковская “Иностранная литература” сэтгүүлд 1976 онд нийтлүүлсэн “Монголын зохиолч Лодонгийн Түдэв” өгүүлэлдээ “... Хэдийгээр Л.Түдэв Монголын утга зохиолын түүхийн гүнд орсон ч гэсэн үргэлжилсэн үгийн зохиол, яруу найраг бичихээ орхиогүй байна, 1967 онд тэр Д.Сүхбаатарын тухай баримтат зохиол “Алтан гадас чигийг заана” туужаа дуусгав.

Хэрвээ Л.Түдэвийн 60-аад оны уран бүтээлийн замналын он дарааллын шатыг сайтар мөшгин үзвэл энэ нь түүний утга зохиолын уран зураач, судлаач шүүмжлэгчийн давхар авьяастайг нотолно...” гэхчлэн өчнөөн баримтаар Монголын зохиолчийн бүтээлийг тодотгон өгүүлсэн нь бий. Зохиолчийн “Хор воотой танилцсан түүх” барим тат туужийн талаар Гер маны Эрих Феттер “1935 онд төрсөн эл зохиолч, дэлхийн хоёрдугаар дайны хүнд жилүүдэд малчны нэгэн хөвгүүн өөрийнхөө уг мөн чанарыг хэрхэн ойлгон ухаарч эхэлж байгааг сэтгэл хөдлөм дүрсэлж, уншигчдад танилцуулж байна” хэмээн хагас жарны өмнө өгүүлсэн түүхтэй.

Тэгвэл Японы Таданори Мацуда Л.Түдэвтэй уулзах үеэр “Одоогийн Монголд ганц зохиол бүтээлээрээ амь зуух нөхцөлгүй. Тэгэхээр өдөр нь сонинд ажиллаж, шөнө зохиолоо бичихээс өөр аргагүй” хэмээн ёж боловч үнэнээ хэлээд өөрийн шинэ бүтээлээсээ өгсөн нь “Хувьсгал танаа өчье” үргэлжилсэн үгийн зохиол байв. Түдэвийн зохиолоос үзвэл Дугаржав Монголд хамгийн анх ноот зохиосон хөгжимчин ажээ. Түүгээр ч зогсохгүй дуугаа анх пянзанд бичүүлсэн дуучин.

Ардчилал ялсны ачтай буянаар Дугаржав агсны амьд сэрүүн дуу хоолой дахин амилж, уй гунигтай төгссөн амьдрал ахуйг нь хүмүүс мэдэх боломж нэмэгдэв. Энэхүү ач, үйл хэргийг ард олныхоо оюуны санд өргөн барьсан зохиолч Монголын Ерөнхийлөгчийн суудалд залрах ерөөлтэй байхыг хэн байг гэхэв гэж 1993 оны хавар “Хоккайдо” сонинд бичжээ. Өнгөрсөн зууны төгсгөлөөр 1999 онд Монголынхоо Шинж лэх ухааны академид өнөөдөр хүртэл дансгүй цохиж яваа Лодонгийн Түдэвийг Дэлхийн уран зохиолын академи гишүүн болгоод авчихсан нь нэгэн бодлын бахархмаар ч юм шиг, нөгөө бодлын сонирхолтой баримт л даа.

Дэлхийн уран зохиолын академийн гишүүн, доктор Л.Түдэвт шинэ зууны эхээр буюу 2002 онд хоёр урилга иржээ. Тэр урилгыг Олон улсын намтар судлалын төвийн Ерөнхий захирал Николас С Луу ирүүлсэн юм билээ. Олон улсын намтар судлалын төвд Ерөнхий захирлын зөвлөхөөр ажиллахыг нэг дэх урилгад онцолжээ. Эрхэм ноён Түдэв ээ. Би танд биечлэн бичихийн учир нь Олон улсын намтар судлалын төвд миний зөвлө- хүүдийн нэгэн болох томилолтыг хүлээн авахыг хүсэх гэсэн билээ.

Энэ бол үнэхээр ихээхэн хүндтэй байр суурь бөгөөд миний бие дэлхий нийтэд өндөр нэр хүндтэй хүмүүсийн дотроос хамгийн их хүндэтгэж буй цөөхөн хэдхэнд санал болгож байгаа юм. Миний санал дэлхийн олонх аж төрдөг дөрвөн тив-Африк, Америк, Ази, Европын хоорондын ча нарын сонголт, зарчмын гол эрдэм мэдлэг, шинжлэх ухаан, хүн төрөлхтөн, ажил хэргийн ертөнцийн төлөөллөөр хуваарилах бодолтой байна.

Олон улсын намтар судлалын төвийн зорилтыг хэрэгжүүлэн хөгжүүлэхэд туслах, мэдлэгээ хуваалцах хувь хүмүүс хэн хэн болохыг сонгосон хувийн сонголтдоо итгэлтэй байхыг би хүсч байна гэж урилгад учирлаад зөвлөхүүдийн үүрэг зорилтыг тодорхойлон гарын үсэг зурсныхаа дараа нэмэлт болгон компьютерээр биш гараараа “Таныг бүсийн зөвлөхүүдийн минь нэг болохыг зөвшөөрнө гэдэгт би итгэж байна” хэмээн нэмсэн нь Ноён Луу Монголын Түдэвийг гүйцэд таньсны илэрхийлэл мөн л дөө. Хоёр дахь урилгадаа, Олон улсын намтар судлалын төвийн дэд консулаар ажиллахыг санал болгосон удаатай. Түүнд Эрхэм ноён Түдэв ээ! Таныг Олон улсын намтар судлалын төвийн дэд консулын албанд урьж байна.

Удтал тунгаан бодсоны эцэст миний бие зөвхөн ойр дотно нөхөд, хамт ран зүтгэгчдийнхээ нээлт тэй тусгай томилолтоор хязгаар лагдмал тооны бүрдэл буй болгохоор шийдлээ. Энэ бүрдлийн үүрэг нь Олон улсын намтар судлалын төвийн дэд консул бөгөөд таныг энд Монголыг төлөөлнө гэсэн санал тавихад надад таатай байна. Дэд консулын алба бол үндэсний болоод олон улсын нэр хүндтэй, ач холбогдолтой томилолт юм. Уул нь дэд консулыг улсын юм уу, олон улсын байгууллага хам гийн эрхэм нэр хүндтэй хүмүүсээс сонгон шалгаруулдаг. Олон улсын намтар судлалын төв Дэд консулуудаа дэлхий нийтэд ажиллуулдаг гээд та манай шалгуурт хангалттай гэхээс илүү тохирч байгаад би сэтгэл их ханамжтай байна” гэж онцлон Дэд консулын үүрэг зорилтыг тодруулжээ.

Дээрх хоёр урилга хувь хүн Л.Түдэвийн тухайд Олон улсын хэмжээний өндөр үнэлэлт өгч буй нь үнэн хэдий ч Монгол Улсын иргэнийг олон улсын байгууллага зүй ёсоор үнэлж, итгэл хүлээлгэж буйн давхар нотолгоо. Муу хүн идсэн ууснаа гэлцдэг ч нэгэн зүйлийг өгүүлэхийн тулд сайн хүн гэгдэхээс ч цааргалахад туллаа. “Хэл дуулгамж” нэртэй нэгэн бичгийг суут Л.Түдэвээс өчүүхэн бичээч 2005 оны өвөл хүлээн авснаа хадгалсаар явсан минь одоо дахиад хэрэг болох нь надад.

ХЭЛ ДУУЛГАМЖ

Анд нөхөр Р.Чулуун танаа Анхны ном “Сайн байна уу? Хүүхдүүд ээ” хэвлэгдсэний хагас зуунд Амьдралын замд тохиолдсон дал дахь даваан дээр гарахуйд “Амжилтын оргил”, зуугийн нэг, олон улсын шагнал гардаж Америкийн нэгдсэн улсад ном маань хэвлэгдсэний учир Анд нөхөр тантай хамт аяга цай уухаар урин залж Ам цагаан энэхүү цаасаар хэл хүргүүлэв, болгоох ажаамуу! Учрах газар: Улаанбаатар зочид буудал, зоогийн төв танхим Уулзах цаг: Өвлийн дунд шар хулгана сарын арван гуравны морь цаг. 12.12.13 (XII.12.13) Ундаалж саатах хугацаа: Нэгэн 100 минут Угтан авах цэг: Гол хаалганы босгоноо мэхийх Л.Түдэв. Н.Цагаач нар Уух цайны завсарт 1.Ам нээх үг 2.Айлчдын үгс 3.Азын сугалаа-12 2005.XII.12.13 Таны ширээний дугаар 5 гэсэн байж билээ.

-Та бүхэн энэ танхимд ирснээ манайд очсон гэж бодоорой. Би хэд хэдэн тэмдэглэлт үйл явдлыг дурсаж та бүхэнтэй үдийн цай ууж байна. Анхны ном минь жижигхэн, би өөрөө зураг чимэглэлийг нь хийсэн юм. Багш ангид ороод “Сайн байцгаана уу?, хүүхдүүд ээ” гэдэг. Энэ ном маань хэвлэгдээд 50 жил болчихлоо. Одоо би та нарт “Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ” гэж хэлж байна. “Хорвоотой танилцсан түүх” туужийг англи хэлээр орчуулж Америкт хэвлэсэн байна. Надад ганц хувийг ирүүлжээ. Энэ номын зураг чимэглэ лийг зураач Б.Болормаа гэдэг охин хийсэн юм.

Америк хүн монгол хүнийг бодитоор зурахгүй гэж үзсэн юм. Б.Болормаад баярлаж байгаагаа хэлье. АНУ-д хэвлэгдсэн Монголын анхны ном энэ байх. Би урьд бичсэн 25 ботио таваар нэмж 30 боть болголоо...гэхчлэн сонирхолтой баримтууд өгүүлэн, доктор Л.Түдэв ам нээсний дараа айлчдын үгс урсаж эхэлсэн юмдаг. Цай уух зуур айлчдын сонирхсон өвөрмөц үзэсгэлэнгийн үзмэр содон байж билээ.

Хагас зууны тэртээ буюу 1955 онд хэвлэгдсэн “Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ” ном нь Цэргийн хэвлэх үйлдвэрт хэвлэгдсэн байсан санагдана. Хорин есөн мөнгөний үнэтэй байж. Одоогийн уншигчдад 29 мөнгө ойлгогдох болов уу, яах бол? АНУ-ын “Экслибрс” хэвлэлийн газар Михаил В.Миллерийн орчуулгаар “Хорвоотой танилцсан түүх” туужийг англи хэлээр хэвлээд зохиогчид ирүүлсэн ганц хувийг тэнд барьж үзлээ.

Өмнө нь гадаадын найман хэлээр орчуулагдан хэвлэгдсэн өгүүлэн буй тууж Америкт хэвлэгдсэнээр есөн хэлийн амьтан суут Түдэвийн буянаар монгол ахуйтай танилцах боломж бүрдсэн нь мэдээж. “Амжилтын оргил” олон улсын шагналыг нь гэрчлэх зүйл тэр танхимд юу байв аа гэдэгт хариу барих нь зүйд нийцэх байх л даа. Гоёмсог тунгалаг шовхолжин дотор байрлуулан дүрсэлсэн уулын оргилууд нь тэнгэрт тэмүүлсэн харагдах таван инч өндөр цацалжин цом бодит гэрч байлаа.

Цом дээр “Амжилтын оргил” шагналын таних тэмдэг, нэрийг бичжээ. Суурийн нь өндөр хацар дээр “2005 он. зуугийн хоёр” гэсэн бичгийн дор “Лодонгийн Түдэв, уран зохиолоор” хэмээн сийлсэн мөнгөлөг төмөр пайзыг бэхэлсэн байх юм. “Амжилтын оргил” шагналыг 2005 онд дэлхийн 100 зохиолчид олгохдоо Монголын зохиолчийн нэрийг хоёрдугаарт оруулсныг энэ жижиг пайз илэрхийлэх үүрэгтэй ажээ. Чухам иймийн учир дэлхийн шилдэг 100 зохиолчийн дотроос Түдэв гуайг аман хүзүүнд Олон улсын намтар судлалын хүрээлэнгийн удирдах товчоо шалгаруулжээ.

Эрхэм Түдэв докторынхонтой цай ууснаас хойш шинэ он тавантаа солигдож яваа ч “Хэл дуулгамж” бичиг эдгээр мөрийг тэрлэх нэг учиг боллоо. Тэр цайны үеэр олон хүн үг хэлж билээ. Тэр үед БСШУны сайд байсан, одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан “Хорвоотой танилцсан түүх” туужийг монгол, англи хэлээр хэвлүүлэн Монголын бүх хүүхдэд хүргэхээ амлахад удтал алга ташиж, баярласан билээ, бид. Цагаан сайдын амлалтыг хэвлэл мэдээллийнхэн ч талархалтайгаар хүлээн авч, уншигч, сонсогчдын хүртээл болгосныг санаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2009 оны нэгдүгээр сарын 8-нд зарлиг гаргаж Лодонгийн Түдэвт Монгол Улсын ардын уран зохиолч цол хүртээсэн билээ. “Утга зохиол, хэвлэл мэдээлэл, нийгэм соёлын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, “Уулын үер”, “Хорвоотой танилцсан түүх”, “Нүүдэл суудал” зэрэг роман, тууж өгүүллэг, яруу найраг, олон арван шилдэг бүтээл туурвиж, “Бүтээлийн чуулган” 30 боть номоо уншигч түмэндээ толилуулж, Монголын утга зохиолын сан хөмрөгийг баяжуулахад оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, “Дал” сонины эрхлэгч, зохиолч, доктор Лодонгийн Түдэвт Монгол Улсын Ардын уран зохиолч цол хүртээсүгэй” хэмээн зарлигт өгүүлсэн байна.

Шагналаа хүлээн аваад, зохиолч -Миний уншигчид бол ард түмэн. Ард түмэнд зориулж би бичдэг. Ард түмэн миний зохиолын баатрууд, зохиолыг минь шүүгчид, зохиолд сэдэв өгөгчид. Ард түмэн та бол түүхийг бүтээгч, та бол түүхийн баатар. Ийм учраас ард түмний нэр маш үнэтэй, ард түмний нэрээр дуудагдана гэдэг хамгийн дээд шагнал хэмээн сэтгэлээ илэрхийлсэн.

Тухайн онд Түдэв гуайг эх оронд нь ардын уран зохиолчоор өргөмжилсөнтэй давхцаад “Улс орондоо үнэ төлбөргүй ихээхэн хувь нэмэр оруулсныг намтар судлалын Америкийн хүрээлэн хүлээн зөвшөөрснөөр Монголыг төлөөлсөн 2009 оны хүнээр өргөмжлөв” гэсэн батламж Лондонгийн Түдэвт ирүүлснийг энд дурдаад орхиё. Америкаас хамааралтай хэд хэдэн баримтыг зориуд энд оруулсан минь учиртай.

Өнгөрсөн ХХ зууны сүүлийн хагаст Монголын Түдэвийн тухай, түүний уран бүтээлийн талаар ЗХУ болон Европын бусад оронд нийтлэгдсэн бүтээлийн зөвхөн жагсаалтыг бичихэд тулбал хэв лэлийн хуудас эзлэх талтай. Иймээс тэр бүхнийг ор тас орхиод монголчуудад одоогоор нэн сонин байгаа Америкаас ирсэн цоо шинэ шахам бас нэг мэдээллийг дор сийрүүлье.

Ардын уран зохиолч, доктор Түдэвт намтар судлалын Аме рикийн хүрээлэн академич цол олгосноо илэрхийлж, алтан медальт гэрчилгээг ирүүлсэн байна. Нийгмийн соёл гэгээрлийн гүнзгий хувь нэмрийг нь ABI судлан тогтоож, түүний нэр хүнд бүтээлийг дэлхийд (глобал) хүлээн зөвшөөрсний учир ABIгийн насан туршийн академич болгож байгаагаа дурдаад хүрээлэнгийн Ерөнхийлөгч, удирдах болон гүй цэтгэх захирал гурвуулаа гарын үсгээ 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр зурж баталгаажуулсан гэрчилгээг дагалдах зүйлсийн хамт Монгол Улс руу илгээжээ.

2010 он. Түдэв зохиолчийн хувьд алс холоос алтан медальт гэрчилгээ авсан төдийгөөр дурсамжтай, түүхэн гэж ярьж бичвэл инээд нь хүрэх байлгүй дээ. 2010 он. Анхны зохиолоо хэвлүүлсний 60 жилийн ойн он болж таарсан нь онцлогтой юм даа. Монголчууд он цагийг жаран жарнаар тоолдог оо. Бүтэн жарны турш зохиол бүтээл туурвисан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, доктор Лодонгийн Түдэвийг гадаад орныхон мэдэхийн дээр мэддэг болсныг илэрхийлэхийг чадан ядан хичээв. Дэлхийн зохиолч Монголын Түдэв уран бүтээлийн хоёр дахь жарантайгаа 33 боть номоо барин золгож байна.

                                                                                                                                                                            2010.VI.15


Р.ЧУЛУУН


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
baigalmaa_100@yahoo.com 202.179.2.83 2014 оны 04 сарын 12 21:20 Хариулах
Энэ хүний "Оройгүй сүмийн нууц" номыг хүүхэд байхдаа санамсаргүй олж унших ховор завшаан тохиож билээ. Одоо хүртэл санаанаас гардаггүй, агуу зохиол доо. Би бусад зохиолыг нь сайн санахгүй байна. Энэ зохиолыг номын санд суугаад ч болов уншаад үзээрэй. Үнэхээр мундаг шүү!
mgl 112.72.13.116 2014 оны 02 сарын 18 11:08 Хариулах
munhiin us nomiig unshmaar bna
hulan 203.91.117.4 2014 оны 02 сарын 10 19:34 Хариулах
horwootoi taniltssan tuuh nomiig unshmaar baina
билгээ 103.23.50.116 2012 оны 04 сарын 05 20:35 Хариулах
надад их хэрэгтэй мэдээлэл байлаа баярлалаа
zaya 122.201.18*** 2012 оны 02 сарын 06 22:15 Хариулах
minii hayag zaya2000.nergui
zaya 122.201.18*** 2012 оны 02 сарын 06 22:04 Хариулах
Namaig zaya gedeg .Manai bagch bid nart horbootoi tsaniltssan tuuhiig unchaj ogdog manai angiin huuhduud terniig mach sain sonsdog bid nar tuuniig unchhad urgelj zab gargadag bi bodohdoo delhiin zohiolch gej unen baih yu gej komnis baih yum be
нямгэрэл 182.160.33*** 2011 оны 08 сарын 13 11:18 Хариулах
хүмүүсээ түдэв зохиолчийн үл ажиглагдах үйлс билүү дээ тийм номыг хаанаас авч болох вэ?
182.160.*** 182.160.39.24 2014 оны 04 сарын 08 09:06 Хариулах
Бямбаа 202.131.23*** 2011 оны 03 сарын 22 11:53 Хариулах
Сайн уу? Хороотой танилцсан түүх туужийн хэсгээс ч гэлээ олж блогтоо тавиад хүүхдүүдэд уншуулах гэсэн юм аа надад туслах хүн байна уу? Тусалвал byamba12.blogmn.net хаяг руу орж холбогдоно уу
103.10.2*** 103.10.22.36 2014 оны 02 сарын 22 22:40 Хариулах
Byambaa 202.131.23*** 2011 оны 03 сарын 22 11:25 Хариулах
Hi. Horwootoi taniltssan tuuh tuujig blogdoo tawij huuhduuded unshuulah gesin nadad tulah hun bna uu tuslah hun baiwal Byamba12.blogmn.net ru orj holbogooroi
ха 79.197.209*** 2010 оны 08 сарын 02 01:37 Хариулах
Түдэв бол Филатова авгайн гарыг байн байн үнсэж долигнож амь зуудаг хөгийн комунист өвгөн байлаа. Олон хүний мууг үзэж Филатова , Цэдэнбал нарт ховлож амь зуудаг байсан хүндээ. Тэгсний хүчинд арай дээшээ суудалд суусан хүн. Агуу ихээр долигнож чаддаг хүн байса. Д .Пүрэвдорж гуайн хаанаа нь ч хүрэхгл явсан хүн.
Зочин 202.179.20*** 2011 оны 09 сарын 05 12:43 Хариулах
чамд тэр авгайн гарыг үнсэх хувь дутаж дээ, азгүй жаал
зүг 79.197.209*** 2010 оны 08 сарын 02 00:06 Хариулах
Хүний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй бол : Хөнгөн бийрийг хөшөөд юү хэв гэж Инжинааш гэдэг том бичгийн хүн эрдэмтэн хэлсэн байдаг юм. Түдэв гуайн бичсэн юманд сэтгэл хөдлөх зүйл их бага байдаг юм. ТАРУУХАН ДУУГ 1 Л УДАА СОНСООД АХИЖ СОНСОХ ХЭРЭГГҮЙ БАЙДАГ ..ЯГ ТҮҮНТЭЙ АДИЛХАН . Зохиолыг нь ахиж уншиж цаг барах хэрэггүй юм байна лээ. Комнистууддаал яг тохирох зохиол байдаг юм .
Зочин 202.179.20*** 2011 оны 09 сарын 05 12:44 Хариулах
чи уншаад авах зүйлээ авсан, одоо үгүйсгээд нэмэргүй
үг 79.197.209*** 2010 оны 08 сарын 01 23:57 Хариулах
Д. Пүрэвдорж гуайн Тусгаар тогтнол гэдэг шүлгийг 1000н удаач уншсан ч нойр хүрэхгүй. Даанч аугаа шүлэг шүүдээ. Ийм шүлэг дэлхийд ховор шүү. Түүнд Монгол улсыхаа тусгаар тогтнолыг бишрэн шүтэж бичсэн байдаг .Монгол хүн юм бол энэ шүлгийг уншхад өөрийг эрхгүй самсаа шархирдаг юм даа. Ком , соц мын тэр хатуу цаг үед ийм шүлгийг ингэж бичдэг зоригтой хүн ,зохиолч дотроос Р.ЧОЙНОМ,Д. Пүрэвдорж 2 оос өөр байгаагүй даа. Түдэв гуай бол комунизмаа ,Цэдэнбалаа, орос ах нараа л магтаж бичиж байсан зохиолч шүүдээ.
Зочин 202.179.20*** 2011 оны 09 сарын 05 12:46 Хариулах
чи ядаж Хувьсгал танаа өчье-г уншсан уу ....
худлаа 79.197.209*** 2010 оны 08 сарын 01 23:50 Хариулах
цэвэр комунист сэтгэлгээтэй , комунист үзэлтэй зохиолч доо. Энэ өвөөд ардчилсан үнэр байдаггүй юм байна лээ. Нилээн юмыг нь уншсан. Яг соц - измын үеийн арга барилаар бичдэг юм байналээ. Уншихаар нойр хүрдэг юм байна лээ. С.Эрдэнэ , Д. ПҮРЭВДОРЖ , Р. Чойном гэх зэрэг монголын болон ,жинхэнэ дэлхийн ардчилсан үзэлтэй зохиолч нарын зиндаан д хүрэх хүн биш байна лээ. Үнэн залхуутай юм бичдэг юм байна лээ. Хайран цаг тэрний оронд амраад хэвтэж байх хэрэгтэй шүүдээ.
hopman 202.131.23*** 2010 оны 08 сарын 01 18:38 Хариулах
delxiin zohiolcj ene yu ve zigeer mongold xumuus medne. Setgelgeeni xuvid S.Erdene, Ts.Dorjgotov za tegeed Choinom, Doorov ed naraas muu bxoo. Gxdee gants minii l bodol shuu. Uurlaad uxex geed bvaa
ШДТ 180.94.120*** 2010 оны 08 сарын 01 00:32 Хариулах
Ухаантай хүнийг тэнэг мулгуу нар яаж ойлгох вэ дээ ? Би Л.Түдэв , С. Удвалын зохиол , нийтлэлийг дахин дахин унших дуртай . Энэ хоёр хүний бичсэн зохиол бүтээлээс сурах , суралцах , сургамж авах юм их бий шүү . Коммунист мөн эсэхийг нь мэдэхгүй юм . Хэрэв коммунист мөн бол их л шудрага , бусдын төлөө өөрийгөө золиослоход бэлэн л хүн юм байна . Гэвч ийм хүн өнөө цагт үгүй л боловуу , Сүүлийн үеийн зарим нэгэн нөхөд харыг цагаан цагааныг хар гэж хэлж ярьдаг бичдэг болжээ . Монгол ардын зүйр цэцэн үгэнд муу хүнд үг бүү дуулга мухар үхэрт хутага бүү үзүүл , ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө , өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэж ирээд олон сайхан мэргэн сургаал байдгыг хүн амьдралдаа мөрдлөг болгож явбал хэдийд ч хэний ч өмнө нүүр улайж гэмших , харамсах явдалгүй насыг элээх болно гэдгийг бодууштай юм .
түдэв 79.197.209.25 2010 оны 07 сарын 31 21:59 Хариулах
түдэв өвөө өөрийгөө магтуулах гээд захиалгат нийтлэл хийлгүүлжээ. Юуны дэлхийн зохиолч вэ? энэ чинь хойд солонгост зохиол бичвэл яг таарах өвөө шүүдээ.
Зочин 202.179.20*** 2011 оны 09 сарын 05 12:47 Хариулах
уруугаа сэтгэж байна даа, хүүхэд
caran 122.201.22.86 2011 оны 03 сарын 21 15:47 Хариулах
vgvi dee ta anduursan
түдэв 79.197.209.25 2010 оны 07 сарын 31 21:59 Хариулах
түдэв өвөө өөрийгөө магтуулах гээд захиалгат нийтлэл хийлгүүлжээ. Юуны дэлхийн зохиолч вэ? энэ чинь хойд солонгост зохиол бичвэл яг таарах өвөө шүүдээ.
Зочин 202.179.20*** 2011 оны 09 сарын 05 12:48 Хариулах
чи хойд солонгосоос үрчлэгдэж ирсэн шээс үү?
КОМУНИСТ 79.197.209.25 2010 оны 07 сарын 31 17:59 Хариулах
Түдэв чинь улаан комунист хүн. Комунизмаа магтсан хогийн юм бичдэг юм байна лээ шүүдээ. Уншихаар жинхэнэ нойрны эм болдог зохиол бичдэг өвгөн дөө. энэ өвгөний дэлхийн зохиолч гэж юу байдаг юм бэ? болиоод өгөөч ямар хөгийн бялдууч сэтгүүлч вэ? хойд солонгосчуудад л яг таарах зохиол бичдэг юм байна лээ шүүдээ. Энэ өвгөний дэргэд бол Р. Чойном бол агуу их том зохиолч шүү.
Зочин 202.179.20*** 2011 оны 09 сарын 05 12:51 Хариулах
чи Соц нийгмийн үлдэгдэл биш үү, өвгөдөө бүү муул, Чи амжихгүй нусхай
КОМУНИСТ 79.197.209.25 2010 оны 07 сарын 31 17:59 Хариулах
Түдэв чинь улаан комунист хүн. Комунизмаа магтсан хогийн юм бичдэг юм байна лээ шүүдээ. Уншихаар жинхэнэ нойрны эм болдог зохиол бичдэг өвгөн дөө. энэ өвгөний дэлхийн зохиолч гэж юу байдаг юм бэ? болиоод өгөөч ямар хөгийн бялдууч сэтгүүлч вэ? хойд солонгосчуудад л яг таарах зохиол бичдэг юм байна лээ шүүдээ. Энэ өвгөний дэргэд бол Р. Чойном бол агуу их том зохиолч шүү.
Зочин 202.179.20*** 2011 оны 09 сарын 05 12:51 Хариулах
Чи амжихгүй нусхай жаал, юм унш!!
Найдан 203.91.117.3 2010 оны 07 сарын 31 14:44 Хариулах
Р.Чулуун танд Монголын суут хүнийг дэлхийн хэд хэдэн тив өндрөөр үнэлж байгааг тодорхой бичсэнд талархаж байна. Ви Л.Түдэв гуайн хорвоотой танилусан түүхийг амтархан уншдаг байсанаа санахад үнэхээр бахархалтай байдаг.
Зочин 92.104.254.85 2010 оны 07 сарын 31 04:49 Хариулах
Horvootoi taniltssan tuuh gedeg nomiig ni bagadaa zunduu unshij baij bileee
Зочин 182.160.31.62 2010 оны 07 сарын 30 19:16 Хариулах
Манай хүний бичсэн Ороогүй сүм гэж номы н хялт харсан юм. Өвгөд дээдэс, шажин номыг маань дэндүү муухай доромжилж бичсэн бнлээ, золиг чинь.
Зочин 202.179.20*** 2011 оны 09 сарын 05 12:52 Хариулах
цаад утгыг нь ойлгоогүй бол яахав дээ, эргүү тэнэг
gererl 92.7.95.80 2010 оны 07 сарын 30 17:53 Хариулах
MONGOLIIN SYYUT ZOHIOLCH tUDEV GYAI TA YRT NASLAARAI.BI ODOOGOOS 25 JILIIN UMNU ANH ,,HORVOOTOI TANILTSSAN TUUH,,IIG YNSHIJ NEEREE L JINHENE HORVOOTOI TANILTSAJ IH L BAYARLAN EEJ AAVDAA YNSHSANAA YARIJ UGCH BSAN YM DA,ANGLIAR HEVLEGDSEN BOLUU?HAANAAS OLJ AVCH BOLOH VE?HUUDEE UNSHUULMAAR BAINA.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/