ӨНӨӨДӨР СОНИНЫ ШИНЭ ДУГААРТ
Өнөөдөр сонин

Спорт

ШАТРЫН БАЯР МОНГОЛД

2010-07-29 10:40

Олон улсын шатрын холбоо (FIDE)-ноос дэлхийн аварга шатарчинтай халз тоглох өрсөлдөгчийг тодруулах зорилгоор эмэгтэй шатарчдын “Том цом”-ын тэмцээнийг зохиож байгаа билээ. Тус цувралын анхных 2009- 2010 оныг дамнан, зургаан тэмцээнээс бүрдэл болон зохиогдож байна.

Уг тэмцээнд дэлхийн шилдэг 20 гаруй шатарчин оролцож байгаа бөгөөд цувралын өмнө өөрсдийнх нь өгсөн санал хүсэлтийг харгалзан нэг тоглогч дөрвөн тэмцээнд (нэг тэмцээнд 12 тамирчин тойргийн журмаар тоглоно) өрсөлдөх журамтай юм.

Ийнхүү зургаан цуврал өндөрлөсний дараа нийлбэр дүнгээр ялагч болсон нь эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолыг эзэмшигч, ОХУын их мастер Александра Костенюктай шатрын хатан хааны титмийн төлөө өрсөлдөх эрх авах авна. Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хөшгөө нээж буй тус тэмцээн нь “FIDE Women’s Grand Prix”-ийн тав дахь гран-при бөлгөө.

Цувралын эхний дөрвөн тэмцээн өнгөрсөн оны гуравдугаар сард Туркийн Истанбулд, есдүгээр сард БНХАУ-ын Нанжиньд, энэ жилийн дөрөвдүгээр сард ОХУын Нальчикт, зургадугаар сард Армений Жермукт болсон бөгөөд зургаа дахь нь аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 9-ний өдрүүдэд Чилийн нийслэл Сантьягод болох ажээ. “Өнөөдөр” сонин тэмцээний дүн мэдээ, сонирхолтой өргийг өдөр бүр мэдээлж байх болно.

1. Батхуягийн Мөнгөнтуул:

1987 онд төрсөн, 13 насандаа олон улсын мастер, 15 настайдаа их мастер цол хүртсэн, одоо эрэгт эйчүүдийн олон улсын мастер цолтой.Өсв өрийн шатарчдын ДАШТ-д 2001 онд хүрэл, 2005 онд мөнгөн медаль хүртсэн. Ази тивийн бүсийн тэмцээнд 2003,2007 онуудад II байр эзлэн, 2009 онд түрүүлж Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авсан. 2008 оны Дэлхийн шатрын олимпиадад улсынхаа багийн I ширээнд амжилттай тоглож ангилалдаа тэргүүн байр эзэлсэн, Оюутны 2008 оны ДАШТ-ий хүрэл медальтай. ОХУ-ын нийслэл Москва хотноо суралцах хугацаандаа олон улс, хотын чанартай хувийн болон багийн олон тэмцээнд удаа дараа цомын эзэн болж медальт байрт шалгарч байсан.

2. Майя Чибурданизе:

1978 онд 17 насандаа эх орон нэгт домогт шатарчин Н.Гапрандишвилийг ялан дэлхийн аварга болж 1991 оныг хүртэлх хугацаанд цолоо таван удаа хамгаалсан.Дэлхийн шатрын олимпиадын аваргын есөн алтан медальтай, Дэлхийн залуучуудын хошой аварга. 2008 оны дэлхийн шатрын олимпиадад есөн тавилаас 7,5 оноо авч сайн амжилт үзүүлсэн.

3. Хюмпу Конеру:

15 гаруйхан насандаа их мастер цолын эзэн болсон, дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын чансаанд жагсагчдын баруун талыг 10 гаруй жил магнайлж байгаа хүчтэй шатарчин. ОХУ-ын Краснотуринскт зохиогддог өндөр зэрэглэлийн эмэгтэй шатарчдын “Уралын цом” хэмээх нэр хүндтэй тэмцээний анхны түрүүг авсан юм. Туркийн Истанбулд 2009 оны гуравдугаар сард явагдсан “Том цом”ын анхны тэмцээнд түрүүлсэн тэрбээр энэ цувралын ялагч болох магадлалтай шатарчны нэг.

4. Хоу Ифань:

Хамгийн залуудаа буюу 14 настайдаа Дэлхийн аварга цолын төлөө өрсөлдсөн эмэгтэй шатарчин, шатрын ертөнцийнхний нэрлэдгээр “Хятадын гайхамшиг” юм. Тэрбээр 12 настайдаа ДАШТ-д оролцох эрх авч Турины шатрын олимпиадад оролцсон. Өсвөрийн насны ангиллын хэд хэдэн тэмцээнд медаль хүртэж 2008 онд Турк улсад явагдсан эмэгтэй шатарчдын тэмцээнд түрүүлсэн. ФИДЕ-гийн эмэгтэй шатарчдын “Том цом”-ын төлөө өрсөлдөж байгаа хүчтэй шатарчдын нэг.

5. Татьяна Косинцьева:

1986 онд Архангельскт төрсөн, зургаан наснаасаа шатар тоглосон. Өсвөрийн шатарчдын Европын АШТ-ээс хоёр мөнгөн медаль коэффициентээр хүртсэн, ОХУ-ын 2002, 2004, 2007 оны аварга. Европын 2007, 2009 оны аварга, Дэлхийн шатрын олимпиадын хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, 2004 онд их мастер цол хүртсэн. ОХУ-ын Нальчикт болсон тэмцээнд түрүүлсэн Т.Косинцьева “Том цом”-ын төлөө өрсөлдөж байгаа, найдвар төрүүлж буй шатарчин.

6. Антоанета Стефанова:

Долоон настайдаа Софи хотын аварга болсон. 1989 онд Дэлхийн залуучуудын аварга цол хүртсэн,эрэгтэй шатарчдын тэмцээнд амжилттай тоглодог цөөхөн эмэгтэйчүүдийн нэг. 2000 оны Дэлхийн шатрын олимпиадад улсынхаа эрэгтэй шатарчдын багт амжилттай тоглосон. 2004-2006 онд Дэлхийн аваргын титмийг эзэмшиж байсан, 2002 оны Европын аварга,чансаа өндөр эмэгтэй шатарчдын ”Уралын цом”-ын эзэн.

7. Жу Чэнь:

Дэлхийн аварга цолыг 2001-2004 онд эзэмшиж байсан, хятад гаралтай эмэгтэй шатарчин. 1988, 1994, 1996 онд өсвөр болон залуучуудын дэлхийн аварга болсон. Өндөр зэрэглэлийн эмэгтэй шатарчдын “Уралын цом” хэмээх нэр хүндтэй тэмцээнд 2007 онд түрүүлсэн.

8. Жао Сьюэ:

2002 оноос улсынхаа шигшээ багт тоглож байгаа үндсэн шатарчдын нэг. 2002 онд Хятадын баг алтан медаль зүүхэд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Турины болон Дрездений олимпиадаас хүрэл медаль хүртэхэд нь хувь нэмрээ оруулжээ. 2008 онд эмэгтэй шатарчдын олон улсын тэмцээнд түрүүлсэн.

9. Сью Юйхуа:

1976 онд төрсөн, 2006 оны гуравдугаар сард ОХУ-ын Екатеринбург хотноо “Дэлхийн аварга” цолын төлөө хасагдах системээр явагдсан 64 шилдэг шатарчны тулаанд бүх өрсөлдөгчөө илт давуу ялж аварга цол хүртсэн. 2009 оны аравдугаар сард БНХАУ-ын Нанжинд явагдсан “Том цом”ын хоёр дахь тэмцээнд түрүүлсэн байна.

10. Мэри Себаг:

1986 онд Парис хотод төрсөн, Франц улсын 2000, 2002 оны эмэгтэйчүүдийн аварга, 1998, 2002 онд Европын өсвөрийн аварга шатарчин, 2004 онд Дэлхийн залуучуудын аварга болж улмаар эмэгтэйчүүдийн их мастер цол хүртсэн байна. Флиссинген тэмцээн болон Европын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон 2008 онд их мастер болжээ.

11. Шень Ян:

2001 онд өсвөрийн шатарчдын 12 насны ангилалд дэлхийн аварга болж байсан, тэрбээр 2006 онд Дэлхийн залуучуудын аварга цол хүртсэн байна. Улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд сүүлийн хоёр олимпиадаас хоёр хүрэл медаль зүүжээ.

12. Бетул Илдиз:

Есөн настайдаа шатар тоглож сурсан тэрбээр жилийн дараа л улсынхаа шигшээ багт орж Истанбулын шатрын олимпиадад оролцжээ. Улсынхаа эмэгтэй шатарчдын аваргаар 5 жил дараалан шалгарсан. Туркт явагдсан өсвөрийн ДАШТ-ий 18 насны ангилалд хүрэл медаль зүүсэн түүний тоглолтын ур чадвар нь дээшилж байна.

Р.Манлай, Л.Тогоохүү

 

zochin 2010 оны 07 сарын 29 21:30 Хариулах
7 dugaartai hujaa huuhen chini gaigui tsarailag huuhen bnuu daa
Zollo 2010 оны 07 сарын 29 17:01 Хариулах
Go Мөнгөнтуулаа, go
Шилдэг нийтлэл »

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Чөлөөт цаг»
Нүд будалтын зурхай
Чөлөөт цаг»
Цахиур хагалсан залуу жүжигчдийг нэрлэв..
Чөлөөт цаг»
ГУМ-ын шинэ нүүр царай СИНДИ КРОУФОРД..
Чөлөөт цаг»
Ихрийн ордныхны ерөнхий шинж
Чөлөөт цаг»
“АВАТАР”-ЫН ТУХАЙ ЯРИА ДУУСААГҮЙ..
Нийгэм»
“Достана”-г монголоор “НАМРЫН СИНДРОМ” гэдэг үү..
Шинжлэх ухаан технологи»
Хуучин машины гүйлтийг буцаасан байдаг уу..
Чөлөөт цаг»
Путиний шинэ машин
Чөлөөт цаг»
Клубийн гишүүн
Чөлөөт цаг»
Сэтгэлийнхээ гүн рүү хийх аялал буюу Трип Хоп..
Чөлөөт цаг»
Үхрийн ордныхны ерөнхий шинж
Шинжлэх ухаан технологи»
3D газрын зураг бүтээжээ
Чөлөөт цаг»
Линдсей Лохан урлагийн ертөнцөд эргэн ирнэ гэв..
Чөлөөт цаг»
Монголчуудын хамгийн их зочилдог хуудсуудыг Yahoo тэргүүлэ..
Чөлөөт цаг»
П.Пикассо “рекорд” тогтоов
Чөлөөт цаг»
Хайди Клумын даашинз шилдгээр тодорлоо..
Чөлөөт цаг»
Хонины ордныхны ерөнхий шинж
Чөлөөт цаг»
Одоо би яах вэ
Developed by Singleton LLC