Монгол банкинд тушаасан алтны бохир хэмжээ өнгөрсөн онд таван тонн байжээ. Тэгвэл 2008 онд энэ үзүүлэлт 8.2 тоннд хүрч байсан аж. Өнгөрсөн жил Засгийн газар Монгол банктай хамтран 75 сая долларын бонд гаргаж, алтны компаниудыг дэмжсэн боловч дорвитой үр дүн гарсангүй.
Төв банкинд тушаасан алтны хэмжээ 3.2 тонноор буурсныг мэргэжилтнүүд “Алтан Дорнод Монгол”-ын үйл ажиллагаа зогссонтой холбон тайлбарлаж байна. Өмнө нь тус компани жилдээ хоёр тонн алт тушаадаг байжээ. Түүнчлэн ирэх жилээс Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар цуцлагдахтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд алтны олборлолт, тушаалтаа азнаж буй бололтой.
Д.МӨНХЧИМЭГ

Уншигчдын сэтгэгдэл