Цахим татварын шинэ систем нэвтрүүлэхээр болов

2013-12-11 09:50:00

Татварын ерөнхий газар (ТЕГ) өнгөрсөн зургадугаар сараас цахим татварын систем нэвтрүүлсэн ч түүгээр нь зөвхөн гурван төрлийн татвар л тайлагнах боломжтой байв. Тоон гарын үсэг авч чадаагүй бол цахим хэлбэрээр татварын тайлангаа тушаах боломжгүй байсан гэх зэргээр E-Tax систем төдийлэн үр дүнгээ өгөөгүй. Тиймээс 2014 оны нэгдүгээр сараас TEГ цахим татварын шинэ систем хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Энэ нь E-Tax-аас илүү боловсронгуй бөгөөд Татварын ерөнхий хуульд заасан 19 төрлийн татвар, 72 татварын тайлан, тайлангийн 29 хавсралт, мэдээ зэргийг цахимаар илгээх боломжтой болсноороо давуу талтай. Цаасаар давхар баталгаажуулах шаардлагагүй.

Мөн энэ систем нь татвар төлөгчдөд туслах олон цэстэй тул хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг харах, засах, ТЕГ-т бүх хүсэлтээ цахимаар өгөх, хариу авах, үлдэгдлээ шалгах, төрөл бүрээр төлөх ёстой татвараа харах, татварын шинэ систем рүү өөрийн нягтлан бодох бүртгэлийн программаас файл шууд оруулах, татварын албанаас хүргэж байгаа мэдээ мэдээллийг тухай бүр хүлээн авах, лавлагаа тодорхойлолт авах боломжтой.

ТЕГ “Голомт”, “Хас”, ХААН, Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банктай гэрээ байгуулж, татвар төлөгчдийг интернэт банкны үйлчилгээ ашиглан хаанаас ч, хэзээ ч өөрийн болон бусдын татварыг төлөх боломжоор хангах юм.


О.УНДРАХ


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/