ЕВРОГИЙН ХАНШ СУЛАРЛАА

2013-11-06 12:30:00

Европын Төвбанк маргааш болох бодлогын зөвлөлдөх уулзалтынхаа үеэр эдийн засгийг тэтгэх нэмэлт арга хэмжээ авч магадгүй хэмээн шинжээчид таамаглаж эхэлснээр иентэй харьцах еврогийн ханш сүүлийн гурван долоо хоногийн доод түвшинд хүрсэн тухай “Bloom berg” дамжууллаа. Богино хугацаанд голлох валютуудтай харьцах еврогийн үнэлгээ сулрах ч цаашид чангарах төлөв бийг Сингапур дахь “Barclays” банкны валютын шинжээч Хэмиш Пеппер “Bloom berg”-ийн сурвалжлагчид ярьжээ.

Өчигдөр Лондонд 8:05 цагийн үед нэгж евро 132.48 иентэй тэнцсэн нь өнгөрсөн сарын 10-наас хойших хамгийн бага үзүүлэлт аж. Харин ам.долларын эсрэг еврогийн ханш өмнөх өдрөөс 0.2 хувиар буурсан байна. “Bank of America”, “Royal Bank”, “Scotland Group”, UBS банк ирэх пүрэв гаригт Европын Төвбанк дахин санх үүжилтийн хүүгээ 0.25 хувьд хүргэнэ хэмээн таамаг лаж буй аж. Харин “Bloomberg” агентлагийн судал гаанд хамрагдсан 68 шинжээчийн 65 нь Европын холбооны эдийн засгийн бодлого боловсруулагчид бодлогын хүүгээ өөрч лөлгүй, хэвээр үлдээнэ гэдэгт санал нэгджээ.

Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт еврогийн ханш 1.2 хувиар доошилсон ба энэ нь хөгжингүй 10 орны валютаас хамгийн муу “тоглолт” үзүүлсэн мөнгөн тэмдэгтээр шалгарчээ. Ам.доллар болон иений ханш 0.9 хувиар өссөн аж.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »