Д.Төмөрбаатар: Ажилчдаа хал гээгүй

2013-11-06 09:55:00

Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв (БОЭТ)- ийн захирал М.Баттүвшин төсөв хүрэлцэхгүй боллоо гэсэн үндэслэлээр 31 ажилтан, ажилчнаа халахаар болоод байгаа. Ховд аймагт ч бас ийм асуудал үүсчээ. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Төмөрбаатартай уулзлаа.

-Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалингийн төсөв хэр багассан юм бэ?

-Төсөв багасаагүй. БОЭТ-үүдийн удирдлага батлагдсан орон тооныхоо дагуу үйл ажиллагаа явуулаагүй, илүү хүн ажиллуулсан тул цалингийн хэмжээ нь хэтэрсэн. Тиймээс ЭМЯ-наас БОЭТ-үүдэд “Баталсан төсвийнхөө дагуу үйл ажиллагаа явуул” гэсэн чиглэл өглөө. “Ажилчдаа хал” гэж хэлээгүй.

-БОЭТ-д төсөвлөсөн мөнгө өмнөх жилийнхээс багассан уу?

-Хүн амын тоо, үйлчлэх хүрээ, үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний төрлөөс нь хамаарч, БОЭТ-үүдэд харилцан адилгүй төсөв хуваарилдаг. БОЭТ-үүдийн төсөв өмнөх жилийнхээс дунджаар 11 орчим хувиар өссөн.

-Орон тоо хэтрүүлсэн хэдэн эмнэлэг, хаана байна вэ?

-Бид үүнийг судалж байна. Одоогийн байдлаар Орхон аймгийн БОЭТ-д л ийм асуудал байгаа.

-Батлагдсан орон тоо нь тухайн эмнэлэгт байх ёстой орон тооноос хамаагүй цөөн байдаг. Үүний улмаас өвчтөнүүддээ хүрч үйлчилж чаддаггүй. Тэгээд л орон тоо хэтрүүлэхээс аргагүй болдог юм биш үү?

-Төсөв бол Төсвийн хуулиар зохицуулагддаг. УИХаас баталсан төсвийн хүрээнд яам хуваарилалтаа хийдэг. Энэ дагуу ажил явах ёстой. Хүн амын өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор төс өв хэтрэх тохиолдол бий. Бид 2014 оноос БОЭТ-ийн орон тоо, бүтцийг дахин авч үзнэ.

-Төсөвт багтаах гээд өвчтөнүүдээ хөөх, эсвэл эм, тариагаа цөөлөх аргагүй. Тиймээс ажилчдаа халахад хүрч байна гэсэн дээ.

-Энэ бол байгууллагын удирдлагын бүтэц, үйл ажиллагааны менежмент, төсвийн зохицуулалттай холбоотой асуудал. Байгууллагын удирдлага батлагдсан орон тоо, цалингийн сандаа багтаагаад орон тоо, төсөвтөө зохицуулалт хийж, ямар бүтцээр, хэчнээн хүн ажиллуулахаа өөрөө шийдэж болно. Ажил хариуцаж байгаа хүнд зовлон байгааг үгүйсгэхг үй. Одоогоор төдөн хүн халлаа гэсэн мэдээлэл ирээг үй байна. 20, 30-аар нь халсан зүйл байхгүй.

-Ерөнхий сайд багцаасаа 30 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт өгсөн гэж байсан. Энэ мөнгийг юунд зарцуулсан бэ?

-Аймгуудад БОЭТ байгуулахад зарцуулж байгаа.


Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/