Еврогийн ханш огцом чангарлаа

2013-09-23 11:40:00

Ам.доллартай харьцах еврогийн ханш сүүлийн хоёр сарынхаа дээд түвшинд хүрч чангарчээ. Эдийн засагчдын таамаглаж буйгаар, Евро бүсийн хэрэглэгчийн итгэлийн индекс есдүгээр сард өссөн дүнтэй гарах төлөвтэй байгаа нь валютын ханшид нөлөөлсөн байна.

Мөн иений эсрэг еврогийн ханш огцом дээшилжээ. Дээрх индекс 2011 оны долдугаар сараас хойших хамгийн өндөр түвшиндээ хүрч магадгүй байгаа гэнэ. Түүнчлэн Евро бүсийн аж үйлдвэрлэлийн болон худалдан авагч менежерийн индекс дээшилсэн байх магадлалтайг “Markit Economics” уламжилсан аж.

“Сүүлийн саруудад еврогийн ханш аажмаар чангарч байсан. Энэ нь Евро бүсийн эдийн засаг сэргэж буйн дохио юм” гэж Лондон дахь “Rabobank International” компанийн валютын ахлах стратегич Жэйн Фолэй өгүүлжээ.

Баасан гаригт “ногоон”-ы эсрэг еврогийн ханш 0.5 хувиар дээшлэн 1.353 болов. Өнгөрсөн долоо хоногт уг валюттай харьцах еврогийн ханш нийт 1.85 хувиар чангарсныг “Bloomberg” уламжилжээ. Бас голлох валютуудын эсрэг еврогийн үнэлгээ өмнөх зургаан сард 4.1 хувиар дээшилсэн гэнэ.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »