Эмнэлэг, эмийн сангийн байршлыг гар утсаараа мэдэх боломжтой

 Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор “Итгэлийн шуурга” ХХК ухаалаг гар утсанд суурилсан эмнэлэг, эмийн сангийн нэгдсэн лавлах “Hospital info” программ гаргаснаа танилцуулав. Хувийн эмнэлэг болон эмийн сангийн танилцуулга, эмч нарын мэдээлэл, тоног төхөөрөмж, үнэ өртөг, хаяг, утасны дугаар, газрын зургийн байршлыг уг программд суулгажээ.

Энэхүү программыг андройд үйлдлийн системтэй болон “iPhone” гар утастай хэрэглэгчид үнэ төлбөргүй татаж авах боломжтой. Түүнчлэн эмнэлэг болон эмийн сангууд өөрсдийн үйлчилгээний талаарх мэдээллээ оруулах болох бөгөөд жилд 100-165 мянган төгрөгийн хураамж төлөх юм. Утсандаа нэг удаа татсан байхад интернэтгүй үед ч ашиглах бололцоотойн дээр, хадгалагдсан мэдээллийг сар бүр шинэчлэх ажээ.


 Т.Сайнаа


СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/