СУРГУУЛЬ ЗАВСАРДАЛТ БУУРСАН

2013-02-05 15:45:00

Сургууль завсардалтын асуудлыг Насан туршийн боловсролын үндэсний төвийнхөн мэднэ гэсэн учир тус төвийг зорьж, мэргэжилтэн Т.Хантулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сургууль завсардалтыг бууруулах талаар баримталж буй бодлогыг БШУЯ-ныхнаас асуухад танайхыг мэднэ гэлээ?

-Энэ бол манай ажилтай огт холбоогүй, яамныхны мэдэх зүйл. Сургуулийн орчныг сайжруулж, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, хичээлийн хөтөлбөрт шинэчлэлт хийх нь тэдний ажил.

-Тэгвэл өмнөх жилүүдээс сургууль завсардалт өссөн үү, буурсан уу?

-Жил ирэх бүр буурч байна. Судалгаагаар 2003-2004 оны хичээлийн жилд сургууль завсардалт 2.1 хувь байсан бол өнгөрсөн хичээлийн жилд 0.5 хувь болтлоо буурсан.

-Албан бус боловсролын “Гэгээрэл хөгжил” төв танайд харьяалагддаг биз дээ?

-“Гэгээрэл хөгжил” төв дүүрэг, аймгийн ЗДТГ-ын харьяанд байдаг. Төвийн багш нар хорооны нийгмийн ажилтантай хамтарч үйл ажиллагаагаа сурталчлан сургууль завсардсан хүүхдүүдийг илрүүлж, сайн дурын үндсэн дээр сургалтад хамруулдаг. Жил бүрийн аравдугаар сарын 1-нээс хичээл эхэлдэг. Анги танхим одоохондоо хүрэлцээтэй ч сургалтын орчин ЕБС-ийг бодвол тааруу.

СУРГУУЛЬ ЗАВСАРДАЛТ  БУУРААГҮЙ

Сонгинохайрхан дүүргийн албан бус боловсролын “Гэгээрэл хөгжил” төв есөн багш, дөрвөн удирдах ажилтантайгаар Орбитын 42, Толгойтын 65, Баянхошууны 76, 67 дугаар сургуульд байрлан, завсардсан хүүхдүүдийг сургадаг. Нас, түвшин нь дүйцэж байгаа хүүхдүүдийг ЕБС-д шилжүүлж, дүйцээгүйг нь дараагийн шатанд шилжүүлдэг. Төгсөгчид коллеж, их, дээд сургуульд сурах бүрэн боломжтой гэсэн. Одоогийн байдлаар уг төвд 158 хүүхэд суралцаж байгаа аж. Тус төвийн захирал Б.Батсүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Сургууль завсардалт нэг үеэ бодвол багассан гэх юм.

-Хотод шилжин ирэгсэд нэмэгдсэнтэй холбоотой хөдөөд сургууль завсардалт багассан. Сургууль завсардалт шилжилт хөдөлгөөний зарчмаар л буурсан болохоос бодит байдалд төдийлөн буураагүй. Сургууль завсардалт эхэн үедээ мал хувьд шилжсэнтэй холбоотой байсан бол өдгөө ядуурлын түвшин, сургуулийн барилга, байшин хомсдолтой, хүрэлцээгүйгээс шалтгаалж байна. Мөн шилжилт хөдөлгөөн их байгаа нь сургууль завсардалт бий болох үндэс болсон.

-Сургууль завсардалтыг бууруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Манай төвд сурч буй хүүхдүүд бараг бүгд гэр хорооллынх, автобусны мөнгөгүйгээс эхлээд бэрхшээл их. Тиймээс ойр хавьд нь сургалтын байр байгуулахгүй бол хүндрэлтэй. Мөн сургууль бүрт салбар танхим бий болгох хэрэгтэй байна.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
март 203.91.117.4 2013 оны 09 сарын 27 20:31 Хариулах
би энэ сэдвээр дипломын ажил авсан энэ сэдэвтэй холбоотой онолын ном байдаг юм уу? ном байвал хэлээд туслаа ч

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »