АСААЛТЫН АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

2013-01-22 12:17:19

Өвлийн хүйтэнд машинаа хучилгагүйгээр гадаа хонуулахыг хүсэх хүн ховор. Дулаан гарааш байхгүй, эсвэл хэтэрхий өндөр үнэтэй болохоор л аргагүйн эрхэнд задгай талбайд хонуулдаг. Учир нь -25 градусаас дээш хүйтэнд асаасан машин 800-1000 км зам туулсантай тэнцэхүйцээр элэгддэг хэмээн инженерүүд үздэг. Түүнээс гадна хөдөлгүүрийн жийрэг, маслын шүүрэнд “асуудал” үүсэх магадлалтай. Хучилгаар хучиж болох ч өглөө эртлэн босож машинаа халаахгүй л бол зооринд орчихсон юм шиг хэцүү байх биз. Эдгээрээс өөр нэг арга нь асаалтын автомат төхөөрөмж. Монголд иймэрхүү төрлийн төхөөрөмж импортлон оруулж ирдэг компаниуд байдаг ч өртөг өндөртэй учраас хүн бүр худалдан авч чаддаггүй. Нөгөөтэйгүүр цагийн горимоор ажилладаг тул шатахуунд халгаатай. Харин энэ жил “Бичил шидтэн” ХХК-ийн “Нормаль систем 10” хэмээх төхөөрөмж худалдаанд гарч, 100 хэрэглэгчийг баярлуулаад байна.

Удирдлагын төхөө рөмж, хянах самбар, температур хэмжих датчик гэсэн авсаархан бүтэцтэй эл төхөөрөмж 180 мянган төгрөгийн үнэтэй. Температур хэмжигч тогтоосон градуст хүрэхэд хөдөлгүүр автоматаар асаж, тохируулсан цагийн дагуу ажиллаад автоматаар унтрах горимтой. Тодруулбал, хөдөлгүүр хасах 5 градус болж хөрөхөд хөдөлгүүр асаж, таван минутын турш ажиллаад унтрах юм. Өвлийн ид хүйтэнд буюу -30-аас дээш градуст, автомашины хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалан шөнийн турш 500- 1000 гр шатахуун зарцуулж халаадаг гэнэ. Харин цаг агаар дулаарахаар системээ унтраачихаж болох юм. Монгол инженерийн ур ухаанаар бүтэж, эх орондоо үйлдвэрлэн суурилуулж байгаа энэ төхөөрөмжийг олж үзэхээр “Мастер түлхүүр” компанийг зорьсон юм. Эхний жилдээ бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж байгаа учраас “Бичил шидтэн” компанийнхан найз нараасаа дэмжлэг хүсэж “Мастер түлхүүр”-ийн гараашид байрлаж байгаа юм.

“Нормаль систем 10” төхөөрөмжийг зохион бүтээгч Г.Лхагвадорж электроникийн инженер мэргэжилтэй. 2005 онд КТМС-ийг төгссөн тэрбээр 2006 онд анх өөрийнхөө “Ниссан Санни” маркийн машинд автомат асаалтын төхөөрөмж суурилуулж турш жээ. Тухайн үед нэлээд овор ихтэй, олон утастай байсан учраас өөр хэн нэгэнд үзүүлж танилцуу лаагүй гэнэ. Түүнээс хойш ажлынхаа хажуугаар хообийгоо орхил гүй, алдаагаа засаж, төхөөрөмжөө сайжруулсаар өнгөрсөн оны есдүгээр сараас угсарч эхэлжээ. Тэдний төхөөрөмжид шаардлагатай хянах самбарын хуванцар хайрцаг, плат зэргийг Монголд үйлдвэрлэдэггүй учраас БНХАУ-д захиалан хийлгэжээ. Механик, автомат кроптой, дизель хөдөлгүүртэй машинд өөр өөр схемтэй төхөөрөмж байрлуулдаг тул зургаа урьдчилан зураад хавтангаа захиалдаг юм билээ. Тэр ч байтугай, амортизатор, аккумлятор халаагч, hуbrid хөдөлгүүртэй машинд зориулсан батерей халаагч, газын баллон халаагч, турбо амраагч зэргийг угсарч, суурилуулж байгаа аж. Г.Лхагвадорж удахгүй эл төхөөрөмжөө дохиололтой болгож сайж руулах төлөвлөгөөтэй байгаа юм билээ.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
enhsaihan 202.55.191.35 2013 оны 01 сарын 24 09:46 Хариулах
bayr hurgey
zochin 27.123.214*** 2013 оны 01 сарын 23 15:30 Хариулах
End shunal eruusuu hamaagui. Ugaasaa 150.000 l bgaa. Suuriluulalt ni 30.000 bsniig unegui bolgood baigaa gesen. Ted shunaltai uls bish...
zochin 193.224.18*** 2013 оны 01 сарын 22 17:02 Хариулах
Iim zaluusaa demjeed ugbul uls oron hugjinu shuu
gerel 122.201.18*** 2013 оны 01 сарын 22 15:21 Хариулах
yu ve kkkkkkkkk 180000s 150000 bson shu de ymaa sain unshaach eee
182.160.*** 182.160.54*** 2013 оны 01 сарын 22 21:03 Хариулах
энд 180 аас 150 болсон тухай олж харахгүй бна. Харин 180000 мянга гэсэн байна.
odko 122.201.18*** 2013 оны 01 сарын 22 15:20 Хариулах
96655474 96675474 utsaar holboo bariarai
CC 182.160.11*** 2013 оны 01 сарын 22 13:48 Хариулах
Т.Цогжавхлан( нөгөө Зохион бүтээгч нэвтрүүлэгийн шүүгч ) 2005 онд ийм асаалт хийсэн байдаг. Гайхаад байх юу юм http://tankhim.net/content/view/253/2/
h 182.160.48.13 2013 оны 01 сарын 22 13:45 Хариулах
Lhagvaa sain baina Amjilt husey!!!
уншигч 202.179.20*** 2013 оны 01 сарын 22 13:41 Хариулах
баяр хүргэе амжилт хүсье улам ихийг бүтээгээрэй
тата 124.158.11*** 2013 оны 01 сарын 22 13:16 Хариулах
Ок. Баяр хүргэе. цаашид улам ихийг бүтээгэрэй залуу минь.
Zochin 202.131.22*** 2013 оны 01 сарын 22 12:33 Хариулах
Tanai baiguullaga haana baidag be??? Holbogoh utas baigaa yu
182.160.*** 182.160.11*** 2013 оны 01 сарын 22 13:51 Хариулах
END HAR 150000 baisanaa 180000 bolson yum baih daa. Hunii shunal gej http://bichilshidten.khas.mn/?m=products&sec=view&id=879

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »