МОНГОЛ ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЯЗГААР

2013-01-10 14:20:00

Сүүлийн үед олон улсын хэвлэл мэдээлэл болон судалгааны эх сурвалжууд Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын тухай олонтаа бичих болов. Гэвч ихэнх нь Монголын талын шийдвэр гаргагчид, жирийн иргэдийн байр сууринаас бус, гадаадын хөрөнгө оруулагчийн байр сууринаас бичсэн байдаг. Хятадын төрийн өмчит “Чалко” компани “Саус Гоби Сэндс”-ийн хувь цааг эзэм ших санал тавьсанаас үүдэн Мон голын УИХ 2012 оны тавдугаар сард Гадаадын хөрөн гө оруулалтыг зохи цуулах хуулийг ба талсан билээ. Энэ нь Канадын Гадаадын хөрөнгө оруу лалтын тухай хуультай тун төстэй байгаа нь анхаарал татаж байна. Сая хан тус улсын Засгийн газар бай галийн хийн болон газрын тосны салбарт нь хөрөнгө оруулах гэсэн гадаадын төрийн өм чит хоёр компанийн саналыг хүлээн авах шийдвэр гаргасан юм. Энэхүү нийтлэлд Канад, Монголын төсөөтэй тал болон Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын талаарх бодлогыг хөндөн авч үзлээ.

ӨЛСГӨЛӨН ЛУУГ ХООЛЛОХУЙ

Монголын талаарх хамгийн сүү- лийн үеийн дорвитой дүн шин жилгээ бол Канадын Батлан хам гаалах, олон улсын харилцааны хүрээлэнгээс гаргасан “Өлсгөлөн лууг хооллохуй: Канад, Монгол, Хятадын байгалийн баялгийн стратеги” хэмээх судалгаа юм. Зохиогчид нь болох Чарлс Крюскоф, Хю Стефенс нар нь энэ талын өргөн мэдлэг, туршлагатай хүмүүс гэдгийг онцлууштай. Монгол Улс бол байгалийн баялгийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн зохи цуу лах тухай асуудалтай тулгараад буй Канадын Засгийн газрын сургамж авахуйц жишээ гэж Крюскоф, Стефенс нар үзжээ. Тэд бусдын адил Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын та лаарх шүүмжлэлийг давтсан байна. Монголын Гадаадын хөрөнгө оруу лалтыг зохицуулах тухай хууль нь хөрөнгө оруулагчдад шууд бусаар сөрөг нөлөө үзүүлж, ялангуяа Хятадын хөрөнгө оруулагчдад улс төрийн эрсдэлийг нэмэгдүүлсэн нь Канадад сургамж авах жишээ болсон гэж тэд үзжээ.

ТӨСӨӨТЭЙ БОЛОН ЯЛГААТАЙ ТАЛ

Канад бол уул уурхайн эрх зүйн зохицуулалтын арвин туршлагатайн сацуу Монголын хувьд уул уурхайн бодлогын жишиг оронд тооцогддог. Тиймээс энэ хоёр орны Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг харьцуулж үзэх нь чухал ач холбогдолтой. Эдийн засгийн зарим салбар дахь саналыг санхүүгийн цар хүрээнээс нь хамааран Засгийн газраар хэлэлцэн шийдэхийг шаардсан нь энэхүү хуулийн хамгийн гол төсөөтэй тал юм. Хятадын төрийн өмчит “Хятадын үндэсний офшор ойл” компаниас Кана дын “Нексен”, мөн Малайзын төрийн өмчит “Петробас” компаниас Канадын “Прогресс” компанийн хувьцааг худал дан авах санал тавьсаныг Засгийн газар авч хэлэлцжээ. Хэвлэлийнхэн болон шийдвэр гаргагчдын оролцсон, олон сар сунжирсан маргааны эцэст тус улсын Засгийн газар эдгээр саналыг хүлээж авахаар болсон байна. Гэвч саналыг баталсны дараахан нь Канадын Засгийн газар 330 сая ам.доллараас давсан гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтын саналыг Засгийн газар хэлэлцэн шийдэж маш онцгой тохиолдолд л хүлээн авах боломжтой гэсэн мэдэгдэл хийжээ. Харин хувийн хэвшлийн компани нэг тэрбум ам.доллараас давсан хөрөнгө оруулалт хийх тохиолдолд л Засгийн газраар хэ лэлцэх шаардлагатай. Чөлөөт зах зээлийн зарчмаар хөгжиж ирсэн Канад улсын эдийн засагт голлох байр суурь эзэлдэг уул уурхайн салбар нь аливаа гадаад орны Засгийн газрын шууд хяналтад ямар нэгэн байдлаар орох вий гэсэн болгоомжлол нь энэ бодлогын үндэслэл байв. Тус улсын Ерөнхий сайд Харпер нэгэнтээ “Канад бол бизнесийн хувьд нээлттэй улс гэж бид хэлдэг ч энэ нь Канадыг гадаадын Засгийн газарт зарж болно гэсэн үг биш” гэж хэлж байжээ. Хэдийгээр Канадын Засгийн газар энэхүү бодлогоо Хя та дын хөрөнгө оруулалтад чиглэ сэн алхам гэж үзэхийг няцааж байсан ч, энэ бодлого нь яалт ч гүй Хятадын хөрөнг ө оруулалт цаашид өсөн нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй холбогдоно. Монголын Гадаадын хөрөнгө оруу лалтыг зохицуулах тухай хуульд ч мөн хувийн болон төрийн өмчит компанийг маш тодорхой зааглаж тусгасан. Түүнчлэн Засгийн газраар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай уул уурхайн болон эдийн засгийн зарим салбар дахь хөрөнгө оруулалтын саналын санхүүгийн босгыг тогтоож өгсөн юм. Эдгээр салбар дахь гадаадын их хэмжээний хөрөнгө оруулалтын санал, эсвэл гаднын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтын саналыг Засгийн газар хэлэлцэнэ. Канадын Засгийн газрын шийд вэр нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаарх эрх зүйн зохицуулалтын тогт вортой орчинд гардаг төдийгүй энэ нь хөрөнгө оруулагчдад тодорхой гүй байдал үүсэхээс сэргийлж, тэд ний эрх ашиг, хэрэгцээг нь тэнцвэр жүүлэхэд чиглэсэн байдаг. Харин Мон голын уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалт нь тун тогтворгүй байж ирсэн юм. Үүнд Канад, Монголын гол ялгаа байна гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, төстэй зарчим бий ч хэрэгжилт нь ялгаатай гэсэн үг.

МОНГОЛ СУРГАМЖ АВАХ ЖИШЭЭ МӨН ҮҮ

“Монгол Улс нь Хятадын асуудлыг төдийлэн амжилттай шийдэж чадалгүй ирсэн. Энэ нь Хятадын хэтийн зорилгын тухай олон зуун дамж - сан болгоомжлол хийгээд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй байгалийн баялгийн салбарт хандах үндэсний үзлийн үр дагавар юм” гэж Крюскоф, Стефенс нар бичжээ. Монголын уул уурхайн бодлогын талаарх гадаадын хэвлэл мэдээлэл болон судалгааны нийтлэлүүдийн гол сэдэв нь энэ мөн ч, байгалийн баялгаа үндэсний мэдэлд авах гэсэн нь саар муу зүйл мэтээр бичих явдал түгээмэл. Энэ асуудал нь Монголын УИХын зарим гишүүн болон иргэний нийгмийнхний зүгээс “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай гол төлөв холбогдон яригдаж байна. Гэвч нэг хүн үндэсний үзэл гэж харж байхад нөгөө хүн нь өөрийн орны байгалийн баялагтаа эзэн байх, өнөө болон хойч үедээ үлдээх оролдлого гэж үзэж болно.

Эхнийх нь гадаадын хөрөнгө оруулагч бол нөгөөх нь Монголын нэгэн иргэн. Юуны өмнө Монголд аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явц төгс төгөлдөр байгаагүй гэдэгтэй санал нийлнэ (Шийдвэр гаргагчид мэдээ лэл цуглуулж, түүнийгээ нарийвчлан олон өнцгөөс шинжлэн дүгнэсний үндсэн дээр хариуцлагатай шийдвэр гаргах гэдэг утгаар). Үнэндээ энэ үйл явц заримдаа тун хангалтгүй байлаа. Жишээ нь, хоёр талын зөвшилцөл байх ёстойг үл харгалзан хөрөнгө оруулалтын гэрээг дахин хэлэлцэхийг олон нийтэд уриалж ирсэн явдлыг үүнд дурдаж болно. Гэхдээ Монголын жирийн иргэд, удирдагч нарын “зөв” шийдвэр гаргах хүсэл зориг хийгээд асуудлыг алдаатай шийдэхээс эмээсэн бол гоомжлолыг буруу гэж би хэлж чадахгүй. Материаллаг хэрэгцээ, нийгмийн хүсэл тэмүүлэл, байгаль орчин, соёлын өвөө хамгаалах, мөн хөрөнгө оруулагчдын санхүүгийн ашгийн зохистой тэнцлийг олно гэдэг бол шийдэгдэх зүйл биш. Шийдвэр гаргах зохистой механизмыг бий болгосон туршлагатай улс орнуудад ч хялбар ажил биш. Хятадын хөрөнгө оруулалтын талаарх уламжлалт болгоомжлол Монголд бий (Канадад ч бас зарим талаар ийм болгоомжлол байдаг). Үүнд Хятадын эдийн засгийн ноёрхлын тухай ул суурьтай бодлоос гадна Хятадын эсрэг хэнээрхэл ч багтана.

Крюскоф, Стефенс нар “Хятадын компаниуд ашигт малтмалынх нь нөөцийг эзэмшиж буй явдалд монголчууд тун хөшүүн хандаж ирсэн. Ашигт малтмалын нөөц эзэмших тэдний эрхийг хязгаарлах энэ бодлого нь бусад хөрөнгө оруулагчдад ч нөлөөлж, тодорхой бус байдлыг даамжруулан, цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт буурахад хүргэсэн” гэж бичжээ. Крюскоф, Стефенс нарын “тодорхойг үй байдал”-ыг даамж руулсан гэдэг дүгнэлттэй санал нийлэхээс аргагүй. Үнэхээр түүнээс болж зарим хөрөнгө оруулагчид дайжсан. Гэвч Монголд нөлөө үзүүлэхүйц хэмжээний олон хөрөнгө оруулагч айж дөлсөн гэж үү? Байгалийн баялгаар ангасан өнөө цагт Оюутолгой хэмээх энэ төсөл зарим нэгэн хөрөнгө оруулагч дайжсан төдийд зогсчихооргүй нүсэр том төсөл биш гэж үү? Мэдээж хэрэг, бүх хөрөнгө оруулаг чийг дайжихад хүргэх хязгаар гэж бий. Гэхдээ Монго лыг тийм хэмжээнд хүрсэн гэж би бодохгүй байна. 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг худалдан авах 10 дахин их захиалга ирснээс үүнийг харж болно. Монгол Улсын төлөх хүү нь Италийн Засгийн газрын сая хан гаргасан бондоос бага байгаа юм. Эн дээс харахад бондын хөрөнгө оруу лагч Монголоос тэгтлээ айж жийр хээгүй бололтой.

Эцсийн дүндээ энэ нь 2011 онд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлсэн тухай уншиж, энэхүү эрдэнэсийн эх ундарга гэгдэх эдийн засагт оролцохыг хүсэж буй олон хөрөнгө оруулагчид байгааг, Хятадын их хэмжээний хөрөнгө оруулалтаас татгалзсан ч бусад хөрөнгө оруулагчдаар гачигдах зовлонгүй болсон гэдгийг илтгэнэ. Крюскоф, Стефенс нар “Гадаадын хөрөнгө оруулалт удааширсан нь Мон голын Засгийн газрын орлогыг ба гас гаж, Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудын зээлийн рей тинг, хувьцааны ханшийг буу руулан, цаашлаад уул уурхай болон дэд бүтцийн томоохон төслийн төлөвл өлтийг хойш нь чангаасан” гэжээ. Энэ бүгд үнэн. Гэвч аливаа нэгэн ул сын ирээдүй нь уул уурхайгаас асар их хамааралтай тохиолдолд хөрөнгө оруулалт удааширсан гэх нь ирээдүйд чиглэсэн нягт няхуур бодлого гаргахаас чухал байж чадах уу? Эцсийн эцэст бидний ярьж буй байгалийн баялаг, түүний хэрэгцээ нь Монголд (Канадад ч гэсэн) ойрын болон дунд хугацаанд оршсоор байх болно. Мэдээж хэрэг, эрх зүйн өөрчл өлтүүд хөрөнгө оруулалтын хэмжээнд хэрхэн нөлөөлөх тухайд Крюскоф, Стефенс нар ч, миний бие ч гэсэн таамаглах түвшинд л ярьж чадна. Гэхдээ энд нэг зүйлийг заавал дурдууштай. Ялангуяа уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт бол олонхийг даган дууриах зан үйлийн нэгэн жишээ юм. Тиймээс улс төрийн шийдвэрээс үүдсэн эрсдэлийн тухай төсөөлөл л асуудлыг тодорхойлдог гэж ойлгож болно. Ийм хандлага Монголын нөхцөлд тод ажиглагддаг. Тус улсын талаарх үндэслэлтэй мэдээлэл олон улсын хэмжээнд дутмаг байгаагаас гадна Монгол дахь мэдээллийн ихэнх нь (энэ өгүүлэл ч гэсэн) хүлээлт, төсөөлөл байдгаас бус бодит байдлыг судалж шинжилсэн үр дүн биш.

ДҮГНЭЛТ

Монгол, Канадаас гадна өөр олон улс уул уурхайн салбарыг хэрхэн зөв зохицуулах вэ гэдэг асуудалтай тулгарч байна. Канад нь олон жилийн туршид уул уурхай зохицуулалтыг хөгжүүлж ирсэн туршлагатай бол Монгол нь уул уур хайн сал барын огцом хөгжлөөс үүд сэн зохицуулалтын хэрэгцээ, түүний хамрах хүрээ нь тулгамдсан асуудал болж буйм. Уул уурхайн амжилттай зохицуулалтыг бий болгоход (өөрөөр хэл бэл, Монголын нийт иргэдэд эдийн засгийн хамгийн их үр өгөөжтэйн зэрэгцээ байгалийн доройтол, нийг мийн донсолгооныг аль болох бага түвшинд байлгахуйц) хамгийн том саад тотгор болж буй зүйл нь удир дагч нарын амин хувиа хичээсэн үйлдэл юм. Монголын шийдвэр гаргагчид зөвхөн өөрсдийгөө, эсвэл өөрийн ойрын хүрээлэл төдийг бус нийт монголчуудыг авч яваа гэдэг хариуцлагаа сайтар мэдэж байх учиртай. Авлига хэмээх энэ саадаас гадна бодлогын дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах чадавх, тийм чадавхийг дотооддоо хөгжүүлэх бо ломж дутагддаг явдал бас нэгэн саад юм. Уул уурхайн эрчимтэй хөгжил нь Засгийн газрын бүхий л чиглэлийн бодлого, үйл ажиллагаа, цааш лаад нийгмийн харилцаанд нө- лөө үзүүлэх болж, олон чиглэлийн бод лого боловсруулах хэрэгцээ улам ихсэж байна. Гадаадын хөрөнгө оруулалт дутмаг гэдэг нь асуудал бус, чухамдаа ийм чадавх дутмаг байгаа нь л Монголын хөгжлийг хойш татах үр дагавартай болов уу. Аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын уул уурхайн салбарынхан Мон гол болон түүнтэй ижил төстэй ул сын засаглал, эрх зүйн зохицуулалтыг шүүмжлэхдээ эдгээр улсад болон өөрсдийн оронд тулгарсан ижил төстэй сорилт, шийдлийг тунгааж үзэж байх хэрэгтэй. Мэдээж хэрэг, өнөөгийн Монголын уул уурхайн салбарт болж буй үйл явцаас сургамж авах зүйлс их бий. Монголын шийдвэр гаргагчид уул уурхайн зохицуулалтад хийх гэж буй өөрчлөлтийн талаарх гадаад ертөнц дэх хүлээлт, үр дагаврын тухай мэдэж байх нь чухал. Монголын шийдвэр гаргагчид хөрөнгө оруулалтын асууд лыг авч үзэхдээ өөрсдийгөө дараа үеийнхээ байр сууринд тавьж болох юм. Хэрэв өнөөгийн Монгол орон уул уурхайн хөгжлийн ид цэцэглэлтийн үеэсээ дараагийн хязгаарлагдмал түвшинд (тийм үе ирэх нь зайлшгүй) очих хүртлээ тогтвортой амжилт гаргаж, санхүүгийн хувьд бэхжиж чадна гэж үзвэл энэ амжилтад хүрэх нэг хөшүүрэг нь бие даасан байгалийн баялгийн сангийн хувилбар байх болох юм. Ийм сан нь өөрийн санхүү- гийн нөөцөө гадаад улс орнуудад хө рөнгө оруулах замаар төрөлжүү- лэхийг зорьж болох ч энэ хөрөнгө оруулалт нь зарим оронд бүр төрийн өмчит компани гэж тодорхойлог дох болов уу. Хэрэв Монгол Улс хөрөн гө оруулалтын иймэрхүү чиглэл, хэл - бэрийг тооцохгүй аваас өнөө гийн шийд вэр гаргагчдыг ирээдүй үе таатай угтахгүй л болов уу.

ЖУЛИАН ДИРКЭС

Канадын Ванкувер дахь Колумбын их сургуулийн Азийн судалгааны хүрээлэнгийн дэд профессор


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »