П.Балдандорж: Уралдаанд оролцоод иртэл намайг прокурорт шилжүүлчихэж билээ

2012-12-28 15:02:00

 Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Балдандорж гуайтай ярилцахаар гэрт нь очлоо. Хананд өлгөөтэй уран зураг, арьсан эдлэл, хаалган дээрх модон сийлбэр, тавиур дээрх вааран эдлэл, хуванцар баримал, бэлэг дурсгалын зүйлс, хоймортоо залсан бурхад гээд бүгд тэдний гэр бүлийнхний урласан бүтээл. Арьс, ноосоор уран зураг зурах, вааран урлал зэргийг Монголд анх нэвтрүүлсэн энэ эрхэм дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээл урласан бөгөөд эхнэр, охин, хэсэг найзтайгаа хамтран “Автайсайн хааны өргөө”-г байгуулжээ. “Нэг талын нүд юм харахгүй, сонсгол ч муудаж байна. 85 нас гэдэг ч хүнийг бас л ноолох юм даа” хэмээн хошигнох ч түүний тархинд ямагт шинэ соргог зүйл хийж бүтээх, уншиж мэдэх эрмэлзэл оргилж байдаг нь илт. Жалханз хутагтын хөшөөг хийх гээд 10-аад жилийн өмнө загварыг нь гаргасан ч хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүй байсаар өнөөг хүрчээ. Бас Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор “Монгол төрийн бичиг” хэмээх хөшөө хийхээр эх загварыг нь бэлэн болгосон ч мөн л хараахан ажил хэрэг болоогүй байгаа аж.

-Саяхан та нэг зураачтай хамтран “Морин жилийн хишиг” үзэсгэлэнгээ гаргасан байх аа. Уг нь охинтойгоо нийлж үзэсгэлэн гаргах бодолтой гэж байсан шүү дээ?

-Охин маань Чехээс ирэх болоогүй бололтой. Тэнд доктор хамгаалах гэж байгаа юм. Саяын энэ үзэсгэлэнг ерөнхийдөө Урчуудын эвлэлийнхээ 70 жилийн ойн хүрээнд М.Баярмагнай гээд зураачтай хамтран гаргасан. Зураг урлагийн газрыг анх байгуулагдсан цагаас нь эхлээд түүхийг нь мэдэхийн хувьд, олон сайхан багш нарын буянд сурсан мэдсэн бүхнээ хойч үеийнхэндээ зориулахыг хичээдэг. Би Дүрслэх урлагийн дээд сургууль болон МУИС-д олон жил багшилсан хүн шүү дээ.

-Үзэсгэлэнд тавьсан зургууд тань харагдахгүй байх чинь. Гэртээ авчраагүй юм уу. Эсвэл зарагдчихсан юм уу?

-Нэлээд зургаа хүмүүст бэлэглэсэн. Үлдсэнийг нь хүүхдүүд маань архив бүрд үүлнэ гээд аваад явчихсан. Өнөө цагт зураг тийм ч хурдан зарагдахгүй шүү дээ. Харин сая үзэсгэлэнд тавьсан нэг зургаа хэдхэн хоногийн өмнө телевизийн дуудлага худалдаагаар зарчихлаа.

-Ямар зураг юм бэ. Хэдэн төгрөгөөр зарав?

-1961 онд зурсан Чингис хааны зураг байгаа юм. Тавь гаруй жилийн өмнөх гар зургаа нэг сая төгрөгөөр зарчихлаа. Энэ бол өнөө цагт миний хамгийн өндөр өртгөөр зарсан зураг. Чингисийг жинхэнэ монгол төрхтэй, тэр дундаа буриад хүн байсан гэдэг утгаар илэрхийлэхийг хүссэн минь хүмүүст таалагдсан бололтой юм билээ.

-Чингис хааны төрсөн нутаг Хэнтий болохоор буриад хүн гэх гээд байна уу?

-Өэлүн эхээс авахуулаад бодоход л тийм санагдаад байдаг юм. Ерөөсөө манай энэ үндэстнүүдийн дундаас буриад, казахууд хэний ч царай харахгүйгээр амьдралаа аваад явчихдаг, хамгийн арчаатай хүмүүс байдаг шүү дээ. Тэд хэлсэндээ хүрдэг, хажуудахаа учиргүй муулаад байхгүй, өөрөө урдахаа хийгээд л явдаг. Тэр олон хүнийг удирдаж, агуу их гүрэн байгуулсан Чингис хаан шиг хүн манай халх юм уу, бусад үндэстэн, ястан байж таарахгүй санагддаг. Цаанаасаа нэг тийм хүчирхэг ген байна шүү дээ.

-Таныг уран бүтээлээсээ болж хэлмэгдэж явсан гэдэг юм билээ. Арай тэр зургаас болоогүй биз дээ?

-Тэр зураг ч яах вэ, Чингис хааны зурагтай марк хийх уралдаанд оролцох гээд зурсан болохоор тийм юм болоогүй. 1968 онд Н.Цүлтэм даргын удирдлагаар “Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн” зохион байгуулсан юм. Тэнд “Хөвсгөл далай” хэмээх чөл өөт сэтгэлгээний зургаараа оролцоод шийтгүүлж орхисон. Ардын зураач О.Цэвэгжав багш маань хүртэл тэр үзэсгэлэнд “Эхийн сэтгэл” хэмээх зургаа авчирч өгөхөөр нь танхимын голд хүндтэй нь аргагүй байрлуулчихсан чинь хоёулаа шийтгүүлдэг байгаа. “О.Цэвэгжав гуай “Эхийн сэтгэл” гэсэн чинь хоосон, хийсвэр юм зурсан. Балдандорж гэхэд л “Хөвсгөл далай” гэсэн чинь тэнгэр, нар нь хаана байгаа нь ойлгогдохг үй хачин юм зурлаа. Танай урчуудын эвлэлийг нэг улс гэж үзвэл төрийн эргэлт хийхээр болчихсон байна” хэмээн буруутгасан. Нэг зураач маань А.С.Пушкиныг хөл нүцгэнээр, жаахан налуу байрлалтай зурчихсан чинь нэрт зохиолчийг доромжиллоо гэх ухааны юм болгон гуйвуулж билээ.

-Тэгээд яасан бэ?

-Тэр жил би Прага хотын Урлал үйлдвэрлэлийн дээд сургуулиа төгсөх байсан юм. Гэтэл үүнээс болж хоёр жилийн турш зөвхөн марксизм, ленинизмийн сэдэвт зураг зурж, сургуулиа 1972 онд төгссөн. Н.Цүлтэм дарга маань “Энэ Балдандоржийг би тэр сургуульд явуулж, сая үзэсгэлэнд ороход нь хүртэл би дэмжсэн” гээд л нэлээд өмгөөлсөн. Зураг урлагийн газрыг үүсгэн байгуулсан багш нар маань намайг үр хүүхэд шигээ хайрладаг байсан юм. Ямар сайндаа л намайг огт өөр мэргэжлээр буюу Хүүхэлдэйн театрын найруулагчийн сургууль төгсөөд ирэхэд багш нар маань хоёр өрөө байр бэлдчихсэн байж байх вэ дээ.

-Хэлмэгдэл үүгээр дууссан уу?

-Үгүй шүү. Нэг удаа “Төв талбайдаа жагсахдаа баруун талаас нь эхэлж тойрдог болъё, хүмүүсийн царай ч харагдахгүй, барьж яваа юм нь үзэгдэхгүй байна” гэчихсэн чинь Японыг дуурайлаа гээд бас буруудсан. Хүүхэлдэйн театрын найруулагчаар ажиллаж байхдаа Олон улсын хүүхэлдэйн театрын анхдугаар уралдаанд оролцож ирээд илтгэлээ тавьсан чинь бас 13 хавтаст хэрэгтэй Улсын прокурорт шилжчихэж билээ (инээв).

-Яагаад тэр вэ?

-Намайг илтгэлээ тавихад сонсож байсан намын болон Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийн шүүмжлэл үүд нийлээд 13 хавтаст хэрэг болсон байгаа юм. Орос явахдаа би Хүүхэлдэйн театрын мөнгөөр нэг савхин дээл худалдаад авчихсан байхгүй юу. Тэрийгээ уг нь тэнд худалдаад, ширээн дээр тавьж байгаад хүүхэлдэй зордог цахилгаан хэрэгсэл авсан юм. Гэтэл улсын мөнгөөр савхин дээл авсан гэж буруутгагдсан. 13 хавтаст хэргээ цайруулахын тулд 14 хоногийн дотор тэр мөнгөний учрыг ол гэсэн. Азаар надад худалдаа хийсэн бүх баримт нь байсан учраас нэг хоногийн дотор цайруулчихаж байгаа юм чинь. “Танай энэ хүн чинь ажлаа сайжруулах гэж л тэр мөнгийг зарцуулсан учраас манайд хамаарахгүй” гээд хэргийг буцаасан л даа. Бас нэг томоохон шалтгаан нь Хүүхэлдэйн театраа шинэчлэх санал тавьсантай холбоотой. Манай Хүүхэлдэйн театр хуучин “Ард” кино театрын подвальд байрладаг, тэндхийн кинотой ээлжилж тоглолтоо үзүүлдэг байлаа. Тиймээс шинэхэн баригдсан Хүнсний хорьдугаар дэлгүүртээ манайхыг оруулаад, надад 100 мянган төгрөг зээлчихвэл жилийн дараа бүгдийг нь төлье гэсэн санал тавьсан юм. Тэр мөнгөөр тайз, үзэгчдийн танхимаа тохижуулаад, ширээ, сандал худалдаж авах санаатай байхгүй юу. Түүний дараагаар улсаас татаас, цалин авахгүй, орлогоороо зарлагаараа нөхөөд явчихна гэж үзсэн. Тэр фестивальд оролцсон Европын бүх театр хувийнх учраас орлогоороо зарлагаа нөхдөг, дүрс хэлбэрийн хувьд ч манайхаас эрс өөр байсан юм. Харин манайхан тухайн үед Монголд тоглосон Хятадын нэг хүүхэлдэйн театрын тоглолт үзчихээд, хүүхэлдэйг түүгээрээ төсөөлөн, жижигхэн байх ёстой гэж зүтгэж билээ.

-Тэр бүхэн таны сэтгэлд багтаад байсан юм уу. Хүүхэлдэйн театр өөрийгөө аваад явчих хэмжээний тийм олон үзэгчтэй байсан гэж үү?

-Багталгүй яах вэ. Хүүхэлдэйн театр үзэгч маш олонтой байсан. Бүр киноноосоо олон шүү. Миний ээжтэй дэр нэгтгэж байсан Жалханз хутагтын ахынх нь ач Б.Бадрууганыг жаахан байхад би хөтөлж аваачаад хүүхэлдэйгээ үзүүлдэг байсан юм. Ер нь миний үед утсан, таягт, сүүдэр хүүхэлдэй гээд Европ, Хятадын бүх арга технологи Монголын Хүүхэлдэйн театрт нэвтэрсэн байсан. Хүүхэлдэйн театрын зураач, оёдолчин, барималчин ямар байх ёстой тэр дагуу би өөрөө удирдан ажилладаг байлаа

 -Тэгээд та хэзээ Урчуудын эвлэлдээ буцаж очсон юм бэ?

-Тэр хэргээр чинь намайг олон дахин нааш цааш явуулсаан. Сүүлдээ би “Миний амралтыг өгчих. Гэхдээ миний тавьсан саналаар Хүүхэлдэйн театрыг өөрчлөхгүй бол би энд ажиллахгүй” гэдгээ хэлсэн. Тэгээд Урчуудынхаа эвлэлээс томилолт аваад, хэдэн том зураачтай хамт баруун аймгаар судалбар хийхээр явсан. Ирсэн чинь намайг Ардын дуу бүжгийн чуулгын зураачаар томилчихсон байсан. Тэнд энэ эхнэртэйгээ танилцсан даа. С.Жавзмаа маань гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Сэвжидийн бүх бүжгийг тайзан дээр амилуулсан цөөн хүний нэг. 1998 онд намайг урлагийн гавьяат зүтгэлтэн болсны дараахан хань минь бурхан болсон юм даа. Тийм учраас би шагнал урамшууллыг нэг их ойшоодоггүй юм.

-Та тийм хожуу гэрлэсэн юм уу?

-Талийгаач маань миний хоёр дахь эхнэр л дээ. 1953 онд Москва хотын театр урлагийн дээд сургуульд суралцах, Оросын урлагтай танилцахаар манайхаас Э.Оюун гуай тэргүүтэй арваад хүн явсан. Тэгэхэд би Урчуудын эвлэлийн даргаасаа гуйсаар байж хамт явж билээ. Учир нь тэр үед би анхны эхнэрийнхээ аавтай таарч тохирохгүй байсан юм. Бид хоёр сайхан охинтой байсан. Манай хүн циркийн жүжигчин. Би улсын нэгдүгээр зэргийн зураач тул өндөр цалин авна, захиалга ихтэй, шөнө сууж “халтуур” ч их хийнэ. Урлагийнхан дундаа бас ч үгүй ганган нь байлаа. Тэгээд банкнаас 100 мянган төгрөг зээлж, хашаа байшин худалдаж аваад, хадмынхаасаа өрх тусгаарлав аа. Гэтэл нөгөөдүүл манай хашаанд нүүж ирээд, миний хувцаснуудыг зөвшөөрөлгүй авч өмсөөд болохгүй, хэлэхээр “Чи манай хоолонд цадаж дээ” гэх ухааны юм ярьдаг. Тэгэхээр нь нэг жил хол байгаад үзэхээр шийдсэн байхгүй юу.

-Жилийн дараа ирэхэд эхнэр, хүүхэд тань ямархуу байв?

-Дундуур нь мэдээж хоёр охиндоо хувцас, бэлэг сэлт явуулна аа. Нэг жил болоод иртэл хадам аав маань “Миний охин том офицерийн эхнэр болох гэж байгаа” гэдэг юм байна. Тэгэхээр нь гэртээ хоёр хоночихоод Сонгинод амрахаар явсан. Тэгээд бас нэг зураачийг Москва руу дагуулж явахаар Соёлын яамнаас зөвш өөрүүлээд хамт буцсан. Жилийн дараа ирэхэд эхнэр маань том гэдэстэй болсон байсан даа. Намайг төгсөөд ирэхэд Д.Чойдог даргын өгс өн хоёр өрөө байрандаа бид хэдхэн хоноод, эхнэр маань нөгөө хүн рүүгээ явж билээ. Офицер гээд байсан хүн нь хөгжмийн зохиолч Дарамзагд байсан юм билээ. Сүүлд бид хоёр их сайхан нөхөрлөсөн дөө. Бид нэгнээ дандаа л магтаж байдаг байсан.

-Чуулгын нэртэй бүжигчнийг хэрхэн гэргийгээ болгож байв?

-Ардын дуу бүжгийн чуулгад ирээд би анх багтай бүжгийн санааг гаргасан юм. Хөвсгөлд болсон сүүлчийн цамыг би үзсэн учраас Цагаан өвгөн, сарлагийн бухтай үзүүлбэрийг санаачилж тоглуулаад, чамгүй нэр хүндтэй болов оо. Тэр үед Вьетнамын нэг төлөөлөгч манайд ирэхэд, хоёр орны найрамдлын тухай нийтлэл сонинд гарсан юм. Дээрх сониноос эв найрамдалтай байх, хамтарч ажиллах гэсэн утгатай үгнүүдийн доогуур зураад байсан чинь тэр хэсгийг уншихаар “хоёулаа эв найрамдалтай хамтран ажиллаж, нэг гэр бүл шиг аж төрнө” хэмээх санаа гараад ирсэн. Түүнийг уншаарай гээд бүжигчдэд өгчихсөн чинь манай хүн намайг “Их ухаантай хүн байна” гэж үнэлсэн гэдэг.

-Вьетнам, Монголын найрамдалт харилцаа та хоёрын хамтын амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ дээ?

-Тийм ээ. Харж явдаг бүсг үй маань түүнийг уншаад намайг үнэлсэн гэхээр тэр арга их зөв болсон байгаа юм (инээв).

-Монгол хүн анх сансарт нисэхэд хоёр улсын удирдагчдад өгөх баримлыг таныг урласан гэж сонссон?

-Тийм ээ. Манай барималчид Бережнев, Ю.Цэдэнбал хоёрт бэлэглэх дурсгалын зүйл бүтээсэн юм. Нэг барималч гуулиар, бас нэг нь зэсээр бүтээлээ. Харин намайг хуванцараар хий гэсэн. Хуванцраар эхийг нь гаргаад, дараа нь академийн лабораторид очиж зэсээр бүрээд, “Зоос гоёл”-ын үйлдвэрт алтаар бүрсэн. Тэгээд эхнэр, хүүхдийнхээ нэрийг өөрийнхтэйгөө бичээд дотор нь хийчихсэн. Ю.Цэдэнбал гуай бидний хийсэн баримлыг үзэж байгаад, минийхийг заан “Үүнийг хэн хийсэн бэ” гэхэд нь хажуугийн хүн “Балдандорж гуай хийсэн” гэтэл над руу нэг их том харчихаад яваад өгч билээ. Мань хүн 1968 онд намайг шийтгэж байснаа мартаагүй байсан байгаа юм. Гэхдээ ямар ч гэсэн миний баримал сонгогдсон. Өмнө нь бас “Эрдэнэт” үйлдвэрийн нээлт дээр Оросын төлөөлөгчдөд зураг бэлэглэх болж, тэрэнд нь миний “Эрдэнэтийн өрхийг татав” зураг сонгогдоход Ю.Цэдэнбал гуай их гайхаж байсан.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
www.tungalag333@yahoo.com 180.235.16*** 2013 оны 04 сарын 01 16:36 Хариулах
энэ хүн үнэхээр социализмын үеийн ардчилсан үзэлтэй том уран бүтээлч хүн шүү. манай дүрслэх урлагийн сургуулийн анхны багш нарын нэг. би багшдаа урт наслаж уран бүтээлээ олон жил туурвиж явахыг хүсье. санаснаас туурвих гэдэг үгийг хамаагүй хэн болгон хэрэглэдэггүй юм. энэ үгийг манай багш шиг өндөр уран чадвартай том уран бүтээлчддэг хэлдэг үг шүү.
улс 49.0.135.197 2013 оны 01 сарын 04 10:05 Хариулах
эв нэгдэлтэи ард түмнии дунд иим яс хаясан юм ярьж явдаг хүн прокурорт шилжихгүи яах юм тэгээд бас хэлмэгдсэн гэчихжээ
ччч 49.0.135.197 2013 оны 01 сарын 04 09:58 Хариулах
орост баигаа буриадуудын нэр гэж хачин юм баина Иван иванович Доржиев орос монгол нэрнии ниилмэл баигаа юм
mgl 203.247.17*** 2013 оны 01 сарын 02 12:42 Хариулах
tohitoi tomootoi hun baij Mongolchuudiin hoorond ni yas hayasan um yarij baidag haramsaltai bna. Chingis haan zugeer l Mongol hun baisan geed oilgoj boldoggui umuu? Buh Mongolchuudiin haan shuu dee. getel buriad kazak gej ontslood halhuud bol yavch bish geh uhaanii um yarij baidag ene uvgun yaj bnaa.
иргэн 202.180.21*** 2013 оны 01 сарын 02 12:40 Хариулах
Хүн хөгшрөөд ирхээр худлаа ярих нь их болох юм.
HIYAD BORJIQON OVQIIN DAMBADORJI 122.201.18*** 2013 оны 01 сарын 02 12:34 Хариулах
TENEQ CECDUUD YASAN CH IKH OLSHROOV DEE. EE KHOORHII
TENGRY 124.158.11*** 2013 оны 01 сарын 02 10:54 Хариулах
Za sainaar yarival Buriad gedeg chin Etseg Chingisiin ogson BURUUTAN gesen ug shuu. Naad bicheech chin ovgonii nereer ooriinhoo sanaag bichsen baina.Hogiin hagalgan butargagch buruutanguud.
chingisiin udam 202.5.196.32 2013 оны 01 сарын 02 09:50 Хариулах
chingis haan yag argagui buriad l bolj tarnadaa
kkk 108.161.20.13 2013 оны 01 сарын 02 03:11 Хариулах
Буриад, халх, дөрвөд, захчин, урианхай, үзэмчин, барга, цахар, торгууд, дархад ястанууд бүгд монгол үндэстний нэг хэсэг. Бид бүгд нэг л монгол гэдэг эх хэлээр ярьж ойлголцдог. Энэ зэргийн энгийн зүйлийг өдөө насны хүн мэдмээр юм. Одоогийн сурвалжлагч нэртэй жаравгар охидууд жаахан юм уншиж бай л даа. Хүний өмнөөс ичих хэцүү юм.
kkkk 108.161.20.13 2013 оны 01 сарын 02 03:10 Хариулах
Юу гэнэв? Буриад үндэстэн гэнэ үү? Тэгвэл тогууд, халх, дөрвөд, захчингууд бүгд өөр өөр үндэстэн юм уу? Тус бүрдээ үндэстнууд юм бол яахаараа монгол гэдэг ганц хэлээр гэхдээ арай өөр өөр аялгаар ярьдаг юм бол? Тэгвэл аав ээж, ах эгч гэдэг үгийн юу юу гэж хэлдэг юм бол? Ястан гэдэг бол нэг үндэстнийг бүрдүүлж байдаг зүйл. Өөрөөр хэлбэл ямарч үндэстэн олон ястнаас бүрдэг.
hhh 202.9.47.131 2013 оны 01 сарын 02 00:48 Хариулах
banknaas 100myangan tog zeelsen gedeg chini 1950aad onii ued mongoliin buh tosov biz dee burhan mini
халхууд 202.9.47.131 2013 оны 01 сарын 02 00:41 Хариулах
Настай хүн байж юу яриад байнаа.Хиад боржигоны үр сад чинь зүүн түмэн монгол буюу одоогийн халхуудын ихэс дээдэс шүү дээ.Юун буриад монгол...Хэнтий,Дорнодын буриадууд чинь 1916-1920-д оны үед оросын октяъбрын хвьсгал,иргэний дайнаас дүрвэж монголд суурьшсан шүү дээ.Өмнө нь бол Бат хааны үед оросын нутагт үлдэгсэд,дараа нь манжийн үед тийшээ дүрвэгсэдээс л буриад зон үүссэн мэт л санагдана.
ххх 49.0.129.148 2013 оны 01 сарын 01 19:51 Хариулах
Чингис хааныг маань том улс орнууд булаацалдаад сонин зан гаргаж ядаад баихад зовох цагт нөхриин чанар танигдана гэж жижиг ястангууд араичдээ
zochin 108.238.50*** 2012 оны 12 сарын 31 22:52 Хариулах
Ene ovgonii uhaan muudaj dee. Ter ohin ni bushuu irj ovoogoo asarmaar yum. Sain buriad sariin naiz gej ug baidagiig sanagduulchihlaa harin...
124.158.*** 124.158.69*** 2013 оны 01 сарын 02 10:38 Хариулах
kkk, boginohon bodoltoi, hatingar halh mini dee, nom unshaach dee
зочин 202.170.69.34 2012 оны 12 сарын 31 10:08 Хариулах
тэр үеийн овог аймгууд холилдож хутгалдаад холион бантан болсныг халх гэнээ гэж...................
Gandanperenlei Dechingungaa 76.167.185*** 2012 оны 12 сарын 31 08:40 Хариулах
halh gedeg ner 17 zuund Gersen jalair huntaij Manjin nuluun door Mongoliig 7 hoshuu halh gej ( uhaandaa HAMGAALALT HALHAVCHLAH HOSHUU -TSERGIIN NEGJ ANGI gesen utgataigaar l bii bolosn shuu dee
202.9.47*** 202.9.47.131 2013 оны 01 сарын 01 02:12 Хариулах
яг унэн
ganba 202.9.47.131 2012 оны 12 сарын 29 20:59 Хариулах
cningis haan shig kazak haana harsan yum bol doo huurhii
kkk 202.9.47.131 2012 оны 12 сарын 29 20:53 Хариулах
ined hureh yum da.joohon ch gesen yum unshih heregtei bh
Re 202.179.26.30 2012 оны 12 сарын 29 20:23 Хариулах
Buriad ch gej suraggui baisan biz dee temuujing torox ued?
202.9.47*** 202.9.47.131 2013 оны 01 сарын 01 02:14 Хариулах
буряд гэж ястан мнт-д байхгуй
эги 203.194.11*** 2012 оны 12 сарын 29 04:18 Хариулах
Тэр үеийн овог аймгууд холилдож хутгалдаад бантан болсныг ХАЛХ гэнэ.
202.9.47*** 202.9.47.131 2013 оны 01 сарын 01 02:00 Хариулах
энэ бол одоогийн монголуудын дотроо л бодож явах асуудал шуу
Zochin 112.72.12.66 2012 оны 12 сарын 28 23:33 Хариулах
Чхааны дээд овог бодончирын эцэг нь Малиг хэмээх баяд хун байсан тухай яагаад мэддэггуй юм бэ?
202.9.47*** 202.9.47.131 2013 оны 01 сарын 01 01:56 Хариулах
баяд хун гэж монголым туухэнд байхгуй, дөрвөд байлгуй дээ
Sem 103.10.22.63 2012 оны 12 сарын 28 20:20 Хариулах
çóðàà÷ íàðûí ñýòãýõ¿é àãóó ø¿¿ Óðò íàñëààðàé
zochin 202.179.10*** 2012 оны 12 сарын 28 18:40 Хариулах
ali 60aad ond zursan zurgaa helsen shuu dee hogshoon. uujuu baildaa ho.
шшш 202.55.184.18 2012 оны 12 сарын 28 16:42 Хариулах
85насанд хүн эргүү болдог юм уу, Чингис халх хүн байж таарахгүй гэж солиордог болчихдог юм байна.
202.9.47*** 202.9.47.131 2013 оны 01 сарын 01 02:03 Хариулах
чингис хаан хэзээ ч халх байгаагуй . тэр монгол хун. халх хун монголыг төлөөлөгч биш
202.9.47*** 202.9.47.131 2013 оны 01 сарын 01 01:58 Хариулах
чингэс хаан монгол л хун . та биднээс илуу монгол хун
202.9.47*** 202.9.47.131 2013 оны 01 сарын 01 02:10 Хариулах
монгол улс 4 ойрдын агуу их улс Зуунгарын их улсзэрэг их гурныг хулээн зөвшөөрч байж туухэндээ буян уйлдэнэ шуу
112.72.1*** 112.72.12.87 2012 оны 12 сарын 28 23:35 Хариулах
Тэр уед халх гэсэн нэр байгаагуй шдээ
202.9.47*** 202.9.47.131 2013 оны 01 сарын 01 02:06 Хариулах
халх гэдэг н ойрдоос халхавч гэсэн уг. манж талаасаа
ZOCHIN 202.131.23*** 2012 оны 12 сарын 28 14:52 Хариулах
HAHA

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »