Г.Мөнхцэцэг:Ирэх жил Лос-Анжелест уулзахаар болзоо тавиад ирлээ

 Aмерикт амьдардаг монголчуудын холбооноос санаачлан “Уран үгсийн чуулган-Чикаго 2012” арга хэмжээг энэ сарын 9-12-нд зохион байгуулжээ. Өнгөрсөн жил Денвер хотноо зохиож байсан энэ арга хэмжээнд Монголоос ардын уран зохиолч П.Бадарч, соёлын гавьяат зүтгэлтэн Дан.Нямаа, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, “Болор цом”-ын эзэн Б.Галсансүх, гавьяат жүжигчин Д.Жагдаг тэргүүтэй уран бүтээлчид оролцоод, уржигдар эх орондоо иржээ. Явсан газрын сонин сайхан сонсохоор МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг рүү өчигдөр 15.40 цагт утас цохилоо.

-Сайн байна уу. Америкт ажиллаж, амьдарч байгаа монголчуудтай “Уран үгсийн чуулган”-аар уулзаад ирсэн тухайгаа сонирхуулахгүй юү?

-Эх нутаг, элгэн саднаа санасан хүмүүс үгийн ид шидээр сэтгэлээ хөглөж уярсан маш сайхан арга хэмжээ боллоо. Чикагод болсон энэ жилийн “Уран үгсийн чуулган”-д Лос-Анжелес, Вашингтон ДиСи, Сеатл, Сан-Франциско, Сакраменто, Лас-Вегас хотоос 400 шахам монгол хүн ирж оролцсон. АНУ-д уран бүтээлээ туурвиж яваа манай зохиолч, яруу найрагчид болох Т.Дашбалдан, Ж.Оюунцэцэг, Л.Батбаяр, Д.Энхболд, Х.Тэргэл, Х.Лхамжав, Г.Галбадрахаас гадна тэнд амьдардаг сэтгүүлчид, жүжигчид гээд утга зохиол, соёлын төлөөлөгчид цугласан томоохон арга хэмжээ болсон. Ирэх жил ЛосАнжелест “Уран үгсийн чуулган”-ыг зохиохоор аман хэлэлцээ хийгээд ирлээ.

-“Уран үгсийн чуулган”-ы хүрээнд ямар ямар арга хэмжээ зохиов?

-“Уран үгсийн чуулган” бол олон жил уулзаагүй уран бүтээлийн андуудыг уулзуулж, чин сэтгэлийн халуун дулаан яриа өрнүүлдгээрээ онцлог. Арга хэмжээний эхний өдөр Америкт ажиллаж амьдардаг монголчуудын дунд шүлэг, өгүүллэгийн уран уншлагын “Тулга” наадам зохиосон. Шагналт байранд орсон хүмүүсээ зохион байгуулагчид урамшуулсны зэрэгцээ түрүүлсэн хүнд МЗЭ-ийн нэрэмжит цом гардуулж байхаар тогтлоо. Мөн Чикаго хотноо “Монгол номын сан” нээх арга хэмжээнд оролцож, “Манай сумаар” автобустай аялал зохион, байгалийн хийгээд уран барилгын гайхамшигт чуулбар болсон их хотын үүх түүхтэй танилцсан.

Л.ГАНЧИМЭГ

d temuujin 182.160.7.98 2012 оны 11 сарын 22 10:46 Хариулах
tegeed Los Angeles gedeg Ulaanbaatariinhan bvgdeeree ochood ireh bol baina yy Zardal viz miiziig ni ylsaas yyl aarhaigaas gargah um yy Arai iim hyrdatstai hogjij baigaa um bish biz dee
unshigch 202.179.11.94 2012 оны 11 сарын 22 10:36 Хариулах
Durlasan gej eejid mini bitgii heleerei shvlgiig n neg unshaad vzeerei gaihaltai
Хайртай 108.90.57.207 2012 оны 11 сарын 22 06:44 Хариулах
...дагуулахдаа дагуулна... Мөнхцэцэг ээ, чи гайхалтай яруу найрагч шүү. Амжилт хүсье
shulegch 122.201.18*** 2012 оны 11 сарын 21 17:09 Хариулах
jinhene teneg buduun abgai ch mun duu mun
Darga boloh huseltei huuhen 122.201.18*** 2012 оны 11 сарын 21 10:23 Хариулах
Ts.Hulan metiin bolovsroltoi humuus ni zohiolchdiin dargaa hiihgui huuheldei muuheldei udirdsan shig, getel ene munkhtsetseg metiin nam dagaj namirsan chadalgui uymnuud ni darga hiij bdag chaavaas daa
Darga boloh huseltei huuhen 122.201.18*** 2012 оны 11 сарын 21 10:22 Хариулах
Ts.Hulan metiin bolovsroltoi humuus ni zohiolchdiin dargaa hiihgui huuheldei muuheldei udirdsan shig, getel ene munkhtsetseg metiin nam dagaj namirsan chadalgui uymnuud ni darga hiij bdag chaavaas daa
denver 67.160.31.106 2012 оны 11 сарын 21 09:53 Хариулах
mania denveriin Tulga club 2011 ond anhdugaar chuulganiig mash saihan zohion baiguulsan sh dee.Say chikago-d Tulgiinhan hogjoon demjigchidteigee niit 30 garui hun denverees yavsan .ireh jil DC-d bolno sh dee
174.51.1*** 174.51.119*** 2012 оны 12 сарын 04 11:23 Хариулах
ta nariig tag snachihjee sorry
ганаа 203.91.118.83 2012 оны 11 сарын 20 17:23 Хариулах
энэ мэдээлэлүүд чинь ойлгомжгүй байна.
Baldan 98.215.6.245 2012 оны 11 сарын 20 17:02 Хариулах
Los Angelest bish Washington DC-d hiiheer bolsiishdee!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/