Рамон СЕШИОНС

1986 оны дөрөвдүгээр сарын 11-нд Өмнөд Каролина мужийн Миртл Бич хотод төрсөн. Мэргэжлийн сагсчин. NBA-гийн “Лос-Анжелес Лейкерс” багийн холбогч. Биеийн өндөр 191 см, жин 86 кг. 2007 оны драфтын хоёрдугаар бүсийн ¹56-гаар сонгогдон “Милуоки”-д ирж байв. Рамон эхлээд хөгжлийн лигт тоглодог байсан бөгөөд арваннэгдүгээр сард дунджаар 30.5 оноо, 7.5 самбар авч, 5.0 оновчтой дамжуулалт гүйцэтгэснийх нь дараа “Милуоки” түүнийг багтаа дууджээ.

Улмаар NBA-д өнгөрүүлсэн эхний улиралдаа 8.1 оноо авч, 7.5 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна. Үүнээс хойш “Миннесота”, “Кливленд” багуудад хүч сорьж байгаад өнгөрсөн гуравдугаар сард “Лейкерс”-т ирсэн юм. “Лейкерс” түүнийг хамгаалагч К.Аюенгагийн хамт авч, оронд нь Л.Уолтон, Ж.Капоно нарыг драфтын нэгдүгээр бүсийн эрхтэй хамт өгсөн юм.

Өдгөө Рамон баялаг түүхт “Лейкерс”-ийн гарааны тоглогч болсон бөгөөд нэг тоглолтод дунджаар 12.7 оноо авч, 6.2 оновчтой дамжуулалт өгч байна. Түүний хувийн дээд үзүүлэлт нь 44 оноо, 10 самбар, 24 оновчтой дамжуулалт.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/
My name is

Венесуэлийн их сургуулийг шүдний эмчийн мэргэжлээр төгссөн сэлэмч бүсгүй

Дэлгэрэнгүй