Их Британийн “Sunday Times” сонин дэлхийн хамгийн баян тамирчдын жагсаалтыг гаргалаа. Америкийн гольфчин Тайгер Вудсийн хөрөнгө 870 сая ам.доллараар үнэлэгдэж, тэрбээр хамгийн баян тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн байна.
“Формула-1” уралдааны олон удаагийн аварга Михаэль Шумахер (825 сая ам.доллар), сагсанбөмбөгч асан Майкл Жордан (515 сая ам.доллар), гольфчин Арнольд Палмер (370 сая ам.доллар), теннисчин Роджер Федерер (315 сая ам.доллар) нар удаах байрыг эзэлжээ.
Харин Оросын теннисчин Мария Шарапова 90 сая ам.долларын хөрөнгөөр хамгийн баян эмэгтэй тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн аж. Түүний араас теннисчин Серена Уильямс (34.9 сая ам.доллар), теннисчин Винус Уильямс ( 27.9 сая ам.доллар) удаалав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.
Таны cэтгэгдэл: