Францын сэтгүүлч Бернар Левигийн “Le serment de Tobrouk” киног Каннын наадмын үеэр энэ сарын 25- нд нийтэд үзүүлэхээр болжээ. Гэхдээ энэ киног наадамд өрсүүлнэ гэсэн үг биш бөгөөд үндсэн шалгаруулалтаас гадуур тусгайлан толилуулах юм байна. Бернар Леви өнгөрсөн онд болсон Ливийн иргэний дайны үеийн гэрч бөгөөд Ливийн босогчидтой хийсэн хэлэлцээрт оролцож, Үндэсний шилжилтийн зөвл өлийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх асуудалд их үүрэг гүйцэтгэсэн нэгэн аж. “Le serment de Tobrouk” энэ тухай өгүүлдэг ба киноны зураг авалтын ажлыг Ливид М.Каддафийн дэглэмийг түлхэн унагаасан чухамхүү тэр үеүдэд авсан байна. Дашрамд дуулгахад, энэ удаагийн Каннын наадам Африкийн орнуудын тухай кинонд онцгой анхаарал хандуулж байгаагийн илрэл нь наадмын хөтөлбөрт тус тивийн дөрвөн киног багтаасан явдал юм.
Ж.ЭРДЭНЭ

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.
Таны cэтгэгдэл: