Их аварга эхний өдөр бүдрэв

 Мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн Нацү башё өчигдөр Токиогийн “Кокүгикан” ордонд эхэллээ. Тэмцээний эхний өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал баруун жигүүрийн комүсүби Аминишикид өвдөг шороодсон нь сенсаац болов. Аварга золгоон дээр давуу байдал олж авч, өрсөлдөгчөө дэвжээний зах руу түрэхдээ тэнцвэрээ алдсанаар өөрөө дэвжээний гадна гарах нь тэр.

Сонирхолтой нь Хакүхо хамгийн сүүлд 2008 оны Фүкүокагийн тэмцээнийг ялагдлаар эхлэхдээ мөн л Амнишикид дийлдэж байжээ. Харин зургаан озэки бүгдээрээ ялалт байгуулсан байна. Харүмафүжи Д.Бямбадоржийн хувьд зүүн хөлийнх нь гэмтэл төдийлэн сайн эдгээгүй байгаа нь Хомашётой барилдахад анзаарагдсан.

МАКҮҮЧИ ЗИНДАА

Зүүн                                         Баруун

Хакүхо 0-1                Ё               -

Харүмафүжи 1-0        О               Барүто 1-0

Кисеносато 1-0          О               Котошёогикү 1-0

Котоошюү 1-0           О               Какүрюү 1-0

Тоёоношима 0-1        С              Гоэйдо 1-0

Хоомашё 0-1              К             Аминишики 1-0

Аран 0-1                     М1          Такаяасү 0-1

Мёогирюү 0-1            М2           Гагамарү 0-1

Тоёохибики 0-1          М3           Такэказе 0-1

Точиозан 1-0              М4           Точиновака 0-1

Окиноүми 1-0            М5            Мияабияма 0-1

Вакакоюү 1-0            М6            Аоияама 1-0

Шохозан 0-1              М7            Кёкүтэнхо 0-1

Точиношин 1-0          М8            Китатайки 0-1

Токитэнкү 1-0            М9           Ёшиказе 0-1

Ваканосато 1-0          М10         Чиётайрюү 1-0

Шёотэнро 0-1             М11          Саданофүжи 0-1

Кайсэй 1-0                 М12         Дайдо 0-1

Тэнкайхо 1-0              М13        Кимиказе 0-1

Асасэкирюү 1-0         М14        Чиёонокүни 0-1

Фүжиазүма 0-1          М15        Тамаваши 1-0

Такарафүжи 1-0          М16


СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/
My name is

Венесуэлийн их сургуулийг шүдний эмчийн мэргэжлээр төгссөн сэлэмч бүсгүй

Дэлгэрэнгүй