Хятадууд Монголын алтыг худалдан авахыг эрмэлзэж байна

2012-04-20 10:42:49

Монголын гар аргаар алт олборлогчид болон БНХАУ-ын сонирхлын талаар “Reuters” агентлаг мэдээлснийг товчлон хүргэж байна.

Улаанбаатар хотоос 100 км-ийн зайд орших Борнуур суман дахь амьдрал есөн зууны тэртээхээс өөрчлөгдөөгүй мэт. Со циалист нийгэм нуран унасан 1990 оноос хойш орон нутаг дахь алт олборлогчдын тоо өсчээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд БНХАУ-д алт худалдах сонирхолтой Монголын “нинжа” нар олшрох болжээ. Борнуурт гар аргаар алт олборлогч 65 настай Хорлоо “Бид алтны төлөө гурван жил шороо ухаж байна” гэж ярилаа.

Өмнөх онд БНХАУ-ын алт олборлолт 361 тоннд хүрсэн ч эрэлт нь түүнээс давж буй. Тус улс гаднын орнуудаас хэдий хэмжээний алт импортолдог тухайгаа мэдээлдэггүй ч өнгөрсөн онд Хонконгоос 428 тонн алт худалдан авсан нь өмнөх оныхоосоо гурав дахин өссөн үзүүлэлт юм. Иймээс ч “Ivanhoe Mines” компани болон “Rio Tinto” группийн хэрэгжүүлж буй “Оюутолгой” төсөл, Борнуурын алтны ордтой Монгол руу хятадууд ихээхэн анхаарал хандуулж байна.

Монголын Засгийн газар уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийг түргэсгэнэ хэмээн итгэж байгаа ч зарим хууль тогтоогчид зөвхөн Хятадын түүхий эдийн нийлүүлэгч болчих вий гэдэгт санаа зовж байгаа юм. Заамарт гар аргаар алт олборлож буй эмэгтэйчүүдийн нэг Уранцэцэг “Бид бүх ажлыг хийдэг ч хятадууд ашгийг нь хүртдэг гэхэд болно” гэж ярьжээ. Тус улсын хуулиар Төвбанкинд алтаа тушаах ёстой ч хар захад буюу ченжүүдэд борлуулах нь илүү ашигтай төдийгүй арван хувийн татвар төлөхөөс зугтах боломжийг олгодог гэнэ.

Заамар суманд 2007 онд 10 мянгад хүрсэн нинжа нарын тоо одоогоор багассан ч “шинэ” алт олборлогчид ирсээр байгаа юм.

Ц.БОЛОР


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
J 98.193.66.222 2012 оны 05 сарын 03 23:34 Хариулах
5 CARIIN 2 NII CHICAGO TRIBUNE GEDEG CONINGOOC EX XYBIIG N ENGLISH DEER YNSHLAA.AMERIK DAYAR XYN BOLGON YNSHCAN BAIX.
IUH gishuun 202.131.22*** 2012 оны 04 сарын 30 08:53 Хариулах
68% bolgoson n' zarim neg gishuunii nuuts alt zuuvurluh suljeenii gol eh uusver bailgui dee. Tegeed l huraamjaa avsanyg gargaad uguugui g ' bariad duulian bolgood baidag bailgui dee. Deer 13 solongos er barigdaa biz dee. Ted tatvar tulugui garah gee biz... Mun deer Munkh Erdene arslan bas spirt deer mungu unjaad barigdaj baisan...
g 88.152.227*** 2012 оны 04 сарын 22 08:35 Хариулах
Hujaa nar-g altaa av-d garah gehed ni ondor tatvar nogduulhad l bolno shde, teg-d hulgaig-r avch garahtai hatuu temzeh heregtei,..
Gadaadaas 24.22.53.99 2012 оны 04 сарын 21 13:01 Хариулах
MGL -oos xyjaa nariig xuuj gargya,tegexgyi bol MGL eruusuu uudluxgyi ni, xyjaa nar xydaldaj abaxaasaa ilyy xylgailsaar bna
68% TATVARAAS BOLJ 124.158.93.55 2012 оны 04 сарын 20 11:31 Хариулах
68% TATVAR NOGDUULSANAAS HOISH HAMAG ALT HUJAARUU GARAAD BGAA YUM BISHUU

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/