Монголын хоолны урлаг дэлхийд гуравдугаарт жагслаа

 Дэлхийн тогооч нарын холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын тогооч нарын тэмцээн энэ сарын 15-18-нд Турк улсын Истанбул хотод болжээ. 18 орны хоёр мянга гаруй тогооч ур чадвараа сорьсон уг тэмцээнд Монголын тогооч нарыг төлөөлөн Монгол Улсын зөвлөх багш, мастер тогооч Д.Буяндэлгэр ахлагчтай баг оролцоод ганзага дүүрэн иржээ.

Багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын мастер тогооч С.Гантөмөр, Р.Батбаатар, Д.Дэвшил, улсын аварга тогооч М.Пүрэвдаваа, Г.Ганзориг нар багтсан бөгөөд тэд ганцаарчилсан төрөлд бүгдээрээ хүрэл медаль хүртсэнээс гадна Д.Буяндэлгэр С.Гантөмөр, Г.Ганзориг нар багийн тэмцээнд оролцож, гуравдугаар байрт шалгарчээ. Багийн ахлагч Д.Буяндэлгэрээс тэмцээний талаар тодрууллаа.

-Энэ тэмцээнд хэд дэх удаагаа оролцов?

-Монголын тогооч нарын холбоо Дэлхийн тогооч нарын холбоонд элссэнээр бид олон улсын томоохон тэмцээнд оролцох эрхтэй болсон. Бид өнгөрсөн жил энэ тэмцээнд оролцсон ч медальт байрт шалгарч чадаагүй. Тэмцээнд оролцогчдын ур чадвар жил ирэх бүр сайжирч, чанар чансаа, оролцогчдын тоо нь өсөж байгааг сая очоод харлаа.

-Та нар ихэвчлэн ямар хоол хийв?

-Манайхан загас, далайн гаралтай бүтээгдэхүүн болон хурганы махаар хийсэн хоол, орчин үеийн хоолны төрөлд ур чадвараа сорьсон. Бид ганцаарчилсан төрлөөс гадна гурав, гурваараа хоёр баг болж мэргэжлийн болон ахлах тогооч нарын гэсэн хоёр ангилалд өрсөлдсөн.

Монгол Улсын мастер тогооч С.Гантөмөр, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий тогооч Г.Ганзориг бид гурав ахлах тогооч нарын тэмцээнд оролцож, багаараа гуравдугаар байрт шалгарсан. 18 орны хамгийн шилдэг гэсэн тогооч нар тэнд ирсэн. Тэд нээс гуравдугаар байрт орно гэдэг чамлахааргүй амжилт.

 Х.УЯНГА

ganaa 203.194.11*** 2013 оны 05 сарын 19 22:34 Хариулах
lag yumaa bagshdaa love
баагий 202.179.14*** 2013 оны 05 сарын 01 16:09 Хариулах
сайн байна шүү
кккк 202.126.91*** 2012 оны 09 сарын 30 20:57 Хариулах
баяр хүргэе тогооч нартаа . алтан медаль ойрхон байгаа юм байна амжилт
Бадмаа 202.126.94.71 2012 оны 05 сарын 09 19:50 Хариулах
Ta бүхэнд амжилт хүсье.
gogo 85.26.164.55 2012 оны 03 сарын 30 16:35 Хариулах
yuun huurhuniiin

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/