ТӨРСӨН ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭСЭН БҮСГҮЙ ХӨХҮҮЛ ХҮҮХДИЙГ ГЭМТЭЭЖ, ЭХИЙНХ НЬ АМИНД ХҮРЛЭЭ

2010-03-12 13:51

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Алтан- Өлгийн зүүн талын замд энэ ноцтой осол өчигдрийн 03.00 цагийн үед гарлаа. Замын цагдаагийн газраас авсан мэдээллээр Цайзын 20А-507 тоотод оршин суух иргэн Ононгийн хашаа болон гэрийг “Тоёото Карина” маркийн 12-99 УНГ улсын дугаартай автомашин дайрчээ. Энэ үед уг гэр бүлийнхэн унтаж байсан бөгөөд гэрийн эд хогшил юу ч үгүй эвдэрч, гэрийн эзэгтэй 42 настай А газар дээрээ нас барсан аж. Талийгаач нэг настай хүүхдээ өвөртлөөд унтаж байсан бөгөөд ослын улмаас хүүхэд нь гэмтсэн байна. Түүнчлэн гэрийн эзэн болон дунд охин хүндэвтэр гэмтжээ.

 

Биднийг өчигдөр 14.00 цагийн үед уг айлд очиход гэрийн эзэн хүүхдүүдээ эмнэлэгт үзүүлэхээр явсан, ар гэрийнхэн нь хашааг нь янзалж, өөр гэр барихаар бэлтгэж байв. Гэрийн эзний ах дүү нар гэж өөрсдийгөө танилцуулсан хүмүүс “03.00 цагийн үед энэ осол гарлаа. 03.00 цаг өнгөрч байхад бидэн рүү дүү маань утасдаж хэлсэн. Биднийг ирэхэд цагдаагийнхан ирчихсэн, Яаралтай тусламжийн төвийнхнийг хүлээж байсан. Манай дүү түргэн тусламж дуудахад Яаралтай тусламжийн төвийн дуудлага хүлээн авсан эмч “Согтуу юм уу, хаашаа юм бэ” гэж загнаад тоогоогүй байна лээ. Харин цагдаагийнхан ирж байж дахин дуудлага өгөхөд түргэн тусламжийнхан ирсэн. Тэд манай дүүг анх дуудлага өгөхөд нь ирсэн бол эхнэрийнх нь амь насыг аварч болох л байсан. Бэр маань бага хүүхдээ өвөртлөөд зүүн орон дээрээ унтаж байсан юм билээ.

Тэд зурагт үзэж байгаад 01.00 цаг өнгөрч байхад унтсан гэсэн. Тэгээд нэг их удалгүй энэ хэрэг гарчээ. Хажуу айлынх нь хүмүүс дуу чимээ гараад байхаар нь гараад хартал манай дүүгийн гэрийг дайрчихсан байж. Тэгээд хоёр хүүхэд нь нүцгэн, гадаа уйлаад зогсож байсан гэсэн. Талийгаачийн гавлын суурь яс гэмтсэнээс амиа алдсан гэж шүүх эмнэлгийн эмч нар хэлсэн гэсэн юм. Гэрийн эзэн эхнэрийгээ амиа алдсанд үнэмшихгүй, сэтгэл санааны хямралд орчихоод байгаа гэнэ. Тэрбээр “Эхнэр минь одоо ороод ирнэ” гэж яриад сууж байсан талаар ч ах дүү нар нь өгүүлэв. Түүний нуруу гэмтжээ. Гэсэн хэдий ч нэг ойтой болон зургаан настай хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр явсан байв.

Тэднийх гурван хүүхэдтэй, нөхөр нь барилгын засал чимэглэл хийдэг, эхнэр нь нялх хүүхдээ хараад гэртээ суудаг аж. Хэрэг гарах үед 10 дугаар ангид сурдаг том охин нь талийгаачийн ээжийг сахихаар явсан байжээ. Ах дүү нарынх нь бидэнд хэлснээр талийгаач нэг дүүтэй, ээж нь хүнд өвчтэй хэвтрийн хүн байдаг гэнэ. Хөрш айлын хүмүүс “Манай хашааг хүн эвдэж байна уу гэж бодоод гараад хартал энэ айлыг дайрчихсан байсан. Машинаас согтуу 20-21 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс буугаад, хөөцөлдөж тоглоод байсан. Тэдний нэг нь “Цагдаа ирэхээс өмнө өөр машин авчраад машинаа чирч гаргаад зугтъя” гэж ярьж байсан гэлээ. Осол гаргасан автомашины жолооч нь 20 настай Н.Батжаргал гэдэг эмэгтэй байжээ.

Тэрбээр найз нартайгаа нийлж төрсөн өдөр тэмдэглэсэн ч согтууруулах ундаа хэрэглээгүй гэж цагдаагийн ажилтнууд хэлсэн юм. Н.Батжаргал нөхөр, бага насны хүүхэдтэйгээ амьдардаг юм байна. Цагдаагийнхан хэргийн газарт ирэхэд “Энд зогсож байтал гулгаад энэ хашаа руу орчихсон” гэж жолооч нь анх мэдүүлсэн аж. Хэргийн газарт биднийг очиход тэнд машин халтирахаар цас мөс бараг байсангүй. Алтан Өлгийн зүүн талаар явдаг төв зам уг айлын хажуугаар өнгөрдөг юм байна. Харин хөршүүд нь уг айлын эсрэг талын нарийн гудамжаас машин хурдтай орж ирээд энэ айлыг дайрсан гэж байсан юм.

Xолбоотой мэдээ »

  1. Сүмоч мөнгөний машин хулгайлжээ
    2010-03-09 14:12
зОЧИН 2010 оны 03 сарын 15 10:25 Хариулах
Дээрээ авилгатай нийгэм ийм л байдаг юм. Төр цэвэршээгүй цагт хэзээ ч бид тайван амьдрахгүй ..ээ. Дахин хувьсгал хийж энэ 76 малыг зайлуулах хэрэгтэй. Үндсэн хуулиа шинэчлэх хэрэгтэй.
Degi 2010 оны 03 сарын 14 13:54 Хариулах
Amar jimer noirsoj bsan alag uriig eejees ni er nohriig ehnerees ni awch odson ter yu bodoj ywna Onoogiin mongoliin zaluuchuud arai dendej bgaa yum bishuu zamaaharj yawsan uu ugui bas yu tsagdaa narajlaa hii HARIUTSLAGA gej bna uu ugui yu
bayarmaa 2010 оны 03 сарын 14 12:03 Хариулах
tsagdaa nar hiih ajlaa hiihgui heden mikrotoi zu uralddag ni ilt bgaa yum bolson boloogui joloonii kursuudiig tsegtsleh heregtei
k 2010 оны 03 сарын 13 19:33 Хариулах
Iim aluurchin jolooch nar zondoo baigaa doo !! Mashin barij chadahgui baij jolooni unemleh karmaalchihsan iim yumnuud zondoo baigaa !!! Bolgoomjtoi baih heregtei ! Mashinii joloodno gedeg tom haritslaga shuu !
ард 2010 оны 03 сарын 12 22:21 Хариулах
Наад Батжаргал гэдэг өлөгчингөө яагаад бүсгүй ч гэх шиг өргөмжлөөд байгаа юм бэ.Наадах чинь алуурчин биш үү.Алуурчин-янхан гэвэл яг таарна.
Шилдэг нийтлэл »

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Ярилцлага»
Жүжигчин Ч.Ундрал: Ханьдаа анхны харцаар дурласан  ..
Чөлөөт цаг»
ТЭКТОНИК БҮЖИГЧИД ХАЛЗ ТУЛАЛДАНА..
Чөлөөт цаг»
"Victoria’s Secret”-ийн тухай таны мэдэхгүй 5 зүйл..
Чөлөөт цаг»
У.Уранчимэг Италид амардаг уламжлалтай..
Чөлөөт цаг»
Ж.Алтанцэцэгийн 37 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨР..
Нийгэм»
Б.Сарангэрэл:Би биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг бүтээж ч..
Чөлөөт цаг»
Том Круз УНШИЖ ЧАДДАГГҮЙ гэж үнэн үү?..
Нийгэм»
Хамгийн урт насласан сиами ихэр
Чөлөөт цаг»
Хайраа олоход тань юу саад болж байна вэ?..
Ярилцлага»
"Гурван охин хамтлаг"ийн Анхмаа:Өөрөө өөртөө эзэн бай. Хэн..
Чөлөөт цаг»
Эрчүүд эмэгтэй хүнд заавал хэлж байх ёстой үг..
Нийгэм»
10 мянган метрийн өндрөөс унаад АМЬД ҮЛДСЭН БҮСГҮЙ..
Ярилцлага»
Мэрайя Кэри:Би сээтэгнүүр байхыг хүсдэг..
Ярилцлага»
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг “Сүнжид багш аа”..
Чөлөөт цаг»
Papparazzi Пүүжээ
Чөлөөт цаг»
Секс гэдэг авъяас чадварын сорил биш ..
Ярилцлага»
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагү..
Нийгэм»
Ч.Цэлмүүн:Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хэлсэн ч... ..
Developed by Singleton LLC