Манай “Eznis Airways” компани зургадугаар сарын нэгнээс эхлэн Улаанбаатар- Улаан-Үдийн хооронд шууд нислэг хийх болжээ. Буриадын Тээврийн яамны сайд Сергей Козловын сэтгүүлчдэд мэдэгдсэнээр одоохондоо долоо хоногт хоёр удаа оройн цагаар нисэх гэнэ. Учир нь өдрийн цагаар манай нисгэгчид дотоодын нислэг гээд завгүй байх юм байна. Шведийн 34 хүний суудалтай “SAAB-340B” онгоц нисэх бөгөөд хэрэв зорчигчийн тоо их байвал дахин нэг рейс нэмэх бодолтой байгаа аж. Тавдугаар сард “Eznis Airways” компани Улаан-Үдэд төлөөлөгчийн газраа нээж, 2011 оны есдүгээр сар хүртэл ажиллаад цаашдаа нислэг хийх эсэхээ шийдэх юм байна. Нэг талдаа цаг арван минут зарах энэ нислэг 150 долларын үнэтэй. “Eznis Airways” –ийн төлөөлөгчийн “Информ Полис” агентлагийн сурвалжлагчид хэлснээр тэд Өмнөд Солонгос болон Хятадын жуулчдыг татах бодолтой байгаа аж. Улаанбаатар-Эрхүүгийн нислэгийг удахгүй туршиж үзэх төдийгүй энэ шугамаараа Буриад, Эрхүүгийн жуулчдыг Бээжин, Сөүл, Токио орохдоо Улаанбаатараар дамждаг болгох төлөвлөгөөтэй гэнэ.
Буриад Монголын шууд нислэг хийх асуудал 2007 онооос яригдаж эхэлсэн ба өнгөрсөн жил Улаан-Үдийн “Байгаль” нисэх буудал олон улсын статустай болсноор ийнхүү хэрэгжлээ.
М.Сугар-Эрдэнэ
Шилдэг нийтлэл »
-
-
БИДНИЙ ХОГ ХААЧДАГ ВЭ
Ж.Тэгшжаргал
-
Хиймэл зүлэг, хуурмаг цэцгийн хот
Б.Энхмарт
-
Наймаалж
Д.Жаргалсайхан
-
ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ
Х.Оюунсүрэн
-
Хүлэмжийн хийн экспорт ба ЕВРОГООР ЦАЛИНЖИХ ГАРЦ
Ц.Цэвээнхэрлэн
Хамгийн их »
| Developed by |
|

Уншигчдын сэтгэгдэл