“Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын дагуу үерийн усны шуудууг хаасан саадуудыг зайлуулах, далан сувгыг цэвэрлэж, сэргээх, зам гармыг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Тухайлбал, “Русский констракшн” компани Баян гол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт орших Баруун уулын үерийн ус зайлуулах сувгийг хаасан түр барилга барин өргөгч цамхагийг буулгаж даланг сэргээн цэвэрлэсэн байна.
Мөн Сүхбаатар дүүргийн Но - гоон нуурын хоёр метр зузаан хөлдүүсийг цэвэрлэн ус урсахад саадгүй болгосон аж. Үүнээс гадна 2010 онд нийслэлийн хэмжээнд хийг дэх тохижилтын ажлын нэгдсэн төлөв лөгөөг Улаанбаатар хотын ерөнхий менежер батал лаа. Энэ жилийн тохи жилтын ажилд хотын хөрөнгөөс 300, дүүргээс 987,6, байгууллага, аж ахуйн нэгжээс 3975,8, бусад эх үүсвэрээс 71,5 сая төгрөг зарцуулах бөгөөд зураг төсвийг нь дөрөвдүгээр сарын 1-ний дотор дуусган гэрээ байгуулахаар бэлтгэж байгаа аж.

Уншигчдын сэтгэгдэл