Өнөөдөр сонин

Нийгэм

УЛСЫН КЛИНИКИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ХУУЧИН БАЙРЫГ НУРААНА

2010-03-11 12:01

Улсын клиникийн төв эмнэлгийн зүүн талд байрлах хоёр давхар хуучин байрыг НМХГ-аас ашиглалтын хугацаа дууссан тул акталж үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Энэ байранд тус эмнэлгийн цус, мэдрэл, бүдүүн, шулуун гэдэсний мэс засал, уушги, зүрх судас, дотоод шүүрэл гээд таван тасаг байрлаж, 200 өвчтөн хэвтэн эмчлүүлдэг аж. Акт гарсан тул дээрх тасгуудыг шийлжүүлэх ажил эхэлсэн байна. Энэ талаар Улсын клиникийн төв эмнэлгийн дарга Л.Жамбалжаваас тодрууллаа.

-1932 онд барьсан энэ байрыг актлахаас аргагүй. Нэг л өдөр нурах барилга. Тиймээс НМХГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард актлах шийдвэр гаргасан. Гэвч дүн өвлийн хүйтэнд өвтөнүүдийг шилжүүлэх асуудал хүндрэлтэй бас эрсдэлтэй байлаа. Гэтэл НМХГ-аас энэ сарын 3-нд дахин актлах шийдвэр гаргасан учир одоо тасгуудаа төв байр руугаа шилжүүлж байна. Бид юуны түрүүнд манай эмнэлэг дотор түрээсээр байрлаж байгаа эмнэлэг, нүдний шилний газар, эмийн санг гаргаж байна. Мөн жижиг кабенитуудыг нэгтгэж, цусны тасгийг амбулторын дөрвөн давхарт, мэдрэлийн тасгийг уламжлалт эмчил гээний тасагтай, бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийг ерөнхий мэс заслын тасагтай нэгтгэхээр боллоо. Шилж үүлэх ажил энэ долоо хоногт дуусна.

-Хуучин барилгыг нурааж, оронд нь эмнэлгийн шинэ байр барихаар төлөвлөсөн гэсэн үү?

Хуучин байр дээврээсээ нурж, хана, шал нь цөмөрч, мөөгөнцөр урган, цонх, хаалга нь эвдэрсэн. Уг байранд өнгөрсөн хугацаанд 12 удаагийн их засвар хийсэн. Одоо хэчнээн будаг шунхаар нуугаад ч нэмэргүй, цаашид ч засвар хийж, ашиглах боломжгүйг хяналтын байгууллагууд тог тоосон. Манайх улсын хэм жээний томоохон эмнэлэг учраас яах аргагүй тус барилгыг нурааж шинээр барих нь зөв юм. Тиймээс зургаа, найман давхар шинэ байр барихаар барилгын зураг төслийг хэдийнэ гаргаад бэлэн болгочихсон. Одоо гоор хөрөнгө, мөнгө нь шийдэгдээгүй ч төрөөс энэ тал дээр тусална гэж найдаж байна.

-Тасгуудыг нэгтгэж байгаатай холбог дуулан өвчтөний тоог цөөлөх үү?

-Тийм ээ, яалт ч үгүй цөөлөхөөс аргагүй. Үнэхээр хэвтэж эмчлүүлэх шаардлагатай, хүндхэн өвчтөнүүдийг хүлээн авч, харин гэрээрээ эмчилгээ хийлгэх бололцоотой иргэдийг хэвтүүлэхгүй юм. Дашрамд дурдахад, Улсын клиникийн төв эмнэлэгт жилд 18000-22000 хүн хэвтэн эмчлүүлдэг бол 200.000-500.000 хүнд үзлэг, шинжилгээ хийдэг байна.

Ene So-s bichij bgaa bololtoi boold helehed 2010 оны 03 сарын 13 18:11 Хариулах
Bitgii ingej yum buhend har horiin setgeleer handaj bai! Buh zuils chinii dotor shig, umhii am shig chini baih albagui, ugaasaa ashiglaltiin hugatsaa ni duussan barilgiig ashiglaj bgaagaa medej bgaa humuus tuhain gazraa ashiglaad emnelegee urgutguhiig tuluvluh ni zuin asuudal. Yum useglechiheed zugeer garaad yavchihaj chadahgui bol useglej tsag aldalguigeer yavj ter So-nuddaa guluguuruu duuduulaad booliinhoo ajliig muruuruu hiigeed yavj bai za!
korea 2010 оны 03 сарын 11 21:17 Хариулах
зо зо бараг захиалгаар хүйн халдвар тараасан юм шиг сэтгэгдэл төрж бна. аль хэдийн зураг энэ тэр нь гарчихсан айн...???
Шилдэг нийтлэл »

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Ярилцлага»
Жүжигчин Ч.Ундрал: Ханьдаа анхны харцаар дурласан  ..
Чөлөөт цаг»
ТЭКТОНИК БҮЖИГЧИД ХАЛЗ ТУЛАЛДАНА..
Чөлөөт цаг»
"Victoria’s Secret”-ийн тухай таны мэдэхгүй 5 зүйл..
Чөлөөт цаг»
У.Уранчимэг Италид амардаг уламжлалтай..
Чөлөөт цаг»
Ж.Алтанцэцэгийн 37 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨР..
Нийгэм»
Б.Сарангэрэл:Би биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг бүтээж ч..
Чөлөөт цаг»
Том Круз УНШИЖ ЧАДДАГГҮЙ гэж үнэн үү?..
Нийгэм»
Хамгийн урт насласан сиами ихэр
Чөлөөт цаг»
Хайраа олоход тань юу саад болж байна вэ?..
Ярилцлага»
"Гурван охин хамтлаг"ийн Анхмаа:Өөрөө өөртөө эзэн бай. Хэн..
Чөлөөт цаг»
Эрчүүд эмэгтэй хүнд заавал хэлж байх ёстой үг..
Нийгэм»
10 мянган метрийн өндрөөс унаад АМЬД ҮЛДСЭН БҮСГҮЙ..
Ярилцлага»
Мэрайя Кэри:Би сээтэгнүүр байхыг хүсдэг..
Ярилцлага»
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг “Сүнжид багш аа”..
Чөлөөт цаг»
Papparazzi Пүүжээ
Чөлөөт цаг»
Секс гэдэг авъяас чадварын сорил биш ..
Ярилцлага»
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагү..
Нийгэм»
Ч.Цэлмүүн:Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хэлсэн ч... ..
Developed by Singleton LLC