Өнөөдөр сонин

Бизнес

НӨӨЦ БАГАСАЖ БУЙГААС ЗЭСИЙН ҮНЭ ӨССӨӨР БАЙНА

2010-03-10 10:15

Хятадын зэсийн импортын хэмжээ хоёр дахин буурч магадгүй гэсэн айдсаас үл хамааран уг металлын үнэ дөрвөн долоо хоногийн турш тогтвортой өсөж байна. Энэ нь хөгжингүй орнуудын эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотой бөгөөд зэсийн үнэ өссөөр, тонн нь 8000 долларт хүрч магадгүй гэж шинжээчид таамаглах болжээ. Шинэ оны босгон дээр тонн нь 7790 долларт хүрээд байсан зэсийн үнэ өнгөрсөн сарын эхээр 6280 “ногоон” болтлоо унаж байсан.

Тэгвэл сүүлийн нэг сарын хугацаанд уг металлын ханш тогтвортой сэргэж байна. Зэсийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг Хятадын мөнгөний бодлого чангарч буйгаас тус улсын импортын хэмжээ хоёр дахин буурна гэсэн таамаглал ч зэсийн үнийн өсөлтөд саад болж чадсангүй. Өчигдрийн байдлаар Лондоны металлын биржэд тонн зэс 7591 доллараар арилжаалагдсан нь өнгөрсөн пүрэв гаригийнхаас 1.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Хөгжингүй орнуудын эрэлт, хэрэгцээ сэргэж байгаагийн зэрэгцээ Хятадын эрх баригчид эдийн засгаа эрчимжүүлэх бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон нь зэсийн үнэд эергээр нөлөөлж байгааг ING-гийн шинжээч Максим Матвеев тайлбарлажээ.

Гэтэл дэлхийн зах зээлд эрэлт, хэрэгцээг бүрэн хангах нөөц бололцоо байхгүй байгааг тэрбээр онцолсон байна. Их Британийн “Triland Metals”-ын мэргэжилтнүүдийн тооцоолсноос үзэхэд энэ онд зэсийн эрэлт нийлүүлэлтээсээ 75000 тонноор давахаар байна. Өнөөдөр ч уг металлын хомсдол ажиглагдаж эхэлснийг “Prime Mark”-ийн мэргэжилтэн Ленар Хафизов хэлжээ.

“Bloomberg”-ийн мэдээлж буйгаар Лондоны металлын бирж дэх зэсийн нөөц өнгөрсөн баасан гаригт 1000 тонноор буурч, 543150 тонн болсон байна. Гэтэл таваарын агуулахаас зэс гаргах захиалга нэмэгдсээр байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд ийм захиалгын тоо 59 хувиар нэмэгджээ. Он гарсаар энэ үзүүлэлт арав дахин өссөн нь Хятадаас гадуурх зэсийн эрэлт, хэрэгцээ өсөж байгааг гэрчилж буйг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Хятад улс өнгөрсөн нэгдүгээр сард зэс худалдан авах хэмжээгээ өмнөх сарынхаасаа 20 хувиар бууруулсан. Түүнчлэн газар хөдлөлтөөс болж үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан Чилийн зэсийн уурхайнууд өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.

Гэхдээ л зэсийн үнэ өссөөр байгаа нь дэлхийн зах зээлд уг металлын хомсдол бий болох талтайг харуулж байгаа аж. Мэргэжилтнүүд зэсийн үнэ цаашид хэрхэн хэлбэлзэх талаар янз бүрийн таамаглал дэвшүүлж байгаа ч үнэ өнөөгийнхөөс буурахгүй гэдэгт санал нэгдээд байна. “Уралсиб” компанийн шинжээч Дмитрий Смолин энэ онд тонн зэсийн үнэ 8000 долларт хүрч магадгүй хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл ING-гийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэ жил тонн зэсийн дундаж ханш 7500 доллар байх нь. “Гэхдээ энэ үзүүлэлт дээшилж магадгүй” хэмээн Максим Матвеев хэлжээ. Харин “Japan Metal”-ын шинжээчид зэсийн үнэ тонн нь7700-8200 доллар байна хэмээн таамаглаж байна.

Шилдэг нийтлэл »

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Ярилцлага»
Жүжигчин Ч.Ундрал: Ханьдаа анхны харцаар дурласан  ..
Чөлөөт цаг»
ТЭКТОНИК БҮЖИГЧИД ХАЛЗ ТУЛАЛДАНА..
Чөлөөт цаг»
"Victoria’s Secret”-ийн тухай таны мэдэхгүй 5 зүйл..
Чөлөөт цаг»
У.Уранчимэг Италид амардаг уламжлалтай..
Чөлөөт цаг»
Ж.Алтанцэцэгийн 37 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨР..
Нийгэм»
Б.Сарангэрэл:Би биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг бүтээж ч..
Чөлөөт цаг»
Том Круз УНШИЖ ЧАДДАГГҮЙ гэж үнэн үү?..
Нийгэм»
Хамгийн урт насласан сиами ихэр
Чөлөөт цаг»
Хайраа олоход тань юу саад болж байна вэ?..
Ярилцлага»
"Гурван охин хамтлаг"ийн Анхмаа:Өөрөө өөртөө эзэн бай. Хэн..
Чөлөөт цаг»
Эрчүүд эмэгтэй хүнд заавал хэлж байх ёстой үг..
Нийгэм»
10 мянган метрийн өндрөөс унаад АМЬД ҮЛДСЭН БҮСГҮЙ..
Ярилцлага»
Мэрайя Кэри:Би сээтэгнүүр байхыг хүсдэг..
Ярилцлага»
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг “Сүнжид багш аа”..
Чөлөөт цаг»
Papparazzi Пүүжээ
Чөлөөт цаг»
Секс гэдэг авъяас чадварын сорил биш ..
Ярилцлага»
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагү..
Нийгэм»
Ч.Цэлмүүн:Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хэлсэн ч... ..
Developed by Singleton LLC