Баячуудаас дээрэмдсэн мөнгөө ядууст тараан өгдөг Шервудийн ойн сайхан сэтгэлт эр Робин Гүүд бол англичуудын бахархал. Одоогийн хэллэгээр бол нийгмийн баялагийг шударгаар хувиарлагч. Гэтэл үнэн хэрэг дээрээ Робин Гүүд мөнгө хүүлэгч, зальхай этгээд байсан гэдгийг батлах “Robin Hood: The Unknown Templar” гэх ном саяхан Их Британид худалдаанд гарсан гэнэ.
Номын зохиогч Жон Поль Дэвис ардын аман зохиол судалж байхдаа Робин Гүүд өрөнд орсон нэгэн хөлөг баатарт 400 паунд хүүтэй зээлдүүлсэн тухай домог олсноор бүх юм эхэлжээ. Уг домогт мань Робин мөнгийг нь эргүүлэн төлөх баталгааг мөнөөх хөлөг баатраар гаргуулсны эцэст жилийн хугацаатай мөнгө зээлдүүлэхийг зөвшөөрсөн тухай гардаг юм байна. Ингээд өөрийн “жасын нярав” Бяцхан хочтой Жоноос 400 паунд тоолон авч хөлөг баатарт өгдөг аж.
Робин Гүүд 1500-аад оны үед байсан “Хөлөг баатрууд” гэх цэргийн хүчирхэг байгууллагын гишүүн байсан бөгөөд тухайн үед сүм хийдийн хоригийг зөрчин мөнгө хүүлж байсан цорын ганц байгууллага бол энэ нийгэмлэг. Мөнгө зээлдүүлэн ашиг олох маш боловсронгуй бүтцийг тэд ажиллуулж байсан .
Гэхдээ Робин Гүүд яг хэдий үед хаана, сууж байсан нь тодорхойгүй агаад XII-XIV зууны орчим амьдарч байсан гэх таамаглал л байдаг. Йоркшир, Ноттинхэмийн аль нэгд амьдарч байсан гэдгийг нотлох бодит баримт гэх юм байхгүйтэй адил. Судлаачдын үзэж байгаагаар Робин Гүүдын тухай бүх домог ам дамжин ирсэн тул нэмэр хачир ихтэй, бодитой гээд өлгөөд авах юм бага байдаг гэнэ. Ж.Дэвисийн номонд дурдагдсан домгийг баримт болох боломжгүй гэж судлаачид үзжээ.
Xолбоотой мэдээ »
-
Маккристаллыг “судлаач” ном бичнэ
-
“Гадаадад тэтгэлэгээр суралцах боломж” ном хэвлэгдлээ
-
АНУ-ын анхны Ерөнхийлөгч ном “бултуулжээ”
-
Хүүхдүүдэд үнэгүй ном тараана
-
Элсэлтийн шалгалтын алдаатай, хуурамч номыг гадуур зарж байна
-
Нийтлэл: Ж.Нарангэрэл: Урлагийн тайзнаас амьдралын төлөөх тэмцэл дээр газардсан
-
“Гал ураг” хэмээх номыг шимтэн уншаарай
-
Ярилцлага: "Ном эрдэм аян" - аар баянхонгорчууд бахархдаг
Шилдэг нийтлэл »
-
-
БИДНИЙ ХОГ ХААЧДАГ ВЭ
Ж.Тэгшжаргал
-
Хиймэл зүлэг, хуурмаг цэцгийн хот
Б.Энхмарт
-
Наймаалж
Д.Жаргалсайхан
-
ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ
Х.Оюунсүрэн
-
Хүлэмжийн хийн экспорт ба ЕВРОГООР ЦАЛИНЖИХ ГАРЦ
Ц.Цэвээнхэрлэн
Хамгийн их »
| Developed by |
|

Уншигчдын сэтгэгдэл