Тэр "Лэйк Форест" гэдэг газар нэгэн жижигхэн унтлагын өрөөнд амьдарч байжээ. Тэр хямдралын үеэр л хувцас худалдаж авдаг ба бүхий л амьдралынхаа турш эмийн үйлдвэрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
Грейс Гронер нас бархынхаа өмнөхөн "Лэйк Форест"-ийн коллежийн оюутны тэтгэлэгт зориулж долоон сая доллар гэрээслэжээ. Тэрбээр1935 онд гурван ширхэг хувьцаа авсан нь өссөөр өдгөө хүрсэн гэнэ.
Хүссэн байшингаа худалдан авах боломж байсан ч тэр эгэл жирийн амьдралаар амьдрах замыг сонгосон гэж түүний дотны анд нөхөр “Чикаго Трибун” сонинд мэдээллэжээ. Грейсийн найз нөхөд нь түүний хөрөнгөтэй нь бус хүн чанартай нь нөхөрлөдөг байсан нь гайхалтай юм.
Грейс Гронер "Аббот Лаборатори"-т 43 жил нарийн бичгийн ажил хийхдээ олсон цент бүрээ хадгалж байсан шургуу ажилчин эмэгтэй байжээ. Магадгүй нөхөр хүүхэдгүй байсан нь ч түүнд мөнгө хуримтлуулахад нь тус дэм болж байсан байж болох юм. 1935 оноос хойш авсан нэг ч хувьцаагаа эргүүлэн зарж байгаагүй гэнэ. Харин ногдол ашигаараа дахин хувьцаа худалдан авсаар өдгөө долоон сая америк доллартай тэнцэх 100,000 ширхэг хувьцаатай болжээ.
Хатагтай Гронерийн энэхүү түүх нь дан ганц хуримтлалаар хүн долоон сая доллартай болох бус хуримтлуулсан мөнгөө зөв зарцуулан дахин хөрөнгө оруулалт хийж урт удаан хугацаанд азтай, хийморьтой байсных бололтой.
Шилдэг нийтлэл »
-
-
БИДНИЙ ХОГ ХААЧДАГ ВЭ
Ж.Тэгшжаргал
-
Хиймэл зүлэг, хуурмаг цэцгийн хот
Б.Энхмарт
-
Наймаалж
Д.Жаргалсайхан
-
ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ
Х.Оюунсүрэн
-
Хүлэмжийн хийн экспорт ба ЕВРОГООР ЦАЛИНЖИХ ГАРЦ
Ц.Цэвээнхэрлэн
Хамгийн их »
| Developed by |
|

Уншигчдын сэтгэгдэл