Өнөөдөр сонин

Улс төр

Ураны салбарт юу болоод байна вэ

2010-03-08 12:43

Ц.Дамдинсүрэн: 32 лицензийг хүчингүй болгоно
Өнгөрсөн пүрэв гаригт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж, тодорхой үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгсөн билээ. Түүнчлэн Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат болоод Ашигт малтмалын газрын зарим албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардсан юм. Мөн сүүлийн үед “Хан ресорсез”-ыг тойрсон шуугиан гадаад, дотоодын хэвлэлээр нэлээд шуугиан дэгдээгээд буй. Энэ талаар Цөмийн энергийн газрынхан өчигдөр мэдээлэл хийх үед тус газрын дэд дарга Ц.Дамдинсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Засгийн газрын өгсөн үүрэг, даалгаврын дагуу ямар арга хэмжээ авч байна вэ?
-“Хан ресорсез” Хятадын CNNC компанид хувьцаагаа зарах хэлэлцээр хийж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Бид өнгөрсөн баасан гаригт “Хан ресорсез” болоод Хятадын CNNC компанид албан тоот хүргүүлж, дээрх хэлэлцээр нь Монголын Цөмийн энергийн тухай хуулийн 7.1, 7.2 заалтыг зөрчиж байгааг мэдэгдсэн. Тухайн компани таван хувиас дээш хувьцаагаа худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр хэлбэрээр бусдын өмчлөлд шилжүүлэх тохиолдолд уг шийдвэрийг Цөмийн энергийн комисс батламжлах ёстой. Гэтэл “Хан ресорсез” энэ тухайгаа Цөмийн энергийн газарт мэдэгдээгүй. CNNC бидний албан бичгийг хүлээж авснаа илэрхийлээд, яриа хэлэлцээр хийнэ гэсэн хариуг өнөөдөр (өчигдөр) өгсөн бол “Хан ресорсез” чимээгүй байна.
-Одоогийн байдлаар ураны хэдэн лиценз байгаа вэ?
-23 компани 135 лиценз авсан байгаагаас 32-ыг нь хүчингүй болгох шаардлагатай байна.
-Хүчингүй болгох лицензүүдийн тоонд “Хан ресорсез”-ын хайгуул, ашиглалтын лиценз багтсан гэж “Коммерсант” сонинд мэдээлсэн нь үнэн үү?
-Үнэн.
-Тэгвэл “Хан ресорсез” өнгөрсөн хугацаанд Дорнодын ордод оруулсан хөрөнгийг нөхөн төлөх үү?
-Тусгай зөвшөөрлийг хурааж авах юм бол нөхөн төлбөрийн асуудал сөхөгдөх байх.
-Гэхдээ хурааж авах шийдвэр гарсан гэж Та саяхан хэллээ шүү дээ. “Хан ресорсез” Дорнодын ордод хэчнээн хэмжээний хөрөнгө оруулсан юм бол?
-“Хан ресорсез”-ын хувьд хүчин төгөлдөр олгогдсон лиценз байхгүй. Тэгэхээр хурааж авсан гэж ойлгож болохгүй. Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журамд 2009 оны наймдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд лицензүүдийг бүртгээд, буцаан олгоно гэж заасан байгаа. “Хан ресорсез”-ын лицензийг бид бүртгэж авсан ч буцаан олгоогүй юм. “Хан ресорсез” 1995 оноос 7.2 сая долларын ажил, үйлчилгээ хийсэн гэсэн баримт бий. Гэхдээ үүнийг шууд хөрөнгө оруулалт гэж ойлгож болохгүй.
-Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатад ямар шалтгаанаар, ямар хариуцлага тооцоохоор болж байгаа юм бэ?
-С.Энхбат төдийгүй Ашигт малтмалын газрын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэсэн. Яг ямар хариуцлага тооцохыг бид мэдэхгүй. Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээг заасан хугацаанд нь хийгээгүй гэсэн шалтгаан байгаа юм.

-Дорнодын ураныг ашиглах хамтарсан үйлдвэр байгуулах тухай өнгөрсөн оны наймдугаар сард хийсэн Орос-Монголын Засгийн газар хоорондын гэрээ бий. Энэ ажил ямар үе шатандаа явж байгаа вэ?
-Одоо бид “Росатом”-ын төлөөлөгчидтэй яриа, хэлэлцээр хийж байгаа. Цөмийн энергийн тухай хуульд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордын 51-ээс доошгүй хувийг Монголын төр эзэмшинэ гэж заасан шүү дээ. Үүнийг Оросын тал хүлээн зөвшөөрөхгүй, нэлээд хатуу шаардлага тавьж байна. Ерөнхийдөө хувь эзэмшлийн тал дээр л тохирч чадахгүй байгаа.
-Гэхдээ улсын төсвийн зардлаар хайгуул хийгдээгүй тохиолдолд төр 34 хувийг эзэмшинэ гэж хуульд заасан байдаг. Гэтэл Дорнодын ураны ордын хайгуулыг Оросын хөрөнгөөр хийсэн шүү дээ.
-Үүнийг улсын төсвийн хөрөнгөөр хийсэн гэж тооцно. Концессийн гэрээний дагуу бүх материал Монголын талд шилжсэн юм гэлээ.


Цөмийн энергийн газрын хуулийн мэргэжилтэн Д.Сугарсүрэнгээс “Хан ресорсез”-ын лицензийг яагаад хүчингүй болгосныг лавлалаа.

-“Хан ресорсез”-ын лицензийг яг ямар шалтгаанаар хүчингүй болгож байгаа юм бэ?
-Хуучнаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрынхны олгосон лицензүүдийг бүртгэж аваад, шаардлага хангасан тохиолдолд буцаан олгохоор Цөмийн энергийн тухай шинэ хуульд заасан. “Хан ресорсез”- ын хувьд 1995 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ордын нөөцийг хэлэлцүүлж, батлуулах ёстой байтал “Хан ресорсез” тэгээгүй. Түүнчлэн газрын хэвлийн тухай хуульд ашиглалтын лиценз аваад гурван жилийн дотор үйл ажиллагаа явуулаагүй бол лицензийг хураана гэж заасан байдаг. Мөн “Хан ресорсез”- ын хайгуулын 9282Х, ашиглалтын 237А талбайд Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд зөрчил илэрсэн байсан.
 

Зочин 2010 оны 03 сарын 09 08:49 Хариулах
Хятадын талыг баримтлагч нар Оросоос мөн их айх юм. Хятад бол Монголыг өөртөө нэгтгэж хятадчилах бодлого баримтлана. Орос бол бамбай улсын хэмжээнд Монголын тусгаар тогтнолыг хамгаалсаар ирсэн. Хэт нэг талыг барьж болохгүй дээ. Улс л юм чинь өөрсдийнхөө эрх ашгийг 1-т тавьж л таараа. Манай түшмэлүүд л харин эх орныхоо эрх ашгийг хамгаалах болж дээ.
Зочин 2010 оны 03 сарын 09 07:01 Хариулах
ulaam tsain orosyg demjsen uil ajillagaa yavagdaad bgaa yum bish uu...
Зочин 2010 оны 03 сарын 08 18:47 Хариулах
Teneg orosuudtai hamtarch ajillaj bolohgui. Ted deerem l hiij chadna. Oor yu ch hiij chadahgui. Technology, Businessiin bolovsrol yos zui er ni tedend baih yum baihgui shuu dee. Mafi+ Deerengui uzel= Oros oron
Зочин 2010 оны 03 сарын 08 18:47 Хариулах
Teneg orosuudtai hamtarch ajillaj bolohgui. Ted deerem l hiij chadna. Oor yu ch hiij chadahgui. Technology, Businessiin bolovsrol yos zui er ni tedend baih yum baihgui shuu dee. Mafi+ Deerengui uzel= Oros oron
irgen 2010 оны 03 сарын 08 16:03 Хариулах
MAH namiin Enh bayar bas uranii salbart gar dursen hun baigaa yom tiim uchraas eh oron ard tumen yaj hogjih yom be?
Шилдэг нийтлэл »

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Ярилцлага»
Жүжигчин Ч.Ундрал: Ханьдаа анхны харцаар дурласан  ..
Чөлөөт цаг»
ТЭКТОНИК БҮЖИГЧИД ХАЛЗ ТУЛАЛДАНА..
Чөлөөт цаг»
"Victoria’s Secret”-ийн тухай таны мэдэхгүй 5 зүйл..
Чөлөөт цаг»
У.Уранчимэг Италид амардаг уламжлалтай..
Чөлөөт цаг»
Ж.Алтанцэцэгийн 37 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨР..
Нийгэм»
Б.Сарангэрэл:Би биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг бүтээж ч..
Чөлөөт цаг»
Том Круз УНШИЖ ЧАДДАГГҮЙ гэж үнэн үү?..
Нийгэм»
Хамгийн урт насласан сиами ихэр
Чөлөөт цаг»
Хайраа олоход тань юу саад болж байна вэ?..
Ярилцлага»
"Гурван охин хамтлаг"ийн Анхмаа:Өөрөө өөртөө эзэн бай. Хэн..
Чөлөөт цаг»
Эрчүүд эмэгтэй хүнд заавал хэлж байх ёстой үг..
Нийгэм»
10 мянган метрийн өндрөөс унаад АМЬД ҮЛДСЭН БҮСГҮЙ..
Ярилцлага»
Мэрайя Кэри:Би сээтэгнүүр байхыг хүсдэг..
Ярилцлага»
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг “Сүнжид багш аа”..
Чөлөөт цаг»
Papparazzi Пүүжээ
Чөлөөт цаг»
Секс гэдэг авъяас чадварын сорил биш ..
Ярилцлага»
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагү..
Нийгэм»
Ч.Цэлмүүн:Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хэлсэн ч... ..
Developed by Singleton LLC