Өнөөдөр сонин

Уул уурхай

Тавантолгой төслийн хоёр дахь шатны хэлэлцээр болжээ

2010-03-05 10:31

Тавантолгой төслийн хоёр дахь шатны хэлэлцээр Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд болжээ.

Өнгөрсөн мягмар гаригт БНСУ-ын КОРЕС, ОХУ-ын консорциум, лхагва гаригт Бразилийн “Вале”, Японы “Мицуй энд Ко”, өчигдөр АНУ-ын “Пибоди энержи”, Хятадын “Шенхуа энержи”, Австрали-Швейцарийн “Экстрата”, Энэтхэгийн “Жиндал Стийл энд Павер” компанийн төлөөлөгчидтэй Тавантолгой төслийн Засгийн газрын Ажлын хэсгийнхэн уулзсан байна. Монгол Улсын Засгийн газар Тавантолгой төслийг 100 хувь төрийн өмчид үлдээх чиглэлийг Ерөнхий сайд С.Батболд өгснийг Ажлын хэсгийнхэн дээрх компаниудын төөлөлөгчдөд илэрхийлээд, энэ хүрээнд байж болох хамтын ажиллагааны хувилбаруудыг танилцуулсан аж.

Түүнчлэн кокс, ган, химийн болон төмөрлөгийн үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх төлөвлөгөөгөө танилцуулж, санал солилцжээ. Энэ тал дээр олон улсад нэр хүнд бүхий туршлагатай оператор компанитай гэрээ байгуулан хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа Ажлын хэсгийнхэн мэдэгдээд, нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас дээрх хөрөнгө оруулагчдын Тавантолгой төсөлд оролцох сонирхол хэвээрээ байх эсэхийг мэдэхийг хүсчээ. Өнгөрсөн онд болсон Тавантолгойн хөрөнгө оруулалтын анхны хэлэлцээрт нийт 11 томоохон компани, консорциум оролцсон билээ.

Харин энэ удаад тэднээс найм нь л оролцсон байна. Японы “Сожиц”, “Марубени”, “Сумимото” гурвын хамтарсан консорциум болон “Иточу” компани энэ сарын 15-16-нд Ажлын хэсгийнхэнтэй уулзах хүсэлтээ гаргасан аж. Тэгвэл өмнөх хэлэлцээрт оролцож байсан “BHP Billiton” энэ удаагийн уулзалтад оролцох саналаа ирүүлээгүй юм байна.

Шилдэг нийтлэл »

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Ярилцлага»
Жүжигчин Ч.Ундрал: Ханьдаа анхны харцаар дурласан  ..
Чөлөөт цаг»
ТЭКТОНИК БҮЖИГЧИД ХАЛЗ ТУЛАЛДАНА..
Чөлөөт цаг»
"Victoria’s Secret”-ийн тухай таны мэдэхгүй 5 зүйл..
Чөлөөт цаг»
У.Уранчимэг Италид амардаг уламжлалтай..
Чөлөөт цаг»
Ж.Алтанцэцэгийн 37 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨР..
Нийгэм»
Б.Сарангэрэл:Би биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг бүтээж ч..
Чөлөөт цаг»
Том Круз УНШИЖ ЧАДДАГГҮЙ гэж үнэн үү?..
Нийгэм»
Хамгийн урт насласан сиами ихэр
Чөлөөт цаг»
Хайраа олоход тань юу саад болж байна вэ?..
Ярилцлага»
"Гурван охин хамтлаг"ийн Анхмаа:Өөрөө өөртөө эзэн бай. Хэн..
Чөлөөт цаг»
Эрчүүд эмэгтэй хүнд заавал хэлж байх ёстой үг..
Нийгэм»
10 мянган метрийн өндрөөс унаад АМЬД ҮЛДСЭН БҮСГҮЙ..
Ярилцлага»
Мэрайя Кэри:Би сээтэгнүүр байхыг хүсдэг..
Ярилцлага»
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг “Сүнжид багш аа”..
Чөлөөт цаг»
Papparazzi Пүүжээ
Чөлөөт цаг»
Секс гэдэг авъяас чадварын сорил биш ..
Ярилцлага»
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагү..
Нийгэм»
Ч.Цэлмүүн:Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хэлсэн ч... ..
Developed by Singleton LLC