Өнөөдөр сонин

Уул уурхай

Багануурын уурхай найдвартай ажиллах ёстой

2010-02-22 14:14

“Вагнер Ази тоног төхөөрөмж” компаниас  100 тоннын даацтай“САТ 777 D” хоёр автомашиныг хүлээлгэн өгөх үеэр“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дамбапэлжээтэй ярилцлаа.

-Багануурын нүүрсний уурхай эдийн засгийн хувьд хүндхэн байгаа гэж дуулдсан. Энэ өвлийг хэр давж байна вэ?

- Энэ өвлийг нэлээн хүнд давж байна. Уурхайчид маань  ч их ядарлаа.  -48 хэм хүртэлх хүйтэнд манай уурхайчид  ажиллаж өдөртөө 180-220 вагон ачсан. Уг нь хэвийн хэмжээнд ажиллах юм бол өдөрт 140 вагон ачих нормтой. ДЦС-ууд тавхан хоногийн нөөцтэй гээд биднийг энэ өвөл нэлээн шахуу ажиллууллаа. Үүнээс болж энэ өвөл нэмэгдэл зардал их гарсан. Ирэх өвөл энэ байдал битгий давтагдаасай л гэж залбирч сууна даа.

-Санхүүгийн хүндрэлтэй үед танай нүүрсний уурхай хоёр хүчтэй автомашинаар сэлбэгдэж байна. Энэ тухайд?

- Өнгөрсөн онд манай уурхайд Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын хөгжүүлэх сангаас 12,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэхүү хөрөнгө оруулалтын эхний ээлжинд 100 тоннын даацтай Катерпилларын хүчит “САТ 777 D” хоёр автомашин өгч байгаа юм. ЭБЭХЯ-наас зарласан тендерт “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК шалгарч манайд өнгөрсөн  сард   Катерпилларын “САТ 777 D” хоёр автомашиныг туршуулахаар өгсөн. Өнөөдөр туршилтын хугацаа дуусч бид албан ёсоор хүлээж авлаа.  Нийслэлийн 60 гаруй хувийг дангаараа хангадаг  Багануурын уурхай найдвартай ажиллах зайлшгүй шаардлагатай гэдэг үүднээс  төр анхаарлаа хандуулж байна гэж ойлгож байна. Үнэндээ нийслэлчүүдийг галтай залгадаг  гол уурхайн хувьд найдвартай ажиллах ёстой. Манай уурхайн хувьд  “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-тай 10 гаруй жил хамтарч ажиллаж байна. Энэ удаад бидэнд хоёр хүчтэй техникээ нийлүүллээ. Цаашид ч бидний харилцаа өргөжинө гэдэгт итгэлтэй байгаа.
 

Шилдэг нийтлэл »

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Ярилцлага»
Жүжигчин Ч.Ундрал: Ханьдаа анхны харцаар дурласан  ..
Чөлөөт цаг»
ТЭКТОНИК БҮЖИГЧИД ХАЛЗ ТУЛАЛДАНА..
Чөлөөт цаг»
"Victoria’s Secret”-ийн тухай таны мэдэхгүй 5 зүйл..
Чөлөөт цаг»
У.Уранчимэг Италид амардаг уламжлалтай..
Чөлөөт цаг»
Ж.Алтанцэцэгийн 37 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨР..
Нийгэм»
Б.Сарангэрэл:Би биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг бүтээж ч..
Чөлөөт цаг»
Том Круз УНШИЖ ЧАДДАГГҮЙ гэж үнэн үү?..
Нийгэм»
Хамгийн урт насласан сиами ихэр
Чөлөөт цаг»
Хайраа олоход тань юу саад болж байна вэ?..
Ярилцлага»
"Гурван охин хамтлаг"ийн Анхмаа:Өөрөө өөртөө эзэн бай. Хэн..
Чөлөөт цаг»
Эрчүүд эмэгтэй хүнд заавал хэлж байх ёстой үг..
Нийгэм»
10 мянган метрийн өндрөөс унаад АМЬД ҮЛДСЭН БҮСГҮЙ..
Ярилцлага»
Мэрайя Кэри:Би сээтэгнүүр байхыг хүсдэг..
Ярилцлага»
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг “Сүнжид багш аа”..
Чөлөөт цаг»
Papparazzi Пүүжээ
Чөлөөт цаг»
Секс гэдэг авъяас чадварын сорил биш ..
Ярилцлага»
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагү..
Нийгэм»
Ч.Цэлмүүн:Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хэлсэн ч... ..
Developed by Singleton LLC