Энэ оны эхний сарын байдлаар манай улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 142.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.0 тэрбум буюу 15.4 хувиар өссөн гэсэн таатай үзүүлэлт гарчээ. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн өсөлтөд уул уурхай салбарт 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, 47 хувийн агуулгад шилжүүлснээр молибдений баяжмал, цайрын баяжмал, хайлуур жоншны баяжмал, нүүрс, газрын тос, бүх төрлийн малын мах, гурил, архи, дарс, пиво, катодын зэс, металл цувимал, ган төмөр хийц зэрэг аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн нь шууд нөлөөлсөн хэмээн Монголын үндсэний статистикийн хорооны мэргэжилтнүүд үзэж байна.
Аж үйлдвэрийн салбарын дүнгээр өнгөрсөн сард 281.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн дотоод, гадаадын зах зээлд борлуулсан аж. Дээрх хугацаанд мөн 2.0 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 1.8 тэрбум төгрөг буюу 86.8 хувь нь дотоодын, 0.2 тэрбум төгрөг буюу 13.2 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байна.
Ж.Тэгшжаргал

Уншигчдын сэтгэгдэл