Өнөөдөр сонин

Спорт

Манай цаначдын уралдааан дууслаа

2010-02-17 11:36


   Хоёрдугаар сарын 15-нд буюу “Ванкувер-2010” Өвлийн олимпийн XXI  наадмын гурав дахь өдөр манай хоёр цаначин маань уралдааны замд гарлаа.

Эхлээд эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд Эрдэнэ-Очирын Очирсүрэн уралдав. Гүйлтийн цанын төрөлд 10 км-ийн зайг “ойрын” зай гэж нэрлэдэг бөгөөд энэ төрөлд нийтдээ 78 тамирчин гараанаас гарлаа.  Ойрын зай болохоор замаасаа гарсан тамирчин гарсангүй бүгд барианд орлоо. Манай Э.Очирсүрэн уралдааны замд улаан өнгийн өмсгөлтэй , 74 хувийн дугаартай гарч,  энэ зайг 32 минут 56,1 секундэд туулж, 74 байрт орлоо. Манай хүний ард Унгар, Армен, Македон, Сербийн цаначид бичигдлээ. Харин энэ зайд олимпод анх удаагаа оролцож буй Шведийн Шарлотте Калла 24:58,4 амжилтаар түрүүлж олимпийн аварга болсон бол мөнгөн медалийг Эстонийн нэрт цаначин олимпийн хошой аварга, дэлхийн аварга Кристина Шмигуна 25:05,0 амжилтаар хүртлээ. Хүрэл медалийг Норвегийн Марит Бьорген зүүв.

    Мөн энэ өдөр эрэгтэй цаначид мөн л “ойрын” зай болох 15 км-т уралдлаа. Нийт 96 цаначин гараанаас гарч, Шинэ Зеландын тамирчин гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн хамгийн богино зайг туулж, барианд орж чадсангүй.

Манай Хүрэлбаатарын Хаш-Эрдэнэ 91 хувийн дугаартай гарч, 42 мин 27,4 секундын амжилтаар 87 байрт орлоо. Манай цаначны ард Бермуд, Ирэн, Бразил, Ирланд, Непал, Этиоф, Перу, Португал мөн дээр дурьдагдсан Шинэ Зеланд гээд 9 орны тамирчин бичигдлээ.
 Энэ зайд Швейцарийн Дариа Колонья 33 мин 36,3 секундийн амжилтаар түрүүлж, Италийн П.Коттрер, Чехийн Л.Бауэр нар мөнгө, хүрэл медаль зүүлээ.

    Ийнхүү Монголын баг тамирчдын хувьд өвлийн олимп өндөрлөлөө.
 

Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)

 

he 2010 оны 02 сарын 24 05:07 Хариулах
yamar ylsiin tamirchdiin ard orsniig bichivel ih yrt boloh baijee
Шилдэг нийтлэл »

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Ярилцлага»
Жүжигчин Ч.Ундрал: Ханьдаа анхны харцаар дурласан  ..
Чөлөөт цаг»
ТЭКТОНИК БҮЖИГЧИД ХАЛЗ ТУЛАЛДАНА..
Чөлөөт цаг»
"Victoria’s Secret”-ийн тухай таны мэдэхгүй 5 зүйл..
Чөлөөт цаг»
У.Уранчимэг Италид амардаг уламжлалтай..
Чөлөөт цаг»
Ж.Алтанцэцэгийн 37 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨР..
Нийгэм»
Б.Сарангэрэл:Би биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг бүтээж ч..
Чөлөөт цаг»
Том Круз УНШИЖ ЧАДДАГГҮЙ гэж үнэн үү?..
Нийгэм»
Хамгийн урт насласан сиами ихэр
Чөлөөт цаг»
Хайраа олоход тань юу саад болж байна вэ?..
Ярилцлага»
"Гурван охин хамтлаг"ийн Анхмаа:Өөрөө өөртөө эзэн бай. Хэн..
Чөлөөт цаг»
Эрчүүд эмэгтэй хүнд заавал хэлж байх ёстой үг..
Нийгэм»
10 мянган метрийн өндрөөс унаад АМЬД ҮЛДСЭН БҮСГҮЙ..
Ярилцлага»
Мэрайя Кэри:Би сээтэгнүүр байхыг хүсдэг..
Ярилцлага»
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг “Сүнжид багш аа”..
Чөлөөт цаг»
Papparazzi Пүүжээ
Чөлөөт цаг»
Секс гэдэг авъяас чадварын сорил биш ..
Ярилцлага»
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагү..
Нийгэм»
Ч.Цэлмүүн:Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хэлсэн ч... ..
Developed by Singleton LLC