Монголын хөгжмийн зохиолчдын хорооноос зохион байгуулсан оны шилдэг дуу, шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах “Морин хуур-2009” наадмыг 23 дахь жилдээ зохион байгууллаа. Шалгаруулалт мэргэжлийн, нийтийн, эстрадын шилдэг дуу гэсэн гурван номанициар болов. Наадмын салхийг хагалж, өнгөрсөн жилийн “Морин хуур” наадмын тэргүүн байрыг хүртсэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаагийн шүлэг “Даяар амгалан” дуугаар хурсан олны сонорыг мялаав. Мэргэжлийн дууны номинацад тэргүүн байрыг хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын “Бөхөн шарын нуруу”, дэд байрт Ш.Өлзийбаярын “Нүүдэлчдийн нутаг”, гуравдугаар байрт Б.Чойбаатарын “Хан буурал ээж”, нийтийн дууны төрөлд Д.Түвшинсайханы “Энгэн туульс”, Г.Түвшинтөрийн “Нүүдэлчин”, Ц.Пүрэвхүүгийн “Нөмрөг хаан уулс”, харин эстрад дууны төрөлд хөгжмийн зохиолч Ц.Баттөрийн “Миний монгол”, хоёрдугаар байрт Ц.Гантөрийн “Буруу эргэлт” киноны дуу, гуравдугаар байрт МУСГЗ Л.Балхжавын “Нарнаар ирсэн хүү минь” дуунууд шалгарлаа. Жил ирэх тусам “Морин хуур” наадамд оролцогчдын чанар чансаа дээрдэж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа. Түүнчлэн МХЗХ-ны тэргүүн дээд шагналаар МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа, Ц.Түвшинтөгс нарыг шагнав. Мөн Нийтийн дуучдын нэгдсэн холбооны саналаар шилдэг дуучны шагналыг МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөнд олгосон нь нүдээ олсон шагнал болсон гэж болно. Дараа жил энэ шагнал маань цомтой болно гэдгийг холбооны тэргүүн МУГЖ Ч.Бат-Эрдэнэ хэлэв.
"Өнөөдөр" сонины шинэ дугаарт »
-
Зангиатай “хувьсгал” ба шаазгай шагширах агаар
-
"Интернационал" -тай иргэний хөдөлгөөний жагсаал тайван боллоо
-
Ц.Хангай: Гадны биржүүдэд бүртгэлтэй ямар ч хувьцааг худалдан авах боломжтой
-
Г.Алтантүрүү: Захиалгат нэвтрүүлэг надад тохирохгүй гэдгийг ухаарсан
-
Ж.Гүррагчаа: Атаархуу, нэгнийгээ хайрладаггүй зангаасаа болж бид жаргаж чадахгүй байна
Хамгийн их »
- Үлэг гүрвэл сүйрсэн шалтгаан тодорхой болов
- Сүүлийн 10 жилийн хамгийн муу жүжигчнээр Эдди Мерфи, Парис Хилтон нар тодров
- “Бүсгүй минь чи” тоглолтод урьж байна
- “Sweetymotion” хип хопоор дуулна
- Чацарганын мод тарих арга
- “Sony” 3D телевиз худалдаанд гаргана
- Гайхамшигт CADILLAC
- “Холливуудад аялах тасалбар”-ын төлөө найруулагчид өрсөлдөнө
- Хөгжимийн зохиолч С.Баатарсүхийн захидал тэргүүлэв
- Орост шар цас хаялжээ

Уншигчдын сэтгэгдэл