Ванкуверт эхлэх өвлийн олимпод оролцохоор очсон Монголын баг тамирчид төрийн далбаагаа мандууллаа. Ванкуверийн цагаар 14.00, Монголын цагаар даваа гаригийн оройн 22.00 цагт төрийн далбаагаа өргөлөө. Тамирчдын тосгоны дарга Алан Кристмасон, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар харилцан баяр хүргэж, бэлэг дурсгалын зүйлс солилцсоны дараа Монголын алтан соёмбот далбаа өвлийн олимпийн тэнгэрт 12 дахь удаагаа мандаж, төрийн сүлд дуулал эгшиглэв. Ёслолд оролцсон тамирчин Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсүрэн, дасгалжуулагч Л.Дорж, Штабын нарийн бичгийн дарга П.Тунгалаг, Канад дахь Монгол Улсын өргөмжлөлт консул Т.Роббинс, Ванкуверт суугаа монголчуудын төлөөлөгчид оролцлоо. Монголын багтай хамт ӨАБНУ, Бельгийн баг мөн тугаа өргөсөн байна. Энэ дашрамд дурдахад Монголоос цанын төрлөөр Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсүрэн нар эрэгтэйчүүдийн 15 км, эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд тус тус уралдах бөгөөд дасгалжуулагчаар өмнө нь өвлийн олимпод гурван удаа тоосоо өрөгж явсан туршлагатай багш Л.Дорж очжээ.
Манай тамирчдын өмссөн олимпийн хувцас формыг (зураг дээрх) Хятад Канадын хамтарсан "Жордан" компани өгч ивээн тэтгэжээ. Энэ компани МҮОХ-ны албан ёсны түнш бөгөөд өмнө нь “Asian Indoor Games”, “East Asian Games”-д оролцсон монголын тамирчдыг хувцас хэрэгслээр хангаж байсан газар аж.
Xолбоотой мэдээ »
Хамгийн их »
- Асашёорюү Д.Дагвадорж эх орондоо маргааш өглөө 11:55 цагт ирэх ажээ
- Н.Төгсцогт мөнгөн медаль хүртлээ
- Их аваргын төрсөн өдөр
- Монгол сүмоч нэгээр нэмэгдлээ
- Б.Сэр-Одод хүндэтгэл үзүүлжээ
- Барүто гэмтжээ
- Китазакүра зодог тайллаа
- Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Анхны “чөлөөт тулаан”-ны тэмцээн болно
- Паралимпийн тосгонд Монголын туг мандав

Уншигчдын сэтгэгдэл