"Ванкувер-2010" өвлийн олимпод оролцож байгаа тамирчдаа дэмжих болон олимпийг сурталчлах зорилгоор Монголын үндэсний олимпийн хорооноос хөзөр гаргажээ. Уг хөзөр хоёр хэсэгтэй гэнэ. Нэг хэсэг хөзөрт олимпийн медальтнууд, спортоос төрсөн ардын багш нарын танилцуулга байгаа бөгөөд тэднийг амжилтынх нь дарааллаар байрлуулсан байна. Хоёр дахь хэсэгтээ 1964-2012 он хүртэл олимпод манай улсын хэчнээн баг тамирчин оролцож байсан түүхийг оруулсан аж. “Манай залуучууд ахмад үеийн тамирчдаа, мөн спортын талаар төдийлөн сайн мэдэхгүй байна. Тиймээс хүмүүсийн нийтлэг тоглодог тоглоом болох хөзрөөр дамжуулж спортыг сурталчилж байгаа юм. Олон улсын олимпийн хороонд хөзөр гаргах жишиг байдаг. Харин манайд анх удаагийнх” хэмээн Монголын үндэсний олимпийн хорооны маркетингийн мэргэжилтэн Н.Цогтсайхан ярив.
С.Батзаяа

Уншигчдын сэтгэгдэл